Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 277

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Су О, Сэ О, Ч.Д, Ш.С, Ш.У,

Иргэний нэхэмжлэгч Б.Б,

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Б.Хн өмгөөлөгч И.Атарбямба, Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Л.Бгийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Б, Б.Х, Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Б, Б овогт Б.Х, Ц овогт Л.Б нарт холбогдох эрүүгийн 1718004470023 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б овогт Б.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,

2. Монгол Улсын иргэн, Б овогт Б.Х /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

3. Монгол Улсын иргэн, Ц овогт Л.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, “........” ХХК-ны дархны газарт алт мөнгөний дархан ажилтай, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж, шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж, шүүгдэгч Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч, эзэмшиж, ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Бын өгсөн: Би бүх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч Б.Х нь надад камергүй газар зааж өгдөг байсан. Мөн машинаараа намайг хүргэж өгөөд буцааж авдаг байсан. Хулгайлсан эд зүйлээ алт мөнгөний дархан Бд аваачиж өгөхдөө Б.Хтай хамт явж худалддаг байсан. Бд анх эд зүйл аваачиж худалдахдаа буруу гарын зүйл гэдгийг хэлж байсан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Хн өгсөн: 2017 оны 12 дугаар сард хохирогч Ш.Сгийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлсан гэж улсын яллагч буруутгасан. Б.Б над руу утсаар холбогдож зах дээрээс ирээд авчхаач гэж хэлсний дагуу би очиж авсан. Б.Б нь миний гарааш дээр ирээд архи үлдээчхээд явсан. Дараа нь цагдаа нар ирээд манай гэрийг нэгжихэд мөнгөн хазаар гарч ирсэн. Манайд мөнгөн хазаар орхисныг нь би мэдээгүй. Мөн улсын яллагч намайг хохирогч Чын гэрт нэвтэрч орсон гэж үзэж байгаа. Миний бие хохирогч Ч гэж хүнийг ерөөсөө мэдэхгүй. Дахиад иргэн Дын гэрт нэвтэрч орсон гэж үзэж байгаа. Чулуут гэх газарт очиж хулгай хамт хийлцсэн хэмээн буруутгаад байгаа. Би тухайн газарт ерөөсөө очиж байгаагүй. Мөн Чу, Уын гэрт тус тус нэвтэрч орсон гэж буруутгаж байгаа. Уг хэрэг дээр шүүгдэгч Б.Б миний машиныг унаж явсан. Өглөө дүүгийнх рүүгээ явж хувцсаа сольчхоод ирье гэж хэлээд аваад явсан. Хохирогч С.Оийн гэрт нэвтэрч орсон зүйл байхгүй. С.Оийн гэрт нэвтэрч ороод гар утас хулгай хийж авсан гэж намайг буруутгаж байгаа. Шүүгдэгч Б.Б нь миний машиныг авч явахдаа дотор нь гар утсыг орхисон байсан. Машинаа цэвэрлэж байгаад уг гар утсыг олоод гэртээ хадгалж байсан. Цагдаагийн нэгжлэгээр гэрээс гарч ирсэн. Би шүүгдэгч Б.Бтай найзын хувиар явсандаа өнөөдөр буруутаад байгаа. Б.Б нь таслагч, улаан өнгийн гагнуурын аппаратыг барьж ирж байсан. Ахынхаасаа авсан гэж Б.Б хэлсэн. Үүнийг зараад өгөөч гэхээр нь хажуу талын Х ахад 120.000 төгрөгөөр зарсан. Үүнээс нэг ч төгрөг аваагүй гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Л.Бгийн өгсөн: 2017 онд шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь хамт ирж надад түүхий эд зарсан. Тухайн үед бэлэн мөнгөөр түүхий эдийг худалдаж авсан. Дараа нь хоёр жижиг монетон бөгжийг тухайн үеийн ханшаар нь худалдаж авч байсан. Сүүлд Б.Б надаар хос мөнгөн бөгж хийлгэж байсан. Тэгтэл нэг л сэжигтэй санагдаад Б.Бын талаар Б.Хд утсаар холбогдож хэлсэн. Дараа нь Б.Б нэг алтан бөгж худалдаад авчих гээд гуйгаад байсан. Тухайн үед түүнийг худалдаж авах мөнгө байхгүй гэж хэлсэн. Мөнгөний хэрэг гараад байна гээд гуйгаад байсан тул “....” барьцаалан зээлдүүлэх газарт уг эд зүйлсийг тавьж өгсөн. Цагдаа нарт уг эд зүйлийг “....” барьцаалан зээлдүүлэх газарт тавьж өгсөн талаар үнэнийг хэлсэн гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Дгийн өгсөн: 2017 оны 10 дугаар сард өдрийн 10 цагийн үед гэрээсээ гараад 12 цагт гэртээ ирэхэд манай гэрээс халхын гол, ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн медалиуд, хөөрөг, ээмэг бөгж зэргүүд алга болсон. Тухайн үед гэр орныг аймаар болгосон байсан. Би уг медалиудаас нэгийг нь ч олж авч чадаагүй. 2.315.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,

Хохирогч Су Оийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр уг гэмт хэрэг гарсан. Би 10 цаг 20 минутад гэрээсээ гараад 17:30 цагт гэртээ орж ирэхэд хулгай орсон байсан. Тухайн үед кармаалаад гарах боломжтой бүх зүйлийг авч явсан байсан. 17 нэр төрлийн 3.585.000 төгрөгийн хохирол гарсан. Нэг хөөргийг буцааж авсан. Уг мөнгөнөөс 250.000 төгрөгийг Хд нэхэмжилж байгаа. Үнэлгээнд ороогүй дуу тоглуулагчийг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг,

Хохирогч Сэ Оийн өгсөн: 2017 оны 11 сард уг гэмт хэрэг гарсан. Би өдөр бүр өглөө 8 цаг ажилдаа яваад орой 7 цаг гэхэд ирдэг. Тухайн өдөр манай хүүхэд унтаад үлдсэн. тэгээд 1 цагийн үед манай хүүхэд миний ажил дээр ирсэн. Орой гэртээ иртэл бүх зүйлийг хулгай хийгээд аваад гарсан байсан. 7 ширхэг мөнгөн аяга, хөөрөгний толгойг нь аваад хөөргийг нь хаясан байсан. хэрэглэж байсан мөнгөн эдлэлүүд, мөнгөн товч, 250.000 төгрөгөөр авсан цоо шинэ пүүз, өөр мэр сэр зүйлүүд алга болсон байсан. Үнэтэй л зүйлийг л нэхэмжилж байгаа болохоос бусад эд зүйлийг нэхэмжлээгүй. Би уг хэрэг болсны дараа бүх алт мөнгөний дархнууд болон ломбардуудад орж бичигтэй аяга байгаа талаар хэлээд утасны дугаараа үлдээсэн. Тэгтэл хэн ч надад утастаж хэлээгүй. 5.910.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөнгөн аягыг Бгээс нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.Сгийн өгсөн: Шүүгдэгч Л.Бг танина. 2017 оны 12 дугаар сард уг хэрэг гарсан. Эхнэрийгээ ажилд нь хүргэж өгөөд гэртээ иртэл гэрийг нэлээн ухсан байдалтай байсан. Цагдаа дуудаад уг хэрэг нэлээн удсан. Гаанс, ембүү товч, хашлага сум, монет, алтан бөгж, зөөврийн компьютер, 2 шил архи зэргийг бүгдийг нь авсан байсан. Нийт 10.402.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс мөнгөн хазаарыг буцааж авсан. Намайг хохиролгүй болговол өөр гомдол санал гэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.Уын өгсөн: 2017 оны 10 сард өглөө нөхрийн хамт 07:30 цагт гэрээсээ гараад манай нөхөр гэртээ 15:00 цагийн үед гэртээ ирсэн байсан. Манайхаас зурагт, гагнуурын аппарат, таслагч, зурагт, плитка зэрэг алга болсон байсан. Шүүгдэгч Баас үнэлгээгээр гарсан үнэ болох 495.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Бийн өгсөн: Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. “....” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг. Шинэ жил өнгөрөөд ажил эхэлсэн эхний өдөр Б нь алтан ээмэг, монетон бөгжийг 450.000 төгрөгөөр барьцаалсан байдаг. Уг эд зүйл нь хулгайн эд зүйл болж таараад цагдаагийн байгууллага хураан авсан. Уг төлбөрийг шүүгдэгч Бгээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүх дараах дүгнэлтийг хийлээ.

 1.1. Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 10 дугаар хэсгийн 4 дүгээр гудамж, 41 тоотод оршин суух иргэн Ц.Чын гэрт хууль бусаар нэвтэрч Леново Ай-5 загварын зөөврийн компьютер, бэлэн 160.000 төгрөгийг авч 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ц.Чын өгсөн: Би Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 10 дугаар хэсгийн 4 дүгээр гудамж, 41 тоотод эхнэр, хүүхэд, дүү нарын хамт амьдардаг бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дүү хөдөө ажлаар явчихсан, эхнэр, хүүхэд 2 өглөө ажил, цэцэрлэгтээ явчихсан, би 11 цаг хүртэл гэртээ байж байгаад гэрээс гарсан. Тэгээд орой эхнэрийн дүү Цгийн хамт гэртээ ирэхэд гэрт хулгайч орсон байдалтай, цонхны шил хагарсан, эд зүйлс эмх замбараагүй болсон байсан. Гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд Леново Ай-5 загварын зөөврийн компьютер, бэлэн 160.000 төгрөг алга болсон байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 234-235/,

Гэрч Н.Цгийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17:39 цагийн үед намайг ахын гэрт ирэхэд эд зүйлс нь эмх замбараагүй байдалтай байсан. Би өөрийн дипломоо аваад гараад явсан. Орой ахын хамт гэрт нь ирэхэд ах “гэр яасан юм бэ?” гэж асуухаар нь би “өдөр намайг ирэхэд бүх зүйл ийм байдалтай байсан” гэж хэлэхэд ах “гэрт хулгайч орсон байна” гээд цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 239/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: ...2017 оны 8 дугаар сарын сүүлээр Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт дэмий сэлгүүцээд явж байтал блокон хашаатай, цэнхэр өнгийн хаалгатай, хашаан дотроо шувуун нуруутай, урд талдаа 2 цонхтой, хажуу талдаа 1 цонхтой эзэнгүй гэмээр айл байсан. Тэгэхээр нь хашааны хаалгаар ороод байшингийн хажуу талын цонхыг чулуугаар хагалаад дотогш орж цүнхтэй хар өнгийн зөөврийн компьютер, бэлэн 40.000 орчим төгрөг авсан. Хулгайлсан мөнгөө идэж уугаад дуусгасан. Зөөврийн компьютер нь асахгүй болохоор нь хаячихсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 240/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1-р хх-ийн 226-230/,

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 231-232/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “иргэн Ц.Чын гэрээс алдагдсан Леново Ай-5 загварын зөөврийн компьютер 1.100.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 242-243/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.2. Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, майхант 1а гудамж, 6 тоотод оршин суух иргэн Б.Буын гэрт хууль бусаар нэвтэрч жижиг мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн гинж кулонтой 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлс авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Б.Буын өгсөн: ...2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Орхон сум руу яваад 17-ны өдөр гэртээ ирэхэд жижиг байшингийн цонх онгорхой, том байшингийн цоожийг эвдсэн байдалтай байсан. Байшин дотор ороход эд зүйлс онгичсон байсан. Гэрийн эд зүйлээ бүртгэхэд ааваас уламжилж ирсэн Чүнчигноров чулуун хөөрөг, жижиг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн гинж, эмэгтэй хүний 2 ширхэг монетон бөгж алдагдсанаас хөөргийг хувцасны шүүгээний араас олсон. Жижиг мөнгөн аяга, мөнгөн гинж, монетон бөгж зэргийн 200.000 төгрөгийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 67-70/,

Гэрч Я.Сгын өгсөн: ...өчигдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Орхон сум руу хадам эгчийн хадлангийн ажилд туслахаар яваад сая 14 цаг өнгөрч байхад ирэхэд манай амьдарч байгаа байшин болон зуслангийн байшинд хулгайч орж манай нөхрийн бор өнгийн, мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай хөөрөг 1 ширхэг, мөнгөн ээмэг бөгж, жижиг мөнгөн аяга алдагдсан байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 75/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын дундуур ганцаараа Захын хойд талын засмал замаар эзэнгүй айл хараад явж байхад хашаан дотроо 2 байшинтай айлд хүн байхгүй харагдсан. Тэгээд улаан тоосгон байшингийн нүүрэн талын цонхыг түлхэж онгойлгож ороод жижиг мөнгөн аяга 1 ширхэг, жижиг монетон бөгж, мөнгөн гинжийг авсан. Тэр байшингаас гараад урд талын байшингийн хаалганы цоожийг алхаар эвдэж ороод шүүгээ савыг уудалж үзэхэд авахаар зүйл байхгүй байсан учир ямар нэгэн эд зүйл авалгүй гарсан. Тэгээд мөнгөн аяга, монетон бөгжийг Б гэх алт мөнгөний дарханд аваачиж өгсөн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 72/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 51-61/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 62-65/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “иргэн Б.Буын гэрээс алдагдсан Чүнчигноров толгойтой, мөнгөн нуухтай, хулгана ороосон мөнгөн халбагатай, дунд гарын чүнчигноров хөөрөг 1 ширхэг, эмэгтэй хүний нарийн кольцо бүхий монетон бөгж 1 ширхэг эд зүйлс 520.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 77-78/, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “иргэн Б.Буяногтохын гэрээс алдагдсан жижиг мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний монетон кольцо бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг эд зүйлс 130.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 84-85/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.3. Шүүгдэгч Б.Б нь 2017 оын 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 10 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 111 тоотод оршин суух иргэн Б.Чуийн гэрт хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цагаан өнгийн, чулуу нь тодорхой бус, зааны сийлбэртэй, даваа толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын хөөрөг 1 ширхэг, Кен загварын цахилгаан гар хөрөө 1 ширхэг, Кен загварын цохилтгүй дрилл 1 ширхэг, отверка, дорцовын ком багаж зэргийг авч 2.360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Б.Чуийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хамгийн сүүлд би гэрээсээ 13:20 цагийн үед гэрийнхээ хаалгыг түгжээд гарсан. Орой манай эхнэр, зээ охин хоёр 16 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хаалга дотроосоо замган түгжээгээр түгжигдсэн, байшингийн зүүн талын цонх онгорхой байна гэж над руу ярьсан. Тэгээд би гэртээ очоод цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс дунд гарын, ямар нэгэн хээ угалзгүй, таних тэмдэггүй мөнгөн аяга 1 ширхэг, цагаан өнгийн, чулуу нь тодорхой бус, зааны сийлбэртэй, даваа толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын хөөрөг 1 ширхэг, Кен загварын цахилгаан гар хөрөө 1 ширхэг, Кен загварын цохилтгүй дрилл 1 ширхэг, отверка, дорцовын ком багаж зэрэг алдагдсан байсан. Үнэлгээний байгууллагаас тогтоосон 2.360.000 төгрөгийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 197-199/,

Гэрч Д.Оийн өгсөн: ...охин бид 2 гэртээ ирэхэд хулгайч орсон байсан. Манай гэрээс цахилгаан гар дрилл, Кен загварын улаан өнгөтэй гар өрөм, багажны ком, цагаан өнгийн алтан нуухтай, мөнгөн халбагатай, ягаан өнгийн толгойтой, бөөрөндөө зааны сийлбэртэй хөөрөг, дунд гарын мөнгөн аяга алдагдсан байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 200-202/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: 2017 оны 10 дугаар сарын эхээр Дархан сумын 15 дугаар баг Мангиртаар найз Хн хамт түүний цагаан өнгийн 91-23 ДАХ улсын дугаартай Аксент машинтай явж байгаад модон хашаатай, дотроо ягаан дээвэртэй, шавар байшин байхаар нь ганцаараа байшингийн зүүн талын цонхыг хөшиж онгойлгож ороод дунд гарын мөнгөн аяга байхаар нь авсан. Үүдний амбаарт нь байсан санагдаж байна улаан өнгийн жижиг цахилгаан гар дрилл байсныг авсан. Тэгээд Х бид 2 зах ороод нэг настайвтар ах таарахаар нь гар дриллээ 50.000 төгрөгөөр худалдсан. Мөнгөн аягаа Захын алт мөнгөний дархан Л.Бд тагшнаас нь салгаад 35.000 төгрөгөөр худалдсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 203/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 188-192/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 193-194/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “иргэн Б.Чуийн гэрээс алдагдсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цагаан өнгийн, чулуу нь тодорхой бус, зааны сийлбэртэй, даваа толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын хөөрөг 1 ширхэг, Кен загварын цахилгаан гар хөрөө 1 ширхэг, Кен загварын цохилтгүй дрилл 1 ширхэг, отверка, дорцовын ком багаж зэрэг нь 2.360.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 209-210/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.4. Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-ын 1 дүгээр гудамж, 19 тоотод оршин суух иргэн Ш.Бын гэрт нэвтэрч бор өнгийн арьсан түрийвчийг авч 15.000 төгрөгийн хохирол, Д.Эгийн гэрт нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 2.5 грамм, улаан өнгийн шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, 3 грамм цулгуй кольцо алтан бөгж 1 ширхэг, бэлэн 74.000 төгрөг зэрэг эд зүйлсийг авч 694.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ш.Бын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ээж болон манай гэрт хулгайч орсон байсан. Тэр өдөр ээжийн гэрт хүн байгаагүй ээж ажилдаа явсан байсан. Би 12 цагийн үед гадуур ажилтай байсан. Байшингийн цонхоор хулгайч нэвтрэн ороод гэрийн эд зүйлийг ундуй сундуй болгоод манай гэрээс миний бор өнгийн арьсан түрийвчийг авсан байсан. Сүүлд нь би цагдаагийн алба хаагчаас хулгайд алдсан түрийвчээ хүлээж авсан. Надад одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Ээжийн хохирлыг барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /4-р хх-ийн 92-93/,

Хохирогч Д.Эгийн өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 07:30 цагт ажилдаа явсан. Манай хүү Б гэртээ амарч байгаад 13:00 цагийн үед гараад 15:00 цагийн үед ирэхэд хашааны хаалга онгорхой, гэрийн цонх онгорхой байна гэж над руу ярьсан. Манай гэрийг онгичоод бүх юмыг тараасан байсан. Манай гэрээс шинэ цагийн дунд гарын Сэргэлэн ургийнхан гэсэн бичигтэй мөнгөн аяга, 2.5 грамм улаан өнгийн шигтгээтэй монетон бөгж, 3 грамм цулгуй кольцо алтан бөгж, бурхны урд байсан 5000 төгрөг, миний түрийвч дотор байсан 69.000 төгрөг алдагдсан байсан. Би алдагдсан зүйлийнхээ үнийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 95-98/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын дундуур Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээр хулгай хийхээр явж байгаад модон банзан хашаатай, хашааны хаалга нь ертөнцийн зүгээр баруун зүг рүү харсан, хашаа дотроо шувуун нуруутай 2 байшинтай хүнгүй айл байсан. Тэгээд хашааг давж ороод баруун талын байшингийн урд талын цонхыг төмрөөр хөшиж ороод бичигтэй дунд гарын мөнгөн аяга, бэлэн мөнгө авсан. Хажуу талын байшин руу цонхыг нь хөшиж ороод ганцхан түрийвч авсан. Бэлэн мөнгийг нь идэж уугаад дуусгасан. Мөнгөн аяганы тагшийг хаяад мөнгийг нь алт мөнгөний дархан Л.Бд зарсан... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 102-105/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 77-81/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 82-84/,

Хохирогч Ш.Бын өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 85-86/,

Шүүгдэгч Б.Баас хохирогч Ш.Бын бор өнгийн арьсан түрийвчийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-89/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “иргэн Д.Эгийн гэрээс алдагдсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 2.5 грамм монетон бөгж 1 ширхэг, 3 грамм алтан бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлс 620.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 116-117/, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “иргэн Ш.Бын бор өнгийн арьсан хуучин түрийвч 15.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 123-124/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.5. Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-ын 1 дүгээр гудамж, 2а тоотод оршин суух иргэн Д.Чын гэрт хууль бусаар нэвтэрч монетон гинж 1 ширхэг, кулон 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг, бэлэн 80.000 төгрөгийг авч 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Д.Чын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 8:30 цагт би байшингаа түгжээд явсан. Орой 19 цагийн орчимд гэртээ ирэхэд байшингийн цонхны түгжээг хөшиж онгойлгоод хулгайч ороод авдар дотор байсан миний монетон гинж, кулон, мөнгөн бугуйвч, манай нөхрийн хөөрөг, түрийвч дотор байсан 80.000 төгрөг алга болсон байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-179/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хулгай хийх гэж айл хайж байгаад гадна талаараа блокон хашаатай, хашаа дотроо улаан өнгийн тоосгон байшинтай эзэнгүй айл байхаар нь хашааг давж ороод гал тогооны өрөөний цонхыг хөшиж орсон. Байшин дотроос цагаан өнгөтэй, гадна талаар 12 жилийн амьтны дүрстэй бугуйвч, цагаан өнгийн хөөрөг, монетон гинж, бэлэн мөнгө хулгайлсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 180/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 174-175/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “иргэн Д.Чын гэрээс алдагдсан мөнгөн бугуйвч 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг эд зүйлс нь 380.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 185-186/, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “иргэн Д.Чын гэрээс алдагдсан даваа толгойтой дунд гарын цагаан хаш хөөрөг 1 ширхэг эд зүйл нь 850.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 192-193/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.6. Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Цахир 1 дүгээр гудамж, 11а тоотод оршин суух иргэн С.Оийн гэрт хууль бусаар нэвтэрч ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, улаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, андарсол шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, цагаан шигтгээтэй бөгж, ээмгийн хослол, шар шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, алган хээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, бор өнгийн сувдан шигтгээтэй монетон ээмэг, бөгжний хослол, өргөн кольцо бүхий монетон бөгж, ээмгийн хослол, могой ороосон монетон бөгж 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, ногоон өнгийн хөөрөг 1 ширхэг, дуу тоглуулагч 1 ширхэг, мөнгөний гахай доторх бэлэн 1.000.000 төгрөг зэрэг эд зүйлс авч 3.285.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч Су Оийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр уг гэмт хэрэг гарсан. Би 10 цаг 20 минутад гэрээсээ гараад 17:30 цагт гэртээ орж ирэхэд хулгай орсон байсан. Тухайн үед кармаалаад гарах боломжтой бүх зүйлийг авч явсан байсан. 17 нэр төрлийн 3.585.000 төгрөгийн хохирол гарсан. Нэг хөөргийг буцааж авсан. Уг мөнгөнөөс 250.000 төгрөгийг Хд нэхэмжилж байгаа. Үнэлгээнд ороогүй дуу тоглуулагчийг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: Тухайн өдөр гэрээсээ гараад таксины мөнгө байхгүй гудамжаар алхаж байхад 6-ын байрны орчимд эзэнгүй айл байхаар нь хашааг нь давж ороод чулуугаар цонхыг нь хагалаад дотогш орсон. Ороод хувцасны шүүгээг нь нэг бүрчлэн ухаад жижиг хайрцагт мөнгөн эд зүйлс байхаар нь авсан. Монетон эд зүйл байгаагүй. Мөн машины дуу тоглуулагч байсныг авсан. Зурагтын хажуугийн цагаан шкаф дээр мөнгө цуглуулдаг цагаан өнгийн гахай байхаар нь хагалаад дотор нь байсан 50.000 орчим төгрөгийг авсан. Тэгээд зурагтын тавиур дээр байсан ногоон өнгийн хөөргийг авсан. Тэр айлаас авсан мөнгөн эдлэлүүдээ нийлүүлээд алт мөнгөний дархан Л.Бд 70.000 төгрөгөөр худалдсан. Ногоон өнгийн хөөргийг халаасандаа хийж явж байгаад гэртээ аваачсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 25-26/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 10-12/,

Шүүгдэгч Б.Баас ногоон өнгийн хөөргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 14-15/,

Шүүгдэгч Б.Баас хураан авсан ногоон өнгийн хөөргийг хохирогч С.От хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 16/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 17-19/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “иргэн С.Оийн гэрээс алдагдсан ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, улаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, андарсол шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, мөнгөн гинж 2 ширхэг, цагаан шигтгээтэй бөгж 1 ширхэг, шар шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, алган хээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, бор өнгийн сувдан шигтгээтэй монетон ээмэг, бөгжний хослол, өргөн кольцо бүхий монетон бөгж, ээмгийн хослол, могой ороосон монетон бөгж 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, ногоон өнгийн хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 2.285.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 35-36/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.7. Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, Хүнсчид 2 дугаар гудамж, 14а тоотод оршин суух Д.Мийн гэрт хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний цэцгэн хээтэй монетон бөгж 1 ширхэг, бэлэн 350.000 төгрөг зэрэг эд зүйлсийг авч 755.000 төгрөгийн хохирол, иргэн Т.Мгийн гэрт хууль бусаар нэвтэрч Самсунг Эс-4 загварын гар утсыг авч 120.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Д.Мийн өгсөн: 2017 оын 10 дугаар сарын 31-ний өдөр би гэрээсээ 13 цагийн үед гараад явж байтал манай дүү М “манай гэрт хулгайч орчихсон байна” гэж утсаар хэлсэн. Тэгээд яваад очтол манай хашаанд байдаг 2 монгол гэрийн цоожийг эвдээд орчихсон, манай байшингийн амбаарын цоожийг эвдээд байшингийн урд талын цонхыг онгойлгоод дотогш орсон байсан. Гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хувцасны шүүгээнд байсан цалингаасаа хуримтлуулсан бэлэн 350.000 төгрөг, 3 граммын цэцгэн хээтэй, эмэгтэй хүний монетон бөгж алдагдсан байсан. Харин Т.Мгийн монгол гэрээс Самсунг Эс-4 загварын гар утас алдагдсан. Алдагдсан эд зүйлийнхээ мөнгийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 7-10/,

Хохирогч Т.Мгийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажил дээрээ байж байхад манай эхнэр “гэрт хулгайч орчихсон байна” гэж хэлсэн. Гэртээ яваад очтол манай гэрийн хаалганы цоожийг эвдэж орсон байсан. Би эд зүйлээ бүртгэхэд тавиур дээр байсан Самсунг Эс-4 загварын гар утас алдагдсан байсан. Алдагдсан гар утасны 120.000 төгрөгийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 12-14/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: 2017 оны 10 дугаар сарын сүүлээр ганцаараа Хүнсчидийн гудамжинд явж байгаад хашаа дотроо 2 монгол гэртэй, ягаан өнгийн байшинтай эзэнгүй айл байхаар нь орсон. Монгол гэрийн цоожийг хөшиж онгойлгож ороод мөнгө болохоор эд зүйл хайхад байхгүй байсан. Тэгээд хувцасны шүүгээ дээр байсан гар утсыг аваад гарсан. Тэгээд ягаан өнгийн байшингийн цонхыг түлхэж ороод нэг мөнгөн аяга, шар өнгийн бөгж зэргийг аваад гарсан. Тэгээд Х гэх найзынхаа ажил дээр очиж мөнгөн аяганы мөнгийг хуулж аваад Б гэх алт мөнгөний дарханд аваачиж өгсөн. Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь миний өмсөж явсан гутлын мөр мөн байна гэх мэдүүлэг /3-р хх-ийн 17-18/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /2-р хх-ийн 240-246/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 247-249, 3-р хх-ийн 1/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “иргэн Д.М, Т.М нарын гэрээс алдагдсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Самсунг Эс-4 загварын хуучин гар утас 1 ширхэг, 3 грамм монетон бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 525.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 23-24/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.8. Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, Хүнсчид 3 дугаар гудамж, 36 тоотод оршин суух иргэн Ч.Дгийн гэрт хууль бусаар нэвтэрч Цагаан морь одон медаль 1 ширхэг, Халхын гол медаль 1 ширхэг, Ардын хувьсгалын 40 жилийн ойн медаль 1 ширхэг, Ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль 1 ширхэг, Бид ялав медаль 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгжний хослол, мөнгөн бөгж 1 ширхэг, даалинтай хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг авч 2.315.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч Ч.Дгийн өгсөн: 2017 оны 10 дугаар сард өдрийн 10 цагийн үед гэрээсээ гараад 12 цагт гэртээ ирэхэд манай гэрээс халхын гол, ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн медалиуд, хөөрөг, ээмэг бөгж зэргүүд алга болсон. Тухайн үед гэр орныг аймаар болгосон байсан. Би уг медалиудаас юу ч аваагүй. 2.315.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Н.Цны өгсөн: Тухайн өдөр 9 цагийн үед гарч яваад 12 цагийн үед гэртээ ирэхэд манай гал тогооны өрөөний цонх хагарсан, гэрт ортол хамаг эд зүйлсийг шалаар тараагаад хаясан байдалтай байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай эхнэр хэрэг гарсны дараа гэрт ирээд эд зүйлээ өөрөө бүртгэсэн. Миний мэдэхээр шинэ цагийн манан хөөрөг 1 ширхэг, эхнэрийн хэрэглэж байсан бөгж, ээмэг зэрэг эд зүйлсийг алдсан байсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 42/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: Би тодорхой сайн санахгүй байна. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэрэл зургийг хараад блокон хашаатай, улаан тоосгон мансардтай, вакуум цонхтой айлын үүдний хажуу талын цонхоор нь орсон. Том өрөөнөөс эхлээд мөнгө болох зүйл хайсан боловч байгаагүй. Угаалгын өрөөнд ороход хар шигтгээтэй бөгж, цагаан шигтгээтэй бөгж ээмэг байхаар нь би аваад буцаад цонхоор нь гарсан. Тэгээд алт мөнгөний дарханд худалдсан. Улаан хүрэн өнгийн пүүз минийх бөгөөд би өмсөж байгаад Хн гараашид үлдээсэн. Уг пүүзийг би айлд орохдоо өмсөж байгаад 11 сарын дундуураас Хн гараашид үлдээсэн гэх мэдүүлэг /4-р хх-ийн 46-47/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 31, 33-34/,

Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх 1 хос пүүзийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 32, 36-37/,

“Капитал зууч” ХХК-ийн “иргэн Ч.Дгийн гэрээс алдагдсан Цагаан морь одон медаль 1 ширхэг, Халхын гол медаль 1 ширхэг, Ардын хувьсгалын 40 жилийн ойн медаль 1 ширхэг, Ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль 1 ширхэг, Бид ялав медаль 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгжний хослол, мөнгөн бөгж 1 ширхэг, даалинтай хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 2.315.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 49-50/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаартай “Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр оношилгооны шинжилгээнд тэнцэнэ. Гутлын улны нийт урт 27 сантиметр, өлмий өргөн 11 сантиметр хэмжээтэй 1 хүний гутлын мөр байна. Гэрч Б.Хас хураан авсан гэх улаан хүрэн өнгийн пүүзэн гутлын мөртэй 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан сумын 5 дугаар багийн Хүнсчид 3 дугаар гудамжны 36 тоотод оршин суух Н.Цогтсайханы гэрт хулгай орсон гэх хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гутлын мөртэй тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 58-60/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.9. Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Ажилчин 8 дугаар гудамж, 63 тоотод оршин суух иргэн С.Тгийн гэрт хууль бусаар нэвтэрч монетон ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 3 ширхэг, мөнгөн ээмэг 3 хос, сувдан кулонтой алтан бүрмэл гинж 1 ширхэг, хар мөнгөн хослол 1 хос, хүүхдийн мөнгөн ээмэг 3 хос, мөнгөн бөгж 4 ширхэг, чулуун шигтгээтэй хар мөнгөн ээмэг 1 хос, хар мөнгөн гинж кулонтойгоо 1 ширхэг, цагаан мөнгөн хослол 1 хос, жижиг сувдан бөгж 2 ширхэг, цэхэр болор хослол 1 хос зэрэг эд зүйлсийг авч 2.910.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч С.Тгийн өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нөхрийн хамт ажилдаа яваад орой нь Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу хуримд явсан. Тэгтэл манай хүүхэд О “манай гэрт хулгайч орсон” гэж утсаар хэлсэн. Тэгээд нөхрийн хамт гэртээ ирэхэд үнэт эдлэлүүд алга болсон байсан. Монетон ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 3 ширхэг, хар мөнгөн хослол 1 хос, чулуун шигтгээтэй хар мөнгөн ээмэг 1 хос, хар мөнгөн гинж кулонтойгоо 1 ширхэг, жижиг сувдан бөгж 2 ширхэг, цэхэр болор хослол 1 хос, мөнгөн ээмэг 3 хос зэрэг үнэт эдлэл алдагдсан байсан. Охины алдагдсан эд зүйлийн хэмжээ тоог мэдэхгүй байна. Алдагдсан эд зүйлийнхээ 2.910.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-79/,

Гэрч Ж.Оийн өгсөн: Би өглөө 9:00 цагт хаалгаа цоожилж гараад төрсөн ах Оийнд очиж байсан. Тэгтэл О ах над руу 19:00 цагийн үед залгаад гэрт хулгайч орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэртээ очиход манай гэрийн эд хогшлын бүгдийг нь гаргасан байдалтай байсан. Би үнэт эдлэлүүдээ бүртгэхэд сувдан кулонтой алтан бүрмэл гинж 1 ширхэг, цагаан мөнгөн хослол 1 хос, мөнгөн бөгж 4 ширхэг, хүүхдийн мөнгөн ээмэг 3 хос эд зүйлс алдагдсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын эхээр Дархан сумын 3 дугаар багийн хойно байрлах нэг гудамжинд өдрийн 14:00 цагийн үед явж байгаад эзэнгүй цоожтой шаргал өнгийн нэг давхар хашаатай айл байхаар нь байшингийн хаалгыг гогцоо төмрөөр хөшиж онгойлгоод орсон. Тэгээд зочны өрөөнөөс хайрцагтай мөнгөн эдлэл, монетон бөгж, ээмэг байхаар нь авсан. Тэгээд жижиг өрөө рүү ороход тавиур дээр байсан жижиг хайрцгийг онгойлгоход мөнгөн ээмэг, бөгж, гинж байхаар нь аваад тэр айлаас гарсан. Тэгээд авсан мөнгөн болон монетон эдлэлүүдээ таньдаг алт мөнгөний дархан Бд 60.000 төгрөгөөр худалдсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1-р хх-ийн 61-68/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 69-71/,

Гэрч буюу шүүгдэгч Б.Бын хойд эх Н.Сээс хар, ногоон өнгийн 40 размерын эрэгтэй хүний гутлыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 74-75/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “иргэн С.Тгийн гэрээс алдагдсан монетон ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 3 ширхэг, мөнгөн ээмэг 3 хос, сувдан кулонтой алтан бүрмэл гинж 1 ширхэг, хар мөнгөн хослол 1 хос, хүүхдийн мөнгөн ээмэг 3 хос, мөнгөн бөгж 4 ширхэг, чулуун шигтгээтэй хар мөнгөн ээмэг 1 хос, хар мөнгөн гинж кулонтойгоо 1 ширхэг, цагаан мөнгөн хослол 1 хос, жижиг сувдан бөгж 2 ширхэг, цэхэр болор хослол 1 хос зэрэг эд зүйлс нь 2.910.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 90-91/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаартай “Хэргийн газраас бэхжүүлэн авсан 2 ширхэг гутлын мөр оношилгооны шинжилгээнд тэнцэнэ. Гутлын нийт урт 27 сантиметр, өлмий өргөн 10 сантиметр хэмжээтэй 1 хүний гутлын мөр байна. 160-165 сантиметр өндөр, 39-39 размерын өмсгөлтэй, эрэгтэй хүний гутлын улаар дарагдсан байх боломжтой. Сэжигтэн Б.Баас хураан авсан гэх гутлын мөр нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан сумын 15 дугаар багийн 7 дугаар хэсгийн 4-40 тоотод орсон хулгай, 2017 оны 11 дүгээр сарын 13-нд Дархан сумын 3 дугаар багийн Чулуутын 1-45 тоотод орсон хулгайн хэргийн газруудаас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гутлын мөрнүүдтэй хувийн болон ерөнхий шинжүүдээрээ тохирч байгаа нь дээрх газруудад үйлдэгдсэн хулгайн хэргийг сэжигтэн Б.Б үйлдсэн байж болно. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан сумын 3 дугаар багийн Ажилчны 8-63 тоотод байх айлд хулгай орсон гэх хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байгаа нь дээрх шинжлэгдэн байгаа гутлын мөр нь сэжигтэн Б.Баас хураан авч шинжилгээнд хүргүүлсэн гутлын улаар дарагдан үүссэн байна. Өлмий хэсэгт ирмэг хэсгээр тэгш өнцөгт хээ, төв хэсгээрээ дугуй болон дөрвөлжин хээтэй өсгий мөн зууван тэгш өнцөгт хэлбэрийн дотор талаар 3 ширхэг улны дагуу цувраа дугуй хээтэй пүүзэн гутлаар дарагдаж үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 110-114/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.10. Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Чулуут 1 дүгээр гудамж 45 тоотод оршин суух иргэн Л.Дын гэрт хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, 1 хос пүүз, мөнгөн хослол 1 хос, үнэртэй ус 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг авч, 695.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Л.Дын өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай өвлийн байшингийн цонхоор хулгайч орж 5 ширхэг мөнгөн аяга, манай хүүхдийн пүүз, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, эрэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Эд мөрийн баримтаар хураан авсан үнэртэй ус нь манай алдагдсан үнэртэй ус биш байна. Би алдагдсан эд зүйлийнхээ 695.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-140/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: ...Дархан сумын 1 дүгээр багийн Чулуутын гудамжинд ганцаараа явж байгаад зам руу харсан нэг айлын байшингийн баруун талын цонхыг хөшиж онгойлгоод дотроос нь 5 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний ногоон хосолсон пүүз, үнэртэй ус зэргийг хулгайлсан. Тэндээсээ шууд Төмөр замын нэг байрны орцонд орж мөнгөн аягануудыг хуулж мөнгийг нь аваад шууд Хгийн ажил дээр очиж үнэртэй усыг тэнд орхисон. Тэгээд Хтай цуг Бад хуулж авсан мөнгөө 220.000 төгрөгөөр худалдсан. Хд утсаа сунгуул гээд 20.000 төгрөг өгсөн. Пүүзийг би өмсөж байгаад элэгдэхээр нь хаясан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-146/,

Шүүгдэгч Б.Хн гэрчээр өгсөн: ...Буянаа манай ажил дээр ногоон өнгийн гялгар уутанд хийчихсэн мөнгөн аяганы мөнгөнүүд, 1 ширхэг үнэртэй ус, ногоон өнгийн эрэгтэй пүүз авчраад пүүзээ өөрөө өмссөн. Үнэртэй усаа манайд гараашид орхисон. Мөнгөнүүдийг алт мөнгөний дархан Бад 240.000 төгрөгөөр худалдаад надад утсаа сунгуул гэж 20.000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-142/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1-р хх-ийн 126-129/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 130-131/,

Шүүгдэгч Б.Хас Орифлэйм брендийн “Мисс Жиордани” гэх савны дундуур хэмжээтэй үнэртэй усыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 134-135/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “иргэн Л.Дын гэрээс алдагдсан дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол 1 хос, эрэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, хүүхдийн 37 размерын пүүз 1 хос, эрэгтэй үнэртэй ус 1 ширхэг эд зүйлс нь 695.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 148-149/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.11. Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг, Хөтөл хороолол, 6 дугаар гудамж, 3 тоотод оршин суух иргэн Э.Хийн гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн тоноглолтой бүс 1 ширхэг зэрэг эд зүйлсийг авч, 1.680.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Э.Хийн өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай ээж Өлзий манай гэрийг шалгахад зүгээр байсан. 11 дүгээр сарын 16-ны өдөр ээжийн хамт гэрээ шалгахаар очиход манай гэрийн хаалга онгорхой, гэрийн эд зүйлийг онгичоод хаячихсан байсан. Манай авдар дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс байхгүй болсон байсан. Манайх 2017 оны 9 дүгээр сараас эзэнгүй байсан. Би эд зүйлээ олж авмаар байна гэх мэдүүлэг /5-р хх-ийн 126, 140/,

Гэрч Э.Бийн өгсөн: 10 цагийн үед манай хамаатан Энхтайван ахын байшингийн хаалга онгорхой байсан. Би эднийх гэртээ ирчихсэн байна гэж бодсон... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 141/,

Гэрч Л.Өийн өгсөн: 2017 оын 11 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ ирээд мах буулгаад гэрийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаад явсан. Тэгээд 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөтөл хороолол руу ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байсан. Гэр лүү ороход гэрийн эд зүйлийг шалаар тараагаад хаясан байдалтай байсан. Тэгээд охины хамт эд зүйлээ шалгахад 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс алга болсон байсан... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 142/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: ...Хтай цуг Хөтөл хороололд очоод “би буугаад үлдье. Чам руу залгана шүү” гэж хэлээд ганцаараа Хөтөл хороолол айлуудын дунд буугаад үлдсэн. Х машинаа унаад явсан. Тэгээд блокон хашаатай цайвар ногоон өнгийн байшинтай эзэнгүй айл байхаар нь байшингийн хаалгыг төмрөөр хөшиж онгойлгоод орсон. Тэгээд том өрөөний авдраас 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бүс аваад гарсан. 2 мөнгөн аягыг алт мөнгөний дархан Бд 60.000 төгрөгөөр худалдсан. Мөнгөн бүс нь жинхэнэ мөнгө биш гэхээр нь хаясан... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 129-130/,

Шүүгдэгч Б.Х гэрчээр өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байхаа Б нь “Хөтөл хорооллын ТЭС шатахуун түгээх газарт хүргээд өг. Би тэнд буучихъя” гэж хэлэхээр нь би хүргэж өгсөн. Б тэнд буугаад үлдсэн, би харьчхаад ажил дээр байж байхад Б.Б нь “Хөтөл хорооллын салдаг зам дээр хүрч ирээд намайг авчих” гэхээр нь би яваад очтол Б.Б нь нэг тортой зүйл барьчихсан миний машинд суусан. Б.Б Зах дээр үлдсэн... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 136/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 118-120/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 121-123/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “иргэн Э.Хийн гэрээс алдагдсан дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 1.680.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 147-148/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.12. Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-ын 3 дугаар гудамж, 17 тоотод оршин суух иргэн С.Оийн гэрт хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, Самсунг Эс-2 загварын гар утас 1 ширхэг, 3 давхар жимсний мөнгөн таваг 1 ширхэг, зүрхэн савтай мөнгөн эдлэл, Самсунг Эс-4 загварын гар утас 1 ширхэг, хөөрөгний толгой 1 ширхэг, пүүз 1 хос, чихэвч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг авч 5.990.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч Сэ Оийн өгсөн: 2017 оны 11 сард уг гэмт хэрэг гарсан. Би өдөр бүр өглөө 8 цаг ажилдаа яваад орой 7 цаг гэхэд ирдэг. Тухайн өдөр манай хүүхэд унтаад үлдсэн. Тэгээд 1 цагийн үед манай хүүхэд миний ажил дээр ирсэн. Орой гэртээ иртэл бүх зүйлийг хулгай хийгээд аваад гарсан байсан. 7 ширхэг мөнгөн аяга, хөөрөгний толгойг нь аваад хөөргийг нь хаясан байсан. Хэрэглэж байсан мөнгөн эдлэлүүд, мөнгөн товч, 250.000 төгрөгөөр авсан цоо шинэ пүүз, өөр мэр сэр зүйлүүд алга болсон байсан. Үнэтэй зүйлийг л нэхэмжилж байгаа болохоос бусад эд зүйлийг нэхэмжлээгүй. Би уг хэрэг болсны дараа бүх алт мөнгөний дархнууд болон ломбардуудад орж бичигтэй аяга байгаа талаар хэлээд утасны дугаараа үлдээсэн. Тэгтэл хэн ч надад руу утастаж хэлээгүй. 5.910.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөнгөн аягыг Бгээс нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Г.Бын өгсөн: Би өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11:30 цагт гэрээсээ гарахдаа байшингийн болон таамбарын хаалгаа цоожлоод гарсан. Тэгээд ээжийн ажил тарахаар нь 2 дүүгээ аваад 19:40 цагийн үед гэртээ ирэхэд таамбарны хаалганы цоож эвдэрчихсэн байсан. Тэгээд хулгайч цонхыг түлхэж ороод хувцасны шүүгээ дэх хувцаснуудыг гаргаад шидсэн, хөргөгч доторх хүнсний ногоог бүгдийг гаргаад шидчихсэн байсан. Хувцасны шүүгээ доторх 11 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 70/,

Гэрч В.Дийн өгсөн: ...Оюунчимэг утсаар “манай гэрт ороод ирээч” гэхээр нь нөхрийн хамт гэрт нь ортол гэр нь ундуй сундуй болсон байсан. Манай хүү Жаргалсайхан нь “түрүүн танай гэрийн гадаа машин ирэхээр нь та нарыг ирж байгаа юм болов уу гээд цонхоор харахад цайвар өнгийн приус машин биш болохоор нь эргээд гэртээ орсон” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 71/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: ...Хд мөнгөний хэрэг байна гэхээр нь бид 2 Зурагтын арын далангаар дээшээ өгсөж байгаад эзэнгүй бор өнгийн хаалгатай хашааны гадна би буусан. Тэгээд хашааг нь даваад байшингийн цонхоор ороод унтлагын өрөөний хувцасны шүүгээнээс боодолтой 6 ширхэг мөнгөн аяга, гал тогооны өрөөнөөс 1 ширхэг мөнгөн аяга авсан. Мөн 2 ширхэг скайтелийн утас аваад буцаад цонхоор гарсан. Хн ажил дээр очоод мөнгөн аяганы мөнгийг хуулж аваад алт мөнгөний дархан Б ахад 300.000 гаруй төгрөгөөр худалдсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 75-76/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /3-р хх-ийн 49-55/,

Шүүгдэгч Б.Хас 1 ширхэг мөнгөн аяга, Самсунг Эс-2 загварын гар утас зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 59/,

Шүүгдэгч Б.Хас хураан авсан Самсунг Эс-2 загварын гар утсыг хохирогч С.От хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 60/,

Шүүгдэгч Л.Бгээс 216.3 грамм 2 ширхэг мөнгөн аяганы хуулсан мөнгийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 63-64/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “иргэн С.Оийн гэрээс алдагдсан дунд гарын 7 ширхэг мөнгөн аяга 2.240.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 83-84/, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “иргэн С.Оийн гэрээс алдагдсан хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, хар мөнгөн таваг 1 ширхэг, Самсунг Эс-2 загварын хуучин гар утас 1 ширхэг, Самсунг Эс-4 загварын хуучин гар утас 1 ширхэг, 200 грамм мөнгөн эдлэл, хөөрөгний шүрэн толгой 1 ширхэг, Найк загварын пүүз 1 хос, чихэвч 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 5.990.000 төгрөг” гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 91-92/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаартай “Хэргийн газраас бэхжүүлэн авсан 3 ширхэг гутлын мөр оношилгооны шинжилгээнд тэнцэнэ. Сэжигтэн Б.Баас хураан авсан гэх гутлын мөр нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан сумын 15 дугаар багийн 7 дугаар хэсгийн 4-40 тоотод орсон хулгай, 2017 оны 11 дүгээр сарын 13-нд Дархан сумын 3 дугаар багийн Чулуутын 1-45 тоотод орсон хулгайн хэргийн газруудаас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гутлын мөрнүүдтэй хувийн болон ерөнхий шинжүүдээрээ тохирч байгаа нь дээрх газруудад үйлдэгдсэн хулгайн хэргийг сэжигтэн Б.Б үйлдсэн байж болно. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сумын 7 дугаар баг 017-ын 3-17 тоотод байх айлд хулгай орсон гэх хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь сэжигтэй Б.Баас хураан авч харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байгаа тул дээрх шинжлэгдэн байгаа гутлын мөр нь сэжигтэн Б.Баас хураан авч шинжилгээнд хүргүүлсэн гутлын улаар дарагдан үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 99-101/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.13. Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, Хүнсчид 3 дугаар гудамж, 30 тоотод оршин суух иргэн Ш.Уын гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн Ти Си Эл загварын зурагт 1 ширхэг, индукцэн плитка 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, таслагч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг авч 725.000 төгрөгийн хохирол учруулж, шүүгдэгч Б.Хар дамжуулан гагнуурын аппарат, таслагч зэргийг иргэн Ж.Хурандааболдод 120.000 төгрөгөөр худалдсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч Ш.Уын өгсөн: 2017 оны 10 сард өглөө нөхрийн хамт 07:30 цагт гэрээсээ гараад манай нөхөр гэртээ 15:00 цагийн үед гэртээ ирсэн байсан. Манайхаас зурагт, гагнуурын аппарат, таслагч, зурагт, плитка зэрэг алга болсон байсан. Шүүгдэгч Баас 495.000 төгрөг нэхэмжилж байгаа. Гагнуурын аппарат, таслагчаа хүлээж авсан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Иргэний нэхэмжлэгч Ж.Хурандааболдын өгсөн: 20147 оны 12 сард зүс таних Б.Х гэх залуу гагнуурын аппарат, таслагч 2 авах уу гэхээр нь 120.000 төгрөгөөр худалдаж авсан. Би мөнгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /3-р хх-ийн 134/,

Шүүгдэгч Б.Хн гэрчээр өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б нь намайг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ард даланд хүрээд ир гэж дуудсан. Тэгэхээр нь би яваад очтол Б.Б нь гартаа улаан өнгийн гагнуурын аппарат, төмөр таслагчийн хамт даавуунд ороогоод бариад зогсож байсан. Тэгээд гагнуурын аппарат, таслагч авах хүн байвал зараад өгөөрэй гэхээр нь ажлынхаа хажуу талын засварын газрын Хурандаа гэж дууддаг ахад 120.000 төгрөгөөр зарж өгөөд мөнгийг нь Бт өгсөн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 136-137/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: Би хулгай хийх зорилгоор Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн арын Хүнсчид гудамжаар явж байгаад 3-30 тоот хашааны байшингийн хаалга ил цоожтой байхаар нь цонхыг төмрөөр онгойлгоод орсон. Тэгээд Ти Си Эл загварын зурагт, гагнуурын аппарат, индукцэн плитка, төмөр таслагч зэргийг аваад Хн машинд ачсан. Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь миний өмсөж явсан гутлын мөр мөн байна... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 140/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /3-р хх-ийн 119-126/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Хоос улаан өнгийн Кен загварын гагнуурын аппарат, Кен загварын таслагч зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, хохирогч Ш.Ут хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 127-128/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “иргэн Ш.Уын гэрээс алдагдсан 32 инчийн Ти Си Эл загварын зурагт 1 ширхэг, индукцэн плитка 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, таслагч 1 ширхэг зэрэг эд зүйлс 725.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 151-152/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаартай “Хэргийн газраас бэхжүүлэн авсан 3 ширхэг гутлын мөр оношилгооны шинжилгээнд тэнцэнэ. Сэжигтэн Б.Баас хураан авсан гэх гутлын мөр нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан сумын 15 дугаар багийн 7 дугаар хэсгийн 4-40 тоотод орсон хулгай, 2017 оны 11 дүгээр сарын 13-нд Дархан сумын 3 дугаар багийн Чулуутын 1-45 тоотод орсон хулгайн хэргийн газруудаас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гутлын мөрнүүдтэй хувийн болон ерөнхий шинжүүдээрээ тохирч байгаа нь дээрх газруудад үйлдэгдсэн хулгайн хэргийг сэжигтэн Б.Б үйлдсэн байж болно. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дархан сумын 5 дугаар багийн Хүнсчид 3-30 тоотод байх айлд хулгай орсон гэх хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь сэжигтэй Б.Баас хураан авч харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байгаа тул дээрх шинжлэгдэн байгаа гутлын мөр нь сэжигтэн Б.Баас хураан авч шинжилгээнд хүргүүлсэн гутлын улаар дарагдан үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 166-168/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.14. Дархан-Уул аймгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 7 дугаар хэсэг, 4 дүгээр гудамж, 40 тоотод оршин суух иргэн Э.Баттулгын гэрт хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хантааз 1 ширхэг зэрэг эд зүйлсийг авч 310.000 төгрөгийн хохирол, Д.Цгийн хөөргийг авч 800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Э.Бын өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би ажилдаа явчихсан, манай дүү дадлагадаа явчихсан, нэг хашаанд цуг амьдардаг ээж Ц нь Олон улсын худалдааны төв рүү аарц зарахаар явсан хойгуур манай гэрт хулгайч орсон байсан. Манай гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хантааз, манай ээжийн шүрэн толгойтой мөнгөн халбагатай чулуун хөөрөг алга болсон байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 148-149/,

Хохирогч Д.Цгийн өгсөн: ...хувцас хатаадаг хэц дээр тохсон хувцас газарт унасан байхаар нь түүнийг авч тавих гээд очтол Баттулгын байшингийн арын цонх онгорхой байсан. Ингээд цонхоор нь хартал дотор эд зүйлийг онгичоод хулгайч орсон шинжтэй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Эд зүйлээ бүртгэхэд Баттулгын гэрийн эд зүйлээс 2 ширхэг мөнгөн аяга, өвлийн хантааз алдагдсан байсан. Мөн Баттулгын гэрт байсан миний дунд гарын хөөрөг алдагдсан байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 153-154/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан сум Мангирт гэх газарт ганцаараа явж байгаад нэг айлын байшингийн дээвэр лүү чулуу шидэхэд хүн гарч ирэхгүй байхаар нь байшингийн арын жижиг цонхыг хөшиж онгойлгоод дотроос нь дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, жижиг хөөрөг 1 ширхэг, өвлийн хантааз 1 ширхгийг хулгайлсан. Тэгээд мөнгөн аягыг нь эвдээд алт мөнгөний дархан Бд 45.000 төгрөгөөр худалдсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 160/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 142-145/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дунд гарын мөнгөн аяга 280.000 төгрөг, өвлийн хантааз 30.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 163/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дугаартай “Хэргийн газраас бэхжүүлэн авсан 4 ширхэг гутлын мөр оношилгооны шинжилгээнд тэнцэнэ. Сэжигтэн Б.Баас хураан авсан гэх гутлын мөр 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сумын 7 дугаар багийн 017-ын 3 дугаар гудамжны 17 тоотод орсон хулгай, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан сумын 3 дугаар багийн Ажилчин 8-63 тоотод хулгай, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дархан сумын 5 дугаар багийн Хүнсчид 3-30 тоотод орсон хулгай, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан сумын 3 дугаар багийн Чулуут 1-45 тоотод орсон хулгайн хэргийн газруудаас гэрэл зургийн аргаар тус тус бэхжүүлэн авсан гутлын мөрүүдтэй хувийн болон ерөнхий шинжүүдээрээ тохирч байгаа нь дээрх газруудад үйлдэгдсэн хулгайн хэргийг сэжигтэн Б.Б нь үйлдсэн байж болно гэсэн дүгнэлтийг өгөх үндэслэлтэй байна. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 7 дугаар хэсэг 4-40 тоотод байх айлд хулгай орсон гэх хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь сэжигтэй Б.Баас хураан авч харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байгаа тул дээрх шинжлэгдэн байгаа гутлын мөр нь сэжигтэн Б.Баас хураан авч шинжилгээнд хүргүүлсэн гутлын улаар дарагдан үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 169-171/,

“Капитал зууч” ХХК-ийн “иргэн Э.Бын гэрээс алдагдсан Эрдэнэт үйлдвэрийн анхны чулуугаар хийсэн, шүрэн толгойтой, мөнгөн халбага, мөнгөн нуухтай, дунд гарын хөөрөг 800.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 176-177/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.15. Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Нарантолгой 6 дугаар гудамж, 6 тоотод оршин суух иргэн Ш.Сгийн гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэг, гаанс 1 ширхэг, мөнгөн товч 6 ширхэг, Асер загварын зөөврийн компьютер 1 ширхэг, загварын нь мэдэхгүй хар цүнхтэй зөөврийн компьютер 1 ширхэг, очиртой монетон бөгж 1 ширхэг, кольцо хэлбэртэй алтан бөгж 1 ширхэг, кольцо хэлбэртэй мөнгөн бөгж 1 ширхэг, Болор нэртэй архи 1 ширхэг, 50 граммын архины цуглуулга, Самсунг загварын гар утас 1 ширхэг, шагай харвааны хашлага сум 1 ширхэг, мөнгөн аяганы уутны үнэт чулуун хавчуурга 1 ширхэг, Экс нэртэй архи 1 ширхэг зэрэг эд зүйлсийг авч 10.402.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч Ш.Сгийн өгсөн: Шүүгдэгч Л.Бг танина. 2017 оны 12 дугаар сард уг хэрэг гарсан. Эхнэрийгээ ажилд нь хүргэж өгөөд гэртээ иртэл гэрийг нэлээн ухсан байдалтай байсан. Цагдаа дуудаад уг хэрэг нэлээн удсан. Гаанс, ембүү товч, хашлага сум, монет, алтан бөгж, зөөврийн компьютер, 2 шил архи зэргийг бүгдийг нь авсан байсан. Нийт 10.402.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс мөнгөн хазаарыг буцааж авсан. Намайг хохиролгүй болговол өөр гомдол санал гэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: 2017 оны 12 дугаар сарын дундуур Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгой орчимд ганцаараа явж байгаад нэг айлын байшингийн арын цонхыг хөшиж онгойлгоод дотроос нь мөнгөн хазаар, алт, монетон бөгж, хаштай гаанс, 2 ширхэг зөөврийн компьютер, Болор архи зэрэг зүйлсийг хулгайлсан. Тэндээс гараад уруудаад явж байхдаа Х руу утсаар яриад Захын ард талаас ирж ав гэж ярьсан. Тэгээд Хн ажилладаг авто засвар дээр очоод гаансны мөнгөн эдлэлүүд, алт, монетон бөгжийг алт мөнгөний дархан Бад 300.000 гаруй төгрөгөөр худалдсан. Гаансны толгойгоор 4 ширхэг мөнгөн бөгж хийлгэсэн. Мөнгөн хазаарыг Хн гэрт үлдээсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31/,

Шүүгдэгч Л.Бгийн гэрчээр өгсөн: ...Б.Б нь гаансны мөнгөн толгой, хаш гаансыг мөнгөлсөн мөнгө зэргийг авчраад эмэгтэй 2, эрэгтэй 2 ширхэг бөгж хийлгүүлсэн. Бөгж хийлгээд үлдсэн мөнгийг нь ажлын хөлсөнд өгсөн. 1-2 хоногийн дараа гаансны мөнгөн соёо цохилуур, сэтгүүр, 2 ширхэг мөнгөн гинж, 2 ширхэг мөнгөн хавчаар авчирч 200.000 төгрөгөөр худалдсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/,

Шүүгдэгч Б.Хн гэрчээр өгсөн: ...Буянаа над руу залгаад Захын ард талаас ирээд авчхаач гэхээр нь би найзынхаа портер маркийн машинтай очиж авахад Буянаа нь хар цүнхтэй зүйл барьсан явж байсан. Тэгээд манай ажил дээр ирээд Буянаа цүнхнээсээ Болор нэртэй архи, шилний дундуур Экс нэртэй архи, Сэлэнгэ, Дархан гэсэн нэртэй 100 граммын сувинерын архинуудыг үлдээсэн. Зөөврийн 2 ширхэг компьютерыг аваад явсан. Мөнгөн хазаарыг манай гэрт үлдээсэн. Тэгээд 2-лаа алт мөнгөний дархан Ба дээр очоод гаансны урд талын мөнгөн хэсгээр 4 ширхэг бөгж хийлгэсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1-р хх-ийн 10-13/,

Шүүгдэгч Б.Хн гэрээс хуучны хийцтэй, шар зэсэн амгайвчтай, гуулин зуузайтай, битүү бөгжилсөн мөнгөн хазаарыг хураан авч, хохирогч Ш.Сд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 16, 18/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “иргэн Ш.Сгийн гэрээс алдагдсан мөнгөн хазаар 1 ширхэг, гаанс 1 ширхэг, мөнгөн товч 6 ширхэг, Асер загварын зөөврийн компьютер 1 ширхэг, загварын нь мэдэхгүй хар цүнхтэй зөөврийн компьютер 1 ширхэг, очиртой монетон бөгж 1 ширхэг, кольцо хэлбэртэй алтан бөгж 1 ширхэг, кольцо хэлбэртэй мөнгөн бөгж 1 ширхэг, Болор нэртэй архи 1 ширхэг, 50 граммын архины цуглуулга, Самсунг загварын гар утас 1 ширхэг, шагай харвааны хашлага сум 1 ширхэг, мөнгөн аяганы уутны үнэт чулуун хавчуурга 1 ширхэг, Экс нэртэй архи 1 ширхэг зэрэг эд зүйлс 10.402.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 34, 37/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.16. Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, Хүнсчид 2 дугаар гудамж, 17 тоотод оршин суух иргэн Я.Цгийн гэрт хууль бусаар нэвтэрч цэцгэн хээтэй алтан ээмэг 1 хос, эрэгтэй хүний хуримын бөгж 1 ширхэг, монетон гинж 2 ширхэг, эмэгтэй хүний монетон хуримын бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол 1 хос, эрэгтэй, эмэгтэй хүний савхин бээлий 2 хос, эмэгтэй хүний хар мөнгөн хөөрөг 1 ширхэг, Нокиа-2310 загварын гар утас 1 ширхэг, Самсунг Эс-2 загварын гар утас 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг авч 1.907.000 төгрөгийн хохирол учруулсан ба алтан ээмэг, эмэгтэй хүний монетон хуримын бөгж зэргийг Л.Бгээр “....” барьцаалан зээлдүүлэх газарт 450.000 төгрөгийн барьцаанд тавиулсан болох нь:

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Я.Цгийн өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр охин, нөхрийн хамт 14 цагийн үед гараад 15 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн голын цонх онгорхой байсан. Тэгээд гэр лүү ортол хувцас хунарыг минь хувцасны шүүгээнээс гаргаад хаячихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс цэцгэн хээтэй алтан ээмэг 1 хос, эрэгтэй хүний хуримын бөгж 1 ширхэг, монетон гинж 2 ширхэг, эмэгтэй хүний монетон хуримын бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол 1 хос, эрэгтэй, эмэгтэй хүний савхин бээлий 2 хос, эмэгтэй хүний хар мөнгөн хөөрөг 1 ширхэг, Нокиа-2310 загварын гар утас 1 ширхэг, Самсунг Эс-2 загварын гар утас 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан бөгөөд алтан ээмэг, хуримын монетон бөгжийг цагдаагийн газраас буцааж өгсөн. Гомдолтой байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 112, 115-116/,

Гэрч Б.Цийн өгсөн: Тухайн өдөр эхнэр, охины хамт Од цогцолбор сургууль руу яваад 15:30 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн голын цонх онгорхой байсан. Тэгээд гэрт ороод үзтэл хувцасны шүүгээнд байсан эд зүйлсийг шалаар дүүрэн тараагаад хаячихсан байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 123/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14-15 цагийн хооронд Дархан сумын 5 дугаар багийн Хүнсчид 2-17 тоот хаягтай улаан өнгийн хашаатай, хашаа дотроо ногоон өнгийн 3 цонхтой шавар байшингийн голын цонхыг түлхэж орсон. Хувцасны шүүгээ дэх хувцас хунарыг гаргаад үзэхэд эмэгтэй хүний гар цүнх байсан. Цүнх дотор түрийвч байсан ба түрийвч дотор цэцгэн хээтэй алтан ээмэг, монетон хуримын бөгж, монетон гинж зэрэг байхаар нь аваад гарсан. Тэгээд алт мөнгөний дархан Бд айлаас авсан цэцгэн хээтэй алтан ээмэг, монетон хуримын бөгж, 3 ширхэг мөнгөн гинж зэргийг 400.000 төгрөгөөр худалдсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 124-125/,

Шүүгдэгч Л.Бгийн гэрчээр өгсөн: ...Б нь цэцгэн хээтэй алтан ээмэг, монетон хуримын бөгж, 3 ширхэг мөнгөн гинжийг мөнгө болгоод өгөөч гэхэд би “ахад нь мөнгө байхгүй” гэж хэлэхэд Б нь “өөрийнхөө нэрээр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалчих” гэхээр нь би “.... нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 450.000 төгрөгөөр барьцаалаад 430.000 төгрөгийг Бт өгсөн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 127/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /2-р хх-ийн 101-105/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 106-108/,

Шүүгдэгч Л.Б нь “....” барьцаалан зээлдүүлэх газарт алтан ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг эд зүйлсийг 450.000 төгрөгөөр барьцаалсан гэх 0013741 дугаартай гэрээ /2-р хх-ийн 109/,

Хохирогч Я.Цд алтан ээмэг 1 хос, монетон хуримын бөгж 1 ширхгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 110/,

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “иргэн Я.Цгийн гэрээс алдагдсан цэцгэн хээтэй алтан ээмэг 1 хос, эрэгтэй хүний хуримын бөгж 1 ширхэг, монетон гинж 2 ширхэг, эмэгтэй хүний монетон хуримын бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол 1 хос, эрэгтэй, эмэгтэй хүний савхин бээлий 2 хос, эмэгтэй хүний хар мөнгөн хөөрөг 1 ширхэг, Нокиа-2310 загварын гар утас 1 ширхэг, Самсунг Эс-2 загварын гар утас 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлс 1.907.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 129-130/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Бын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хохирогч Ц.Ч, Б.Бу, Б.Чу, Ш.Б, Д.Э, Д.Ч, Су О, Д.М, Т.М, Ч.Д, С.Т, Л.Д, Э.Х, Сэ О, Ш.У, Э.Б, Д.Ц, Ш.С, Я.Ц нарын гэрт хууль бусаар нэвтэрч алт, мөнгө, монетон эдлэл, гар утас, зурагт, багаж хэрэгсэл зэрэг эд зүйлсийг авч нийт 38.753.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар буюу өмчлөгч эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр, нууцаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Хг шүүгдэгч Б.Бын хохирогч Ш.Сгийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж 10.402.000 төгрөгийн, Д.Чын гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж 1.310.000 төгрөгийн, Л.Дын гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж 695.000 төгрөгийн, Б.Чуийн гэрт нэвтэрч 2.360.000 төгрөгийн, Ш.Уын гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж 725.000 төгрөгийн, Сэ Оийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж 5.990.000 төгрөгийн, Д.М, Т.Мягмасүрэн нарын гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж Д.Мид 755.000 төгрөгийн, Т.Мд 120.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх үйлдлүүдэд хамтран оролцсон гэж,

Шүүгдэгч Л.Бг шүүгдэгч Б.Бын хохирогч Ш.С, Я.Ц, Л.Д, С.Т, Т.М, Д.М, Д.Ч, Б.Чу, Б.Бу, Су О, Э.Б, Сэ О, Ч.Д, Д.Э, Ш.Б нарын гэрт нэвтэрч хулгайлсан эд зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан гэж тус тус яллах дүгнэлт үйлджээ.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт ...шүүгдэгч Б.Х нь надад камергүй газар зааж өгдөг байсан. Мөн машинаараа намайг хүргэж өгөөд буцааж авдаг байсан. Бүх үйлдэлд хамт оролцсон. Хулгайлсан эд зүйлээ алт мөнгөний дархан Бд аваачиж өгөхдөө Б.Хтай хамт явж худалддаг байсан. Бд анх эд зүйл аваачиж худалдахдаа буруу гарын зүйл гэдгийг хэлж байсан... гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч Б.Х нь Б.Бтай хамтран гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэн, урьдчилан үгсэн тохиролцсон гэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ч.Дгийн гэрээс эд зүйл хулгайлсан гэх хэрэгт хэргийн газрын үзлэг хийх явцад илэрсэн гутлын мөр нь Б.Хас хурааж авсан гутлын мөртэй тохирч байгаа талаар шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 58-60/ гарсан боловч уг гутал нь Б.Бын өмсөж явсан гутал болох нь Б.Х ...Б.Б миний машинд гутал үлдээсэн байсныг цагдаа нарт хураалгасан... гэх мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өгсөн ...эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг гутал нь миний гутал. Би буцааж авна ...гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Хас үнэртэй ус 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Самсунг Эс-2 загварын гар утас 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хураан авсан боловч эдгээр эд зүйлсийг Б.Б авч ирсэн, Мөнгөн аягыг Б.Бын гуйлтаар барьцаалан зээлдүүлэх газарт тавьж өгсөн гэх нөхцөл байдлын талаар шүүгдэгч Б.Х мэдүүлж байгаа ба түүний мэдүүлгийг улсын яллагч нотлох баримтаар үгүйсгэж чадахгүй байна.

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн өөр хоорондоо илт зөрүүтэй мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Х гэм буруу нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин Б.Х нь Б.Бын гуйлтаар түүнийг машинаараа очиж авдаг, хүргэж өгдөг байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч энэ нь Б.Хг Б.Бын үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд Б.Хд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүгдэгч Б.Х үйлдэлд гэмт хэргийг үл мэдээлэх, нуун далдлах зөрчлийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Бг нэр бүхий 15 хохирогчийн эд зүйлсийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж Б.Баас худалдаж авсан гэж яллаж байгаа боловч эдгээр 15 хохирогчийн гэрээс алдагдсан эд зүйлсээс ямар ямар эд зүйлсийг нь авсан болохыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд шүүгдэгч Б.Б нь хулгайлсан мөнгөн эд зүйлүүдээ эвдэж танигдахааргүй болгосон байна.

Гэвч Л.Б нь Б.Баас 2017 оны 10, 11 дүгээр сард 5-6 мөнгөн аяганы хуулсан мөнгө, жижиг сажиг мөнгөн эдлэлүүдийг 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь эмэгтэй хүний жижиг монетон бөгж 2 ширхгийг авчрахаар нь 110.000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь 4 ширхэг бөгж хийгээд өгөөч гээд гаансны мөнгөн толгой, сэтгүүр, гинж авчирч өгөхөд нь 4 ширхэг бөгж хийж өгөөд үлдэгдэл мөнгийг нь ажлын хөлсөнд авсан. 2018 оны 01 дүгээр сарын 02-нд эмэгтэй хүний хуримын монетон бөгж, хос алтан ээмэг зэргийг “....” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 450.000 төгрөгийн барьцаанд тавьж өгсөн талаараа мэдүүлж байгаа ба Л.Бгээс хураагдсан 216.3 грамм мөнгө дотор хохирогч Ш.Сгийн гэрээс алдагдсан гаанс хэсэг, хохирогч С.О гэрээс алдагдсан мөнгөн аяганы ...Наранцэцэг танд дурсгав... гэсэн бичиглэл бүхий хэсэг байгаа болох нь хохирогч Ш.С, С.О нарын мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3-р хх-ийн 63-64/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Л.Б нь өөрөө алт мөнгөний дархан хийдэг, Баас удаа дараа эвдэж, хэлбэр дүрсийг нь өөрчилсөн мөнгөн эд зүйл худалдаж авсан, Бын гуйлтаар алтан ээмэг, монетон бөгжийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж өгсөн зэрэг нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд Л.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл худалдаж авснаа мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй ба Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэвч Л.Бгийн хамгийн сүүлийн үйлдэл буюу хохирогч Я.Цгийн гэрээс алдагдсан алтан ээмэг, монетон бөгж зэргийг 2018 оны 01 дүгээр арын 02-нд Б.Бын гуйлтаар “....” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 450.000 төгрөгийн барьцаанд тавьсан үйлдлээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд Л.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Чад 1.260.000 төгрөгийн, Б.Буод 650.000 төгрөгийн, Б.Чут 2.360.000 төгрөгийн, Ш.Бт 15.000 төгрөгийн, Д.Эд 694.000 төгрөгийн, Д.Чт 1.310.000 төгрөгийн, Су От 3.285.000 төгрөгийн, Д.Мид 755.000 төгрөгийн, Т.Мд 120.000 төгрөгийн, Ч.Дд 2.315.000 төгрөгийн, С.Тд 2.910.000 төгрөгийн, Л.Дд 695.000 төгрөгийн, Э.Хт 1.680.000 төгрөгийн, Сэ От 5.990.000 төгрөгийн, Ш.Ут 725.000 төгрөгийн, Э.Бд 310.000 төгрөгийн, Д.Цд 800.000 төгрөгийн, Ш.Сд 10.402.000 төгрөгийн, Я.Цд 1.907.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ж.Ход 120.000 төгрөгийн, Б.Бэд 450.000 төгрөгийн хохирол тус тус учирснаас хохирогч Ш.Б нь алдагдсан бор өнгийн арьсан түрийвчээ буцаан авсан, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болсон, хохирогч Д.Ч нь 1.310.000 төгрөгийн эд зүйлээ буцаан аваагүй боловч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ш.Бын “...Сүүлд нь би цагдаагийн алба хаагчаас хулгайд алдсан түрийвчээ хүлээж авсан. Надад одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 92-93/, шүүгдэгч Б.Баас хохирогч Ш.Бын бор өнгийн арьсан түрийвчийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-89/, хохирогч Д.Чын “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-179/ зэргээр нотлогдож байх тул хохирогч Ш.Б, Д.Ч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Мөн хохирогч Б.Бу нь 450.000 төгрөгийн хөөргөө гэрийнхээ хувцасны шүүгээний араас олсон, хохирогч Су О нь 250.000 төгрөгийн хөөргөө, хохирогч Сэ О нь 80.000 төгрөгийн Самсунг Эс-2 загварын гар утсаа, хохирогч Ш.У нь 80.000 төгрөгийн таслагч болон 150.000 төгрөгийн гагнуурын аппаратаа, хохирогч Ш.С нь 1.000.000 төгрөгийн мөнгөн хазаараа, хохирогч Я.Ц нь 450.000 төгрөгийн 1 хос алтан ээмэг болон 300.000 төгрөгийн монетон хуримын бөгжөө мөрдөн шалгах ажиллагааны явцад тус буцаан авсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Буын “...Гэрийн эд зүйлээ бүртгэхэд ааваас уламжилж ирсэн Чүнчигноров чулуун хөөрөг, жижиг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн гинж, эмэгтэй хүний 2 ширхэг монетон бөгж алдагдсанаас хөөргийг хувцасны шүүгээний араас олсон. Жижиг мөнгөн аяга, мөнгөн гинж, монетон бөгж зэргийн 200.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 67-70/, шүүгдэгч Б.Баас хураан авсан ногоон өнгийн хөөргийг хохирогч С.Огт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 16/, Шүүгдэгч Б.Хас хураан авсан Самсунг Эс-2 загварын гар утсыг хохирогч С.От хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 60/, Иргэний нэхэмжлэгч Ж.Хоос улаан өнгийн Кен загварын гагнуурын аппарат, Кен загварын таслагч зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, хохирогч Ш.Ут хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 127-128/, Шүүгдэгч Б.Хн гэрээс хуучны хийцтэй, шар зэсэн амгайвчтай, гуулин зуузайтай, битүү бөгжилсөн мөнгөн хазаарыг хураан авч, хохирогч Ш.Сд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 16, 18/, Хохирогч Я.Цд алтан ээмэг 1 хос, монетон хуримын бөгж 1 ширхгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 110/ зэргээр тус тус нотлогдож байх тул хохирогч Б.Бу, Су О, Сэ О, Ш.У, Ш.С, Я.Ц нарын нэхэмжлэлээс буцаан авсан эд зүйлийн үнэлгээг хасаж тооцох нь зүйтэй байна.

Түүнчлэн хохирогч Сэ Оийн гэрээс алдагдсан 1 ширхэг мөнгөн аяга эд мөрийн баримтаар хураагдсан байгааг түүнд буцаан олгож, хохирогчийн нэхэмжлэлээс шинэ цагийн дунд гарын мөнгөн аяганы үнийг хасах нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Л.Б нь Б.Бын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг “....” барьцаалан зээлдүүлэх газарт 450.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул иргэний нэхэмжлэгч Б.Бийн 450.000 төгрөгийн нэхэмжлэлийг Л.Б, Б.Б нарт адил тэнцүү хэмжээгээр хариуцуулах үндэслэлтэй байна.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Б нь хохирол төлбөрийг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Иймд шүүгдэгч Л.Бгээс 225.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Бэд олгож, шүүгдэгч Б.Баас 34.193.000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Чад 1.260.000 төгрөгийг, Б.Буод 200.000 төгрөгийг /нийт хохирол 650.000 төгрөгөөс буцаан авсан хөөрөгний 450.000 төгрөгийг хасаж тооцов/, Б.Чут 2.360.000 төгрөгийг, Д.Эд 694.000 төгрөгийг, Су От 3.035.000 төгрөгийг /нийт хохирол 3.285.000 төгрөгөөс буцаан авсан хөөрөгний 250.000 төгрөгийг хасаж тооцов/, Д.Мид 755.000 төгрөгийг, Т.Мд 120.000 төгрөгийг, Ч.Дд 2.135.000 төгрөгийг, С.Тд 2.910.000 төгрөгийг, Л.Дд 695.000 төгрөгийг, Э.Хт 1.680.000 төгрөг, Сэ От 5.660.000 төгрөгийг /нийт хохирол 5.990.000 төгрөгөөс буцаан авсан Самсунг Эс-2 загварын гар утасны 80.000 төгрөг, эд мөрийн баримтаар хураагдсан шинэ цагийн дундын гарын мөнгөн аяганы 250.000 төгрөгийг тус тус хасаж тооцов/, Ш.Ут 495.000 төгрөг /нийт хохирол 725.000 төгрөгөөс буцаан олгосон гагнуурын аппаратын 150.000 төгрөг, таслагчийн 80.000 төгрөгийг тус тус хасаж тооцов/, Э.Бд 310.000 төгрөгийг, Д.Цд 800.000 төгрөгийг, Ш.Сд 9.402.000 төгрөгийг /нийт хохирол 10.402.000 төгрөгөөс буцаан олгосон мөнгөн хазаарын 1.000.000 төгрөгийг хасаж тооцов/, Я.Цд 1.157.000 төгрөгийг /нийт хохирол 1.907.000 төгрөгөөс буцаан олгосон алтан ээмгийн 450.000 төгрөг, монетон хуримын бөгжний 300.000 төгрөгийг тус тус хасаж тооцов/, иргэний нэхэмжлэгч Ж.Ход 120.000 төгрөгийг, Б.Бэд 225.000 төгрөгийг тус тус олгох зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Б нь 3 удаагийн ял шийтгэлтэй болох нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар нотлогдож байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Бт 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлыг шууд төлөх боломж байхгүй. Ялын санал дээр тусгайлан гаргах саналгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Б нь өмнө нь хулгайлах гэмт хэргийг 2 удаа үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн ба ял эдэлж дууссаны дараа дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бын Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдийг хүртэл эдэлсэн 1 жил 2 сар 22 хоногийг, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 98 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Х, Л.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б, Б.Х, Л.Б нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан пүүзэн гутал 1 хос, пүүз 1 хос зэргийг шүүгдэгч Б.Бт, дунд гарын 1 ширхэг мөнгөн аягыг хохирогч Сэ От буцаан олгож, 216.3 грамм мөнгийг хохирол төлбөрт тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Х, Л.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул  түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б нарт холбогдох эрүүгийн 1718004470023 дугаартай хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч Б овогт Б.Хд холбогдох хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр Ц овогт Л.Бд холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Хг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Б.Бын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдийг хүртэл эдэлсэн 1 жил 2 сар 22 хоногийн хорих ялыг эдлэх ялаас хасаж тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Бгээс 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Бэд олгож, шүүгдэгч Б.Баас 34.193.000 /гучин дөрвөн сая нэг зуун ерэн гурван мянга/ төгрөг гаргуулж, 1.260.000 /нэг сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг хохирогч Ц.Чад, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг хохирогч Б.Буод, 2.360.000 /хоёр сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг хохирогч Б.Чут, 694.000 /зургаан зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг хохирогч Д.Эд, 3.035.000 /гурван сая гучин таван мянга/ төгрөгийг хохирогч Су От, 755.000 /долоон зуун тавин таван мянга/ төгрөгийг хохирогч Д.Мид, 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг хохирогч Т.Мд, 2.135.000 /хоёр сая нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг хохирогч Ч.Дд, 2.910.000 /хоёр сая есөн зуун арван мянга/ төгрөгийг хохирогч С.Тд, 695.000 /зургаан зуун ерэн таван мянга/ төгрөгийг хохирогч Л.Дд, 1.680.000 /нэг сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг хохирогч Э.Хт, 5.660.000 /таван сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийг хохирогч Сэ От, 495.000 /дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөгийг хохирогч Ш.Ут, 310.000 /гурван зуун арван мянга/ төгрөгийг хохирогч Э.Бд, 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг хохирогч Д.Цд, 9.402.000 /есөн сая дөрвөн зуун хоёр мянга/ төгрөгийг хохирогч Ш.Сд, 1.157.000 /нэг сая нэг зуун тавин долоон мянга/ төгрөгийг хохирогч Я.Цд, 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ж.Хурандааболдод, 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Бэд тус тус олгож, хохирогч Ш.Б, Д.Ч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Б.Х Л.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б, Б.Х, Л.Б нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан пүүзэн гутал 1 хос, пүүз 1 хос зэргийг шүүгдэгч Б.Бт, дунд гарын 1 ширхэг мөнгөн аягыг хохирогч Сэ От тус тус буцаан олгож, 216.3 грамм мөнгийг улсын орлого болгосугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х, Л.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР