| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0146/Э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.5.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 183
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч А.Эр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт А.Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эгчийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын .............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 8 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт А.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Х овогт А.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Э нь согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 8-р баг, Төмөр замын 7, 8-р байрны голоос иргэн А.Э машинаас унаж гээгдсэн хайрцагтай гутлыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1.890.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Хохирогч Н.А-гийн “...Э нь машины хаалга эвдэрсэн дотроос нь уначихсан байж магадгүй, машины хаалга гагнуулсан гэх зэргээр яриад гутал чинь байлгүй хаачдаг юм гээд байсан ...Одоо тус хэргийн улмаас байгууллагад учирсан хохирол барагдсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
Гэрч Ц.А-гийн “...Тухайн үед Э бид гуравт “хайрцагтай юм олсон та 3 архиар аваач” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч З.Ц-ийн “...Э гэх залуу ирээд “би нэг том хайрцагтай юм оллоо” гэхээр нь юу олсон талаар асуухад мэдэхгүй байна, та 3 очиж үзээд архиар аваач гэж хэлсэн. Очиж үзэхэд хайрцагтай 9 хос гутал байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 03 сарын 15-ны өдрийн эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан / хх-ийн 26-27/,
Эд зүйл хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21/,
Шүүгдэгч А.Э-ын “...9 хос гутлыг би төмөр замын 7-8 дугаар байрны голоос олсон. Өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Тухай олсон гутлаа зарж үрээгүй байж байгаад цагдаад баригдсан гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/ зэрэг баримтуудаар,
Мөн согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Арбатын гудамжинд байрлах “Аз” хүнсний дэлгүүрийн гадна С.Н маргалдан зүүн гарын тохой, зүүн мөр хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.Н-ын “...2019 оны 03 сарын 12-ны өдөр цагийг нь хэлж мэдэхгүй байна. “Арбат”-аар ганцаараа хогоо түүгээд явж байгаад Э таараад бид 2 юм ярьж байгаад маргалдтал Э хутга гаргаж ирээд миний гар луу нэг удаа, зүүн талын мөр лүү нэг удаа хатгасан ...Надад гомдол санал гээд байх юм байхгүй. Миний шарх бүрэн эдгэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/,
Гэрч Г.Ү-ын “... Духаанаа ах цоохор Ээгий намайг хутгалчихлаа гээд ярьж байхыг сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 80/,
Гэрч Ц.Э-ын “...2019 оны 03 сарын 12-ны өдрийн 19 цагийн орчим би Дархан сумын 5 дугаар баг, Арбатын гудамжинд байрлах Аз хүнсний дэлгүүртээ сууж байсан чинь камерт нэг хүн манай дэлгүүрийн үүдэнд унаад босоод сууж байгаа харагдахаар нь би гараад харсан чинь 30 гаран насны эрэгтэй хүн зүүн гарыг дагаад цус гойжсон, “ахаа намайг сая хүн хутгалчихлаа, цагдаа дуудаад өгөөч” гэж хэлэхээр нь би цагдаа дуудаад эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 81/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 248 дугаартай “...С.Н-ын биед зүүн гарын тохой, зүүн мөрөн дээрх шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй, багажийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 67-69/,
Эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 73-74/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иймд А.Э-ыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Н.А, С.Н нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч орлого олох боломжгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгчдэгч А.Э энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 112 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялаас хасах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн, гол хэсэгтээ ромбо хэлбэрийн төмөр тэмдэгтэй 9 см урттай бариул, ажлын хэсэг 11 см урттай, нийт 20 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 580 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Э энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 112 цагаар тооцож эдлэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Э Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн, 20 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД