| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2016/00989/и |
| Дугаар | 696 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 696
|
2016 оны 09 сарын 30 өдөр |
Дугаар 182/ШШ2016/00696
|
Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуур 14 дүгээр гудамжны 273 тоотод оршин суух, 56 настай, эмэгтэй, Их монгол овгийн Цолмонгийн Хаснавч /РД:ХЛ60062305/-ийн хүсэлттэй,
Улсад ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Хаснавч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мишээл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Хаснавч шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна.
Ц.Хаснавч миний бие нь 1979 онд БНУАУ-д технологийн сургуулийг төгсч, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны томилолтоор Оёдлын нэгдлийн үйлдвэрийн харъяа Хүүхдийн хувцасны 1 дүгээр үйлдвэрт оёдолчноор ажиллахаар болсон. Тус үйлдвэрт оёдолчноор 1981 оны 01 дүгээр сарын 09-нийг хүртэл хугацаанд ажиллаж байгаад, тус үйлдвэрийн газрын даргын 1981 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тушаалаар чанар шалгагчаар дэвшин 1992 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацаанд ажиллаж байгаад Унгар улсад гэрээгээр ажиллахаар явсан юм.
Миний хөдөлмөрийн дэвтэрт Хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчин, чанар шалгагчаар ажилд орсон тухай бичилт хийгдсэн байгаа боловч ажлаас чөлөөлсөн тухай бичилт бичигдээгүй байна. Одоо миний бие нь өндөр насны тэтгэврээ тогтоолгох гээд бичиг баримтаа хөөцөлдөх явцад ажлаас чөлөөлсөн тухай тушаал шийдвэр архиваас олдохгүй байна.
Иймд намайг 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 09-ныг хүртэл хугацаанд Хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчноор, 1981 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр хүртэл хугацаанд чанар шалгагчаар тус тус ажиллаж байсныг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Хаснавч нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.Хаснавч нь 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 09-нийг хүртэл хугацаанд Хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчноор, 1981 оны 01 дүгээр сарын сарын 16-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ныг хүртэл хугацаанд чанар шалгагчаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн тодорхойлолтын хуулбарууд, гэрч Э.Цэнгэлбаяр, С.Оюунцэцэг нарын мэдүүлэг зэрэг бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 4-10, 17-18 тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах заалтыг баримтлан Ц.Хаснавч нь 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 09-нийг хүртэл хугацаанд Хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчноор,
1981 оны 01 дүгээр сарын сарын 16-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд чанар шалгагчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Хаснавчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ