Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 4581

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                      

                                                                                                                                                                   

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч Камдер ХХК-иас 9.558.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Номуунзулд олгож, үлдэх 999.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Камдер ХХК-иас 167.878 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Номуунзулд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч Камдер ХХК-иас 127.480 төгрөгийг гаргуулж Инженер геодези ХХК-д олгосугай.

  

4. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь шинжээч оролцуулах хүсэлтээс татгалзсан болохыг дурьдав.

        

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

          

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.КУЛЬДАНА