| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0198/Э |
| Дугаар | 203 |
| Огноо | 2019-05-22 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 203
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И овогт М.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000252 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын ............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт М.Т,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Н.Т унаж байсан хүүхдийн “Тоюу” нэртэй унадаг дугуйг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 160,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Н.Т “...Би өөрийнхөө агаа Ууганаа, Мөнхөө нарын хамтаар Оюухаа, Улаакаа нартай гэрийнхээ гадна тоглож байсан чинь хажууд ах нар архи уугаад байсан, нэг намхан ах нь миний дугуйг надаас аваад дэлгүүр ороод ирье гээд аваад зугтаасан, араас нь Уугаанаа, Мөнхөө ах нар Оюухаатай хөөгөөд гүйцээгүй. Тэгээд өндөр ахыг нь дагуулж гэртээ очоод ээждээ хэлээд ээж цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
Насанд хүрээгүй гэрч Н.У “...Би 2019 оны 05 дугаар сарын орой дүү Мөнхбаяр, Түвшинбаяр нарын хамтаар гэрийн ойролцоо Оюухай түүний дүү Улаакаа нарын хамт тоглож байтал хэдэн ах нар архи ууж байгаад хоёр ах үлдсэн, нэг намхан ах нь Улаакаагийн дугуйг унаж байгаад рулийг нь хугалсан. Тэгж байгаад миний дүү Түвшинбаярын унадаг дугуйг булааж аваад зугтаасан. Араас нь би дүү Мөнхбаяр найз Оюукагийн хамтаар хөөгөөд гүйцээгүй. Манай дүүгийн дугуйг унаад зугтаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Насанд хүрээгүй гэрч М.Б “...Тэр орой би төрсөн эгч Оюухай болон найзууд Ууганбаяр, Мөнхбаяр, Түвшинбаяр нарын хамтаар гудамжинд тоглож байсан чинь тэнд хэдэн ах архи уугаад байсан, тэгж байгаад хоёр ах үлдсэн, тэр ахын намхан ах нь ирээд миний унадаг дугуйг унаж үзэж байгаад рулийг нь мулталсан, түүний дараа Түвшинбаярын унадаг дугуйг аваад зугтаачихсан. Түвшинбаярын дугуйг зүгээр булаагаад аваад явсан. Тэр ах нар согтуу байсан. Хүчээр аваагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Гэрч Б.Б “...Би тэр орой хамт барилгын ажил хийж байсан Улаанаа гэж дууддаг Түмэнбаярын хамтаар гэрийнхээ ойролцоо гудамжинд пиво уусан. Нямбаяр, Батсүх хоёр нэг танихгүй ахтай хамт байж байгаад түрүүлээд тэр гурав яваад өгсөн юм. Тэгж байтал унадаг дугуйтай жоохон хүүхдүүд тоглож байсан чинь нэг дугуйг нь Түмэнбаяр гуйж унаж байгаад рулийг нь салгасан. Тэгснээ өөр нэг жоохон хүүхдийн дугуйг унаад цаашаа яваад өгсөн, араас нь 3 хүүхэд гүйгээд байсан, тэгэхээр нь тоглож байгаа юм байх гэж бодоод би гэртээ орчхоод буцаад гараад ирсэн чинь нөгөө хүүхдүүд буцаж ирээд “танай найз чинь манай дүүгийн унадаг дугуйг аваад зугтаачихлаа, араас нь гүйгээд гүйцсэнгүй, манай гэрт очье” гэхээр нь би тэр хүүхдүүдийг дагаад гэрт нь очсон. Ээж нь цагдаа дуудаад цагдаагийн хамт Түмэнбаярын гэрт очсон чинь гэртээ байхгүй байх шиг байсан, түүний дараа дахин өөр цагдаа нар намайг дагуулаад Түмэнбаярын гэрт очиход Түмэнбаяр гэрийнхээ хаалгыг онгойлгоход үүдний өрөөнд нь нөгөө хүүхдийн унадаг дугуй байсан. Бид хоёрыг эрүүлжүүлээд унадаг дугуйг нь цагдаа нар хураагаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
Капитал зууч ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн “...Тоюу нэртэй унадаг дугуйн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний байдлаар 160,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 30/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба шүүх уг хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулсныг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэрэгт авагдсан баримтуудаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул М.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч анх удаа хорих ял оногдуулж болох хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдаж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД