Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 303

 

 

  Д.Болдбаатар, Х.Ганбаатар, М.Энхзаяа, М.Оюунбаатар,

  Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах, Б.Эрдэнэбилэг, С.Эрдэнэбат,

 Л.Чулуунбат, Д.Хуягбаатар, Г.Цэгмид, Ж.Баярхүү нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Гансүх, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Уянга,

шүүгдэгч Д.Болдбаатарын өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

шүүгдэгч Д.Хуягбаатарын өмгөөлөгч Б.Мандхай,

нарийн бичгийн дарга  П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Уянгын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Д.Болдбаатар, Х.Ганбаатар, М.Энхзаяа, М.Оюунбаатар, Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах, Б.Эрдэнэбилэг, С.Эрдэнэбат, Л.Чулуунбат, Д.Хуягбаатар, Г.Цэгмид, Ж.Баярхүү нарт холбогдох 20621392 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Мэдэл овогт Даваажавын Болдбаатар, 1977 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЗР77120712/,

2. Боржигон овогт Хандын Ганбаатар, 1960 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Биндэр суманд оршин суух,

1983 онд Эрүүгийн хуулийн 64 дүгээр зүйлийн Б-д зааснаар 1 жил 6 cap хорих ял,

1993 онд Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлийн 137.6 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн, /РД: УС60070550/,

3. Боржигон овогт Моломжамцын Энхзаяа, 1960 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд оршин суух, ял шийтгэлгүй, /РД: СЖ60062317/,

4. Боржигон овогт Маналын Оюунбаатар, 1967 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Нарийн 17-9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: СР67071511/,

5. Боржигон овогт Жанцансүрэнгийн Баярмаа, 1974 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, тодорхой оршин суух хаяггүй гэх, ял шийтгэлгүй, /РД: СР74040617/,

6. Сартууд овогт Гантөмөрийн Баатар, 1986 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй гэх, ял шийтгэлгүй, /РД: СР86070517/,

7. Боржигон овогт Дуламсүрэнгийн Нармандах, 1965 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 5-84 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ШД65091072/,

8. Халх овогт Баярсайханы Эрдэнэбилэг, 1984 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Нисэхийн 2-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: СЭ84120710/,

9. Баянхаан овогт Сандагийн Эрдэнэбат, 1970 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 5-8 тоотод оршин суух,

1999 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2002 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох ялаар,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, 2005 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: ЛЙ70071979/,

10. Боржигон овогт Лхагвасүрэнгийн Чулуунбат, 1986 оны 10 дугаар сарын 10-ны  өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн гудамжны 511 тоотод оршин суух, /РД: CP86101014/,

11. Доо овогт Дагвын Хуягбаатар, 1986 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хэрлэнгийн хөдөө хэсэгт оршин суух, /РД: CP86042511/,

12. Боржигон овогт Гомбын Цэгмид, 1963 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хэрлэнгийн хөдөө хэсэгт оршин суух,

1991 онд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

1995 онд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байхдаа Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 10  дугаар сарын 7-ны өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолоор нийт 2 жил 3 сар 25 хоногийн хорих ял шийтгүүлсэн, 1997 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: СР63112014/.

13. Боржигон овогт Жанцансүрэнгийн Баярхүү, 1976 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүрэгт оршин суудаг гэх /тодорхой оршин суух хаяггүй/,

2006 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн  хугацаагаар хянан харгалзсан,

2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлсэн, /РД: СР76020613/,

1. Д.Болдбаатар нь М.Энхзаяа, С.Эрдэнэбат, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд 2006 оны 6 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө иргэн Б.Эрдэнэбаатарын хашаанд байдаг чингэлэгээс буюу агуулах савнаас бурхан тахилын эд зүйлс хулгайлж 177.490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

 М.Энхзаяа, Д.Батчулуун нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, 2006 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо 09-02 тоотод оршин суух А.Базарын гэрээс 2 ширхэг бурхан хулгайлж, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

М.Энхзаяа, Ц.Ганзориг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан 2006 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Засаг даргын өрөөнөөс “Алтанганжир” хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2012 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Д.Нармандах, Ж.Баярхүү, Г.Хадбаатар нартай бүлэглэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр баг, Дуутын даваанаас З.Хурцбилэгийн 19 тооны 1.220.000 төгрөгийн үнэтэй бог малыг хулгайлсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, 2007 оны 3 дугаар сарын 6-наас 07-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Орон нутгийн музейд хууль бусаар нэвтэрч 26 ширхэг хошуудын тамга, агар хувин, мөнгөн хайрцаг зэргийг хулгайлж, 130.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Б.Эрдэнэбилэг, М.Энхзаяа, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан тохиролцож бүлэглэн 2006 оны 8 сард Багануур дүүрэг дэх “Онцаршилэнг” хийдэд хууль бусаар нэвтрэн, З ширхэг бурхан хулгайлан, 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Дэрсэн хонхор гэх газраас 2012 оны 1 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Г.Хадбаатар, С.Эрдэнэбат нартай бүлэглэн, машин механизм ашиглан, Ц.Эрдэнэбадрахын 2 тооны 1.700.000 төгрөгийн үнэтэй адууг хулгайлсан гэмт хэрэг,

2011 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ж.Баярхүү, Х.Ганбаатар, Г.Хадбаатар нартай бүлэглэн, машин механизм ашиглан, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг Ногоон тойромоос Ц.Бямбасүрэнгийн 22 тооны 1.430.000 төгрөгийн үнэтэй хонийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, М.Энхзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2007 оны 2 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд Д.Банзрагчийн гэрт түүний эсрэг амь биед аюултай аргаар хүч хэрэглэн довтолж, маанийн хүрд, зэс тавгийг дээрэмдэж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, Н.Сүхбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2007 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны төвд оршин суух иргэн Б.Аюурзанын амь биед нь аюултайгаар хуч хэрэглэн зодож, гар хөлийг нь хүлэн бурхан, тахилын эд зүйлсийг нь дээрэмдэж, 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

М.Энхзаяа, Г.Оюунбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт оршин суух иргэн Л.Найданд зэвсгийн чанартай зүйл буюу газ цацан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн цохиж, бурхан, тахилын эд зүйлсийг нь дээрэмдэж, 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Б.Эрдэнэбилэг, Г.Эрдэнэбилэг, М.Энхзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2006 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж, 2 удаа хий буудан, бурханыг нь дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, М.Энхзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2006 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр хотын гэр хороололд оршин суух иргэн Б.Ренчинханд, Ш.Чимэдээ нарт амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, буу тулган, бурхан эд зүйлийг нь дээрэмдэж 90.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүүтэй хамтран яллагдагч Г.Баатарыг 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдэхэд нь ятгах болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж, гэмт хэрэг үйлдэхэд нь хамтран оролцсон гэмт хэрэгт,

2. Х.Ганбаатар нь М.Энхзаяа, Б.Баттулга нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2003 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж баруун гуянд нь нэг удаа хутгалан биед нь хөнгөн гэмтэл учруулж, буу барин дайрч бурхан дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг,

М.Энхзаяатай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд оршин суух иргэн Н.Жанцангийн гэрээс 2003 оны хавар войперийн таг 1 ширхэгийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

М.Энхзаяа, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Юүдэг гол гэх газраас 2005 оны 6 дугаар сарын 22-ны шөнө иргэн С.Цэрэндуламын Аюуш бурханыг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

М.Энхзаяа, Ц.Галдан нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Уртын гол гэх газраас 2006 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн С.Чулуунбилэгийн 1 ширхэг бурханыг хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

М.Энхзаяа, Ц.Галдан нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, 2005 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын төвд оршин суух иргэн Г.Сүхбаатарын гэрээс 1 ширхэг бурханыг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

О.Ганболдтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, 2006 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 123-ийн буудлаас иргэн Д.Батмөнхийн 2 тооны чөдөртэй морийг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

А.Буддарьтай бүлэглэн 2011 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө машин механизм ашиглан, Дорнод аймгийн Баянтүмэн сум 4 дүгээр багийн нутаг Хутант гэх газраас Д.Хүрэлбаатарын 19 тооны 5.050.000 төгрөгийн адууг хулгайлсан гэмт хэрэг,

О.Ганболдтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, 2006 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас иргэн Д.Өлзийбаярын 2 тооны чөдөртэй морийг хулгайлж, 746.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

2011 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ж.Баярхүү, Д.Болдбаатар, Г.Хадбаатар нартай бүлэглэн, машин механизм ашиглан, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг Ногоон тойромоос Ц.Бямбасүрэнгийн 22 тооны 1.430.000 төгрөгийн үнэтэй хонийг хулгайлсан гэмт хэрэг,

Б.Эрдэнэбилэгтэй бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Багахангай дүүргийн нутагт оршин суух иргэн Бямбадашийн 2 үхрийг хулгайлж 2.800.000 төгрөгийн хохирол уруулсан гэмт хэргүүд,

3. М.Энхзаяа нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд оршин суух иргэн Г.Цэндийн гэрээс 2003 оны намар “Богдзонхов” бурханыг нь хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Б.Эрдэнэбилэг, Д.Болдбаатар, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан тохиролцож бүлэглэн, 2006 оны 8 сард Багануур дүүрэг дэх “Онцаршилэнг” хийдэд хууль бусаар нэвтрэн З ширхэг бурхан хулгайлан 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Х.Ганбаатартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд оршин суух иргэн Н.Жанцангийн гэрээс 2003 оны хавар войперийн таг 1 ширхэгийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Х.Ганбаатар, Ц.Галдан нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан, 2005 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын төвд оршин суух иргэн Г.Сүхбаатарын гэрээс 1 ширхэг бурханыг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Х.Ганбаатар, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Юүдэг гол гэх газраас 2005 оны 6 дугаар сарын 22-ны шөнө С.Цэрэндуламын 1 ширхэг бурханыг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Х.Ганбаатар, Ц.Галдан нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Уртын гол гэх газраас 2006 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн С.Чулуунбилэгийн 1 ширхэг бурханыг хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Д.Болдбаатар, Ц.Ганзориг нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн машин механизм ашиглан, 2006 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Засаг даргын өрөөнөөс “Алтанганжир” хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Д.Болдбаатар, С.Эрдэнэбат, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд 2006 оны 6 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Б.Эрдэнэбаатарын хашаанд байдаг чингэлэгээс бурхан тахил, эд зүйлсийг нь хулгайлж, 177.490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Д.Болдбаатар, Д.Батчулуун нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, 2006 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо 09-02 тоотод оршин суух иргэн А.Базарын гэрээс 2 ширхэг бурхан хулгайлж, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Д.Батчулуунтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2006 оны 11 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Багануур дүүргийн 2 дугаар хороонд оршин суух иргэн Зандангийн гэрээс шар модон хайрцагтай хөөрөг, хэт хутга, мөнгөн бөгж, монетон бөгж, хөгжмийн кассет, Алдарт эхийн одон гэх мэт зүйлсийг нь хулгайлж, 1.065.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Б.Эрдэнэбилэг, Г.Эрдэнэбилэг, Д.Болдбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2006 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж, 2 удаа хий буудан, бурханыг нь дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, Д.Болдбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2006 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр хотын гэр хороололд оршин суух иргэн Б.Ренчинханд, Ш.Чимэдээ нарт амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буу тулган, бурхан эд зүйлийг нь дээрэмдэж, 90.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, Д.Болдбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2007 оны 2 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд Д.Банзрагчийн гэрт түүний эсрэг амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, маанийн хүрд зэс тавгийг дээрэмдэж, 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Х.Ганбаатар, Б.Баттулга нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2003 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, баруун гуянд нь нэг удаа хутгалан, биед нь хөнгөн гэмтэл учруулж, буу барин дайрч, бурханыг нь дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг,

Д.Болдбаатар, Г.Оюунбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2006 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт оршин суух иргэн Л.Найданг зэвсгийн чанартай зүйл буюу газ цацан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн цохиж, бурхан тахилын эд зүйлсийг нь дээрэмдэж, 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

4. Б.Эрдэнэбилэг нь С.Эрдэнэбат, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвд иргэн Балжиннямын гэр болон хийдээс 2006 оны 5 сарын 16-наас 17-нд шилжих шөнө бурхан тахилын эд зүйлийг хулгайлж, 100.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Д.Болдбаатар, М.Энхзаяа, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан тохиролцож бүлэглэн, 2006 оны 8 сард Багануур дүүрэг дэх “Онцаршилэнг” хийдэд хууль бусаар нэвтрэн З ширхэг бурхан хулгайлан, 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

С.Эрдэнэбаттай бүлэглэн, машин механизм ашиглан, 2011 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн иргэн Гантулгын 3 тооны гахайг хулгайлан, 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Д.Болдбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Орон нутгийн музейд 2007 оны 3 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, 26 ширхэг хошуудын тамга, агар хувин, мөнгөн хайрцаг зэргийг хулгайлж, 130.500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

2013 онд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийж явахдаа 2013 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө яллагдагч Х.Ганбаатартай бүлэглэн Багахангай дүүргийн нутагт орших иргэн Бямбадашийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.800.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Д.Хуягбаатар, Л.Чулуунбат нартай бүлэглэн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түүхий эдийн захад 2015 оны 4 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө хохирогч Г.Оюунгэрэлийн эзэмшлийн гражид нэвтрэн орж, 6 шуудай ноолуур хулгайлан, 5.704.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Д.Болдбаатар, М.Энхзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2007 оны 2 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд Д.Банзрагчид амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, маанийн хүрд, зэс тавгийг дээрэмдэж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Д.Болдбаатар Н.Сүхбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2007 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны төвд оршин суух иргэн Б.Аюурзанын амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож, гар хөлийг нь хүлэн, бурхан тахилын эд зүйлс дээрэмдэж 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, М.Энхзаяа, Д.Болдбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2006 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж, 2 удаа хий буудан, бурханыг нь дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Д.Болдбаатар, М.Энхзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2006 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр хотын гэр хороололд оршин суух Б.Ренчинханд, Ш.Чимэдээ нарт амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, буу тулган, бурхан эд зүйлийг нь дээрэмдэж, 90.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Бусдын батлан даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ буюу 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 05 сар хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг,

5. М.Оюунбаатар нь Д.Болдбаатар, Ц.Ганзориг, А.Алмаасбаатар, М.Энхзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2006 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт оршин суух иргэн Л.Найданг зэвсгийн чанартай зүйл буюу газ цацан амь биед аюултайгаар хүч хэрэглэн цохиж, бурхан тахилын эд зүйлс дээрэмдэж, 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

6. Ж.Баярмаа нь Ж.Баярхүү, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн 2009 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шарга морьтын аманд байрлах “Улаанбаатар Цахилгаан түгээх станц” ХХК-ийн өмчлөлийн “АТП-1503” трансформаторын зэс утсыг хулгайлан, 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн, 2010 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 250 квт агаарын цахилгааны станцын трансформаторын зэс ороомгийг хулгайлж, Ч.Мягмарсүрэнд 8.981.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн, 2010 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутагт байрлах Гачуурт дахь иргэн С.Батболдын эзэмшлийн “ТТИ-30” загварын трансформаторын зэс ороомгийг хулгайлж, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг,

Ж.Баярхүү, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн, 2010 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хороо Шарга морьтын эцэст байрлах “Бийдэлноров” ХХК-ийн гагнуурын аппаратыг хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн, 2010 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн аманд байрлах Д.Отгонбаатар, Доржсүрэн нарын хамтын эзэмшлийн “ТТИ-30” загварын трансформаторын тосыг асган эвдэж, 59.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

2010 оны 1 сарын 7-ноос 8-нд шилжих шөнө "Хас секюрити" ХХК-ийн “ТМ-630Х10” загварын трансформаторыг эвдэж, 2.956.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

7. Г.Баатар нь Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Д.Нармандах нартай бүлэглэн 2009 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр Шарга морьтын аманд байрлах "Улаанбаатар Цахилгаан түгээх станц" ХХК-ийн өмчлөлийн “АТП-1503” трансформаторын зэс ороомгийг хулгайлж, 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 250 квт агаарын цахилгааны станцын трансформаторын зэс ороомгийг хулгайлж, Ч.Мягмарсүрэнд 8.981.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртад байрлах С.Батболдын эзэмшлийн “ТТИ-30” загварын трансформаторын зэс ороомгийг хулгайлж, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Шарга морьтын эцэст байрлах “Бийдэлноров” ХХК-ийн гагнуурын аппарат хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн аманд байрлах Д.Отгонбаатар, Доржсүрэн нарын хамтын эзэмшлийн “ТТИ-30” загварын трансформаторын тосыг асган эвдэж гэмтээн, 59.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө "Хас секюрити" ХХК-ийн “ТМ-630X10” загварын трансформаторыг эвдэж, 2.956.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

Мөн бусадтай бүлэглэн машин механизм ашиглан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2009 оны 12 дугаар сараас 2010 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд 6 удаагийн үйлдлээр трансформаторын зэс ороомгийг хулгайлан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хяналтад байхдаа прокурорын шатнаас оргон зайлсан гэмт хэргүүд,

8. Д.Нармандах нь Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Г.Баатар нартай бүлэглэн, 2009 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр Шарга морьтын аманд байрлах "Улаанбаатар Цахилгаан түгээх станц" ХХК-ийн өмчлөлийн “АТП-1503” загварын трансформаторын зэс ороомгийг хулгайлж, 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Г.Баатар нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2010 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ч.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 250 квт агаарын цахилгааны станцын трансформаторын зэс ороомгийг хулгайлж, 8.981.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Г.Баатар нартай бүлэглэн машин механизм ашиглаж, 2010 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Гачууртад байрлах С.Батболдын эзэмшлийн “ТТИ-30” загварын трансформаторын зэс ороомгийг хулгайлж, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Г.Баатар нартай бүлэглэн машин механизм ашиглаж, 2010 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Шарга морьтын эцэст байх “Бийдэлноров” ХХК-ийн гагнуурын аппаратыг хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

2012 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Ж.Баярхүү, Д.Болдбаатар, Г.Хадбаатар нартай бүлэглэн, машин механизм ашиглан Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр баг, Дуутын даваанаас З.Хурцбилэгийн 19 тооны 1.220.000 төгрөгийн үнэтэй бог малыг хулгайлсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Г.Баатар нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Дарь-Эхийн аманд байрлах иргэн Д.Отгонбаатар, Доржсүрэн нарын хамтын эзэмшлийн “ТТИ-30” загварын трансформаторын тосыг асган эвдэж, 59.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Г.Баатар нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө "Хас секюрити" ХХК-ийн “ТМ-630X10” загварын трансформаторыг эвдэж, 2.956.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

9. С.Эрдэнэбат нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 баг, Саригийн 12-08 тоотод оршин суух иргэн Б.Түмэнхишигийн гэрээс 2006 оны 04 сард 1 ширхэг бурхан хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Д.Болдбаатар, М.Энхзаяа, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд 2006 оны 6 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө иргэн Б.Эрдэнэбаатарын хашаанд байдаг чингэлэгээс бурхан тахил, эд зүйлс хулгайлан 177.490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Б.Эрдэнэбилэг, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвд иргэн Балжиннямын гэр болон хийдээс 2006 оны 5 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө бурхан тахилын эд зүйлсийг нь хулгайлан 100.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Дэрсэн хонгор гэх газраас 2012 оны 1 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Г.Хадбаатар, Д.Болдбаатар нартай бүлэглэн, машин механизм ашиглан, Ц.Эрдэнэбадрахын 2 тооны 1.700.000 төгрөгийн үнэтэй адууг хулгайлсан гэмт хэрэг,

Б.Эрдэнэбилэгтэй бүлэглэн, машин механизм ашиглан, 2011 оны 2 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн иргэн Гантулгын 3 тооны гахайг хулгайлан, 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

С.Эрдэнэбат нь 2006 оноос хойш 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж, бусдад 280 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсон яллагдагчаар татагдан шалгагдаж, 2014 оны 4 сарын 15-ны өдрөөс бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа Дүүргийн Нэгдүгээр прокурорын газрын хяналтад хэрэг нь байх үед прокурорын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг,

10. Д.Хуягбаатар, Л.Чулуунбат нар нь Б.Эрдэнэбилэг, Ж.Баярхүүтэй нартай бүлэглэн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Түүхий эдийн захад 2015 оны 4 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө хохирогч Оюунгэрэлийн эзэмшлийн гражид нэвтрэн орж, 6 шуудай ноолуур хулгайлан 5.704.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

11. Г.Цэгмид нь Г.Эрдэнэбилэг, Ж.Баярхүү нартай урьдчилсан үгсэн тохиролцож бүлэглэн, 2005 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 8 дугаар гудамж 6 тоот хашаанд оршин суух иргэн Д.Бэхжилтийг гэртээ ганцаараа байхад нь шөнийн цагаар гэрлийн утсыг нь тасалж, хаалгыг нь хүчээр онгойлгон орж, айлган сүрдүүлж, 20 см өндөртэй гуулин суваргыг нь дээрэмдэн 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 114 хоног мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг,

 

12. Ж.Баярхүү нь 2007 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2007 оны 7 дугаар сарын эхээр мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг,

2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Д.Болдбаатар, Х.Ганбаатар, Г.Хадбаатар нартай бүлэглэн машин механизм ашиглан, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Ногоон тойром гэх газраас Ц.Бямбасүрэнгийн 22 тооны 1.430.000 төгрөгийн үнэтэй хонийг хулгайлсан,

Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн 2009 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шаргаморьтын аманд байрлах “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн өмчлөлийн, АТП-1503 трансформаторын зэс ороомгийг хулгайлж, 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ч.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 250 квт агаарын цахилгаан станцын трансформаторын зэс ороомгийг хулгайлж, 8.981.900 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачуурт дахь иргэн С.Батболдын эзэмшлийн “ТТИ-30” загварын трансформаторын зэс ороомгийг хулгайлж, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн ганцаараа 2009 оны 12  дугаар сарын 21-ний шөнө Төв аймгийн Эрдэнэ суманд байх иргэн С.Жадамбын эзэмшлийн 86535 загварын трансформаторын зэс ороомгийг хулгайлж, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 7-оос 8-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шаргаморьтын эцэст байх “Хас секюрити” ХХК-ийн гагнуурын аппаратыг хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Нармандах, Д.Болдбаатар, Г.Хадбаатар нартай бүлэглэн машин механизм ашиглан 2012 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр баг Дуутын даваанаас З.Хурцбилэгийн 19 тооны 1.220.000 төгрөгийн үнэтэй бог малыг хулгайлсан,

Мөн ганцаараа 2012 оны 7 дугаар сарын 23-наас 26-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикт байрлах Ц.Баатарын эзэмшлийн “S11-М-250/6/0,4kVA” загварын трансформаторын зэс ороомгийг хулгайлж, 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Цэгмид, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2004 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, 8-7 тоотод оршин суух иргэн Бэхжилтийн амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, гуулин суварга дээрэмдэж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн аманд байрлах иргэн Д.Отгонбаатар, Доржсүрэн нарын хамтын эзэмшлийн “ТТИ-30” загварын трансформаторын тосыг асган эвдэж, 59.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн “Биндэл Норов” ХХК-ийн “ТМ630х10” загварын трансформаторыг эвдэж, 2.956.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн бөгөөд 8 удаагийн хулгайн үйлдлийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдэж, 36.931.900 төгрөгийн хохирол, бусдын эд зүйлийг эвдэн 3.015.000 төгрөгийн хохирол, нийт 40.046.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Б.Эрдэнэбилэг, Д.Хуягбаатар, Л.Чулуунбат нартай бүлэглэн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Түүхий эдийн захад байрлах 2015 оны 4 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө хохирогч Оюунгэрэлийн эзэмшлийн гражид нэвтрэн орж, 6 шуудай ноолуур хулгайлан 4.140.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Д.Болдбаатартай хамтран Г.Баатарыг 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэмт хэрэг үйлдэхэд нь ятгах болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж, гэмт хэрэг үйлдэхэд нь хамтран оролцсон гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Болдбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар, М.Энхзаяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Х.Ганбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Б.Эрдэнэбилэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар, С.Эрдэнэбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар, М.Оюунбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Ж.Баярмаа, Д.Нармандах нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар, Г.Баатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 153 дугаар зүйлийн 153.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар, Л.Чулуунбат, Д.Хуягбаатар нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Г.Цэгмидийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар, Ж.Баярхүүгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 153 дугаар зүйлийн 153.1, 261 дүгээр зүйлийн 261.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Болдбаатар нарын 13 хүнд холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь тус шүүх Д.Болдбаатар нарын 13 шүүгдэгчид холбогдох хэргийг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан бөгөөд Ж.Баярхүү нь 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд улмаар шүүхэд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, шүүхэд ирэлгүйгээр хаана оршин суугаа болох нь мэдэгдэхгүй байсан. Улсын Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах албанаас Ж.Баярхүүг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр олж, саатуулсан бөгөөд түүнд шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхэд байцаан шийтгэх ажиллагаа явуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Мөн Ж.Баярхүүд прокуророос урьд мөрдөн байцаалт, прокуророос зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдвол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу ял сонсгож, яллагдагчаар байцаах нь хуульд нийцнэ.

      Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ж.Баярхүүгийн биеийн байцаалтыг бичихдээ урьд шүүхээр хоёр удаа ял шийтгүүлж байсан талаар дурдсан бөгөөд шүүгдэгч нь дээрх ял шийтгэлийг дээд шатны шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон гэж мэдүүлж байх тул энэ талаар дахин холбогдох байгууллагаас шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын хуулбарыг авч хэрэгт дахин хавсаргах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Ж.Баярхүү нар нь Хан-Уул дүүрэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба энэ талаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс албан бичиг ирүүлсэн тул энэ талаар байцаан шийтгэх ажиллагаа явуулж, хэргийг нэгтгэн шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221 дүгээр зүйлд заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.

    Шүүгдэгч Г.Баатар нь бичиг үсэг мэддэггүй, мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүйгээр байцаалт авч миний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байх тул дээрх зөрчлийг арилгуулах нь хуульд нийцнэ.

            Мөн шүүгдэгч Д.Болдбаатар нарын 13 хүнд холбогдох хэрэгт шүүгдэгч нарын зарим нь хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, зарим хохирогч нарт учруулсан хохирлыг хагасыг буюу бүрэн бус нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгч нарын бусдад учруулсан нийт хохирол болон шүүгдэгч нарын бусад нөхөн төлөх хохирлын тооцоог хуульд заасны дагуу шүүгдэгч тус бүрээр, мөн шүүгдэгч нарын урьд цагдан хоригдсон хоногийг шүүгдэгч тус бүрээр нарийвчлан гаргаж шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Уянга бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаартай шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал:

1. Прокуророос Ж.Баярхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ж.Баярхүү нь шүүхэд ирээгүй шалтгаанаа “самар түүхээр явсан, өртэй байсан учир түүнийгээ дарах зорилготой байсан” гэжээ. Эрүүгийн хэрэг нь олон холбогдогчтой, Нийслэл, аймаг, дүүрэг дамжсан олон удаагийн үйлдэлтэй, удаан хугацаагаар шалгагдсан, хэргийн нөхцөл байдал ээдрээ төвөгтэй байх тул түүний үйлдэлд дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэж үзвэл түүнд холбогдох хэргийг бүхэлд нь тусгаарлан шалгах бүрэн боломжтой.

2. Шүүгдэгч Ж.Баярхүү нь 2006 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэгдсэн.

Хэрэгт шүүгдэгч Ж.Баярхүүгийн ял шийтгэгдэж байсан талаарх нотлох баримтуудыг бүрэн хавсаргасан. Шүүх ял шийтгэлийн талаарх дээрх баримтуудыг хэрэгт заавал хавсаргах шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагаас нотлох баримтаар гаргуулан авч хэрэгт хавсаргах боломжтой ба дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэж болох ажиллагаа юм.

Түүнчлэн шүүх дээрх нөхцөл байдлыг эргэлзээтэй гэж үзвэл хэрэгт хавсаргасан шүүгдэгчийн ял шийтгэлийн талаарх нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзэж, дүгнэх байдлаар шийдвэрлэх боломжтой.

3. Тус хэрэгт шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Ж.Баярхүү нар нь “Хан-Уул дүүрэгт бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн” талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан гэх нотлох баримт байхгүй.

Хэрэв шүүгдэгч нарын үйлдсэн гэх гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэн шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял шийтгэл оногдуулж болно.

Ж.Баярхүүгийн мэдүүлсэн “Хан-Уул дүүрэгт бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн” гэх хэрэг нь нотлогдон тогтоогдоогүй байхад шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221 дүгээр зүйлд заасныг баримтлан шийдвэрлэ гэсэн заалт нь учир дутагдалтай байна.  

4. Шүүгдэгч Г.Баатар нь бага боловсролтой боловч бичиг үсэг мэддэг талаараа мэдүүлсэн бөгөөд түүний удаа дараагийн байцаалтууд болон хэргийн материал танилцуулах зэрэг ажиллагаанд өмгөөлөгч байлцуулсан тул түүнийг өмгөөлүүлэх эрхээр бүрэн хангасан.

5. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хохирогч нарын алдагдсан эд зүйлийн үнэлгээг эрх бүхий байгууллагуудаар тогтоолгон, үнэлгээг хохирогч, шүүгдэгч нарт танилцуулах ажиллагаа бүрэн хийгдсэн. Мөн шүүгдэгч тус бүр нь хохирогч нарт учруулсан хохирлыг хэрхэн барагдуулах талаар тогтоон, шүүгдэгч нарт танилцуулан улмаар хохирол барагдуулах ажиллагааг хийсэн. Шүүх шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч нарт учирсан хохирол, тэдгээрийн төлсөн байдлыг дахин нарийвчлан гаргах ажиллагааг хийх боломжтой.

6. Эрүүгийн хэрэгт шүүгдэгч нарыг сэжигтнээр баривчилсан, сэжигтэн, яллагдагчаар цагдан хорьсон талаарх шүүхийн тогтоолууд бүрэн авагдсан байгаа тул шүүхийн хэлэлцүүлгээр цагдан хоригдсон хоногийг тооцож гаргах боломжтой юм.

Хэргийг өмнө нь анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэн шийтгэх тогтоол гаргасныг улсын яллагчийн эсэргүүцлээр давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон, энэхүү шүүхийн тогтоолд заасан зүйлүүдийн талаар дурдаагүй байсан. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 106 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Болдбаатарын өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Баярхүүгийн үйлдлийг энэ хэргээс тусгаарлан шийдвэрлэх боломжтой. Г.Баатар нь өөрийн өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд орж, мэдүүлгээ өгсөн. Нэг удаа өмгөөлөгчгүй байцаалт өгсөн гэж ярьдаг. Энэ байцаалтыг нотлох баримтаас хасаад хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Д.Хуягбаатарын өмгөөлөгч Б.Мандхай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Хуягбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй. Д.Хуягбаатарын үйлдлийг 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн. Хэргийг хурдан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Ж.Баярхүүд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

   Д.Болдбаатар нарын 13 хүнд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар шүүхийн тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Уг тогтоолоор Ж.Баярхүүгийн шүүхийн шатанд оргон зайлсан үйлдэлд нь ял сонсгож яллагдагчаар байцаах, мөн түүний урьд ял шийтгүүлсэн талаар зарим тогтоол магадлалыг авч хэрэгт хавсаргах, Б.Эрдэнэбилэг, Ж.Баярхүү нар нь Хан-Уул дүүрэгт хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байж болзошгүй тул хэргийг нь нэгтгэх, Г.Баатар нь бичиг үсэг мэдэхгүй гэж байхад өмгөөлөгч оролцуулаагүй зөрчлийг арилгах, шүүгдэгч нарын хохирлын тооцоог болон цагдан хоригдсон хоногийн тооцоог дахин нарийвчлан гаргаж шүүхэд ирүүлэхээр заасан ажиллагааг ямар учраас шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийг заавал нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай гэж үзсэн үндэслэл нь тодорхойгүйгээс гадна ойлгомжгүй байна.

Прокуророос Ж.Баярхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалт болон прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд түүнийг шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэж үзсэнээр хэргийн зүйлчлэлд өөрчлөлт орохгүйгээс гадна энэ үндэслэлээр хэргийг буцаах шаардлагагүй бөгөөд мөн түүний ял шийтгүүлж байсан талаарх зарим тогтоол, магадлалыг прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгч хэлэлцүүлэх боломжтой.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Ж.Баярхүү нар хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байгаа тухай албан бичгийг үндэслэн хэргийг заавал нэгтгэн шийдвэрлэх шаардлага үүссэн гэж үзэхгүй ба эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх нь ч тодорхойгүй бөгөөд хэрэв эрүүгийн хэрэг үйлдсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 57, 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан шийдвэрлэх боломжтой юм.             

Мөн өмгөөлөгчөөр хангаагүй гэх асуудал нь тухайн хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэхэд саад учруулахуйц хэмжээний ноцтой зөрчил болох эсэхэд шүүх үнэлэлт дүгнэлт хийх бүрэн боломжтойгоос гадна хохирол болон цагдан хоригдсон хоногийн тооцоог нэмэлт мөрдөн байцаалтаар хийх ажиллагаа биш гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.