Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 4622

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, 48 байр, 48 тоотод оршин суух, Жаргал овогт Жамбалдоржийн Жаргал /РД:УА62021919/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Замбагын Хорлоо /РД:МЗ59121261/-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.                             

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ж.Жаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Жаргал нь Замбагын Хорлоогоос авах ёстой авлага 5.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болно. Гэтэл З.Хорлоо нь нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 85 гудамжны 22 тоот хаягтаа амьдардаггүй үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид З.Хорлоогийн хаана байгаа хаягийг мэдэхгүй, өөрсдөө олж тогтоох боломжгүй байна. Гэхдээ Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч н.Рэнцэн дээр З.Хорлоо нь шалгагдаж байгаа гэсэн. Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих Замбагын Хорлоо /РД:МЗ59121261/-г эрэн сурвалжилж өгнө үү гэв.  

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ж.Жаргал нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Замбагын Хорлоо /РД:МЗ59121261/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний 39 дугаартай Прокурорын тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШЗ2016/00269 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж тус тус авагдсан байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШЗ2016/00269 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж авагдсан байх ба үүгээр Ж.Жаргалын нэхэмжлэлтэй З.Хорлоод холбогдох 5.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Замбагын Хорлоо /РД:МЗ59121261/-г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч нь З.Хорлоог олж болох эх сурвалжийг гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч н.Рэнцэн дээр З.Хорлоо нь шалгагдаж байгаа гэж нэрлэн заасныг дурдаж, уг ажиллагааг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

            Хүсэлт гаргагч Ж.Жаргалтай холбоо барих утас: 88830397, 99133514 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Жаргалын хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Замбагын Хорлоо /РД:МЗ59121261/-г эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч Ж.Жаргал нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг дурдаж, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        Хүсэлт гаргагч Ж.Жаргалтай

холбоо барих утас: 88830397, 99133514  болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА