Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00267

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р баг Төмөр замын 221-р точект оршин суух хаягтай, /РД:МЗ:71030803, утас:99347738/ Боржигон овогт Санжаажамцын Мартын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Хайлаастын 71 тоотод оршин суух хаягтай, /РД:МИ:77091516, утас:99210322/ Монголчууд овогт Өлзийгийн Ганбаатарт холбогдох 1000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ны  өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч С.Март шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Миний бие нь Ө.Ганбаатартай 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж аксент маркын цагаан өнгийн суудлын жижиг тэргийг худалдан авсан боловч эд анги нь муу ямар ч хүч байхгүй цаашид унахад хэцүү доголдолтой байх тул машиныг буцаан 1,000,000 төгрөгөө Ө.Ганбаатараас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Уг машиныг Ө.Ганбаатарт буцаан өгсөн болно гэжээ.

Хариуцагч Ө.Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь С.Мартын гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. С.Март бид хоёр 800000 /найман зуун мянга/ төгрөгийг өгч авахаар эвлэрсэн. Иймд хэргийг шүүгчийн захирамжаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Март шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь Ө.Ганбаатараас 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Ө.Ганбаатар бид хоёр шүүхийн шатанд 800000 /найман зуун мянга/  төгрөгийг өгч авахаар эвлэрсэн. Үлдэгдэл 200000 /хоёр зуун мянга/ төгрөгнөөс татгалзаж байна. Иймд хэргийг шүүгчийн захирамжаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч С.Март, хариуцагч Ө.Ганбаатар нар нэхэмжлэлийн шаардлага болох 1000000 төгрөгнөөс 800000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, нэхэмжлэгч 200000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг уридлага болгон

 

Захирамжлах нь:

 

1. Нэхэмжлэгч С.Март, хариуцагч Ө.Ганбаатарт холбогдуулан 1000000  төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 200000 төгрөгнөөс татгалзаж үлдэх 800000 төгрөгийг өгч авахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ө.Ганбаатараас 11875 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 14275 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч С.Март-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.