| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00281/И |
| Дугаар | 00275 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 00275
Хариуцагч нэхэмжлэлийн шаардалгыг хүлээн
зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би
Нэхэмжлэгч: Хас банкны Зүүнхараа тооцооны төв /Утас:7036-7532, 99033605/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг дунд өлөнт 18 тоотод оршин суух Шонхор овогт Төмөрбаатарын Сүхбат /РД:МЗ92052416, Утас:99485896/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг дунд өлөнт 18 тоотод оршин суух Сүнэд овогт Жамбын Оюунцэцэг /РД:МЗ64102721, Утас:99485896/ нарт холбогдох зээлийн төлбөр 27097644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Зээлдэгч Төмөрбаатарын Сүхбат нь 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Бичил бизнесийн зээлээр 30000000 төгрөгийг эргэлт болон цэвэр дулааны шугам татах зорилгоор 36 сарын хугацаатай сарын 2.45 хувийн хүүтэйгээр 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан болно. Зээлдэгч бичил зээлийн төлөлтөө 3 сар эргэн төлөлтийн дагуу төлсөн боловч дараагийн сараас хугацаа хэтрэх болж сар дамжин чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Энэ хугацаанд банкны зүгээс зээлийг төлүүлэхээр удаа дараа мэдэгдэх, шаардах хуудас өгч зээлийн үүргээ биелүүлэхийг шаардаж байсан. Улмаар бизнесийн үйл ажиллагаа зогссон, авлага саатсан шалтгаанаар зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулан нийт хугацаа хэтэрсэн дүнгээр зээлийн хугацааг сунган эргэн төлөлтийн хувиарыг шинээр хийсэн. Зээлийг нөхцөл өөрчилснөөс хойш зээл хугацаа хэтэрч нэхэмжлэх гаргах байдлаар 216 хоног хугацаа хэтрэн эргэлзээтэй зээлийн ангилалд ороод байна. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн зүгээс зээл төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авч, идэвхи, санаачилга гаргахгүй байгаагаас бизнесийн ашгаар зээлийн төлбөрийг барагдуулах боломжгүй болоод байна. Мөн хамтран үүрэг гүйцэтгэгч ажпаасаа халагдсан. Зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг жагсаавал: Зээлдэгчийн 1320018060 дугаар данстай бичил зээлд дараах эд хөрөнгө барьцаалагдсан болно. Хүнсний дэлгүүрийн тоног төхөөрөмж /хөргөгч, хөлдөөгч, шилэн лангуу/-4.000.000 төгрөг, Эргэлтийн хөрөнгө /хүнсний бараа/-3.000.000 төгрөг
Суудлын машин /Toyota Prius 10/-5.000.000 төгрөг, Хувийн сууц /Y-1307006566/-30.000.000 төгрөг, Өмчлөх газар /Г-1307001873/-5.000.000 төгрөг, Эзэмших газар /Г-000461018/-үнэлгээгүй,
Нэхэмжлэх гаргах үеийн байдлаар 1320018060 данстай бичил, зээлийн үндсэн зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү бусад зардлыг жагсаавал: Зээлийн үндсэн төлбөр 23007541 төгрөг, Хүүгийн төлбөр 3986715 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 95.388, Бусад зардал /нотариат төлбөр 8000 төгрөг, Зээлийн төлбөрт 27089644 төгрөг, нотариатын 8000 төгрөг, нийт 27097644 төгрөг нэхэмжилж байгаа болно. Иймд бидний тавьж байгаа дараах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Үүнд: Зээл барьцааны гэрээний дагуу барьцааны эрхийг хангуулж зээлийн үндсэн төлбөр, үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгчийн зээлийн барьцаанд тавьсан хөрөнгө болон бусад хөрөнгөөр төлүүлэх, Зээл барьцаанд тавьсан хөрөнгүүд үрэгдэж болзошгүй учир барьцаа хөрөнгийг хамгаалалтанд авах (битүүмжлэх) гэжээ.
Хариуцагч Т.Сүхбат, Ж.Оюунцэцэг нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...бид Хас банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зүүнхараа Хас банкнаас бид 2015 онд 30000000 төгрөгийн зээл авч өөрийн орон сууцны барилгадаа 280 м дулаан, цэвэр ус, хэрэглээний халуун усны шугам татаж төвийн шугамд холбож, бохир шугам, дотоод сан техник, монтаж хийж орон сууцны барилга болгосон. Бидний бизнес үйл ажиллагаа хэвийн явж эхний 1 жил зээлээ хугацаандаа төлж байгаад орлого муудах үед тус банкиндаа хандаж нөхцөл өөрчилж 3 сар хүү төлж явсан. Гэтэл миний хамтран зээлдэгч ажлаас халагдаж сүүлийн хэдэн сар зээлээ төлж чадаагүй нь үнэн. Мөн өөрийн 12 ширхэг компьютероо иргэн Цэцэгмаад 4800000 төгрөгөөр өгөөд шүүхэд хандаж байна. Миний хамтран зээлдэгч ажилдаа эргүүлэн тогтоолгох үйл ажиллагаа нь нааштай болж буруу халагдсан нь тогтоогдож байгаа учир 8 сарын цалин 4200000 төгрөг байгууллагаас авна. Би өөрийн хувийн компаниа барилгын тусгай зөвшөөрлийн хамт худалдан борлуулж /Улаанбаатар шилжүүлбэл худалдан авах хүнтэй учир аймгийн татварын албанд хүсэлтэй гаргасан байгаа, зээлийнхээ алдагдлыг 2016 ондоо багтаан төлж зээлээ хэвийн болгож хугацаандаа төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул бидний хүсэлтийг хүлээн авч шийдэж өгнө үү Хас банкнаас надад үзүүлсэн итгэлийг алдсандаа та бүгдээс уучлал хүсч байна. Иймд бид Хас банкнаас нэхэмжилж байгаа 27097644 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвөөс гаргасан хариуцагч нь Т.Сүхбат, Ж.Оюунцэцэг нараас зээлийн төлбөр 27097644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Сүхбат, Ж.Оюунцэцэг нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Т.Сүхбат, Ж.Оюунцэцэг нараас 27097644 төгрөг гаргуулах тухай Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 293438 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Сүхбат, Ж.Оюунцэцэг нараас 146.719 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 146.719 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ