Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 182/шш2016/00656

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр

       Дугаар 182/ШШ2016/00656

 

 Улаанбаатар хот

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Э,

Хариуцагч: Г.Хнарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болох 31 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч Т.Эийн өмгөөлөгч Б.М, гэрч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.  

                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Оийн гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч  Т.Э, Г.Х нартай 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлж, 50 000 000 төгрөгийг Г.Хт хүлээлгэн өгсөн. Зээлийн барьцаанд Т.Эийн нэр дээрх хүнд даацын 2 ширхэг авто машиныг барьцаалсан юм. Зээлдэгч нар зээлийн гэрээний хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 35 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 9 000 000 төгрөг нийт 44 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээний нэмэлт нөхцөлд сар бүрийн 8-нд зээлийн хүүг төлж, барагдуулахаар тохиролцсон тул 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 35 000 000 төгрөгөөс 3 сарын зээлийн хүүд 15 000 000 төгрөг, үндсэн зээлээс 20 000 000 төгрөг тус тус төлсөн гэж тооцож байгаа.

 .... Үндсэн зээлийн үлдэгдэл 21 000 000 төгрөгийг төлөхийг удаа шаардсан боловч, янз бүрийн шалтаг тооцон, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, өнөөдрийг хүрч байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд  “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй ...” гэсний дагуу 425 хоногийн алданги тооцвол 44 625 000 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “ ... Анзын нийт дүн үйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч боллхгүй” гэж зохицуулсан байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 10 500 000 төгрөгийн алданги шаардаж эрхтэй. Иймд хариуцагч Т.Э, Г.Х нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 000 000 төгрөг, алданги 10 500 000 төгрөг нийт 31 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч  Т.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Миний хувьд Б.О гэдэг эмэгтэйг огт танихгүй. Миний танил Г.Б нь надад “Б.О эгчтэй зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөг зээлж өгөөч, барилга барих юм” гэсэн хүсэлт тавьсан. Г.Б нь Б.Баар дамжуулан Б.Отэй надаар зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг зээлж авсан. Б.Балт нь нэхэмжлэгч Б.Оийн төрсөн дүү юм. 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлж авч, Г.Бд өгсөн нь үнэн. Г.Б нь Б.От 2014 оны 12 дугаар сарын 14-нд 35 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 17-нд 9 000 000 төгрөг, мөн дүү Б.Балтаар нь дамжуулан 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 4 000 000 төгрөг нийт 48 000 000 төгрөгийг төлсөн. Би өөрийн хүсэл зоригоор мөнгийг авч, өөртөө хэрэглэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч уг мөнгийг Г.Б авч байгааг мэдэж байсан. Уг мөнгийг Г.Бгаас нэхэмжлэх ёстой. Мөн нэхэмжилж байгаа 31 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна ...” гэжээ.

 

Хариуцагч Г.Х шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Б.Оээс 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 50 000 000 төгрөгийг Т.Э, Г.Б, Б.О бид дөрөв зээлсэн юм. Харин  барьцаат зээлийн гэрээнд Т.Э бид хоёр гарын үсэг зурж, зээлийн барьцаанд Т.Эийн нэр дээр байсан өөрөө буулгагч 2 ширхэг авто машиныг барцаалсан. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш би 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 35 000 000 төгрөгийг Б.От аваачиж өгсөн. Би 31 000 000 төгрөгийг нь Г.Б 4 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Үүнээс хойш 3 хоногийн дараа 9 000 000 төгрөг Б.Оийн аав, ээжид нь аваачиж өгсөн. Харин Г.Б дараа нь 4 000 000 төгрөг төлсөн. Г.Бгийн төлсөн 4 000 000 төгрөгийг нэхэмжлэлд оруулаагүй байна. Би үндсэн зээлээс 40 000 000 төгрөгийг   дангаараа төлсөн. Харин сүүлд Г.Бгийн төлсөн 4 000 000 төгрөгийг оруулаагүй байна. Үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 15 000 000 төгрөг нийт 65 000 000 төгрөг төлөхөөс үндсэн зээлд 48 000 000 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 15 000 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг нийт 18 000 000 төгрөгийг Т.Э төлөх ёстой ... Т.Эт уг мөнгийг Г.Б, Б.О нар төлж өгнө гэж байсан.... гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Т.Э, Г.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21 000 000 төгрөг, алданги 10 500 000 төгрөг нийт 31 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Т.Э, Г.Х нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгээр 50 000 000 төгрөгийг Г.Х, Т.Э нарт зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, гэрч Г.Б, Б.Балт нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 6, 91-92 тал/

Зээлийн барьцаанд Т.Эийн нэр дээрх өөрөө буулгагч 2 ширхэг тээврийн хэрэгслийг барьцаалжээ. /х.х-ийн 7 тал/

Нэхэмжлэгч Б.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнд Т.Э, Г.Х нар зээлдэгч тал болж оролцсон тэдгээрийн гарын үсгээр баталгаажсан барьцаат зээлийн гэрээг үндэслэж 31 500 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй ... гэж,

Хариуцагч Т.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... Г.Бгийн хүсэлтийн дагуу Б.Отэй зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. ... өөрийн хүсэл зоригоор мөнгийг аваагүй. Уг мөнгийг Г.Бгаас нэхэмжлэх ёстой. Нэхэмжилж байгаа 31 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж,

 Хариуцагч Г.Х нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “ .... Би  үндсэн зээлээс 40 000 000 төгрөгийг төлсөн. ...  Үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 15 000 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг нийт 18 000 000 төгрөгийг Т.Э төлөх ёстой... Т.Эт уг мөнгийг Г.Б, Б.О нар төлж өгнө гэж байсан...” гэж тус тус маргаж байгаа болно.

Зохигчдын 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр  хариуцагч Т.Э, Г.Х нар 50 000 000 төгрөгийг 2014 оны 11 дгээр сарын 08-ны өдөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба зээлийн хүү сарын 10 хувь байхаар гэрээнд заажээ.

Гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд 0,5 хувийн алданги, тооцохоор талууд тохиролцжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүүлдэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаас хүчин төгөлдөр болж эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

Зохигчид хүү тогтоосон зээлийн гэрээ болон анзын гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх тул зээлсэн 50 000 000 төгрөгт хүү тооцох, ... хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үндэстэй гэж үзлээ.               

Талууд зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан байх бөгөөд энэ  тохиролцоо нь тухайн үед зохигчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийлэл байжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх үүрэг хүлээдэг.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Т.Э, Г.Х нарт 50 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирч 50 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар бүрэн тогтоогдож байна.

Хариуцагч Т.Э зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, энэ нь түүний хүсэл зоригоос гадуур байсан гэж үндэслэл тогтоогдоогүй байх тул түүнийг дээрх зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3-т заасантай нийцэх ба зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй нь хамтран хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч Т.Э, Г.Х нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтуудыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй болно.

Түүнчлэн хамтран зээлдэгчид нь хоорондын тооцооны асуудлаа уг зээлийн гэрээний үүргээс тусдаа шийдвэрлүүлэх боломжтой.

Хариуцагч  Т.Э, Г.Х нар нь гэрээнд заасан хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүрэгтэй боловч зээлдэгчид нь зээл төлөх хугацаа болсноос хойш зээлийн өр  төлбөрөөс 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 35 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 9 000 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр         4 000 000 төгрөг нийт 48 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох  зохигчдын тайлбар, гэрч Г.Б, Б.Балт нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн хүү, үндсэн зээлийг төлөх үүрэгтэй,зээл төлөх хугацаа болсноос хойш зээлийн өрөөс төлсөн тохиоолдолд эхний ээлжинд үндсэн зээл дараа нь хүүг төлүүлэхээр Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заажээ.

 Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан үндсэн үүрэг гэдэгт гэрээний үүргийн үнийн дүн буюу үндсэн зээл, гэрээний хугацааны хүү хамаарагдана.

Хариуцагч Т.Э, Г.Х нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Б.О нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дах зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, алданги шаардах эрхтэй.

Иймд хариуцагч Т.Э, Г.Х нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг /үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 15 000 000 төгрөг/ 65 000 000 төгрөгөөс төлсөн 48 000 000 төгрөгийг хасч, тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн  17 000 000 төгрөг байх бөгөөд үүнээс алданги 8 500 000 төгрөг нийт 25 500 000 төгрөг /тэнцүү хэмжээгээр/ гаргуулж нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 000 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.О нь зээлийн барьцаа хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн байх ба энэ тухай талууд маргаагүй болно.

Хариуцагч Т.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Г.Х, түүний өмгөөлөгч Д.О нарын  “шүүх хуралдаан хойшлуулах”, “гэрч асуулгах,” “өмгөөлөгчтэй оролцох тухай” хүсэлтүүдийг шүүх хангаж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. /х.х-ийн 44, 68, 75, 84, 88 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1000 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагч Т.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Г.Х,  түүний өмгөөлөгч Д.О нарт хүргүүлсэн боловч, тэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 89, 93-97 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Т.Э, Г.Х  нараас 25 500 000 /хорин таван сая таван зуун мянган/ гаргуулж, нэхэмжлэгч  нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 000 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б.Оээс улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн 315 450 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Э, Г.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид 285 450 төгрөг  гаргуулж  нэхэмжлэгч Б.От олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2016/03693 дугаар захирамжаар “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах“-аар авсан арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ                              Ж.ЦЭНГЭЛ