| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2016/00287/И |
| Дугаар | 00263 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 00263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1956 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Ширхэнцэг гудамжны 85-б тоотод оршин суух хаягтай, /РД:МЗ:56062378/, Гөрөөч овогт Мөнхийн Баатарын гаргасан хүсэлттэй,
Улсад ажилласан хугацааг сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Баатар
Нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Баатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие нь БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Зүүнхараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазад 1984 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗИЛ-130 машины жолоочоор ажилд ороод 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Тэгээд тухайн үед хоёр байгууллагын солилцоогоор 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Зүүнхараа дахь Мод бэлтгэлийн аж ахуйд Маз-509 машины жолоочоор ажилд орж 1992 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Одоо тэтгэвэрээ тогтоолгох гэсэн чинь ажилд орсон болон гарсан тушаалууд нь олдохгүй байсан учир энэ хугацааны ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирч байна.
Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Зүүнхараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазад 1984 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ЗИЛ-130 машины жолоочоор, Зүүнхараа дахь Мод бэлтгэлийн аж ахуйд 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс1992 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл МАЗ-509 машины жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх М.Баатарын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч М.Баатар нь БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Зүүнхараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазад 1984 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ЗИЛ-130 машины жолоочоор, Зүүнхараа дахь Мод бэлтгэлийн аж ахуйд 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс1992 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл МАЗ-509 машины жолоочоор тус тус ажиллаж байсан нь 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №62 тоот БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Зүүнхараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазын даргын тушаал /ХХ-ийн 04 дүгээр хуудас/, 1974 оны 10 дугаар сарын 31-ний өлөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр /ХХ-ийн 10 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар болон хамт ажиллаж байсан Д.Цагаанхүү, З.Алтансүх, А.Цэрэндаш нарын тодорхойлолт, гэрч А.Цэрэндаш, Д.Цагаанхүү, З.Алтансүх, нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд М.Баатарыг БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Зүүнхараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазад 1984 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ЗИЛ-130 машины жолоочоор, Зүүнхараа дахь Мод бэлтгэлийн аж ахуйд 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс1992 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл МАЗ-509 машины жолоочоор тус тус ажиллаж байсанг нь сэргээн тогтоох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гөрөөч овогт Мөнхийн Баатарыг БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Зүүнхараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазад 1984 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ЗИЛ-130 машины жолоочоор, Зүүнхараа дахь Мод бэлтгэлийн аж ахуйд 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс1992 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл МАЗ-509 машины жолоочоор тус тус ажиллаж байсныг улсад ажиллаж байснаар сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч М.Баатарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.