| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/05143/И |
| Дугаар | 210/МА2025/00594 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2025/00594
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00746 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох
2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2341 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ /газар/, 2342 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамж, ******* хаягт байршилтай, 363 м.кв талбайтай газар, 96 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь аав ын нэрээр байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* Орон сууц захиалгын гэрээг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ******* Орон сууц захиалгын гэрээгээр шинэчлэн өөрийн нэрээр ******* ХХК-тай байгуулж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Гэгээ 39 дүгээр байранд 53.13 м.кв талбайтай орон сууцыг 74,382,000 төгрөгөөр тооцож захиалсан.
Тус орон сууцны төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 27,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 3,300,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 4,700,000 төгрөг, үлдэх 37,382,000 төгрөгт маргаан бүхий хашаа, байшинг тооцуулж өгөхөөр ******* ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал тай тохиролцсон.
1.2.Компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан 2021 онд нас барсан байсан. Гэтэл хамтран амьдрагч гэх нь өөрийгөө ******* ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхтэй захирал болсон гэсэн ойлголтыг надад өгч, орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцуулахаар тохиролцсон байсан Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамж, ******* хаягт байршилтай хашаа, байшингаа шилжүүлэн өгөхийг шаардаж, иргэн *******д шилжүүлэхийг заасан. Үүний дагуу 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр *******д хашаа, байшингаа шилжүүлэн өгсөн.
Орон сууцны төлбөр тооцооны үүрэг маань бүрэн дуусгавар болсон гэсэн ойлголттой байтал ******* ХХК-ийн хууль ёсны бүрэн төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал гэх , дэд захирал нар холбогдож, уг байгууллагад ямар ч хамааралгүй, гүйцэтгэх захирлаар огт ажиллаж байгаагүй, олон захиалагчийг төөрөгдүүлж компанийг хууль бусаар төлөөлсөн гэх тайлбарыг хэлж, миний захиалсан байрны төлбөр тооцоо дуусгавар болоогүй, аас байрны төлбөрт ямар ч хашаа, байшин, мөнгө хүлээж аваагүй тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан. Мөн орон сууцны м.кв тутмын үнийг 1,400,000 төгрөг байсныг 1,449,275 төгрөг болгон нэмэгдүүлж орон сууцны үнийг 2,618,000 төгрөгөөр нэмэгдүүлж 77,000,000 төгрөг болгосон. Зөрүү 40,000,000 төгрөгийг төлөхгүй бол гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй гэсэн тул аргагүй байдалд орж, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөг тус тус төлж орон сууцны гэрчилгээг гаргуулан авсан.
1.3.Миний бие аас хашаа, байшингаа буцаан гаргуулахаар шаардахад үнийг надад буцаан өгөх санал тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хашаа, байшинг буцаан өгөөгүй.
Иймд анхнаасаа хариуцагчийн буруутай хууль бус үйлдлээс болж хууль зөрчиж хийгдсэн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2341 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ /газар/, 2342 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, хууль ёсны өмчлөгч *******ийг тус хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.******* нь нөхөр ын хамт гэр бүлийн зориулалтаар хашаа, байшин худалдан авахаар , ******* нартай анх 2023 оны 06 дугаар сард танилцаж байсан. , ******* нар нь маргаан бүхий хашаа, байшинг 30,000,000 төгрөгөөр худалдах, хашаа, байшин *******ийн нэр дээр байгаа, төлбөрийг д төлөх талаар ярьсан. Улмаар бид харилцан тохиролцсоны дагуу 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2341, 2342 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг байгуулсан.
Тухайн үед нотариатч худалдах, худалдан авах гэрээ хийнэ, татвар 500,000 гаруй төгрөг болно гэхэд ******* тай утсаар яриад Би одоо боломжгүй байна, бэлэглэлийн гэрээ хийчихье. Санаа зоволтгүй, ямар ч асуудал үүсгэхгүй, би бичээд өгье гэж хэлсэн. Би болон манай нөхөр санаа зовж байсан учир дээрх нөхцөл байдлыг тэр өдөр *******ээр өөрөөр нь бичүүлж авсан. Тус гар бичигт миний бие нь , ******* нарт өөрийн хашаа байшингаа 2023 оны 06 дугаар сарын 21-нд худалдсан болно. Татвараас зайлсхийж бэлэглэлийн гэрээ хийсэн болно. Иймээс дараа ямар нэгэн асуудал үүсэхгүй болно. 30 саяд худалдсан болно гэж бичиж гарын үсгээ зурсан.
Мөн *******ийн хэлсний дагуу ******* нь 2 удаагийн гүйлгээгээр Хаан банкин дахь ын эзэмшлийн , тоот дансанд нийт 15,000,000 төгрөг, 1 удаагийн гүйлгээгээргийн эзэмшлийн тоот дансанд 15,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг төлсөн.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд талуудын тохиролцоо буюу хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна. Худалдан авагч ******* нь *******, нартай энэхүү хашаа, байшинг худалдан авахад л анх танилцсан, *******, нарын хооронд ямар үүрэг, төлбөр тооцоо байгааг мэдэхгүй бөгөөд тэдний ярьж хэлсний дагуу гэрээ байгуулж, төлбөр төлсөн төдий. Ийм байтал хоорондын төлбөр тооцоо, өр авлага, хэрүүл маргаанаасаа болж намайг ингэж хохироож болохгүй. Хэрвээ худалдагч ******* нь ын данс руу хашаа, байшингийн мөнгийг шилжүүлээрэй гэж хэлээгүй бол би ын дансыг олоод, түүн рүү мөнгө шилжүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Энэ нь тэр хоёрын асуудал болохоос надад хамааралгүй.
2.2.Мөн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан ******* нь захиалсан орон сууцны үлдэгдэл төлбөрт маргаан бүхий хашаа, байшинг арга буюу өгсөн мэтээр тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тухайн орон сууцны төлбөрийн үүрэг нь аль эрт буюу 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 100% бүрэн төлөгдөж дуусгавар болсон талаар ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал тэмдэглэж, гарын үсгээ зурсан байна.
Харин *******, ******* ХХК-ийн хооронд саяхан байгуулагдсан 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ******* Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь ямар учиртайг би мэдэх боломжгүй бөгөөд надад огт хамааралгүй зүйл юм. Мөн өмнөх гэрээндээ орон сууцныхаа үнийг 77,382,000 төгрөг хэмээн тусгаж байрны төлбөр 100 хувь төлөгдөж дуусав гэсэн атлаа дараагийн гэрээндээ үнийг 60,000,000 төгрөг гэсэн нь хачирхалтай. Түүнчлэн сүүлд байгуулсан 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний 3.1-т орон сууцыг 60,000,000 төгрөгний төлбөрийг төлөхөөр тохиролцсон бөгөөд тус төлбөрийг 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* ХХК-д төлсөн банкны баримтын төлбөрийг үндэслэн төлсөнд тооцов гэж төлбөрийн үүргийг бүрэн дуусгавар болсон талаараа дахин дурдсан байна. Ийм байтал надад худалдсан хашаа, байшингаа дээрх орон сууцны асуудал болон тай үүссэн хувийн маргаантайгаа хамаатуулан холбож, буцаан шаардаж буйд гомдолтой байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******ийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2341 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2342 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамж, ******* хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай 363 м.кв талбайтай газар, мөн тус хаягт байрлалтай 96 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, мөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.1-т "Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнд хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэлийн тухайд зохигч талууд эсхүл гэрээний зүйл болох эд зүйлийн шинж байдал, хэлцлийн үнэ, гэрээ байгуулах сэдэлт зэрэг нөхцөл байдлын талаар ноцтой төөрөгдсөн байхыг ойлгох бөгөөд зохигчдын тайлбараас үзэхэд ноцтой төөрөгдсөн гэх байдал тогтоогдохгүй байна", 5.2-т "Талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг халхавчлах, улмаар нотариатаар батлуулах болон улсын бүртгэлд бүртгүүлэхэд төлөх төлбөр, татвараас зайлсхийх зорилготой байсан, бодит байдалд бэлэглэлийн гэрээ буюу үл хөдлөх хөрөнгүүдийг хариу төлбөргүйгээр шилжүүлсэн харилцаа талуудын хооронд үүсээгүй болох нь зохигчдын хэн алины тайлбараар нотлогдож байна" гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь дараах баримт, үндэслэлээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 149 дугаартай Орон сууц захиалгын гэрээг ******* ХХК-тай байгуулж, Баянзүх дүүрэг, 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн зүүн талд байрлах Гэгээ 39 дүгээр байрны 8 давхар , 2 өрөө, 53.13 м.кв орон сууцыг 1 м.кв нь 1,400,000 төгрөгөөр тооцож нийт 74,382,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Орон сууцны урьдчилгаа төлбөр 37,000,000 төгрөгийг төлж тус орон сууцанд нүүн орж амьдарч эхэлсэн.
Улмаар 2023 оны 4-5 дугаар сараас эхлэн гэх хүн өөрийгөө ******* ХХК-ийн захирал, эзэн нь гэж хэлэн над руу холбогдож, танайх төлбөрийн үлдэгдэлтэй байна, хэрэв яаралтай төлөхгүй бол гэрээг цуцалж өөр хүн рүү зарна, мөн тогны хэрэглээг хязгаарлаж удаа дараа таслаж дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Тухайн үед санхүүгийн ямар ч боломжгүй байсан тул өөрийн гэр бүлийн амьдарч байсан Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамж, ******* хаягт байршилтай 363 м.кв газар, 96 м.кв талбайтай хувийн сууцыг үлдэгдэл төлбөрт бүрэн тооцуулан ******* ХХК-д шилжүүлэн өгөх санал гаргасныг хүлээн зөвшөөрч, хэргийн 22 дахь талд авагдсан Орон сууц захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг надтай байгуулж, итгэл төрүүлж миний үл хөдлөх эд хөрөнгийг авч, орон сууцны үлдэгдэл төлбөрийг хааж, өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөхөөр тохиролцож, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ын хүсэлтийн дагуу түүний дотны найз нөхөд болох ******* гэх хүний нэр дээр Бэлэглэлийн гэрээ байгуулан хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгсөн.
Тухайн үед яагаад компани руу шилжүүлэхгүй байгаа юм гэж асуухад манай найз ажил хэргийн хамтрагч дээр шилжүүлчих, дараа нь борлуулахад амар байдаг, компани нэр дээр хөрөнгө байхаар зарж борлуулахад хэцүү байдаг гэж байсан. Шилжүүлэн өгөхдөө ын зааварчилгаагаар түүний дотны найз, түүний эхнэр гэх ******* нарт хүсэлтийг бичиж өгсөн.
Гэтэл 2024 оны эхэн үеэр ******* ХХК-аас надтай холбогдож " гэдэг хүн манай компанийн гүйцэтгэх захирал биш, өөрийгөө хүмүүст гүйцэтгэх захирал гэж итгүүлж захиалагч нараас мөнгө авсан байна, мөн хуурамч хөдөлмөрийн гэрээтэй" гэж хэлсэн. Миний бие ихэд гайхаж тодруулахад нь анхнаасаа тухайн байгууллагад огт гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаагүй нь тогтоогдсон. Энэ талаар мэдээд тай холбогдож, хашаа байшингаа буцаан авах талаар хэлэхэд битгий асуудал үүсгээрэй, мөнгөөр тооцоод төлье гэх санал хүртэл удаа дараа тавьж байсан. Тухайн үед би орон сууцны үлдэгдэл төлбөрөө ******* ХХК-д бүрэн төлж дуусгасан буюу үлдэгдэл төлбөртөө бүрэн тооцуулан өөрийн газар, хувийн сууцыг шилжүүлэн өгсөн гэж ойлгож байсан боловч "*******" ХХК-ийн жинхэнэ захирал итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон бусад удирдлагууд орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх шаардлага тавьсан. Газар болон хувийн сууцаа захиалагч компанид "******* ХХК-д шилжүүлэн өгөх хүсэл зориг нь зөвхөн орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцуулан шилжүүлэн өгөх зорилготой байсан болохоос биш болон ******* гэх хувь хүнд худалдаж төлбөрт тооцуулан өгөх зорилго огт байгаагүй. Хэрэв нь өөрийгөө "*******" ХХК-ийн захирал гэж итгүүлээгүй байсан бол түүнд өөрийн хашаа, байшингаа огт шилжүүлэхгүй байсан шүү дээ.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлд "Ноцтой төөрөгдөлийн улмаас хийсэн хэлцэл" хүчин төгөлдөр бус байхаар заасан. ******* нь өөрийн захиалсан орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцуулан өөрийн амьдарч байсан газар болон хувийн сууцыг шилжүүлэн өгөхөөр захиалагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэх тай тохиролцож тухайн этгээдийн хүсэлт, зөвшөөрлөөр ******* гэх хүнд Бэлэглэлийн гэрээ байгуулан хариу төлбөргүйгээр үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлэн өгсөн нь Иргэний хуулийн 58.2.1-д "хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцэлээсээ өөр хэлцэлийг зөвшөөрөн хийсэн", 58.2.2-т "хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцэлийнхээ агуулгыг эндүүрсэн" нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцон шилжүүлэн өгөх хэлцэл, хэлцэл хийгдсэн үеэсээ төөрөгдсөн байх тул тухайн суурь хэлцэл дээр үндэслэж хийгдсэн хэлцэлүүд бүгд хүчин төгөлдөр байх боломжгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн анхдагч хүсэл зориг, үйл баримтыг буруу дүгнэж шийдвэрлэсэн гомдолтой байна.
Миний хүсэл зориг өөрийн хашаа байшинг орон сууцны төлбөрт тооцож "Жинхуаснидажибин" ХХК-ийн захирал, эзэн гэх д шилжүүлж байна гэж итгэж ирсэн боловч нь "*******" ХХК-ийн захирал, эзэн биш болох нь хожим нь тогтоогдсон тул миний бие ноцтой төөрөгдлийн улмаас Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
4.2.Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэн алиных нь тайлбараар 2023 оны 06 дугаар сард *******, ******* нар анх уулзаж танилцсан талаараа маргадаггүй. Харин ******* болон түүний нөхөр нар ыг таньдаг, дотны найз нөхөд, түүний ажилд тусалдаг/ 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ТМ2025/00929 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд гэрчын мэдүүлэгт Манай найзтай хамт амьдарч байсан" гэж хэлсэн мэдүүлгээр мөн нотлогддог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь огт таньдаггүй анх удаа уулзаж танилцсан хүндээ ямар нэгэн хариу төлбөргүйгээр өөрт байгаа ганц хөрөнгийг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгөх боломжгүй, тай хийсэн орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцуулан хөрөнгөө шилжүүлэх хэлцэлд итгэж үл таних *******д гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн.
4.3.Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.4-т "Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн хүсэлтийн дагуу 30,000,000₮-ийг д шилжүүлсэн бөгөөд Хаан банкны тоот дансанд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000₮-ийг "буянжаргал", тоот дансанд 2023.09.02-ны өдөр 5,000,000₮-ийг "буянаа хашаа", тоот дансанд 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 15,000,000₮-ийг хашаа байшин" гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь Хаан банк ХК дахь тоот дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбар болон гэрч ын мэдүүлгээр тогтоогдсон" гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд бэлэглэлийн гэрээний шинжтэй харилцаа бус худалдах, худалдан авах гэрээний шинжтэй харилцаа үүссэн гэж үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т "худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ" гэж заасны дагуу төлбөр төлсөн байх шаардлага үүснэ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд "Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн хүсэлтийн дагуу 30,000,000₮-ийг д шилжүүлсэн" гэж тайлбарласан байдаг боловч хэргийн материалд нэхэмжлэгчийн хүсэлт нотлох баримтаар бэхжигдээгүй, байхгүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
4.4.Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.2-т "Зохигчид бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах-худалдан авах гэрээг халхавчилсан буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хариу төлбөрийн үнийн дүнг хавхавчилсан агуулгатай гэрээ талуудын хооронд байгуулагдсан тохиолдолд бэлэглэлийн буюу хариу төлбөргүй гэх хэсгээр уг хэлцэл хүчин төгөлдөр бус байна", "Тодруулбал 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №2341 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн "үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэгч тал бэлэг хүлээн авагч талд хариу төлбөргүйгээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлэхээр тохиролцов", мөн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр №2342 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн "үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэгч тал бэлэг хүлээн авагч талд хариу төлбөргүйгээр 2023 оны 06 дугаар сарын 21- ний өдөр шилжүүлэхээр тохиролцов гэх хэсгээр уг хэлцлүүд хүчин төгөлдөр бус байна. 5.3-т "Талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээний тодорхой заалт хүчин төгөлдөр бус байх боловч энэ нь бэлэглэлийн гэрээг бүхэлд нь хууль зөрчсөн болон бусад үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна" гэж тайлбарласан
2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 149 дугаартай Орон сууцны захиалгын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2341 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ /газар/, 2342 дугаартай Үл хөдлөх бэлэглэлийн гэрээ /хувийн сууц/ тус тус байгуулж орон сууцны захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр 37,382,000₮-ийг төлж барагдуулах зорилгоор өөрийн амьдарч байсан газар, хувийн сууцыг төлбөрийн үлдэгдэлд бүхэлд тооцуулан худалдагч компанийн захирлын нэр заасан этгээд болох *******ын нэр дээр хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгсөн.
Нэхэмжлэгчийн анхдагч хүсэл зориг өөрийн газар, хувийн сууцыг бусдад худалдах бус "Жинхуасиндажибин" ХХК-д Орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөрт тооцуулан шилжүүлэн өгөх юм. Тэрхүү хүсэл зоригоо илэрхийлж, хэлцэл хийж эхэлсэн үеэсээ эхлэн төөрөгдөлд орж эхэлсэн байдаг. Учир нь өөрийгөө "*******" ХХК-ийг итгэмжтэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэж итгүүлж, орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэж эхэлсэн тул өөрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгч төлбөрт тооцуулах анхдагч хэлцэлийн санал гарсан. С.Номинзул тэрхүү саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн буюу нэхэмжлэгч нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг "*******" ХХК-д шилжүүлэн өгч байна гэж ойлгосноор ноцтой төөрөгдөлд орж эхэлсэн нь хэрэгт авагтсан баримтуудаар тодорхой харагдаж байна
4.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн тухайд: ******* анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамтран хариуцагчаар ыг татсан. нь нэхэмжлэлийг гардан авахгүй, шүүхээс албадан ирүүлэх тухай захирамж гарсан хэдий боловч шүүхэд хүрэлцэн ирэхгүй, санаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан тул нэхэмжлэгчийн санаачилгаар хариуцагчаас татгалзсан. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, гэрчийг шүүхэд дагуулаад ирсэн байсан тул итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүх хуралдаан дээр хариуцагчаар ыг оролцуулах хүсэлт гаргахад шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/132024/21242 тоот шүүгчийн захирамж хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн тус захирамжид ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа болохыг огт дурьдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс анх нэхэмжлэл гарснаас хойш маргаан бүхий хашаа байшинг "Жинхуасидажибин" ХХК-ийн захирал гэх байрны төлбөрт тооцуулахаар шилжүүлсэн, мөн хариуцагч хариу тайлбар болон шүүхэд маргахдаа аас тохиролцож хашаа байшинг авсан гэх байдлаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь маргаж ирсэн. Үүнээс дүгнэхэд энэхүү маргаанд гэрч бус харин нэхэмжлэгчийн хүсэлт болон шүүхийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч эсхүл гуравдагч этгээдээр зайлшгүй оролцох ёстой байхад шүүх хариуцагчаар оролцуулаагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон шийдвэр болсон.
2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ажиллагааны явцад Номинзулыг хариуцагчаар татаж Номинзулыг тайлбар өгсний дараа тайлбар гаргана гэх, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* Маргааны хувьд С.Номинзул нь салшгүй холбоотой. Хэдий нэхэмжлэгч хариуцагчаас татгалзсан хэдий ч Номинзулыг гэрчээр эсхүл гуравдагч этгээдээр оролцуулна гэж бодож байгаа. Учир нь нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөрт хашаа, байшингаа аргагүй эрхэнд зарсан гэж ярьдаг" гэх тус тус мэдүүлгүүдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчоор ыг оролцуулж хэргийг шийдвэрлэхийг дэмжиж байсан нь хэрэгт бэхжигдсэн байдаг.
Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2341 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ /газар/, 2342 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь тус тус Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн" хэлцэл буюу нэхэмжлэгч өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг "*******" ХХК-д буюу худалдагч компанидаа Орон сууцны захиалгын гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрт тооцуулан шилжүүлэн өгч байна гэж бодож /төөрөгдөж, тухайн компани өөрийнхөө хөрөнгийг шилжүүлэн аваад гуравдагч этгээдэд худалдан борлуулж байна гэж бодож үл таних *******д хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгсөн нь талуудын хоорондын анхдагч хэлцэл өөрөө хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг өөртөө агуулсан байдаг тул тухайн хэлцэл дээр үндэслэгдэж байгуулагдсан 2341, 2342 тоот Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүд нь тус тус хүчин төгөлдөр бус байх хууль зүйн үндэслэлтэй байна.
Манай гэр бүл энэхүү хашаа байшинг бусдаас зээл авч, өөрсдийн бүхий л хөрөнгөөр авч, олон жил амьдарсан гэр бүлийн цор ганц хөрөнгө байсан. Би ааваасаа өвлөж авсан гэр бүлийнхээ цор ганц хөрөнгийг , түүний хамсаатан ******* нарын худал үгэнд итгэж тэдгээрийг "*******" ХХК-ийн захирал шийдвэр гаргах эрх бүхий этгээд гэж итгэж, төөрөгдөж хөрөнгөө шилжүүлсэн бөгөөд тухайн маргаантай асуудалд би хамгийн их хохирол амсаж өөрийнхөө хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх маань ноцтой зөрчигдөж хохирсоор байна.
Иймд шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан ноцтой төөрөгдөл гэж үзэхгүй. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзнэ. Бэлэглэлийн гэрээнд бид маргаагүй, анхнаасаа бэлэглэлийн харилцаа үүсээгүй, худалдах худалдан авах харилцаа үүссэн. ******* 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нотариатад худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар очсон. Энэ нь хэргийн 42 дахь талд авагдсан *******ийн гарын үсэгтэй 30,000,000 төгрөгөөр эд хөрөнгөө худалдсан гэх агуулгатай баталгаа байдаг. Тухайн үед нотариатч танайх 500,000 төгрөгийг татвар төлнө гэж хэлсэн. Гэтэл ******* надад ийм их хэмжээний мөнгө байхгүй гэж хэлээд руу ярьснаар гэрээ байгуулагдсан. Мөн хэргийн 123-124 дэх талд , нарын гэрчийн мэдүүлэг байдаг. Үүнээс харахад талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулах саналтай байсан ч татвараас зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан нь харагддаг. ******* нь хашаа, байшингийн үнийг *******ийн хэлсний дагуу д шилжүүлсэн, энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог.
5.2.Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн өр төлбөрт хашаа, байшинг өгсөн гэх агуулгаар тайлбарладаг. Гэтэл ******* нь *******, болон компанийн хоорондын тохиолцоо байсныг мэдээгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл ирснээр уг асуудлыг мэдсэн. Энэ нь дараах үйл баримтаар нотлогддог бөгөөд нь би одоогоор компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, маргаан бүхий хашаа, байшинг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байрны урьдчилгаа төлбөрт авсан, 2016 онд компанийн данс битүүмжлэгдсэн учраас компанийн дансаар мөнгийг шилжүүлж авах боломжгүй, эдгээр нэр бүхий хүмүүс тодорхой хэмжээнд ашигласан гэх байр суурийг илэрхийлдэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан ч шүүх ыг бэлэглэлийн гэрээний нэг тал биш, өр төлбөртэй талаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаагүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2341 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ /газар/, 2342 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамж, ******* хаягт байршилтай, 363 м.кв талбайтай газар, 96 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...*******" ХХК-тай байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөрт уг компанийг төлөөлөх бүрэн эрхтэй захирал гэх ын шаардлагын дагуу газар, хувийн сууцаа бэлэглэлийн гэрээгээр хариуцагч *******д шилжүүлсэн боловч ******* ХХК-ийн хууль ёсны гүйцэтгэх захирал , дэд захирал нар гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй, түүнээс орон сууцны төлбөр хүлээж аваагүй, олон захиалагчийг төөрөгдүүлж компанийг хууль бусаар төлөөлсөн гэх тайлбарыг хэлж, үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөгийг 2024 онд төлүүлсэн, анхнаасаа хариуцагчийн буруутай хууль бус үйлдлээс болж хууль зөрчиж гэрээ хийгдсэн, нэхэмжлэгч хүссэн хэлцлээ хийгээгүй өөр хэлцэл хийсэн гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...хашаа, байшин *******ийн нэр дээр байгаа, төлбөрийг д төлөх талаар ярьсан, бид харилцан тохиролцсоны дагуу 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2341, 2342 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг байгуулсан, *******ийн хэлсний дагуу ын дансанд 15,000,000 төгрөг,гийн дансанд 15,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг төлсөн, ******* нь , ******* нарт өөрийн хашаа байшингаа 30,000,000 төгрөгт худалдсан, татвараас зайлсхийж бэлэглэлийн гэрээ хийсэн талаар бичиг хийж өгсөн, *******, нарын хооронд ямар үүрэг, төлбөр тооцоо байгааг бид мэдэхгүй гэж тайлбарласан.
4.*******, ******* нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2341 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ /газар/, 2342 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ тус тус байгуулагдаж, бэлэглэгч ******* нь эрхийн улсын бүртгэлийн Г- дугаартай, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамж, ******* хаягт байршилтай, 363 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 96 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэг хүлээн авагч *******д хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
4.1.Хэргийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгч ******* нь ... , ******* нарт өөрийн хашаа байшингаа 2023 оны 06 дугаар сарын 21-нд худалдсан болно. Татвараас зайлсхийж бэлэглэлийн гэрээ хийсэн болно. Иймээс дараа ямар нэгэн асуудал үүсэхгүй болно. 30 саяд худалдсан болно гэсэн бичиг үйлдэж хариуцагчид өгсөн ба хариуцагч ******* нь Хаан банк ХК дахь ын эзэмшлийн , тоот дансанд 15,000,000 төгрөг,гийн эзэмшлийн тоот дансанд 15,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг газар, хувийн сууцны үнэд шилжүүлсэн, мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан.
Гэрч ...Би 2021 оны 02 сараас хойш *******" ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигчийн хүсэлтээр гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа 2016 оны 05 сарын 13-ны өдөр байрны урьдчилгаа төлбөрт авсан. Би удаа дараа *******, нарт хашаа, байшингаа шилжүүлж өг, эсхүл зар гэж хэлсэн ******* гэх хүн хашаа байшин авна гэж хүнээс сонссон тул би санал болгосон Энэ 2 хүн гэрээ хийгээд бичиг баримтаа бүрдүүлсэн байсан Компанийн данс барилттай байгаа. Уг мөнгийг *******" ХХК-ийн тогны мөнгөнд өгсөн 2 удаагийн гүйлгээгээр орж ирсэн. Хүү Мөнхжингийн дансаар авч байсан гэж мэдүүлснээр хариуцагчаас төлбөрийг хүлээн авсан нь нотлогджээ.
4.2.Талуудын хэлцэл хийсэн зорилго, үндэслэл, үр дагавраас үзэхэд, тэдний хооронд газар, хувийн сууц худалдах, худалдан авах үүргийн хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр байх ба уг хэлцэл дээр суурилж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжүүлэг хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл, хийсвэрлэх зарчмын хүрээнд талуудын хооронд газар, хувийн сууцыг худалдах, худалдан авах үүргийн хэлцэл, мөн өмчлөлд шилжүүлэх өмчийн хэлцэл тус тус хийгдсэн гэж үзнэ.
Бэлэглэлийн гэрээнд газар, хувийн сууцыг *******ээс *******д хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр заасан ч уг хэлцэлд суурилж өмчлөх эрх шилжээгүй нөхцөлд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус үндэслэлээр өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч *******аас шаардсан нь үндэслэлгүй. Мөн энэ нөхцөл байдал нь хүсэл зоригийн илэрхийллийн ноцтой төөрөгдөл болохгүй, өөрөөр хэлбэл хэргийн баримтуудыг харьцуулан үзвэл, гэрээний агуулга талуудын субъектив хүсэл зоригоос зөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
4.3.Талуудын байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2341 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ /газар/, 2342 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр газар, хувийн сууцны өмчлөх эрх хариуцагчид шилжиж, нэхэмжлэгчийн өмчлөх эрх дуусгавар болсон нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр өмчийн хэлцэл байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн үйлдэл нь бэлэглэлийн гэрээний үүрэгт суурилаагүй болохыг анхаараагүйгээс талуудын маргаанд Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг дээрх байдлаар залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
5.Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа хамтран хариуцагчаар ыг татсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түүнд холбогдох шаардлагаас татгалзсан байна. Нэхэмжлэгчийн ******* ХХК-тай байгуулсан орон сууцны захиалгын гэрээний төлбөрийн үлдэгдлийг компанийг төлөөлөн шаардах эрхтэй эсэх, хариуцагчийн шилжүүлсэн төлбөрийг компанид шилжүүлсэн эсэх нь нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хоорондын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх маргаанд хамааралгүй бөгөөд тухайн асуудлаар нэхэмжлэгч нь зохих этгээдэд холбогдуулан нэхэмжлэлээ гаргахад уг шийдвэр саад болохгүй. Иймээс ыг гэрчээр оролцуулах хүсэлт шийдвэрлэхтэй холбоотойгоор хамтран хариуцагчаар татах нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй.
6.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00746 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...61 дүгээр зүйлийн 61.1 гэснийг 58 дугаар зүйлийн 58.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 553,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА