| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 150/2019/00033/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 33
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т овогт Ч-н Д-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дах хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ч.Д-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05/тав/ жилийн хугацаагаар хасаж, 02/хоёр/жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Д-д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь цагдан хорих байранд цагдан хорьсугай.
5.Шүүгдэгч Ч.Д-н нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-г гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хохирогч Б.Б-д 105000/нэг зуун таван мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Н 88000/наян найман мянга/төгрөгийг нөхөн төлөх төлсөн болохыг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Иргэний нэхэмжлэгч Л.У-н 8694000/найман сая зургаан зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч Ч.Д-н 2567000/хоёр сая таван зуун жаран долоон мянга/төгрөгийг нөхөн төлсөн болохыг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ч.Д-ы эзэмшлийн 0000 С.. улсын дугаартай Тоёото карина маркийн тээврийн хэрэгслийн №0000000 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг, хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий 2 ширхэг CD-ыг хэрэгт хавсаргаж хадгалахыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Д-с 6127000/зургаан сая нэг зуун хорин долоон мянга/төгрөгийг гаргуулж,
-Иргэний нэхэмжлэгч О..аймгийн Б... сумын ... багийн 00000000 тоотод оршин суух, Цагаан гэрүүд овогт Лн Ул/ФМ-00000000/-д олгосугай.
7.Шүүгдэгч Ч.Дн нь нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Д-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ