Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 4550

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол, Алтай хотхон, Энгельс гудамж, 12 байр, 96 тоотод оршин суух, Боржигон овогт Хүрэлбаатарын Бат-Эрдэнэ /РД:ЧМ85010916/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Шаравын Жаргал /РД:ВЙ85011407/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.                                  

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Х.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Х.Бат-Эрдэнэ миний бие Шаравын Жаргалтай 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 30.000.000 төгрөгийн зээл болон барьцааны гэрээ байгуулсан. Уг гэрээгээ бүртгүүлсний дараагаар Ш.Жаргал нь мөнгөө өгнө гэж байсан боловч одоог хүртэл ямар ч мөнгө өгөөгүй тул миний бие шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Гэтэл Ш.Жаргал нь дурдсан хаягтаа амьдардаггүй үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ш.Жаргалын одоо хаана байгаа хаяг нь мэдэгдэхгүй, утас нь холбогдохгүй, би өөрөө түүнийг хаана байгааг олж тогтоох боломжгүй байна. Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих Шаравын Жаргал /РД:ВЙ85011407/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.  

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Бат-Эрдэнэ нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Шаравын Жаргал /РД:ВЙ85011407/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2016/16153 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж тус тус авагдсан байх ба уг захирамжаар Х.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй Ш.Жаргалд холбогдох барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Жаргалыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч Х.Бат-Эрдэнэ нь Ш.Жаргалыг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

            Хүсэлт гаргагч Х.Бат-Эрдэнэтэй холбоо барих утас: 86018888 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Х.Бат-Эрдэнийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Шаравын Жаргал /РД:ВЙ85011407/-ыг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч Х.Бат-Эрдэнэ нь улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг төлснийг дурдаж, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогоос /Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас/ буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэд олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        Хүсэлт гаргагч Х.Бат-Эрдэнэтэй

холбоо барих утас: 86018888 болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА