| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00280/И |
| Дугаар | 00265 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 00265
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг 43-54 тоотод оршин суух Батаагийн Гэрэлмаа /РД: МЗ74022701, утас 99758989/-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сум 6 дугаар баг 96-3-60 тоотод оршин суух Баянмөнхийн Бадамчимэг /РД:МЗ86080665, утас: 99860658/-д холбогдох 400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.Гэрэлмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.Бадамчимэг нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 15 сарын хугацаанд 20%-ийн хүүтэй 150.000 төгрөг, хүү нь 256.000 төгрөг, нийт 406.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ
Хариуцагч Б.Бадамчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: ...миний бие Гэрэлмаа гэх хүнээс мөнгө авсан нь үнэн. Гэрэлмаа нь надаас 400000 төгрөг нэхэмжилж байгаа бид хоёр тохиролцоод анх авсан 150000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 29-нд төлөхөөр болсон. Уг мөнгийг одоогоор өгөх боломжгүй 9 дүгээр сарын 29-нд 150000 төгрөгийг өгнө.
Нэхэмжлэгч Б.Гэрэлмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: миний бие нь Батмөнх овогтой Бадамчимэг гэх хүнээс 400000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн боловч хэрэг хянагдах хугацаанд бид харилцан тохиролцож 150000 төгрөгийг авахаар тохиролцлоо. Анх нэхэмжилсэн 400000 төгрөгийн 250000 төгрөгийг нь авахгүйгээр тохиролцлоо гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б.Гэрэлмаа нь хариуцагч Б.Бадамчимэгээс 400000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Гэрэлмаа нь хариуцагч Б.Бадамчимэгээс 2016 оны 09 дүгээр сарын 29-нд 150000 төгрөгийг авахаар тохиролцсон учир үлдэгдэл 250000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, үлдэх 150000 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Б.Бадамчимэг 150000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байгаа ба зохигчдын эвлэрэл нь хуульд харшлах зүйлгүй тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гэрэлмаа нь хариуцагч Б.Бадамчимэгээс 400000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгч 250000 төгрөгнөөсөө татгалзаж, хариуцагч Б.Бадамчимэг нь 150000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Гэрэлмаад төлөхөөр тохиролцсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжпэгч Б.Гэрэлмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот данснаас 2575 төгрөгийг, хариуцагч Б.Бадамчимэгээс 2575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжпэгч Б.Гэрэлмаад буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах , хяналтын журмаар гомдол гаргах , тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ