Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 32

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц-д овогт Ш-н Н-г бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Ш.Н-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 1/нэг/ жил, 06/зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг эмээл, 5 ширхэг хазаар, 1 ширхэг суран бугуйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.Н-д буцаан олгосугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч М.Баярмагнайд 240.000 төгрөгийн замын зардлыг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт гардуулж,  хохирогч П.С-ж, М.Б-й нарт хүргүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Наранхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            А.НАРАНТУЯА