| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2016/00263/И |
| Дугаар | 00271 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 00271
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг 22 дугаар хороолол 14-р байрны 125 тоотод оршин суух хаягтай, /РД:МЗ:87091916, утас:99023647/ Тэргүүн овогт Маруузаны Ариунболдын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг 40-р байрны 10 тоотод оршин суух, /РД:МЗ:88071518, утас:96061706/ Монгол овогт Сүхбаатарын Өсөхбаярт холбогдох 15000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч М.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Сүхбаатар овогтой Өсөхбаяр нь 2015 оны 05 дугаар сард уулзаж хамтран рапс тарья гэсэн. Би ажилтай тул хамтарч чадахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл мөнгө олж өгөөч, хүнээс хүүтэй ч хамаагүй гээд манай хадмууд 400 га газар рапс тарьдаг. Би 100 га-д рапс тарина. Намар зээлсэн мөнгөө хүүтэй нь төлөөд тарьсан рапсныхаа орлогын 50 хувийг чамд өгье гээд бид тохиролцсоны улмаас би ажлынхаа хүнээс 15000000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлэн өгч 2015 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Өсөхбаярын дансанд 15000000 төгрөг хийж өгсөн. /Жич: Энэ хүнээс мөнгө авахдаа Өсөхбаярыг ирж уулз гэхэд завгүй яваад байна нааш нь аваад шилжүүлчих гэсэн/ Намар нь мөнгө зээлж авсан хүндээ мөнгийг нь өгье гээд залгаж ярихад хадам аав нь 1000000 төгрөг шилжүүлсэнээс хойш одоог хүртэл мөнгийг буцааж өгөөгүй тул С.Өсөхбаяраас 15000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Өсөхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь М.Ариунболдын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. М.Аринболдын нэхэмжилсэн 15000000 /арван таван сая/ төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч М.Ариунболдын 15000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Өсөхбаяр маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ариунболдын 15000000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Өсөхбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Өсөхбаяраас 116375 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 116375 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Ариунболдод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.