| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2025/00127/И |
| Дугаар | 210/МА2025/00543 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/00543
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн5 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/01094 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох
Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь *******т холбогдуулан ******* ХХК-ийн4 оны 12 дугаар сарын 09-ний өдөр орон сууцыг 440,077,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар захирамжаар хариуцагч ******* ХХК-аас 4,112,764,839.85 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ТӨҮГ-т олгохоор эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх 11-13/
3.1. Төлбөр төлөгч нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. /хх 51-52, 56/
3.2. Талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу0 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээр хариуцагч ******* ХХК-аас 4,112,764,839.85 төгрөгийн өр төлбөрт *******,*******,, барилгыг бүрэн барьж дуусган барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ашиглалтад хүлээлгэн өгсөн өдөр тус барилгын ******* тоот бүхий 9 ширхэг орон сууцыг нэхэмжлэгч ******* ТӨҮГ-т шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх 123-124/
3.3. ******* нь эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******,*******, 93 аялал жуулчлалын цогцолборын зориулалттай, 1,437 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгаас нийт 22 орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн0 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн *******/12 дугаар тогтоолоор битүүмжлэн,4 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 30 хувийн гэрчилгээтэй, *******,*******, 93 дугаар байрны 2 давхар, тоот 163 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх 60-64, 66-68/
3.4.Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газраас4 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/337 дугаар тогтоолоор ******* ХХК-ийг шинжээчээр томилсон. /хх 69/
4. Төлбөр төлөгч нь шинжээч томилсон ажиллагаанд гомдол гаргаагүй, харин хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.
4.1. Шинжээч ******* ХХК нь *******,*******, ******* гудамж, ******* талбайтай орон сууцны зах зээлийн үнийг 440,077,000 төгрөгөөр үнэлжээ. /хх70-84/
4.2. Дээрх эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ үнэлгээний зах зээлийн болон орлогын хандлагын аргыг ашиглаж, 4 жишиг үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулсан байна. Ингээд хоёр аргын үнэлгээний дүнг харьцуулан, зах зээлийн хандлагын үнэлгээг ач холбогдолтой гэж дүгнээд эд хөрөнгийн эцсийн үнэлгээг 440,077,000 төгрөгөөр тогтоосон байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг шинжээч зөрчсөн гэж үзэхгүй.
4.3. Мөн үнэлгээчин шүүхэд ...өртгийн, орлогын, зах зээлийн гэсэн 3 хандлагаас орлогын болон зах зээлийн хандлагаар тайланг гаргасан, харин өртгийн хандлагыг хэрэглэх шаардлагагүй, эдгээр аргуудыг бүгдийн ашиглана дүгнэлт гаргах талаар заалт байхгүй, ...уг объектыг хэмжээд 161.68 кв талбайгаар тооцсон нь 440,077,000 төгрөг болсон... гэх агуулга бүхий тайлбар гаргасан. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...үнэлгээний тайланд буруу мэдээлэл тусгасан, хууль болон Олон Улсын стандартад заасан шаардлагад нийцээгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
4.4. Түүнчлэн, *******,*******, ******* тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн0 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн *******/12 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд 160.24 м.кв талбайтай гэж,4 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолд 163 м.кв талбайтай,4 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот шинжээч томилох тухай тогтоолд 163 м.кв талбайтай гэж,0 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн эвлэрлийн гэрээнд 164.43 м.кв талбайтай гэж тус тус зөрүүтэй бичигдсэн байна.
4.5. Шинжээч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үнэлэхдээ уг үл хөдлөх эд хөрөнгөнд хэмжилт хийж 161.68 м.кв талбайтай гэж хэмжсэн нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Учир нь тухайн үл хөдлөх хөрөнгө нийтдээ 1,437 м.кв талбайтай, харин маргаан бүхий тоот орон сууцны м.кв талбайн хэмжээ тодорхойгүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ болон зураг төсөлгүй байхаас гадна захиалагчаас ирүүлсэн үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээлэлд үндэслэн үнэлгээг хийсэн байна. Иймээс шинжээч үнэлгээ хийхдээ үл хөдлөх хөрөнгийг 161.68 м.кв талбайтай гэж хэмжсэн нь төлбөр төлөгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт ерөнхий хэм хэмжээг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулж мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг зааснаар болгож хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн5 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/01094 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...55 дугаар зүйлд... гэснийг ...55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ