| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0067/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 65
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч О.Н ,
Шүүгдэгч, хохирогч Н.Х ,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Лимбэчин овгийн Н.Х , Бэйс овгийн О.Н нарт холбогдох 1928000000059 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1959 оны 11 дүгээр сарын 16-нд Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг ....................... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Лимбэчин овгийн Н.Х , регистрийн дугаар ....................,
Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 26-нд Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг ............................ тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Бэйс овгийн О.Н , регистрийн дугаар ....................,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч О.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг Хан-Уулын 8-14 тоотод Н.Х ийн зүүн гарт хутгалан хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13-14 цагийн хооронд Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг ....................... тоотод иргэн Ж.О ийн бие махбодид халдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Ж.О ийг гэрээсээ үнсний хоовон бариад гарч ирээд өөдөөс эсэргүүцээд байхаар нь би гарынхаа ар талаараа алгадсан. Хохирогчтой уулзаж буруу зөвөө ойлголцсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, миний буруу гэв.
Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр архи ууж согтуураад эхнэрийгээ өмөөрөөд Н.Х ахыг хутгалсан нь үнэн. Өөрийн бурууг хүлээж байгаа. Гэмшиж байна гэв.
Хохирогч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эмчилгээний зардалд 200 гаруй мянган төгрөг гарсан би энэ мөнгийг нэхэмжлэхгүй. Гар эдгэрсэн, биеийн байдал зүгээр болсон. Гомдол саналгүй гэв.
Шүүгдэгч О.Н гийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 сарын 03-ны өглөө 09 цаг өнгөрч байсан гэртээ Хан-Уулын 9-13 тоот хашаанд байхад, манай урд хашааны Н.Х ах / манай ээжийн аавынх нь дүүгийнх нь хүүхэд байгаа юм / гэрт орж ирсэн, Н.Х ахыг гэрт орж ирэхэд эхнэр цай хийж өгөөд тэгээд ойр зуурын юм ярьж байгаад Н.Х ах архи ууя надаа 3.500 төгрөг байна, энэ нь дээр нэмээд ганц шил архи аваад өгөөч гээд байхаар нь би дэлгүүр яваад 1 шил Ерөөл нэртэй 0.5 граммын архи авчирч өгөөд П.Х Н.Х ах бид гурав хувааж уусан, ойр зуурын юм яриад сууж уусаар байгаад архи ч дууссан би ч унтаад өгсөн, Н.Х ах, П.Х нар Н.Х ахынх руу явсан, тэгээд үдээс хойш 13-14 цагийн үед би гэртээ унтаж байгаад дөнгөж сэрчээд хүүхдээ өвөр дээрээ аваад сууж байхад, Н.Х ах манай хашаагаар орж байгаа харагдсан, тэгээд гэрийн гадаа манай эхнэр Ж.О тэй Н.Х ах маргалдаад байх шиг чимээ гараад байхаар нь гараад очиход тэр хоёр нэг нэгийгээ заамдаад байж байсан тэгээд тэр хоёрыг салгаад Н.Х ахыг гэр лүүгээ харь гээд явуулчихаад гэрт байж байгаад /бодвол дотроо эхнэрийг дээрэлхлээ гээд уурласан байлгүй / удаагүй Н.Х ахынх руу араас нь очоод гэрт нь оронгуутаа зүүн талын хоолны шкафны шүүгээнээс нь хутга аваад Н.Х ахтай муудалцаж зодолдож байгаад хутгаараа зүүн гар хавьд нь дүрсэн юм шиг байгаа юм, тухайн үед нилээн халамцуу байсан болохоор ямар нэгэн санаа байгаагүй зодолдож байгаад хутгаар дүрсэн байна лээ, Н.Х ахыг хутгалсны дараа Н.Х ах намайг унагаагаад дээрээс нүүр рүү гараараа ямар ч байсан нэг удаа цохиж байснаа санаж байгаа юм, тэгтэл П.Х ах бид хоёрыг салгасан, тэгээд би шууд гэр лүүгээ харьсан, гэртээ хариад гараа угаасан нил цус болсон байсан, хоёр гарын шуу дотор талаараа тэр чигээрээ цус болсон байсныг угааж цэвэрлэчихээд гэрт байж байтал цагдаа ирээд аваад явсан... Н.Х ах, П.Х бид гурав нэг шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи хувааж уусан, Н.Х ах П.Х хоёр ахиад нэг шил архи уусан гэсэн, Н.Х ах манай эхнэртэй маргалдаад байсан тэрнээс болоод эхнэрээ өмөөрөөд Н.Х ахтай маргалдсан... Би Н.Х ахыг хутгалсан Н.Х ах зөрүүлээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон, тэгээд хоёр нүд хөхөрсөн өөр гэмтэл байхгүй... Н.Х ахтай одоо хэвийн харилцаатай байгаа, уулзсан, бид хоёр нэг нэгэндээ ямар нэгэн санал гомдол байхгүй, эвлэрсэн, тухайн үед архинаас болоод ийм асуудал гаргасан...Надад санал гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-22-23/,
Шүүгдэгч Н.Х ийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “...Би Сэврэй сум яваад 2019 оны 05 сарын 02-ны шөнө ирээд доор байшиндаа хоночихоод маргааш нь Хан-Уулын гэртээ өглөө 08 цаг өнгөрч байхад хүүгээрээ гэртээ хүргүүлээд хашаандаа грашаа цэвэрлэх ойр зуурын ажил хийх санаатай очоод тэгээд хойд хашаа руу О.Н гийн гэрт очсон чинь О.Н гийн эхнэр Ж.О цай чанаж байсан тэгээд надаа цай аягалж өгөөд цай уугаад сууж байхад О.Н дэлгүүр явах гэж байхаар нь надаа 3.500 төгрөг байна энэ нь дээр нэмээд ганц шил архи аваад ирээч П.Х бид хоёр хуваагаад уучихъя гээд мөнгө өгөөд явуулсан О.Н дэлгүүрээс 0.5 граммын Ерөөл нэртэй архи аваад ирсэн тэгээд О.Н П.Х бид гурав хуваагаад ууцгаасан, архи ч дууссан О.Н унтаад өгсөн, тэгсэн П.Х за би нэг шил архи аваадахъя гээд П.Х бид хоёр цуг дэлгүүр явж нэг шил архи аваад буцаад О.Н гийнд ирээд архиа аягалаад ууж байсан чинь О.Н гийн хашааны эзэн нь О гэдэг залуу хүн та нар хашаанд битгий архи уугаад бай гээд ууж байсан архийг аваад нуучихсан тэгээд хашааг нь өргөлцөж өгчихөөд хашаанд байсан портер машин дээр архи тавьчихсан байсан тэрнийг аваад П.Х бид хоёр урд талын хашаанд манай гэр байдаг юм гэр лүү ороод үлдсэн архиа хувааж уучихаад П.Х гэрийн баруун орон дээр би гэрийнхээ хойгуур унтсан, нилээн унтаж байгаад үдээс хойш 14 цаг өнгөрч байсан байх сэрээд хойд хашаа руу орж О.Н гээр гэр лүү хүргүүлэх санаатай орсон чинь эхнэр нь хогоо асгах гээд гэрээсээ гарч ирж таараад тэгсэн Ж.О та нар архи ууцгаагаад дахиж архи уух гэж байгаа юм уу гээд надыг шууд заамдаад авсан тэгэхээр нь болиоч гээд заамдсан гарыг нь салгаад цааш нь түлхсэн газар унаачгүй тэгсэн тэр хашаанд байсан, О , М нар больцгоо гээд бид хоёрыг салгасан, тэгээд би буцаад хашаандаа гэртээ орж ирээд гэрийнхээ хойморт суугаад П.Х баруун орон дээр сэрүүн бид хоёр юм яриад сууж байсан чинь гаднаас О.Н гэрт орж ирээд хутга авсныг нь анзаараагүй, сууж байтал зүүн гарын мөр хэсэгт 2 удаа цохиод авах шиг болсон тэгээд чи чинь яаж байнаа гээд босч очоод зөрүүлээд О.Н гийн нүүр лүү нь цохьчихсон, тэгтэл О.Н ахиад мөр хэсэгт цохих шиг болсон чинь зүүн гарын мөр хэсэгт халуу асгаад явчихсан тэгтэл хутгалчлаа гээд хартал гарт нь жижигхэн хутга байсан, тэгээд бид хоёр хоорондоо нилээн ноцолдсон надаас тавьдаггүй зууралдаад байсан, тэгтэл П.Х босож ирээд бид хоёрыг салгахад О.Н шууд гэрээс гараад явчихсан, тэгээд би баруун хашааны айл руу орж очсон байсан... Би О.Н гийн гэр лүү очиход эхнэр нь та нар ахиад архи уух гэж байна уу? гээд намайг заамдаад авсан тэгэхээр нь би цааш нь түлхсэн, тэгээд Ж.О гэртээ орж О.Н д хэлсэн байх... Намайг заамдаад авахаар нь би цааш нь түлхэхдээ гарынхаа ар хэсгээр нилээн хүчтэй цохичихсон... Зүүн мөр хэсэгт 3-удаа хутгалсан... О.Н гийнх олон нялх хүүхэдтэй ганц амьдралыг нь авч яваа хүн нь тэр О.Н байгаа юм надаа ямар нэгэн санал гомдол байхгүй…” гэжээ. /хх-25-26/,
Хохирогч Ж.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 сарын 03-ны өдөр бид хэд ..................... тоот гэртээ байж байхад өглөө 09 цаг өнгөрч байсан байх, Н.Х ах урьд шөнө Сэврэй яваад ирлээ гээд гэрт орж ирсэн, тэгээд жаахан юм ярьж сууж байгаад О.Н д мөнгө өгөөд ахдаа нэг шил архи аваад ир гэсэн, тэгээд О.Н Н.Х хоёр хамт яваад дэлгүүр ороод нэг шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи авчирч П.Х Н.Х О.Н нар хувааж ууцгаасан, тэгээд би төв рүү явж группынхээ мөнгийг авч хөдөө гэр лүү ногоо ойр зуурын хүнсний юм цуглуулж өгч явуулах гэж яваад 11 цаг гэхэд гэртээ ирсэн гэрт ирэхэд манай нөхөр О.Н унтаж байсан, тэгээд би 12 цаг 30 минут гээд хүүхдээ сургуулиас нь очиж аваад буцаад 13 цаг нилээн өнгөрч байсан гэрт ирсэн чинь О.Н унтаж л байсан тэгээд хоол унд хийчээд одоо архи нь гарч байгаа байлгүй гээд сэрээсэн гайгүй архи нь гарсан байсан тэгээд хоол цайгаа уучихаад байж байтал Н.Х ах гэрт орж ирэхээр нь хоол аягалж өгсөн, тэгсэн надаас архи нэхээд байхаар нь та одоо яагаад байгаа юм бэ би таны архины мөнгийг чинь бэлдэх ёстой юм уу гэж хэлсэн чинь муу гичий пизда минь гээд хараагаад байхаар нь та одоо гар харь гээд гэрээс гар гээд араас нь түлхээд гаргасан, гадаа гараад гарангуутаа гараараа нүүр лүү алгадахаар нь би гартаа барьж байсан галын үнс хутгадаг хоовонгоороо нуруу хавьд нь цохисон чинь ахиад миний толгой руу гараараа 2-удаа цохисон, тэгтэл манай нөхөр гарч ирээд бид хоёрыг салгаад Н.Х тэй О.Н зодолдох гээд барилцаад байхаар нь хашааны хүн О салгаад Н.Х ийг гэр лүү нь явуулсан, тэгээд удалгүй О.Н гэрээс гараад явсан, тэгээд 30 гаруй минутын дараа эргээд гэрт орж ирэхдээ хоёр гар өмсөж явсан хувцас нь энэ тэндээ цус болчихсон байсан... Зүүн талын чих хавьд гарынхаа ар хэсгээр хүчтэй алгадсан. 2 удаа толгой руу цохисон, биеийн байдал одоо зүгээр байна... Өгөөгүй уучлаарай л гэж байсан, ах дүү хамаатан садан болохоор мөнгө төгрөг нэхээгүй ээ. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-28-29/
Шүүгдэгч Н.Х ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Манай бас нэг гэр зүүн шинэ Даланзадгадын хоёр 5-н давхарын урд байранд 43 тоотод байдаг юм, тэндээ хоночихоод Хан-Уулын гэртээ өглөө 08 цаг өнгөрч байхад хүүгээрээ гэртээ хүргүүлээд хашаандаа грашаа цэвэрлэх ойр зуурын ажил хийх санаатай очоод тэгээд хойд хашаа руу О.Н гийн гэрт очсон чинь О.Н гийн эхнэр Ж.О цай чанаж байсан тэгээд надаа цай аягалж өгөөд цай уугаад сууж байхад О.Н дэлгүүр явах гэж байхаар нь надаа 3.500 төгрөг байна энэ нь дээр нэмээд ганц шил архи аваад ирээч П.Х бид хоёр хуваагаад уучихъя гээд мөнгө өгөөд явуулсан О.Н дэлгүүрээс 0.5 граммын Ерөөл нэртэй архи аваад ирсэн тэгээд О.Н П.Х бид гурав хуваагаад ууцгаасан, архи ч дууссан О.Н унтаад өгсөн, тэгсэн П.Х за би нэг шил архи аваадахъя гээд П.Х бид хоёр цуг дэлгүүр явж нэг шил архи аваад буцаад О.Н гийнд ирээд архиа аягалаад ууж байсан чинь О.Н гийн хашааны эзэн нь О гэдэг залуу хүн та нар хашаанд битгий архи уугаад бай гээд ууж байсан архийг аваад нуучихсан тэгээд хашааг нь өргөлцөж өгчихөөд хашаанд байсан портер машин дээр архи тавьчихсан байсан тэрнийг аваад П.Х бид хоёр урд талын хашаанд манай гэр байдаг юм гэр лүү ороод үлдсэн архиа хувааж уучихаад П.Х гэрийн баруун орон дээр би гэрийнхээ хойгуур унтсан, нилээн унтаж байгаад үдээс хойш 14 цаг өнгөрч байсан байх сэрээд хойд хашаа руу орж О.Н гээр гэр лүү хүргүүлэх санаатай орсон чинь эхнэр нь хогоо асгах гээд гэрээсээ гарч ирж таараад тэгсэн Ж.О та нар архи ууцгаагаад дахиж архи уух гэж байгаа юм уу гээд надыг шууд заамдаад авсан тэгэхээр нь болиоч гээд заамдсан гарыг нь салгаад цааш нь түлхсэн газар унаачгүй тэгсэн тэр хашаанд байсан, О , М нар больцгоо гээд бид хоёр салгасан, тэгээд би буцаад хашаандаа гэртээ орж ирээд гэрийнхээ хойморт суугаад П.Х баруун орон дээр сэрүүн бид хоёр юм яриад сууж байсан чинь гаднаас О.Н гэрт орж ирээд хутга авсныг нь анзаараагүй, сууж байтал зүүн гарын мөр хэсэгт 2 удаа цохиод авах шиг болсон тэгээд чи чинь яаж байнаа гээд босч очоод зөрүүлээд О.Н гийн нүүр лүү нь цохьчихсон, тэгтэл О.Н ахиад мөр хэсэгт цохих шиг болсон чинь зүүн гарын мөр хэсэгт халуу асгаад явчихсан тэггэл хутгалчлаа гээд хартал гарт нь жижигхэн хутгатай байсан, тэгээд бид хоёр хоорондоо нилээн ноцолдсон надаас тавьдаггүй зууралдаад байсан, тэгтэл П.Х босож ирээд бид хоёрыг салгахад О.Н шууд гэрээс гараад явчихсан, тэгээд би баруун хашааны айл руу цагдаа дуудаарай гэж хэлсэн... Зүүн мөр хэсэгт 3-удаа хутгалсан...” гэжээ. /хх-30-31/,
Шүүгдэгч Н.Х ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 сарын 03-ны өглөө 09 цаг өнгөрч байсан байх Н.Х ах гэрт орж ирсэн, тэгээд цай ууж байхдаа Н.Х ах надаа 3.500 төгрөг байнаа энэ нь дээр нэмээд ганц шил архи аваад өгөөч гээд байхаар нь би дэлгүүр яваад 1 шил Ерөөл нэртэй 0.5 граммын архи авчирч өгөөд П.Х Н.Х ах бид гурав хувааж уусан, тэгээд архи дууссан би ч унтаад өгсөн, Н.Х ах П.Х нар Н.Х ахынх руу явсан, тэгтэл үдээс хойш 13 цаг өнгөрч байхад Н.Х ах манайд ахиад ирсэн тэгээд гэрийн гадаа манай эхнэр Ж.О тэй Н.Х ах маргалдаад нэг нэгийгээ заамдаад байж байхад нь би гарч очоод тэр хоёрыг салгаад Н.Х ахыг гэр лүү нь явуулчихаад тэгээд гэрт байж байгаад удаагүй Н.Х ахынх руу араас нь очоод гэрт нь ороод зүүн талын хоолны шкафны шүүгээнээс нь хутга аваад Н.Х ахтай муудалцаж зодолдож байгаад хутгаараа зүүн гар хавьд нь дүрсэн юм шиг байгаа юм, тухайн үед нилээн халамцуу байсан болохоор ямар нэгэн санаа байгаагүй зодолдож байгаад хутгаар дүрсэн байна лээ, Н.Х ахыг хутгалсны дараа Н.Х ах намайг унагаагаад дээрээс нүүр рүү гараараа ямар ч байсан нэг удаа цохиж байснаа санаж байгаа юм, тэгтэл П.Х ах бид хоёрыг салгасан, тэгээд би шууд гэр лүүгээ харьсан, гэртээ хариад гараа угаасан нил цус болсон байсан, хоёр гарын шуу дотор талаараа тэр чигээрээ цус болсон байсныг угааж цэвэрлэчихээд байж байтал удалгүй цагдаа ирээд аваад явсан... Н.Х ах надаас илүү согтуу байсан, би халамцуу байсан... Н.Х ахын гэрт болсон асуудал, хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна миний буруу, Хятадын хар иштэй хутга байсан санаад байгаа юм, шөвгөр үзүүртэй жижигэвтэр туялзсан хутга байсныг хоолны шкафны шүүгээнээс нь аваад Н.Х ийг хутгалсан...” гэжээ. /хх-32-33/,
Гэрч П.П.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...2019 оны 05 сарын 03-ны өглөө 09 цагийн үед О.Н гийн гэрт байж байхад гаднаас Н.Х хөдөө яваад урьд шөнө ирлээ гэж орж ирсэн, тэгээд Н.Х О.Н д архины мөнгө өгөх шиг болсон, О.Н яваад дэлгүүр ороод нэг шил Ерөөл нэртэй 0.5 граммын архи авчирсан, тэгээд гурвуул хувааж ууж дуусгаад ахиад би Н.Х эд 10.000 төгрөг өгөөд нэг шил архи авахуулсан, тэрнээс О.Н бараг уугаагүй байж байтал хашааны эзэн О та нар яагаад архи ууцгаагаад байнаа гээд архи аваад гараад явсан, тэгээд Н.Х бид хоёр гэрээс гараад О гадаа хашаа янзалж байсан тэрнийг нь босгож янзалчихаад Портер машин дээрээс архиа аваад урд талын гудамжинд Н.Х ийн гэр лүү орж Н.Х бид хоёр хувааж уучихаад нилээн согтоод унтаад өгсөн. Тэгсэн унтаж байгаад сэрсэн тухайн үед 13-14 цагийн үед байсан байх сэртэл О.Н Н.Х хоёр зодолдоод Н.Х ийн өмсөж байсан эрээн өнгийн цамц нь нилээн цус болчихсон байсан тэгсэн нэг нэгнээсээ зууралдаад тэр хоёр салж өгөхгүй нилээн юм болж байж О.Н г эхлээд салгаад гэрээс гаргасан, удалгүй Н.Х гэрээс гараад явсан, тэгээд би Н.Х ийн гэрт байж байхад удалгүй цагдаа ирсэн... О.Н өчигдөр Н.Х ахын Булчин хэсэгт нь хутгалчихлаа гэж хэлж байсан, өнөөдөр Н.Х тэй уулзсан чинь О.Н миний зүүн гарын булчин хэсэгт 3 удаа хутгалсан 2 нь гайгүй 1 нь арай гүнзгий орсон байна гэж хэлж байсан. Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор яг хаанаас нь цус гараад байгааг нь мэдээгүй...” гэжээ. /хх-34-35/,
Гэрч Ж.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...2019 оны 05 сарын 03-ны өдөр бид хэд гэртээ байж байхад өглөө 09 цаг өнгөрч байсан байх, Н.Х ах урьд шөнө Сэврэй яваад ирлээ гээд гэрт орж ирсэн, тэгээд жаахан юм ярьж сууж байгаад О.Н д мөнгө өгөөд ахдаа нэг шил архи аваад ир гэсэн, тэгээд О.Н Н.Х хоёр хамт яваад дэлгүүр ороод нэг шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи авчирч П.Х Н.Х О.Н нар хувааж ууцгаасан, тэгээд би төв рүү явж групийнхээ мөнгийг авч хөдөө гэр лүү ногоо ойр зуурын хүнсний юм цуглуулж өгч явуулах гэж яваад 11 цаг гэхэд гэртээ ирсэн гэрт ирэхэд манай нөхөр О.Н унтаж байсан, тэгээд би 12 цаг 30 минут гээд хүүхдээ сургуулиас нь очиж аваад буцаад 13 цаг нилээн өнгөрч байсан гэрт ирсэн чинь О.Н унтаж л байсан тэгээд хоол унд хийчээд одоо архи нь гарч байгаа байлгүй гээд сэрээсэн гайгүй архи нь гарсан байсан тэгээд хоол цайгаа уучихаад байж байтал Н.Х ах гэрт орж ирэхээр нь хоол аягалж өгсөн, тэгсэн надаас архи нэхээд байхаар нь та одоо яагаад байгаа юм бэ би таны архины мөнгийг чинь бэлдэх ёстой юм уу гэж хэлсэн чинь муу гичий пизда минь гээд хараагаад байхаар нь та одоо гар харь гээд гэрээс гар гээд араас нь түлхээд гаргасан, гадаа гараад гарангуутаа гараараа нүүр лүү алгадахаар нь би гартаа барьж байсан галын үнс хутгадаг хоовонгоороо нуруу хавьд нь цохисон чинь ахиад миний толгой руу гараараа 2-удаа цохисон, тэгтэл манай нөхөр гарч ирээд бид хоёрыг салгаад Н.Х тэй О.Н зодолдох гээд барилцаад байхаар нь хашааны хүн О салгаад Н.Х ийг гэр лүү явуулсан, тэгээд удалгүй О.Н гэрээс гараад явсан, тэгээд 30 гаруй минутын дараа эргээд гэрт орж ирэхдээ хоёр гар өмсөж явсан хувцас нь энэ тэндээ цус болчихсон байсан тэгээд цустай гараа угаачихаад байж байтал цагдаа хүрээд ирсэн...” гэжээ. /хх-36-37/
Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...Би өглөө босоод хашаандаа жорлонгийн нүх ухуулаад гадаа шороо зөөж байхад урд хашааны Н.Х хашаанд орж ирээд О.Н гийнх рүү орж байгаа харагдсан, тэгээд тэр хэд архи ууцгааж байгаа бололтой шуугилдаад байхаар нь гэр лүү нь орж очоод та нар яагаад архидаад байгаа юм бэ? гээд ууж байсан архийг нь гэрээс авч гараад портер машин дээр тавьчихсан байсныг П.Х Н.Х хоёр аваад Н.Х ийнх рүү явсан байна лээ, би хашаандаа 00-ын нүх ухуулаад завгүй юун тэр хэдийг анзаарахтайгаа байсан, тэгтэл өдөр Н.Х ахиад хашаанд орж ирж байгаа харагдсан, удалгүй хэрүүл маргаан болоод гэрээс гарч ирээд Ж.О Н.Х хоёр маргалдаад Ж.О ийг Н.Х 2-3 удаа толгой руу цохиж байгаа харагдсан, тэгээд тэр хоёрыг салгаад Н.Х ийг гэр лүүгээ харь гээд явуулсан тэгэхэд бас О.Н гэрээсээ гарч ирээд Н.Х Ж.О хоёрыг бас салгалцсан, тэгсэн удаагүй О.Н хашаанаас гараад явж байгаа харагдсан, эргээд гэр лүүгээ орж байгаа харагдсан, тэгээд би ч ажлаа хийгээл байж байсан чинь цагдаа ирсэн, тэгсэн хутга шөвөг болсон юм яригдаад явчихсан... Н.Х л согтох болгондоо байнга тэр О.Н гийнд ирж байгаа харагддаг, юунаас болж маргалдсныг нь мэдээгүй, би бодохдоо Н.Х , тэр хоёроос архины мөнгө төгрөг нэхсэн байх гэж бодож байгаа...” гэжээ. /хх-38-39/,
Гэрч Э.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...2019 оны 05 сарын 03-ны өдөр ................... тоотод гэртээ байхад 14 цагийн үед зүүн хашааны Н.Х гуай гэнэт цээж нүцгэн зүүн гарын мөрний хэсэгтээ их цус гарсан байдалтай орж ирээд манай эхнэр Ою-ийг дуудаад өгөөч, мөн өрхийн эмнэлэг дээр хүргээд өг гэж хэлчихээд гэрээс гараад явахаар нь үүдээ түгжээд цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгсөн...” гэжээ. /хх-38-39/,
Шүүгдэгч О.Н гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Манайх Хан-Уулын 9-13 тоот хашаанд байдаг юм. 2019 оны 05 сарын 03- ний өглөө 09 цаг өнгөрч байсан, манай урд хашааны Н.Х ах гэрт орж ирсэн, Н.Х ахыг гэрт орж ирэхэд эхнэр цай хийж өгөөд тэгээд ойр зуурын юм ярьж байгаад Н.Х ах надаа 3.500 төгрөг байнаа энэ нь дээр нэмээд ганц шил архи аваад өгөөч гээд байхаар нь би дэлгүүр яваад 1 шил Ерөөл нэртэй 0.5 граммын архи авчирч өгөөд П.Х Н.Х ах бид гурав хувааж уусан, архи ч дууссан би ч унтаад өгсөн, Н.Х ах П.Х нар Н.Х ахынх руу явсан, тэгтэл үдээс хойш 13-14 цагийн үед Н.Х ах манайд ахиад ирсэн тэгээд гэрийн гадаа манай эхнэр Ж.О тэй Н.Х ах маргалдаад нэг нэгийгээ заамдаад байж байхад нь би гарч очоод тэр хоёрыг салгаад Н.Х ахыг гэр лүү нь явуулчихаад тэгээд гэрт байж байгаад удаагүй Н.Х ахынх руу араас нь очоод гэрт нь ороод зүүн талын хоолны шкафны шүүгээнээс нь хутга аваад Н.Х ахтай муудалцаж зодолдож байгаад хутгаараа зүүн гар хавьд нь дүрсэн юм шиг байгаа юм, тухайн үед нилээн халамцуу байсан болохоор ямар нэгэн санаа байгаагүй зодолдож байгаад хутгаар дүрсэн байна лээ, Н.Х ахыг хутгалсны дараа Н.Х ах намайг унагаагаад дээрээс нүүр рүү гараараа ямар ч байсан нэг удаа цохиж байснаа санаж байгаа юм, тэгтэл П.Х ах бид хоёрыг салгасан, тэгээд би шууд гэр лүүгээ харьсан, гэртээ хариад гараа угаасан нил цус болсон байсан, хоёр гарын шуу дотор талаараа тэр чигээрээ цус болсон байсныг угааж цэвэрлэчихээд байж байтал удалгүй цагдаа ирээд аваад явсан... Н.Х ахын гэрт болсон асуудал, хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна миний буруу, Хятадын хар иштэй хутга байсан санаад байгаа юм, шөвгөр үзүүртэй жижигэвтэр туялзсан хутга байсныг хоолны шкафны шүүгээнээс нь аваад Н.Х ийг хутгалснаа санаад байгаа юм яг хаана нь хутгалснаа санахгүй байна...” гэжээ. /хх-56-57/,
Шүүгдэгч Н.Х ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 сарын 02-ны орой Сэврэй сумаас ирчихээд Сумын тамгын газрын урд засмалын урд байх байрандаа хоночихоод өглөө 08 цаг өнгөрч байхад хүүгээрээ Хан-Уулын 8-14 тоот хашаанд гэртээ хүргүүлээд хашаандаа грашаа цэвэрлэх ойр зуурын ажил хийх санаатай очоод тэгээд хойд хашаа руу Хан-Уулын 9-13 тоот О.Н гийн гэрт очсон чинь О.Н гийн эхнэр Ж.О цай чанаж байсан тэгээд надаа цай аягалж өгөөд цай уугаад сууж байхад О.Н дэлгүүр явах гэж байхаар нь надаа 3.500 төгрөг байна энэ нь дээр нэмээд ганц шил архи аваад ирээч гээд П.Х бид хоёр хуваагаад уучихъя гээд мөнгө өгөөд явуулсан О.Н дэлгүүрээс 0.5 граммын Ерөөл нэртэй архи аваад ирсэн тэгээд О.Н П.Х бид гурав хуваагаад ууцгаасан, архи ч дууссан О.Н унтаад өгсөн, тэгсэн П.Х за би нэг шил архи аваадахъя гээд П.Х бид хоёр цуг дэлгүүр явж нэг шил архи аваад буцаад О.Н гийнд ирээд архиа аягалаад ууж байсан чинь О.Н гийн хашааны эзэн нь О гэдэг залуу хүн та нар хашаанд битгий архи уугаад бай гээд ууж байсан архийг аваад нуучихсан тэгээд хашаагийн нь өргөлцөж янзлалцаж өгчихөөд хашаанд байсан портер машин дээр архи тавьчихсан байсан тэрнийг аваад П.Х бид хоёр урд талын хашаанд манай гэр байдаг юм гэр лүү ороод үлдсэн архиа хувааж уучихаад П.Х гэрийн баруун орон дээр би гэрийнхээ хойгуур унтсан, нилээн унтаж байгаад үдээс хойш 14 цаг өнгөрч байсан байх сэрээд хойд хашаа руу орж О.Н гээр гэр лүү хүргүүлэх санаатай орсон чинь эхнэр нь хогоо асгах гээд гэрээсээ гарч ирж таараад тэгсэн Ж.О та нар архи ууцгаагаад дахиж архи уух гэж байгаа юм уу гээд надыг шууд заамдаад авсан тэгэхээр нь болиоч гээд заамдсан гарыг нь салгаад цааш нь түлхэхдээ гараараа нэг удаа цааш цохиод газар унаачгүй тэгсэн тэр хашаанд байсан, О , М нар больцгоо гээд бид хоёрыг салгасан, тэгээд би буцаад хашаандаа гэртээ орж ирээд дөнгөж гэрийнхээ хойморт суугаад П.Х баруун орон дээр сэрүүн бид хоёр юм яриад сууж байсан чинь гаднаас О.Н гэрт орж ирээд хутга авсныг нь анзаараагүй, сууж байтал зүүн гарын мөр хэсэгт 2 удаа цохиод авах шиг болсон тэгээд чи чинь яаж байнаа гээд босч очоод зөрүүлээд О.Н гийн нүүр лүү нь цохьчихсон, тэгтэл О.Н ахиад мөр хэсэгт цохих шиг болсон чинь зүүн гарын мөр хэсэгт халуу асгаад явчихсан тэгтэл хутгалчлаа гээд хартал гарт нь жижигхэн хутга байсан, тэгээд бид хоёр хоорондоо нилээн ноцолдсон надаас тавьдаггүй зууралдаад байсан, тэгтэл П.Х босож ирээд бид хоёрыг салгахад О.Н шууд гэрээс гараад явчихсан, тэгээд би баруун хашааны айл руу цагдаа дуудаарай гэж хэлсэн... Ж.О ийг цааш нь түлхээд гарынхаа ар хэсгээр нилээн ширүүн нэг удаа нүүр хавьд нь цохисон, тэгээд жаахан зууралдаж байгаад салсан... О.Н эхнэрээ өмөөрч л надтай муудалцсан байх, би гэр лүү нь орох гээд очиход эхнэр нь та нар ахиад архи уух гэж байна уу? гээд намайг загнаад заамдаад авсан тэгэхээр нь би цааш нь түлхээд нэг удаа гараараа нүүр хавьд нь цохисон, тэгээд Ж.О гэртээ орж О.Н д хэлсэн байх...” гэжээ. /хх-58-59/,
2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...Ж.О ийн биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тархи доргилт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, хамрын таславчийн муруйлт гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-44/,
2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...О.Н гийн биед 2 нүдний доод зовхи, зүүн хацар, дээд уруулын баруун хэсэгт цус хуралт, дух, хүзүүний ар хэсэг, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-46/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-16/
Шүүгдэгч Н.Х ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/
Шүүгдэгч Н.Х ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-63-65/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-66/,
Шүүгдэгч Н.Х ийн иргэний үнэмлэхийн хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-67/
Хохирогч Ж.О ийн тархины зураг /хх-74-77/
Хохирогч Ж.О ийн яаралтай тусламжийн хуудас /хх-78-81/
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн засаг даргын тодорхойлолт /хх-84/
Шүүгдэгч О.Н гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-85/
Шүүгдэгч О.Н гийн суурь боловсролын лавлагаа /хх-86/,
Шүүгдэгч О.Н гийн 2018 оны мал тооллогын хуудас /хх-87/
Шүүгдэгч О.Н гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-93/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч О.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг Хан-Уулын 8-14 тоотод Н.Х ийн зүүн гарт хутгалан хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Х архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13-14 цагийн хооронд Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг .................. тоотод Ж.О ийн бие махбодид халдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч О.Н , Н.Х нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Н , Н.Х нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болон хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Н.Х ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч О.Н гийн “...Н.Х ах архи ууя надад 3.500 төгрөг байна, энэ нь дээр нэмээд ганц шил архи аваад өгөөч гээд байхаар нь би дэлгүүр яваад 1 шил Ерөөл нэртэй 0.5 граммын архи авчирч өгөөд П.Х Н.Х ах бид гурав хувааж уусан...гэрийн гадаа манай эхнэр Ж.О тэй Н.Х ах маргалдаад байх шиг чимээ гараад байхаар нь гараад очиход тэр хоёр нэг нэгийгээ заамдаад байж байсан тэгээд тэр хоёрыг салгаад Н.Х ахыг гэр лүүгээ харь гээд явуулчихаад гэрт байж байгаад удаагүй Н.Х ахынх руу араас нь очоод гэрт нь оронгуутаа зүүн талын хоолны шкафны шүүгээнээс нь хутга аваад Н.Х ахтай муудалцаж зодолдож байгаад хутгаараа зүүн гар хавьд нь дүрсэн юм шиг байгаа юм, тухайн үед нилээн халамцуу байсан болохоор ямар нэгэн санаа байгаагүй зодолдож байгаад хутгаар дүрсэн байсан...Н.Х ах, П.Х бид гурав нэг шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи хувааж уусан, Н.Х ах П.Х хоёр ахиад нэг шил архи уусан гэсэн, Н.Х ах манай эхнэртэй маргалдаад байсан тэрнээс болоод эхнэрээ өмөөрөөд Н.Х ахтай маргалдсан... Би Н.Х ахыг хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-22-23/, хохирогч Н.Х ийн “...гаднаас О.Н гэрт орж ирээд хутга авсныг нь анзаараагүй, сууж байтал зүүн гарын мөр хэсэгт 2 удаа цохиод авах шиг болсон тэгээд чи чинь яаж байна гээд босч очоод зөрүүлээд О.Н гийн нүүр лүү нь цохьчихсон, тэгтэл О.Н ахиад мөр хэсэгт цохих шиг болсон чинь зүүн гарын мөр хэсэгт халуу асгаад явчихсан тэгтэл хутгалчлаа гээд хартал гарт нь жижигхэн хутга байсан, тэгээд бид хоёр хоорондоо нилээн ноцолдсон надаас тавьдаггүй зууралдаад байсан, тэгтэл П.Х босож ирээд бид хоёрыг салгахад О.Н шууд гэрээс гараад...Зүүн мөр хэсэгт 3-удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-25-26/, хохирогч Ж.О ийн “...О.Н д мөнгө өгөөд ахдаа нэг шил архи аваад ир гэсэн, тэгээд О.Н Н.Х хоёр хамт яваад дэлгүүр ороод нэг шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи авчирч П.Х , Н.Х , О.Н нар хувааж ууцгаасан...удалгүй О.Н гэрээс гараад явсан, тэгээд 30 гаруй минутын дараа эргээд гэрт орж ирэхдээ хоёр гар өмсөж явсан хувцас нь энэ тэндээ цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-28-29/, гэрч Н.Х ийн “...О.Н гэрт орж ирээд хутга авсныг нь анзаараагүй, сууж байтал зүүн гарын мөр хэсэгт 2 удаа цохиод авах шиг болсон тэгээд чи чинь яаж байнаа гээд босч очоод зөрүүлээд О.Н гийн нүүр лүү нь цохьчихсон, тэгтэл О.Н ахиад мөр хэсэгт цохих шиг болсон чинь зүүн гарын мөр хэсэгт халуу асгаад явчихсан тэггэл хутгалчлаа гээд хартал гарт нь жижигхэн хутгатай байсан, тэгээд бид хоёр хоорондоо нилээн ноцолдсон надаас тавьдаггүй зууралдаад байсан, тэгтэл П.Х босож ирээд бид хоёрыг салгахад О.Н шууд гэрээс гараад явчихсан, тэгээд би баруун хашааны айл руу цагдаа дуудаарай гэж хэлсэн...Зүүн мөр хэсэгт 3 удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-30-31/, гэрч П.П.Х ын “...тухайн үед 13-14 цагийн үед байсан байх сэртэл О.Н Н.Х хоёр зодолдоод Н.Х ийн өмсөж байсан эрээн өнгийн цамц нь нилээн цус болчихсон байсан тэгсэн нэг нэгнээсээ зууралдаад тэр хоёр салж өгөхгүй нилээн юм болж байж О.Н г эхлээд салгаад гэрээс гаргасан, удалгүй Н.Х гэрээс гараад явсан, тэгээд би Н.Х ийн гэрт байж байхад удалгүй цагдаа ирсэн...О.Н өчигдөр Н.Х ахын Булчин хэсэгт нь хутгалчихлаа гэж хэлж байсан, өнөөдөр Н.Х тэй уулзсан чинь О.Н миний зүүн гарын булчин хэсэгт 3 удаа хутгалсан 2 нь гайгүй 1 нь арай гүнзгий орсон байна гэж хэлж байсан. Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор яг хаанаас нь цус гараад байгааг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-34-35/, гэрч Ж.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...О.Н гэрээс гараад явсан, тэгээд 30 гаруй минутын дараа эргээд гэрт орж ирэхдээ хоёр гар өмсөж явсан хувцас нь энэ тэндээ цус болчихсон байсан тэгээд цустай гараа угаачихаад байж байтал цагдаа хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-36-37/, гэрч Э.Мөнх-Оюуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 05 сарын 03-ны өдөр Хан-Уулын 8-13 тоотод гэртээ байхад 14 цагийн үед зүүн хашааны Н.Х гуай гэнэт цээж нүцгэн зүүн гарын мөрний хэсэгтээ их цус гарсан байдалтай орж ирээд манай эхнэр Ою-ийг дуудаад өгөөч, мөн өрхийн эмнэлэг дээр хүргээд өг гэж хэлчихээд гэрээс гараад явахаар нь үүдээ түгжээд цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-38-39/, шүүгдэгч О.Н гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Н.Х ахыг гэр лүү нь явуулчихаад тэгээд гэрт байж байгаад удаагүй Н.Х ахынх руу араас нь очоод гэрт нь ороод зүүн талын хоолны шкафны шүүгээнээс нь хутга аваад Н.Х ахтай муудалцаж зодолдож байгаад хутгаараа зүүн гар хавьд нь дүрсэн юм шиг байгаа юм, тухайн үед нилээн халамцуу байсан болохоор ямар нэгэн санаа байгаагүй зодолдож байгаад хутгаар дүрсэн байна лээ, Н.Х ахыг хутгалсны дараа Н.Х ах намайг унагаагаад дээрээс нүүр рүү гараараа ямар ч байсан нэг удаа цохиж байснаа санаж байгаа юм, тэгтэл П.Х ах бид хоёрыг салгасан, тэгээд би шууд гэр лүүгээ харьсан, гэртээ хариад гараа угаасан нил цус болсон байсан, хоёр гарын шуу дотор талаараа тэр чигээрээ цус болсон байсныг угааж цэвэрлэчихээд байж байтал удалгүй цагдаа ирээд аваад явсан... Н.Х ахын гэрт болсон асуудал, хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна миний буруу, Хятадын хар иштэй хутга байсан санаад байгаа юм, шөвгөр үзүүртэй жижигэвтэр туялзсан хутга байсныг хоолны шкафны шүүгээнээс нь аваад Н.Х ийг хутгалснаа санаад байгаа юм яг хаана нь хутгалснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-56-57/, шүүгдэгч Н.Х ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...гэрийнхээ хойморт суугаад П.Х баруун орон дээр сэрүүн бид хоёр юм яриад сууж байсан чинь гаднаас О.Н гэрт орж ирээд хутга авсныг нь анзаараагүй, сууж байтал зүүн гарын мөр хэсэгт 2 удаа цохиод авах шиг болсон тэгээд чи чинь яаж байнаа гээд босч очоод зөрүүлээд О.Н гийн нүүр лүү нь цохьчихсон, тэгтэл О.Н ахиад мөр хэсэгт цохих шиг болсон чинь зүүн гарын мөр хэсэгт халуу асгаад явчихсан тэгтэл хутгалчлаа гээд хартал гарт нь жижигхэн хутга байсан, тэгээд бид хоёр хоорондоо нилээн ноцолдсон надаас тавьдаггүй зууралдаад байсан, тэгтэл П.Х босож ирээд бид хоёрыг салгахад О.Н шууд гэрээс гараад явчихсан, тэгээд би баруун хашааны айл руу цагдаа дуудаарай гэж хэлсэн...Ж.О ийг цааш нь түлхээд гарынхаа ар хэсгээр нилээн ширүүн нэг удаа нүүр хавьд нь цохисон, тэгээд жаахан зууралдаж байгаад салсан...” гэх мэдүүлэг. /хх-58-59/, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн “...О.Н гийн биед 2 нүдний доод зовхи, зүүн хацар, дээд уруулын баруун хэсэгт цус хуралт, дух, хүзүүний ар хэсэг, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-46/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-16/ шүүгдэгч Н.Х ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-63-65/ зэргээр,
Шүүгдэгч Н.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13-14 цагийн хооронд Ж.О ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ж.О ийн “...Н.Х ах гэрт орж ирэхээр нь хоол аягалж өгсөн, тэгсэн надаас архи нэхээд байхаар нь та одоо яагаад байгаа юм бэ би таны архины мөнгийг чинь бэлдэх ёстой юм уу гэж хэлсэн чинь муу гичий пизда минь гээд хараагаад байхаар нь та одоо гар харь гээд гэрээс гар гээд араас нь түлхээд гаргасан, гадаа гараад гарангуутаа гараараа нүүр лүү алгадхаар нь би гартаа барьж байсан галын үнс хутгадаг хоовонгоороо нуруу хавьд нь цохисон чинь ахиад миний толгой руу гараараа 2-удаа цохисон... Зүүн талын чих хавьд гарынхаа ар хэсгээр хүчтэй алгадсан. 2 удаа толгой руу цохисон, биеийн байдал одоо зүгээр байна...уучлаарай л гэж байсан, ах дүү хамаатан садан болохоор мөнгө төгрөг нэхээгүй ээ. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-28-29/, гэрч О.Н гийн “...үдээс хойш 13 цаг өнгөрч байхад Н.Х ах манайд ахиад ирсэн тэгээд гэрийн гадаа манай эхнэр Ж.О тэй Н.Х ах маргалдаад нэг нэгийгээ заамдаад байж байхад нь би гарч очоод тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-32-33/, гэрч Ж.О ийн “...Н.Х ах гэрт орж ирэхээр нь хоол аягалж өгсөн, тэгсэн надаас архи нэхээд байхаар нь та одоо яагаад байгаа юм бэ би таны архины мөнгийг чинь бэлдэх ёстой юм уу гэж хэлсэн чинь муу гичий пизда минь гээд хараагаад байхаар нь та одоо гар харь гээд гэрээс гар гээд араас нь түлхээд гаргасан, гадаа гараад гарангуутаа гараараа нүүр лүү алгадахаар нь би гартаа барьж байсан галын үнс хутгадаг хоовонгоороо нуруу хавьд нь цохисон чинь ахиад миний толгой руу гараараа 2-удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-36-37/, гэрч Б.О-ын “...Ж.О , Н.Х хоёр маргалдаад Ж.О ийг Н.Х 2-3 удаа толгой руу цохиж байгаа харагдсан, тэгээд тэр хоёрыг салгаад Н.Х ийг гэр лүүгээ харь гээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-38-39/, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн “...Ж.О ийн биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тархи доргилт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, хамрын таславчийн муруйлт гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-44/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-16/, хохирогч Ж.О ийн тархины зураг /хх-74-77/, хохирогч Ж.О ийн яаралтай тусламжийн хуудас /хх-78-81/ зэргээр тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Х , О.Н нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдсон.
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Н.Х нь 1959 оны 11 дүгээр сарын 16-нд Өмнөговь аймаг, Сэврэй суманд төрсөн, 60 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар, Өмнөговь аймаг, Диланзадгад сум, 2 дугаар баг, .................. тоотод оршин суудаг, шийтгэлгүй болох нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-66/, иргэний үнэмлэхийн хуулбар, бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-67/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/,
Шүүгдэгч О.Н нь 1972 оны 04 дүгээр сарын 26-нд Өмнөговь аймаг, Сэврэй суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамтаар Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2 дугаар баг, ..................... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй болох нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн засаг даргын тодорхойлолт /хх-84/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-85/, бүрэн дунд боловсролын талаарх лавлагаа /хх-86/, Баяндалай сумын мал, эмнэлэг, үржлийн тасгийн 2018 оны жилийн эцэст мал тоолуулсан лавлагаа /хх-87/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-93/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Х , О.Н нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60, 93/-аар тус тус тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.Х , О.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н , Н.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Н.Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Хохирогч Н.Х нь шүүгдэгч О.Н д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч О.Н д бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Ж.О нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.Х эд ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Н.Х ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Н д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Х эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулах бөгөөд шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн иштэй хутга, дөрвөлжин хээтэй, ханцуйтай цамц, бор өнгийн гар нүүрийн алчуур зэргийг буцаан авах талаар шүүхийн хэлэлцүүлэгт санал, хүсэлт гараагүй байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Х , О.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Х , О.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүхэд шүүгдэгч нар нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэсэн болно
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Лимбэчин овгийн Н.Х ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Шүүгдэгч Бэйс овгийн О.Н г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х эд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч О.Н д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Х эд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х , О.Н нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн иштэй хутга, дөрвөлжин хээтэй, ханцуйтай цамц, бор өнгийн гар нүүрийн алчуур зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч Н.Х , О.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Н.Х , О.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ