| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06056/И |
| Дугаар | 4553 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 4553
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатар талбай-02, Сэнтрал Тауэр 8 давхарт байрлах, “Юнител” ХХК /РД:5036895/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 40-В байр, 37 тоотод оршин суух, Харчид овогт Базаррагчаагийн Ундармалцэцэг /РД:УГ57021701/
Гэрээний үүрэгт 1.838.414 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Юнител” ХХК, хариуцагч Б.Ундармалцэцэг нар харилцан тохиролцож 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88908939 дугаарт нь Samsung Galaxy S6 Edge маркийн гар утасыг /IМЕI соdе 359521064040712/ 12 сарын хугацаатай төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 6 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд 88908939 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөрт 1.225.609 төгрөг, гэрээний 4-р зүйлийн 4.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 612.805 төгрөг нийт 1.838.414 төгрөгийг хариуцагч Б.Ундармалцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Ундармалцэцэгт холбогдох хэрэгт нэхэмжлэгч нь алдангид нэхэмжилсэн 612.805 төгрөгийн шаардлагаас татгалзаж, гэрээний үүрэгт 1.225.609 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Ундармалцэцэг төлөхөөр зөвшөөрч, 1.225.609 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Юнител” ХХК-д төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ундармалцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Ундармалцэцэг миний бие “Юнител” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж, үүгээр Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь алдангид нэхэмжилсэн 612.805 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 1.225.609 төгрөгийг миний бие 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь алдангид нэхэмжилсэн 612.805 төгрөгийн шаардлагаас татгалзаж, гэрээний үүрэгт 1.225.609 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Ундармалцэцэг төлөхөөр хүлээн зөвшөөрч, 1.225.609 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Юнител” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Б.Ундармалцэцэгт холбогдуулан гэрээний үүрэгт 1.838.414 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь алдангид нэхэмжилсэн 612.805 төгрөгийн шаардлагаас татгалзаж, гэрээний үүрэгт 1.225.609 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Ундармалцэцэг төлөхөөр хүлээн зөвшөөрч, 1.225.609 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Юнител” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 44365 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 22182,5 төгрөг, хариуцагч Б.Ундармалцэцэгээс 22182,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь алдангид нэхэмжилсэн 612.805 төгрөгийн шаардлагаас татгалзаж, гэрээний үүрэгт 1.225.609 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Ундармалцэцэг төлөхөөр хүлээн зөвшөөрч, 1.225.609 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Юнител” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Б.Ундармалцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44365 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 22182,5 төгрөг, хариуцагч Б.Ундармалцэцэгээс 22182,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
| |