| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2016/00242/и |
| Дугаар | 0652 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 0652
| 2016 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 182/ШШ2016/00652 | Улаанбаатар хот
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Баруун үйлдвэрийн гудамж 6/2 тоот хаягт байрлах, “Монгол тамхи Со” ХХК /РД:2623803/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд Салхит 12 дугаар гудамжны 279 тоотод оршин суух, 54 настай, эмэгтэй, Балбар тавнан овгийн Оросоогийн Заяа /РД:ЦБ62062084/-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 610 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Монгол тамхи Со” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд Салхит 12-279 тоот хаярт байрлах “Төгс” дэлгүүрийг ажиллуулдаг иргэн О.Заяатай 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг харилцан тохиролцож байгуулсан.
Уг гэрээгээр “Сүлд” нэрийн нийт 1 525 000 төгрөгийн үнэ бүхий тамхийг 4 сарын хугацаатайгаар зээлээр зарлагын баримт үйлдэн хүлээлгэн өгсөн. Хариуцагч О.Заяа нь 915 000 төгрөгийн төлбөрийг төлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 610 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд О.Заяагаас 610 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Заяа хариу тайлбартаа: ... “Монгол тамхи Со” ХХК-ийн шинэ гарсан “Сүлд” тамхийг гэрээний дагуу төлж борлуулсан. Одоо үлдэгдэл 610 000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Монгол тамхи Со” ХХК нь хариуцагч О.Заяад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 610 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Монгол тамхи Со” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 610 000 төгрөгийг хариуцагч О.Заяа нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь түүний тайлбараар тогтоогдож байна. /х.х-ийн 22 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.
Иймд хариуцагч О.Заяагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Монгол тамхи Со” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 610 000 /зургаан зуун арван мянган/ төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч О.Заяагийн зөвшөөрөлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Монгол тамхи Со” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 950 төгрөгөөс 50 хувь болох 9475 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 9475 төгрөг, хариуцагч О.Заяагаас 9475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монгол тамхи Со” ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ