Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00620

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 197/ШШ2025/01702 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, *******д тус тус холбогдох,

Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан ******* болон ******* болон нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 300,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хөрөнгө болох *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаартай, 699 м.кв талбайтай газраар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үүргийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

1.2. Хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нь зээлийн болон барьцааны гэрээний асуудлыг шийдвэрлэхдээ ямар нэгэн судалгаа хийгээгүй, барьцааны хөрөнгийг биеэр очиж үзээгүй, барьцаанд тавих итгэмжлэлийн 1 сарын хугацаа дууссан, мөн уг зээлийг авхуулсан хүмүүст холбогдуулан эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа тул уг асуудлыг шийдвэрлэхээс өмнө зээлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж,

-Хариуцагч *******, ******* нь намайг төлөөлөхөөр 6 сарын хугацаатай итгэмжлэл авсан байсан. Уг зээлийн асуудал нь *******, *******, гэх хүмүүстэй холбоотой байсан гэдгийг сүүлд мэдсэн. Эдгээр хүмүүст зээл авч өгөх гэж байгааг мэдсэн бол би итгэмжлэл өгөхгүй байсан. *******д 70,000,000 төгрөг, *******-ийн ажилтанд 40,000,000 төгрөг олгосон тухай яригддаг. Барьцааны гэрээ хуулийн шаардлага хангаагүй гэж харж байна. Эрүүгийн хэргийг шийдвэрлэсний дараа барьцааны асуудлыг ярих шаардлагатай гэж тус тус маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон байх ба анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/00736 дугаар шийдвэрээр *******, нараас 324,162,436 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул *******-д холбогдуулан гаргасан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №БГҮ/202147065492 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээд *******ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* гудамж, од байршилтай, 168.85 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, №БГХ/202147065492 тоот барьцааны гэрээгээр хөдлөх хөрөнгө барьцаалагдсан болохыг дурдаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас *******, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаартай, 699 м.кв талбайтай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай *******-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх17-21/

 

2.2. Дээрх шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2024/01008 дугаар магадлалаар тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 452.1 гэснийг хасаж, 2 дахь заалтад 59 дүгээр зүйлийн 59.1 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна./хх22-26/

 

2.3. Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2-р хэлтсийн хяналтын прокурорын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 258 дугаартай яллах дүгнэлт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №2025/ШЗ/1387 дугаартай Хэргийг прокурорт буцаах тухай захирамж зэргээр , , нарт холбогдох эрүүгийн 2108010610151 дугаар хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байна./хх125-131, 139-157/

 

3. Нэхэмжлэгч *******-ны нэхэмжлэлтэй *******, нарт холбогдох зээлийн болон гэрээний холбоотой маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/00736 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2024/01008 дугаар магадлалаар шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон байна.

 

3.1. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд барьцааны хөрөнгийн хамтран өмчлөгч ******* оролцоогүй гэсэн үндэслэлээр түүний өмчлөлийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

3.2. Түүнчлэн, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй буюу БНХАУ-ын иргэн , ******* нар нь гуравдагч этгээд *******ыг төөрөгдүүлэх замаар барьцааны зүйл болсон түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавиулж залилсан гэх үйлдлийг эрүүгийн журмаар мөрдөн шалгаж байгааг иргэний хэргийн шүүхээр хянан хэлэлцэгдэж буй зээл, барьцааны гэрээний үүрэг шаардсан болон хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай бие даасан шаардлагатай эрх зүйн маргаантай асуудлыг эрүүгийн журмаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэж үзэхгүй. Энэ талаар анхан шатны дүгнэлт зөв бөгөөд гуравдагч этгээдийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

3.3. Хариуцагч нарын маргаж буй эрүүгийн хэргийг шийдвэрлэсний дараа зээл болон барьцааны гэрээний асуудлыг шийдвэрлүүлэх тухай үйл баримт дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

 

4. Иймд дээр дурдсан үйл баримтуудаар иргэний хэргийг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Харин, нэхэмжлэгч барьцааны үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэртээ барьцааны нийтлэг зохицуулалт болох Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул барьцааны үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны хөрөнгийг албадан худалдах тухай зохицуулалтыг баримтлах, мөн найруулгын өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 197/ШШ2025/01702 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан ЗГ/202147065492 тоот зээлийн гэрээний хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд *******, ******* нарын өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг ******* хороо, яргайт 18 гудамж хаягт байршилтай ******* нэгж талбарын дугаартай, ******* дугаарт бүртгэлтэй, 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ