Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 655

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2016/00655

 

Улаанбаатар хот

 

              Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 3 дугаар гудамжны 11 тоотод байрлах, “Далай багачууд” цэцэрлэг /РД:5803497/-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 9 дүгээр гудамжны 106 тоотод оршин суух, 27 настай, эрэгтэй, Б.Батболд /РД:ВУ89080917/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 9 дүгээр гудамжны 106 тоотод оршин суух, 27 настай, эмэгтэй, Г.Биндэрьяа /РД:УХ89061424/ нарт холбогдох

Сургалтын төлбөр болох 150 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “Далай багачууд” цэцэрлэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Б.Батболд, Г.Биндэрьяа нар нь “Далай багачууд” цэцэрлэгт 2014-2015 оны хичээлийн жилийн хугацаанд охин Б.Маргадыг явуулахаар, харилцан тохиролцож, гэрээ байгуулсан. Тэд эхний саруудад төлбөрөө төлж байсан бөгөөд  сүүлийн  1 /нэг / сар ын төлбөрөө одоо хүртэл өгөөгүй байна. Иймд Б.Батболд, Г.Биндэрьяа нараас сургалтын төлбөр болох 150 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:      

 

Нэхэмжлэгч “Далай багачууд” цэцэрлэг нь хариуцагч Г.Биндэрьяа, Б.Батболд нарт холбогдуулан сургалтын төлбөр болох 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Далай багачууд” цэцэрлэгийн нэхэмжлэлийн шаардлага болох 150 000 төгрөгийг хариуцагч Г.Биндэрьяа, Б.Батболд нар нь төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болох нь нэхэмжлэгч “Далай багачууд” цэцэрлэгийн эрхлэгч Э.Цэвэлмаагийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. /х.х-ийн 10 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь хуульд харшлаагүй тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75,  123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Г.Биндэрьяа, Б.Батболд нарт холбогдох сургалтын төлбөр болох 150 000 /зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч “Далай багачууд” цэцэрлэгийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Далай багачууд” цэцэрлэг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5150 төгрөгийн 50 хувь болох 2575 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 2575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Далай багачууд” цэцэрлэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                   ШҮҮГЧ                             Ж.ЦЭНГЭЛ