Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/47

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Ц.Б-,

Шүүгдэгч. Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ч овогтой Ц-ийн Б-, Х овогтой Г-ын Б- нарт холбогдох эрүүгийн 1927000000030 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   

                          Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. Монгол улсын иргэн, 19__ оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, __ настай, эрэгтэй, бага  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ баг “___” гэх газар оршин суух гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Ч овогтой Ц-ийн Б-  /РД:___/,

 

2. Монгол улсын иргэн, 19__ оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, __ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ тоотод оршин суух Х овогтой Г-ын Б- /РД:___/

 

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Б-, Г.Б- нар нь 2019 оны 0___ сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багийн “___” гэх газрын ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 0___ сарын 23-ны өдөр зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн..” гэв.

 

 Шүүгдэгч Г.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн зөрүүгүй.” гэв.

 

              Шүүгдэгч Г.Б- нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...2019 оны 0___ сарын 23-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Ц.Б-ын хамт өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашин чиргүүл чиргээд Бат-Өлзий сумын ___ багийн нутаг “___” гэх газар луу модонд явсан. Тэгээд тухайн газраа очоод 7 ширхэг ургаа мод тайрч унагаад тус бүрийн 2 метрээр бэлдээд 31 ширхэг болгоод машины кабен болон чиргүүл дээр хувааж ачаад сумын төв рүү явсан. Шөнө 00 цаг өнгөрч байхад сумын төв рүү орж манай хашаанд модоо буулгаж бид 2 манай гэрт хоносон. Тэгээд маргааш өглөө эрт Б- гэрээс гараад би араас нь 09 цагийн орчим гэрээс гарсан. Тэгээд гадуур явж байсан чинь манай гэрээс ээж над руу залгаад цагдаа болон байгаль орчныхон ирчихсэн байна хүрээд ир гэсэн. Тэгээд Б- руу залгаад хэлээд бид 2 гэртээ ирэхэд цагдаа нар иргэж ирээд модоо ачаад урагшаа журмын хашаа руу яв гэсэн. Тэгээд бид хоёр модоо ачаад сумын Тамгын газарт очиж байгаль орчины байцаагч Б.Я-тай уулзсан. Миний буруу дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-10___ хуудас/

 

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Я-ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 0___ сарын 24-ний өдөр Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг “Хойд агуйтын бага бургаст” гэх газраас хүмүүс хууль бусаар мод бэлтгэсэн гэх мэдээллийн дагуу Ц.Б-, Г.Б- нарын хашаанд очиж үзэхэд хашаанд нь 31 ширхэг 2 метрээр тайрч бэлдсэн шинэс мод байсан. Тухайн үед Ц.Б-, Г.Б- нар байхгүй байсан. Хашаанд нь байх тухайн мод нь ямар нэгэн бичиг баримт байхгүй байсныг хашаанд байсан УАЗ-469 маркийн автомашин болон чиргүүлд нь ачуулж, Цагдаагийн хэсгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд аваачиж хийсэн. Тэгээд Ц.Б-, Г.Б- нартай уулзахад ямар нэгэн зохих зөвшөөрлийн бичиг байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2019 оны 04 дүгээр  сарын 03-ны өдрийн 15 дугаартай: “Өвөрхангай аймгийн Ойн сан нь 1 дүгээр мужид хамаарагддаг. Дээрх модны 31 ширхэг нь нойтон шинэс модны төрөлд багтах бөгөөд нэг шоо метр модны суурь үнэлгээ нь 204 000 төгрөг. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтанд заасны дагуу хэрэглээний шинэс модны ашиглалтын гарцыг итгэлцүүр 1.8-аар тооцдог. Бөөрөнхий шинэс модны хохиролын үнэлгээ 1.64 шоо метр х 204 000=334 560 төгрөг х 1.8=602 208 төгрөг. Г.Б-, Ц.Б- нарын бэлтгэсэн мод нь хэрэглээний нойтон шинэс модны төрөлд орно. Тухайн модыг бэлтгэсэн гэх “___” гэх газрын ойн сан нь ОХБЦГ-ы ойн санд орохгүй Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 602 208 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 88 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-7 дугаар хуудас/,

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, модыг худалдан борлуулах зах зээлийн үнэлгээ, битүүмжилсэн тогтоол /хх-ийн 13-16, 52, 55 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Ц.Б-, Г.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110, 115 дугаар  хуудас/ зэрэг болно. 

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүгдэгч Ц.Б-, Г.Б- нар нь 2019 оны 0___ сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багийн “___” гэх газрын ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч  байгууллагын төлөөлөгч Б.Я-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/, Ойн ангийн дүгнэлт /хх-ийн 88 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Б-, Г.Б-ийн нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б-, Г.Б- нарыг гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Б-, Г.Б-ийн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ц.Б-, Г.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч байгууллагын төлөөлөгч нь гомдол саналгүй, зааснаар битүүмжлэгдсэн 310.000 /гурван зуун арван мянган/ төгрөгийн үнэ бүхий 2 метрийн урттай /31/ гучин нэгэн ширхэг шинэс мод, эд мөрийн баримтаар хураагдсан 50 000 төгрөгийн цахилгаан хөрөө нэг ширхэг, 800 000 төгрөгийн үнэ бүхий ___ улсын дугаартай УАЗ-315120 маркийн тээврийн хэрэгсэл, 150 000 төрөгийн үнэ бүхий гар хийцний чиргүүл зэргийг тус тус хурааж улсын орлогод оруулж, шүүгдэгч Г.Б-ийн хувьд ноогдох хөрөнгө болох 1 тооны үхэр  битүүмжилсэн Прокурорын 2019  оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаартай 600 000 төгрөгийн үнэлгээ бүхий сарлагын үнээг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                           ТОГТООХ нь:                                                                     

 

1. Шүүгдэгч Ч овогтой Ц-ийн Б-, Х овогтой Г-ын Б- нарыг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийн Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1/нэг/ жилийн хугацаагаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.___ зүйлийн 1 дэх хэсэг, 7.___ зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийн Б-, Г-ын Б- нарыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4.   Шүүгдэгч Ц.Б-, Г.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгч Г.Б-ийн хувьд ноогдох хөрөнгө болох 1 тооны үхэр  битүүмжилсэн Прокурорын 2019  оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаарт  тогтоолыг хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3,4-т зааснаар битүүмжлэгдсэн 310.000 /гурван зуун арван мянган/ төгрөгийн үнэ бүхий 2 метрийн урттай /31/ гучин нэгэн ширхэг шинэс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 50 000 /тавин мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө /1/ нэг ширхэг, 800 000 /найман зуун/ төгрөгийн үнэ бүхий ___ улсын дугаартай УАЗ-315120 маркийн тээврийн хэрэгсэл, 150 000 /нэг зуун тавин мянган / төрөгийн үнэ бүхий гар хийцний чиргүүл зэргийг Улсын орлого болгосугай

 

6.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ц-ийн Б-, Г-ын Б-  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц-ийн Б-, Г-ын Б-  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА