| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2016/00284/И |
| Дугаар | 00282 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 00282
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Арцатын 01 тоотод оршин суух хаягтай, /Регистрийн дугаар ИВ:77112301, утас-99655500/ Халхчууд овогт Долгорсүрэнгийн Цэрэнжавын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг, Ширхэнцэгийн 32 тоотод оршин суух хаягтай, /Регистрийн дугаар МЗ:79011943, утас-95853992/ Боржигон овогт Мягмарсүрэнгийн Ганцэцэгт холбогдох 300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Д.Цэрэнжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … М.Ганцэцэг нь 2013 оны 02 дугаар сард 190000 төгрөгийг 20%-ийн хүүтэй зээлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй учраас 300000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Ганцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь Д.Цэрэнжавын нэхэмжлэлтэй танилцлаа. Д.Цэрэнжавын нэхэмжилсэн 300000 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.Цэрэнжавын 300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Ганцэцэг маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цэрэнжавын 300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Ганцэцэг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9650 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Ганцэцэгээс 4825 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 4825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Цэрэнжавт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.