| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2016/00277/и |
| Дугаар | 654 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 654
| 2016 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 182/ШШ2016/00654
| Улаанбаатар хот
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 3 дугаар гудамжны 11 тоотод байрлах, “Далай багачууд” цэцэрлэг /РД:5803497/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 12 дугаар гудамжны 208 тооттод оршин суух, 24 настай, эмэгтэй, Буур овгийн Пүрэвдорж Отгон /РД:УУ92080504/-д холбогдох
Сургалтын төлбөр болох 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Далай багачууд” цэцэрлэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч П.Отгон нь “Далай багачууд” цэцэрлэгтэй гэрээ байгуулж, 2014-2015 оны хичээлийн жилийн хугацаанд тус цэцэрлэгт хүү Төртулга, Түвшинүйлс нарыг явуулахаар тохиолцсон юм.
П.Отгон нь эхний саруудад төлбөрөө төлдөг байсан. Сүүлийн 1 сарын төлбөрийг өгөөгүй байна. Иймд П.Отгоноос гэрээний дагуу сургалтын төлбөр болох 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Далай багачууд” цэцэрлэг нь хариуцагч П.Отгонд холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр болох 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Далай багачууд” цэцэрлэгийн нэхэмжлэлийн шаардлага болох 250 000 төгрөгийг хариуцагч П.Отгон нь төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болох нь “Далай багачууд” цэцэрлэгийн эрхлэгч Э.Цэвэлмаагийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. /х.х-ийн 14-15 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь хуульд харшлаагүй тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч П.Отгонд холбогдох сургалтын төлбөр болох 250 000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч “Далай багачууд” цэцэрлэгийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн “Далай багачууд” цэцэрлэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8150 төгрөгийн 50 хувь болох 4075 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 4075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Далай багачууд” цэцэрлэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ