Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00269

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1956 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг, Барилгын 12 айлын 03 тоотод оршин суух хаягтай, /РД:МЗ:56062874/, Боржигон овогт Нэргүйн Тэрбишийн гаргасан хүсэлттэй, 

 

Улсад ажилласан хугацааг сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт  гаргагч Н.Тэрбиш

                                Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Тэрбиш шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие нь БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Зүүнхараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазад 1981 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Цахилгаан гагнуурчнаар ажилд орсон. Тухайн байгууллагад тус ажлыг 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хийсэн. Гэтэл одоо тэтгэвэрээ тогтоолгох гэсэн чинь ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь олдохгүй байсан учир энэ хугацааны ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирч байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Н.Тэрбиш намайг БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Зүүнхараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазад 1981 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Цахилгаан гагнуурчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Н.Тэрбишийн  хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Хүсэлт гаргагч Н.Тэрбиш нь БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Зүүнхараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазад 1981 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Цахилгаан гагнуурчнаар ажиллаж байсан нь 1978 оны 05 дугаар сарын 29-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр /ХХ-ийн 2 дугаар хуудас/, 1983 онд авахуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 7 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар болон хамт ажиллаж байсан Д.Пүрэвжав, П.Бямбасүрэн, Б.Нэргүй нарын тодорхойлолт, гэрч Д.Пүрэвжав, П.Бямбасүрэн, Б.Нэргүй, нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд Н.Тэрбишийг БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Зүүнхараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазад 1981 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Цахилгаан гагнуурчнаар ажиллаж байсанг нь сэргээн тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлийг удирдлага  болгон

                                               

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Нэргүйн Тэрбишийг БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Зүүнхараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазад 1981 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Цахилгаан гагнуурчнаар ажиллаж байсныг улсад ажиллаж байснаар сэргээн тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Тэрбишийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                               

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.