| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/05990/И |
| Дугаар | 4578 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 4578
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Өнөр хороолол, 24 байр, 84 тоотод оршин суух, Боржигон овогт Бадрахын Мөнгөнзул /РД:БЮ85100703/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10 дугаар байр, 40 тоотод оршин суух, Боржигин овогт Эрдэнэцогтын Даваасүрэн/РД:МЗ70092905/
2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнгөнзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Э.Даваасүрэн нь 2.500.000 төгрөг зээлсэн ба миний бие Э.Даваасүрэнгийн дансанд уг мөнгийг шилжүүлсэн, бидний хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй болно. Гэтэл Э.Даваасүрэн янз бүрийн шалтаг тоочиж, мөнгөө өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Миний бие Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгч шалгуулсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан бөгөөд Э.Даваасүрэн мөнгө зээлсэн гэдгээ тайлбараар хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд Э.Даваасүрэнгээс 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Мөнгөнзул шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Э.Даваасүрэн нь нэхэмжлэлийн шаардлага 2.500.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Даваасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Мөнгөнзулын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Б.Мөнгөнзулын нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнгөнзул нь хариуцагч Э.Даваасүрэнд холбогдуулан 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Даваасүрэн нь Б.Мөнгөнзулын нэхэмжлэлийн шаардлага 2.500.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Э.Даваасүрэнгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Э.Даваасүрэнгээс 27475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.Даваасүрэн нь Б.Мөнгөнзулын нэхэмжлэлийн шаардлага 2.500.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Э.Даваасүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 54950 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 27475 төгрөг, хариуцагч Э.Даваасүрэнгээс 27475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнгөнзулд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА