Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/00636

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/00997 дугаар шийдвэр

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/04801 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 210,914,480 төгрөг гаргуулан *******-д олгож, хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч *******гийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, , байр, тоот хаягт байршилтай, 134.9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн *******т бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг /хх 7-11/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2025/0013******* магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх 12-13/

3.1 Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 001/ШХТ2024/00341 дугаар тогтоолоор *******, ******* нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 85/

4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд *******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн *******т бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, , байр, тоот хаягт байршилтай, 134.9 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураасан. Энэ ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

5. Талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10/78 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр -ийг томилсон. /хх 122/ Уг тогтоолд Шинжээч т Шүүх шинжилгээний тухай хуулийн 8, 9, 10, 35, 49 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор гаргаж, тогтоосон хугацаанд ирүүлэхийг даалгасугай гэжээ.

5.1 Мөн өдөр Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл үйлдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд -ийн үнэлгээчин ыг шинжээчээр оролцуулахтай холбогдуулан хууль танилцуулж, хүлээх хариуцлагыг тайлбарлан өгсөн, /хх 123/ мөн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл үйлдсэн нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3 дахь хэсэгт тус тус нийцсэн байна. /хх 124/ Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.2 2009 оны Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 болон 14 дүгээр зүйлд шинжээчийн эрх, үүргийн талаар, 2022 оны Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлд шинжээчийн эрх, үүрэг, хориглох зүйлийн талаар зохицуулсан. Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлд 2009 оны Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийг танилцуулсан талаар тусгасан байх боловч шинжээч томилох тухай тогтоолд 2022 оны Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийг танилцуулсан талаар тусгасан байна. Иймд хариуцагчийг шинжээчид 2022 оны Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийг танилцуулсан гэж үзэх бөгөөд харин Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл-д 2009 оны Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийг танилцуулсан хэсэг нь техникийн шинжтэй алдаа буюу үнэлгээг хүчингүй болгох ноцтой зөрчил гэж үзэхээргүй байна. Иймд шинжээчид хууль сануулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Шинжээч нь дээрх орон сууцыг 505,597,700 төгрөгөөр үнэлсэн. Хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3/5723 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгчид мөн өдрөө мэдэгдсэн. /хх 14/

6.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. Нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2024/30591 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хх 54/ Гэтэл тус захирамж гарснаас хойш нэхэмжлэгч нь 8 хоногийн дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээний асуудлаар гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж шүүх зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гардан авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

7. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан журам, аргачлалын дагуу үнэлгээг хийж, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байна. /хх 31-41/ Түүнчлэн, нэхэмжлэгч нь шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт бага үнэлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/00997 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН