| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00265/И |
| Дугаар | 00273 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 00273
Хариуцагч нэхэмжлэлийн шаардалгыг хүлээн
зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, 50 мянгат, 21-15 Еврофарм ХХК /РД:2585278/ /Утас: 7011-9714, 99085723/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол, Баян сумын төв “Батгарьд” ХХК-нь /захирал Ч.Даваадорж/ /РД:2631857/, /Утас:99141869, 80099016/-д холбогдох зээлийн төлбөр 6753000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Еврофарм ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … “Батгарьд” ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 3 удаа манай компаниас зээлээр бараа авсан ба энэ нь 8403000 төгрөг болсон. Тус компани нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 1650000 төгрөгийг төлсөн бөгөөд одоогоор 6753000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Бид тус компаниас барааны төлбөрөө бүрэн гүйцэт төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрч чадаагүй болно. Иймд тус асуудлыг зохих хууль журмын дагуу шалган, шийдвэрлэж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Мөн энэхүү нэхэмжлэлтэй холбогдон гарах төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Батгарьд” ХХК -ний захирал Ч.Даваадорж нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ....Манай компани нь Еврофарм ХХК-аас 2013 онд 3 удаа зээлээр эм тариа авсан бөгөөд 6.753.000 төгрөгийн өглөгтэй нь үнэн болно. Энэ өрөө аймаг, улсаас ирэх санхүүжилт, малчид иргэдээс эмийн өр төлбөрөө барагдуулан Еврофарм ХХК-д өр төлбөрөө төлж дуусгана гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Еврофарм ХХК нь 6753000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Батгарьд” ХХК -ний захирал Ч.Даваадорж нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч “Батгарьд” ХХК-аас 6753000 төгрөг гаргуулах тухай Еврофарм ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Батгарьд” ХХК /захирал Ч.Даваадорж/ нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 122.988 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Батгарьд” ХХК-иас 61494 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 61494 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Еврофарм ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ