Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 653

 

     

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр

     Дугаар 182/ШШ2016/0653

Улаанбаатар хот

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамжны 230 тоотод оршин суух, эрэгтэй, 32 настай, Ачтууд овгийн Цогбаярын Цогбадрах /РД:МК84031311/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 4 дүгээр гудамжны  18 тоотод оршин суух, 35 настай, эмэгтэй, Боржигин овгийн Нэргүйн Энхсайхан /РД:ШБ81051969/-д холбогдох

1 172 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Цогбадрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Ц.Цогбадрах миний бие 2016 оны 02 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Н.Энхсайханд тухайн үеийн ханшаар 1 кг махыг 4200 төгрөгөөр бодож 1 398 600 төгрөг буюу 333 кг өгсөн юм.

 Н.Энхсайхан нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 160 000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш Н.Энхсайханаас махны мөнгөө удаа дараа шаардахад маргааш, нөгөөдөр гэсээр өнөөдрийг хүрлээ.

... Иймд хариуцагч Н.Энхсайханаас мах зарж борлуулсны үнэ болох 1 172 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Энхсайхан хариу тайлбартаа: Миний бие Ц.Цогбадрахаас 1 332 000 төгрөгний мах зарж өгөхөөр авсан нь үнэн. Үүнээс 160 000 төгрөг төлсөн. Одоо 1 172 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.                                                                                                                

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.Цогбадрах нь хариуцагч Н.Энхсайханд холбогдуулан 1 172 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Цогбадрахын нэхэмжлэлийн шаардлага болох 1 172 000 төгрөгийг хариуцагч Н.Энхсайхан нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь түүний тайлбараар тогтоогдож байна. /х.х-ийн 13 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Н.Энхсайханы зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон

 

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Цогбадрахын нэхэмжлэлийн шаардлага болох 1 172 000 /нэг сая нэг зуун далан хоёр мянган/ төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Н.Энхсайханы зөвшөөрөлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цогбадрахаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 680 төгрөгөөс 50 хувь болох 16 340 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж,  улсын төсвийн данснаас 16 340 төгрөг, хариуцагч Н.Энхсайханаас 16 340 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Цогбадрахад олгосугай.

  

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

ШҮҮГЧ                                 Ж.ЦЭНГЭЛ