| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00276/И |
| Дугаар | 00274 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 00274
Хариуцагч нэхэмжлэлийн шаардалгыг хүлээн
зөвшөөрнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг 43 дугаар байр 07 тоотод оршин суух Борлууд овогт Цэвээний Юүзээ / Утас:99098241/
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг 231км 4-1 тоотод оршин суух Боржигон овогт Мягмаржавын Эрдэнэчимэг /РД:МЗ75012106, Утас:95894079/-т холбогдох зээлийн төлбөр 1300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Ц.Юүзээ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … М.Эрдэнэчимэг нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 2 сарын хугацаагаар 5 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. 1100000 төгрөг, хүү 200000 төгрөг нийт 1300000 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ
Хариуцагч М.Эрдэнэчимэг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь иргэн Юүзээгээс сарын 5 хувийн хүүтэй 1100000 төгрөг авсан бөгөөд сар бүр хүү төлж яваад 8 дугаар сараас хүү төлж чадаагүй. Одоо нэхэмжилж буй 1300000 төгрөгийг төлөх нь үнэн. Уг мөнгийг төлөхөд маргах зүйлгүй цалингаас төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ц.Юүзээ нь 1300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Эрдэнэчимэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Юүзээгийн хариуцагч М.Эрдэнэчимэгээс 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Эрдэнэчимэг нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж,хариуцагч М.Эрдэнэчимэгээс 17875 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 17875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Юүзээд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ