Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 223/МА2025/00010

 

 

 

 

 

 

2025           4                   03                                              223/МА2025/00010                                      

 

                                                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

Т.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч                З.Түвшинтөгс даргалж, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 317/ШШ2025/00127 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ................, .............. сум, ........дугаар баг, 8д гудамж, ......... тоотод оршин суух, регистрийн дугаар НЭ........., У  Б  овогт Т-ын Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .........аймаг, ........... сум, .......... дугаар баг, .............. хотхон, ............. тоотод оршин суух, регистрийн дугаар НЭ..............., Х  овогт Н-ийн Д-д холбогдох,

200.884.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 464,581,543 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн тус шүүхэд хэргийг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг, А.Базар /цахимаар/,

Хариуцагч Н.Д ,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Э нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Т.Э миний бие 2010 оноос эхлэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Андууд худалдааны төв буюу Төв аймгийн Зах дээр лангуу түрээсэлж гэр ахуй бараа болон бэлэн хувцас худалдаа эрхэлсээр өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа хувь хүн болон банк, банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл авч бараагаа татаж хувийн бизнесээ өргөжүүлж ажилласан. Гэтэл 2020 оноос хойш дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа доголдож эхэлсэн тул эргэлтийн хөрөнгөгүй болж Андууд худалдааны төвд түрээсэлж байсан 3 лангууныхаа 2 лангууг түрээслэхээ больж буцааж өгсөн. Ингээд 1 лангуу дээрээ үйл ажиллагаа явуулж байгаад 2020 оны 11 дүгээр сард БНХАУ-руу бараа татан авалт хийхээр явах үедээ өөрийн найз болох Н.Д2.500.000 төгрөгийг

2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөг,

2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөг,

2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 20.000.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 12.500.000 төгрөг,

2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 50.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 150.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 20.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг,

2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 2.500.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын14-ний өдөр 1.500.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 2.100.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 200.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 9.300.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 11.500.000 төгрөг,

2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 3.700.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1.350.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 600.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 2.300.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 4.530.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 15-ны 6.000.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 8.850.000 төгрөг,

2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 4.800.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 9.100.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 2.400.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 14.600.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөг,

2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөг,

2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгийг зээлсэн. Тэрээр анх 2.500.000 төгрөгийг зээлэхдээ өдрийн 5 хувийн хүүтэйгээр анх зээлнэ гэж хэлсэн. Ингээд түүний Хаан банкны дансаар 181.760.000, Хас банкны дансаар 6.770.000 төгрөг нийт 188.530.000 төгрөг зээлж авсан. Харин миний бие түүнээс зээлсэн 188.530.000 төгрөгийн зээл болон хүүгийн төлбөрт Хаан банк болон Хас банкны дансаар 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2023 оны 7 дугаар сарын 25-ны хооронд нийт 303.224.000 төгрөг төлсөн бөгөөд Н.Днь зээлийн гэрээний хүүгийн төлбөр гэж 114.694.000 төгрөгийг авсан байдаг. Тухайн үед  өдрийн 5 хувийн хүү их байна гэдгийг хэлж байсан боловч зээлсэн мөнгөө төлөхгүй зугтаадаг өртэй зээлтэй гэж фейсбүүкээр цацна гэх мэтээр дарамталж, зарим үед гэрт хүртэл дайрч орж ирж байсан тул миний бие гэр бүл болон хүүхдүүдийнхээ амар тайван байдал, олон жил уг захад үйл ажиллагаагаа явуулсан нэр нүүрээ бодоод аргагүй эрхэнд түүний нэхсэн хүүг төлсөөр нийт 114.694.000 төгрөгийг хүүгийн төлбөр төлсөн байдаг тул хуульд зааснаар гаргуулж өгнө үү...

 Т.Э миний бие Н.Д-дхолбогдуулан 114.694.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед зарим гүйлгээгээ мартсан байсан учраас дансны хуулгаа нэг бүрчлэн шүүж үзэхэд хариуцагч Н.Д-дшилжүүлсэн төлбөрөө дутуу нэхэмжилсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Н.Д-н Хаан болон хас банкны данс руу 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 33 удаагийн гүйлгээгээр нийт 66.190.000 төгрөгийг тус тус шилүүлсэн. Мөн өөрийн найз ...............  эгч Отгоогийн хаан банкны ...............  тоот данснаас Д-ийн  ...............  тоот данс руу 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд түүний шүүхэд өгсөн банкны дансны гүйлгээн дээр тэмдэглэгээтэй байгаа болно. Иймд өмнөх өгсөн нэхэмжлэлийн шаардлагаа 86.190.000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа тул хариуцагч Н.Днийт 200.884.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2.Хариуцагч Н.Дшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т.Э надаас 114.694.000 төгрөг гаргуулахыг хүсэж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад түүний нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Э нь 2022 оны 9 дүгээр сард манай хүүхдүүд цэцэрлэгт нэг ангид орсноос эхлэн танилцаж найзлан надаас мөнгө зээлж олж өгөхийг гуйж зээл чөлөөлж зээл авах, бараа татан авах нэрийдлээр 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд миний найз нөхдөөс мөнгө зээлдүүлж авдаг болсон. Тэр надаас мөнгө зээлж авахдаа өөрийн ах, эгч, найз нөхдийнхөө хамт зээлийн төлбөрийг бүрэн хариуцах учраас ямар нэг эрсдэл гарахгүй гэж надад итгүүлдэг байсан. Энэ хугацаанд Т.Э нь надаас дансаар болон бэлнээр нийт 792.805.543 төгрөг авснаас 328.224.000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл 464.581.543 төгрөгийг огт төлөхгүй утсаа авахгүй, биечлэн уулзахгүй зугтах болсон төдийгүй, миний нэрийг барьж худал хэлж итгүүлэн зарим хүмүүсээс их хэмжээний мөнгө авсан байсан. Түүний надаас бэлэн болон бэлэн бусаар авсан, өгсөн мөнгөний тооцоо чат, болон дансны хуулга, бусад нотлох баримтуудаар тогтоогдоно...Иймд миний бие нэгдүгээрт, ийнхүү Т.Э их хэмжээний авлагатай болохоос өглөг огт байхгүй. Т.Э хүүтэй мөнгө зээлдүүлсэн нь үнэн боловч надад зээлийг төлөхөөр буцааж мөнгө шилжүүлэхдээ энэ нь хүүгийн мөнгө, энэ нь зээлийн төлбөр гэж ялгаж салгаж тайлбарлаагүй, тооцоо нийлээгүй. Хэрэв 114.694.000 төгрөгийг зээлийн хүүд тооцож өгсөн гэж үзэж буй бол хүү, төлбөрийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бичгээр хийгээгүй хиймэгц биелсэн хэлцэл гэж үзнэ. Эдгээр үндэслэлээр түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болохыг илэрхийлж байна” гэжээ.

3.Хариуцагч Н.Дшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “..Т.Э нь зээл чөлөөлж зээл авах, бараа татан авах нэрийдлээр надаас мөнгө зээлж олж өгөхийг гуйж 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд миний танил найз нөхөд, ББСБ-аас мөнгө зээлдүүлж авдаг болсон. Тэр надаас мөнгө зээлж авахдаа өөрийн ах, эгч, найз нөхдийнхөө хамт зээлийн төлбөрийг би өөрөө бүрэн хариуцах учраас ямар нэг эрсдэл гаргахгүй гэж надад итгүүлдэг байсан. Энэ хугацаанд Г.Э нь надаас дансаар болон бэлнээр нийт 792.805.543 төгрөг зээлж авснаас 328.224.000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл 464.581.543 төгрөгийг огт төлөхгүй утсаа авахгүй, биечлэн уулзахгүй зугтах болсон төдийгүй, миний нэрийг барьж худал хэлж итгүүлэн зарим хүмүүсээс их хэмжээний мөнгө авсан байсан. Түүний надаас бэлэн болон бэлэн бусаар авсан, өгсөн мөнгөний тооцоо нь чат, гар утасны бичлэг, болон дансны хуулга, бусад нотлох баримтуудаар тогтоогдоно. Т.Э нь надаас дансаар 227.280.000 төгрөг бэлнээр нийт 565.525.593 төгрөг авсны дотор, үүнээс Төв хөгжил, Net capital8 Hipay ББСХБ-аас зээлдүүлж авсан 107.525.593 төгрөг авсны дотор үүнээс АТМ дэх миний данснаас бэлнээр авхуулсан 191.900.000 төгрөг, бэлнээр авсан мөнгө /гар утасны бичлэгт авагдсан/ 188.000.000 төгрөг байна. Иймд миний зээлдүүлсэн 464,581,543 төгрөгийг Т.Э Иргэний хуульд заасан үндэслэлээр гаргуулж өгнө үү” гэжээ.

4.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Д-дхолбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 200.884.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Эүндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Э зээлийн гэрээний үүрэгт 162.000.000 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Д-долгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 245.180.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Эулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.321.420 төгрөгийг, хариуцагч Н.Д-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.480.858 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Э 967.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Д-долгож шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах байдлаар гомдол гаргаж байна. Үүнд:

1.Үндэслэх хэсгийн 2 дугаарт "Нэхэмжлэгч Т.Э нэхэмжлэлийн анхны шаардлагадаа хариуцагчийн нэхсэн өдрийн 5 хувийн хүү төлсөөр байгаад 114,694,000 төгрөгийг хүүнд төлсөн хэмээн дурдсан байх боловч хэрэгт талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр авагдаагүй, мөн тэрээр зөвхөн хүүгийн төлбөрт 114,694,000 төгрөг төлсөн гэх баримт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь тогтоогдсон. Тэгэхээр нэгэнт бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй зээлийн гэрээний үүрэг буюу зээлийн хүүд төлөгдсөн гэх 114,694,000 төгрөгийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар буцаан шаардах эрхгүй байна гэж үзлээ" гэж дүгнэлт өгчээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд бий болсон харилцаанд огт эрх зүйн
дүгнэлт өгөөгүй.

Шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Н.Д-н Хаан банк дансаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Т.Э холбоотой орж ирсэн орлого 374,379,000 төгрөг байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт буюу дансны хуулга дээр зээл болон зээлийн харилцаа, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлцэл үүссэн эсэх дээр эрх зүйн дүгнэлт өгөөгүй. Хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 86,190,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн ба үүндээ тэрээр хариуцагчийн Хаан банк дахь дансны хуулганаас түүвэрлэн шүүн төлөгдсөн гэх 66,190,000 төгрөг болон иргэн Э.Одмаагаас шилжүүлсэн 20,000,000 төгрөг, нийт 86,190,000 төгрөгийг нэмж гаргуулахаар шаардсан. Хэргийн 2 дугаар хавтасны 10 дугаар талд иргэн Э................  гар бичмэл бүхий баримт байх боловч уг баримтыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нөхөн хийсэн буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хойш нэхэмжлэгч уг баримтыг бүрдүүлсэн, мөн иргэн Э.Одмааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргаагүй, уг 20,000,000 төгрөгийг хэзээ, хэний дансанд ямар зорилгоор шилжүүлсэн нь тодорхойгүй, мөн нэхэмжлэгч Т.Э зээлийн төлбөрт хаана байрлах ямар хэмжээ бүхий, хэний эзэмшил, ашиглалтанд байдаг газрыг шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул уг баримтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. Дээрх дүгнэлтээс үзвэл нэмэгдүүлсэн шаардлага 86,190,000 төгрөгийн 20,000,000 төгрөг нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлэх боломжгүй гэж шүүгч үзсэн ба үлдэх 66,190,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас дүгнэж эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Үндэслэх 3 дугаарт "Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж ирүүлсэн флаш дискт бичигдсэн бичлэгийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болон 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус үзлэг хийж баталгаажуулсан нь хэргийн 2 дугаар хавтасны 95-96, 108 дугаар талд авагдсан байна. Уг баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгэн тайлбарлаж байх боловч тухайн бичлэгт нэхэмжлэгч Т.Э өөрөө бэлэн мөнгө тоолж хүлээн авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд уг бичлэгт дурдагдсан нийт 162,000,000 төгрөг байх ба уг мөнгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Э гаргуулж хариуцагч Н.Д-долгож, сөрөг нжэмжлэлийн шаардлагаас үлдэх 245,180,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзлээ" гэх хууль зүйн дүгнэлт өгчээ. Шүүх нэхэмжлэгч Н.Д-дхэдэн төгрөгийн үндсэн зээл, хүү, хэтэрсэн хугацааны хүү төлөх үндэслэлтэй болохыг шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч хэдэн төгрөгийн зээл, хүү төлж хохирсон нь тодорхой болсноор хариуцагчид хүлээх үүрэг, төлөх мөнгөн дүнгийн хэмжээг тодорхойлох боломжтой болно. Иймээс уг маргааныг шийдвэрлэхээс өмнө энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ ойлгомжгүй, 3 хавтас хэргээс аль нотлох баримтыг үндэслэж, үгүйсгэж байгаа эсэхийг шүүхийн шийдвэрийн агуулгад тусгаагүй. Мөн анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлоогүй, хэрэгт авагдсан үйл баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 317/ШШ2025/00127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв. 

 

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 17/ШШ2025/00127 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

-Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын Хаан, Хас банкны дансны хуулгыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Н.Д200,884,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Н.Днь нэхэмжлэгч Т.Э 407,180,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан. Т.Э нь Н.Д-н хаан банкны данс руу 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 389,414,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт 200,884,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Гэтэл хариуцагч Н.Днь 200,884,000 төгрөгийг буцаан төлөөгүй болох нь дансны хуулгаар нотлогдсон байтал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр няцаасан талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зөвхөн хэрэгт авагдсан утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлж 162,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал гар утаснаас хуулбарлан авсан дээрх бичлэгийг нотлох баримтын шаардлага хангахгүй талаар мэтгэлцсэн. Учир нь уг бичлэгийг хэн хийлгэж байгаа, хажууд нь хэн байгаа, хэн үг зааж өгч байгаа нь тодорхойгүй, нэг өдөр, нэг цаг хугацаанд, нэг хувцастай хийсэн бичлэгүүд байх ба бусдын дарамт шахалтаар хийж байгаа эсэх, эсхүл хэн нэгэнд үзүүлэх зорилгоор хийж байгаа эсэх, бодит байдал дээр бичлэгт хэлж буй үнийн дүн бүхий мөнгийг хүлээн авсан эсэх зэргийг тодруулахгүйгээр нотлох баримтаар үнэлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Анх шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхдээ "Ай Жэй Эй Эйч Аудит" ХХК-ийг шинжээчээр томилоогүй, Шүүх шинжилгээний ерөнхий газрыг томилсон. "Ай Жэй Эй Эйч Аудит" ХХК-ийг эдийн засгийн дүгнэлт гаргасны дараа Шүүх шинжилгээний ерөнхий газар шинжээчээр ажиллах байтал 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01851 дугаар захирамжийн биелэлтийг хангуулахгүй "Ай Жэй Эй Эйч Аудит" ХХК-ийн дүгнэлтээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 317/ШШ2025/00127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэв.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгч, хариуцагчийн мөнгө өгч, авсан гэх бичлэгүүдэд хийсэн үзлэгийн тэмдэглэл гэх хоёр баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байдаг. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэл болж байгаа дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бүрдүүлээгүй нотлох баримт байдаг. Нотлох чадвараа алдсан байгаа учраас шүүхийн шийдвэр үндэслэл болж чадахгүй. Ямар байдлаар хууль бусаар бүрдүүлсэн гэж үзэж байгаа вэ гэхээр Шүүх шинжилгээний тухай хуулийн 10.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, шинжээчид дүгнэлт гаргахаас өмнө буюу урьдчилж хууль сануулаагүй. Тодруулбал, шинжээч нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргаж, мөн өдрөө шүүхэд ирүүлсэн. Гэтэл шүүхээс шинжээчид 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр буюу шинжээчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн өдөр шинжээчид хууль сануулсан баримтад гарын үсэг зуруулсан нь 3-р хавтаст хэргийн 1 хуудсанд авагдсан байна. ...Шүүх шинжилгээний тухай хуулийн 11.4.6, 11.3 дахь заалтуудын дагуу шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүн нь гэрчилгээтэй байх, тусгай мэдлэг эзэмшсэнийг гэрчлэх мэргэжлийн үнэмлэх, дипломтой байх шаардлага тавигдаж байгаа. Мөн хуулийн 11.1 дэх хэсэгт зааснаар тус зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгодог. Гэтэл  шинжээчийн хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичгийг хэрэгт аваагүй, тодруулаагүй нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 10.2 дахь заалтыг мөн адил зөрчсөн юм.

Шинжээчийн дүгнэлт нь тодорхой бус, үндэслэлгүй гарсан. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтийн тухайн тодорхой бус хэсгийг хэргийн оролцогчид болон шинжээчээс тодруулаагүй байна. Тодруулбал, шүүхээс шинжээчид тавьсан эхний асуулт нь “нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондын өглөг, авлагын тооцоог гаргах” гэдэг асуулт байсан. Гэтэл шинжээч нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын тооцооноос хэтэрч, тэдгээрийн хоорондын бус, өөр хүмүүсийн тооцоог тэдгээрийн хоорондын тооцоонд хамруулсан байдлаар дүгнэлт гаргасан.

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс асууна” гэж зааснаар шүүх нэмж тодруулах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасныг мөн зөрчсөн.

Шүүх шинжээч томилохдоо 3 асуулт тавьсан. Гэтэл шинжээч 2 дахь асуултад нь хариулаагүй. 2 дахь асуултад дүгнэлт гаргахдаа хэрэгт авагдсан баримттай ямар байдлаар тохирч байгаа эсэх, ямар байдлаар тохирохгүй байгаа талаар дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч 200 сая гаруй төгрөг хариуцагчид өгсөн гэдэг боловч шинжээчийн дүгнэлтээр үүнээс өөр дүн гардаг. Энэ зөрүү хаанаас гарч ирээд байгаа нь ойлгомжгүй.

Шүүхийн шийдвэрийн 11 дэх тал 2 дахь догол мөр хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Э дансаар 233,619,000 төгрөгийг Н.Давч, буцаан 374,379,000 төгрөгийг төлсөн гэх боловч 181,260,000 төгрөгийг Н.Д АТМ-ээр дамжуулан авч нэхэмжлэгчид өгсөн гэсэн тооцоо гарсан байна хэмээн буруу, үндэслэлгүй дүгнэсэн.

Шинжээчийн дүгнэлтийн 6 дахь талд буюу 3-р хавтаст хэргийн 14 дэх талд дансны хуулгаар гүйлгээнүүдийг үндэслэн хоёр иргэний дансны хуулгаар АТМ-ийн гүйлгээнүүд нь Н.Д-н сөрөг нэхэмжлэхийн дүнгээр АТМ-ийн гүйлгээ нь 181,260,000 төгрөгөөр тохирч байгаа боловч тухайн мөнгөн дүнг Т.Э өгсөн эсэх талаарх үйлдэл байх тул шүүхээр шийдэхээр байна гэж тусгасан. Гэтэл шүүх хариуцагч АТМ-ээр дамжуулаад нэхэмжлэгч   өгсөн гэж дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хуудсанд буй хүснэгтийн АТМ хэсгийг харвал Н.Д-дАТМ-ээр дамжиж 169,000,000 төгрөг орсон, 230,000,000 төгрөг гарсан мэт харагдаж байгаа.

Шинжээчийн дүгнэлтийн 5 дахь хуудсан дахь хүснэгтийн АТМ хэсгийг харвал Т.Э рүү АТМ-ээр дамжиж 263,000,000 төгрөг орсон, 308,000,000 төгрөг гарсан мэт харагдаж байгаа. Хариуцагч би 181,000,000 төгрөг өгсөн гээд байдаг. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч Т.Э АТМ-ээр дамжуулаад 181 сая төгрөг өгсөн гэх баримт байхгүй. Тийм учраас шинжээч өөрийн дүгнэлтдээ тухайн асуудлыг шүүх шийдвэрлэхээр байна гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх шинжээчийн тус дүгнэлтийг буруу ойлгож үнэлсэн. Т.Э АТМ-ээр дамжуулж 181,000,000 төгрөг өгсөн гэдэг тайлбарыг гагцхүү хариуцагч Н.Дгаргадаг. Хариуцагч Н.Дашцэрмаа, түүний төлөөлөгч, өмгөөлөгчдөөс энэ талаар баримт цуглуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж банкны АТМ-ийн бичлэгийг авах гэсэн боловч АТМ-ийн бичлэг хадгалагдаагүй, устсан гээд баримт ирээгүй.

Иймд хариуцагч Н.Д-н Т.Эданс руу АТМ-ээр 181,000,000 төгрөг хийсэн гэх тайлбар нотлогдоогүй. Шинжээч АТМ-ээр дамжуулж мөнгө хийсэн гэж дүгнээгүй байхад шүүх Т.ЭН.Давах 140,760,000 төгрөгөөс 181,000,000 төгрөгийг хасаж тооцсон нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрийн 12 дахь талд нэхэмжлэгч Т.Э өөрөө бэлэн мөнгө тоолж, хүлээж авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд уг бичлэгт дурдагдсан 162,000,000 төгрөг байх бөгөөд уг мөнгийг Т.Э гаргуулж хариуцагчид олгож гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Т.Э нь хариуцагчаас 162,000,000 төгрөг тоолж авсан зүйл тус бичлэгт тусгагдаагүй. Тухайн бичлэгт хэн, юу ярьсан нь тодорхой биш байдаг. Үзлэгийн тэмдэглэлийн 3 дугаарт дүрс, дуу хоолой хэсэгт бүх бичлэгт нэг эмэгтэй машин дотор мөнгө тоолж буй дүрс, яриа байх ба зарим бичлэгт өөр нэг эмэгтэйн дотор биш яриа бичигдсэн байна гэсэн. Мөнгө авч байгаа эмэгтэй нь нэхэмжлэгч болох нь тодорхой биш байхад ямар үндэслэлээр нэхэмжлэгч төлбөр авсан гэж дүгнээд байгааг ойлгохгүй байна...шүүх үзлэг хийхдээ илэрсэн нөхцөл байдлыг тэр байдлаар нь буулгаагүй, өөрийн дүгнэлтийг үзлэгийн тэмдэглэлд буулгасан. Түүнчлэн, мөнгөн дүн, бичлэгт гарсан яриа гэж буулгасан боловч тухайн мөнгөн дүнг хэн хэлсэн эсэх, үнэхээр мөнгийг тоолж хүлээж авсан эсэхийг тусгаагүй, яриаг маш товчилсон, төлбөрийг хэн авч байгаа талаар бичээгүй байсан. Иймд тус үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан үнийн дүнг нэхэмжлэгч нь хариуцагчаас хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй.

Мөн төлбөр тооцоотой холбоотой асуудал дээр нэг эрүүгийн хэрэг байгаад байгаа. Эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гэж хэргийн оролцогч нар ярьдаг. Гэтэл анхан шатны шүүх эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа эсэхийг тодруулаагүй. Хэрэв эрүүгийн журмаар шалгагдаж байгаа  бол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл шүүх эрүүгийн хэргийн асуудлыг тодруулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Н.Д-н гаргасан тайлбарыг дэмжиж байна. Шүүх шинжилгээний тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс зарим хэсэг нь мөрдөгдсөн, зарим хэсэг нь 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Энэ хуулийн заалтыг бариад аудитын дүгнэлтийг үгүйсгэж яриад байна. Миний хувьд Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1, 8.2.1, 8.2.2, 8.2.3 8.2.4 дахь хэсэгт зааснаар 4 газар шинжилгээ хийлгэх эрхтэй. Шүүх шинжилгээний тухай хууль 8.1 дүгээр зүйлээс 8.3 дугаар зүйл хүртэл төрийн байгууллагад ажиллаж байгаа, тусгай мэдлэг бүхий хүн, шинжилгээ хийх эрх авсан шинжээч, хувийн сонирхолгүй тусгай мэдлэгтэй хүн гэсэн шаардлага байгаа. Мөн хуулийн 10.3 дугаар зүйлд зааснаар эрх, үүрэг, хариуцлагыг нь тайлбарлан өгч, урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэсэн үг байгаа. Шинжээчид эрх үүрэг тайлбарласан ба баримт дээрх он, сар, хугацааны хувьд захиргааны ажилтан алдаа гаргаад, андуурч бичсэн байх. Шинжээчийн дүгнэлтийг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Монгол Улсын хугацаагүй мэргэшсэн нягтлан бодогч, аудитор  гаргасан, хууль зөрчөөгүй. Зээлийн талаар манай талаас тооцоо нийлье гэхээр Т.Э  зугтаагаад, ирдэггүй хүн. Өмгөөлөгчөөр нь хүртэл дамжуулж хэлүүлж байсан. Шинжээчийн дүгнэлт л гаргахгүй бол энэ тооцооны учрыг олоход маш хэцүү. Тийм учраас шинжээчийн дүгнэлт гаргуулъя гээд бүгдээрээ санал нэгдээд шүүгчийн захирамжаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан.

Өөрсдөө дүгнэлт гаргуулсан хойноо дүгнэлтээ үгүйсгээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Манай талын өчнөөн сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шаардлагаа багасгасан. Нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол огт гаргаагүй. Мөн хамаарал бүхий хүмүүсээс орж ирсэн мөнгийг орлого, зарлагын тооцоонд оруулсан гэх үндэслэлээр шинжээчийн дүгнэлтийг үгүйсгээд байна. Т.Э нь Н.Дзээл авсан бөгөөд өөрийн болон бусдын данснаас оруулсан мөнгийг оруулан тооцох нь Т.Э ашигтай. Ямар учиртай гомдол бичээд байгааг сайн ойлгохгүй байна. Мөнгө өгч авалцсан бичлэгийн хувьд маш тодорхой байгаа. Бичлэг дээрх мөнгө тоолж байгаа хүн Энхмэнд мөн гэдгийг төлөөлөгч Баярмагнай болон бусад хүмүүс бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Дарамталж тэр бичлэгийг хийсэн асуудал огт байхгүй. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

9. Хариуцагч Н.Ддавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хүүнд өгсөн 114.694.000 төгрөгөөс илүү төлсөн хүүний мөнгийг гаргуулъя гэх нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар гэрээ хийгээгүй учраас зээлийн хүүнд илүү мөнгө төлсөн хэмээн хохиролд тооцож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж гаргаж байгаа гомдлынх нь шаардлагад нийцэхгүй байна. Надаас байнга мөнгө зээлэх зорилгоор урамшуулал хэлбэрээр надад ингэж мөнгө өгдөг байсан. Тухайн үедээ ойлголцоод, биелэгдээд явдаг байсан. Тийм учраас намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, илүү мөнгө авсан гэж намайг үзэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Т.Э 86,190,000 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нь анхны нэхэмжлэл болох 114,694,000 төгрөгийн нэхэмжлэлийн дүнтэй давхацсан байсан. 2-р хавтаст хэргийн 78 дугаар талд авагдсан миний тайлбар тооцооллоос гадна аудитын дүгнэлт дээр тооцоолол давхацсан байдаг. 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Мэндүүш, Отгоо эгч гэсэн утгатайгаар 16,500,000 төгрөг, мөн Мэндүүш Отгоо эгчээс гэсэн утгатайгаар 3,500,000 төгрөг тус тус Хаан банкны ...............  гэсэн данснаас миний данс руу шилжүүлсэн. Т.Э бид хоёрын орлого зарлагын тооцоонд орж тооцогдсон нь  аудитын дүгнэлтэд авагдсан нь 3-р хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд байгаа.

Үндэслэлгүйгээр давхцуулсан тооцоо гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. Миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 464,581,000 төгрөг гаргуулах шаардлагад үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр огт ороогүй. Зөвхөн зээлийнхээ үндсэн төлбөрийг нэхэмжилсэн. Аудитын дүгнэлтээр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоогүй болох нь бас нотлогдсон. Гар утасны бичлэг болон гар утсанд хийгдсэн үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгч тодорхой хүмүүсийн нэр, сар, өдөр хэлж мөнгөн дүнг хэлж, өөрөө мөнгөө тоолоод авч байна гэх бичигдсэн бичлэг байгаа. Уг бичлэгийг өөрөө хүлээн зөвшөөрч хийлгэсэн бичлэг юм. Шинжээч томилсон захирамж болон дүгнэлтэд гомдол гаргаагүй атлаа хэрэг шийдэгдсэний дараа давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөөтээгүүр А.Базар өмгөөлөгч энэ хэрэг дээр өөрөө анхнаасаа оролцоогүй. Хамаарал бүхий хүмүүсээр дамжуулж орсон тооцоог тооцсон байна гэж яриад байна. Миний хувьд би зөвхөн өөрийнхөө дансаар гүйлгээ хийдэг байсан. Т.Эхувьд найз нь одоо мөнгийг чинь шилжүүлж байна гэж хэлээд мэндүүш гэсэн гүйлгээний утгатай, янз янзын данснаас над руу мөнгө хийдэг байсан. Би анх нэхэмжлэлдээ Т.Э бэлнээр 191,900,000 төгрөг нэхэмжилсэн. Тэгээд аудитын дүгнэлтээр 181,260,000 болж мөнгөн дүн буурсан. Би АТМ-ээс мөнгө аваад Т.Эданс руу хийсэн нь өдөр, цаг, минутаар тооцож үзвэл нотлогдож байгаа. Дүгнэлтээр миний нэхэмжилсэн мөнгөн дүн буурсан, энэ хэмжээгээр нэхэмжилсэн” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон ч хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

2.Нэхэмжлэгч Т.Э нь “...хариуцагч Н.Д2022 оны 11 дүгээр сараас эхлэн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 188,530,000 төгрөгийг зээлж авсан, хариуцагчид үндсэн зээл болон хүүгийн хамт нийт зээлийн төлбөрт 389,414,000 төгрөг төлсөн нь хуулгаар тогтоогдоно. Харин хариуцагч нь хүүгийн талаар тохирч бичгийн гэрээ байгуулаагүй мөртлөө хүү тооцож байсан нь үндэслэлгүй байгаа тул илүү төлсөн 200,884,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, хариуцагч Н.Д бэлнээр болон АТМ-ээс бэлэн мөнгө аваагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.

Хариуцагч Н.Д нь нэхэмжлэгч Т.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргаж маргахдаа “...надаас дансаар болон бэлнээр нийт 792,805,543 төгрөг зээлж авснаас 328,224,000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл банк бус санхүүгийн байгууллагаас 107,525,000 төгрөг, АТМ-ээс бэлнээр 191,000,000 төгрөг, гар утасны бичлэгээр бэлэн 188,000,000 төгрөгийг огт төлөхгүй, утсаа авахгүй, биечлэн уулзахгүй зугтах болсон. Тэрээр надаас бэлэн болон бэлэн бусаар авсан, өгсөн мөнгөний тооцоо нь чат, гар утасны бичлэг, болон дансны хуулга, бусад нотлох баримтуудаар тогтоогдоно. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Харин сөрөг нэхэмжлэлийн 464,581,543  шинжээчийн дүгнэлтийг үндэслэн багасгаж, 407,180,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж мэтгэлцсэн.

Зохигчид зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх үйл баримтын талаар  маргаагүй байна.

3.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, хариуцагч Н.Днэхэмжлэгч Т.Э 2022 оны 11 дүгээр сараас эхлэн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийнхөө Хаан банкны .............тоот дансаар 2022 онд 14,500,000 төгрөг, 2023 онд 166,480,000 төгрөг, Т.ЭХас банкны .............тоот дансаар 2023 онд 6,770,000 төгрөг, мөн хамаарал бүхий  буюу ээж, нөхөр, найз нөхдийнх нь дансаар  дамжуулан 2023 онд 45,869,000 төгрөг, нийт 60 удаагийн гүйлгээгээр 233,619,000 төгрөгийг, бэлнээр 162,000,0000 төгрөг нийт 395,619,000 төгрөгийг зээлдүүлсэн.

Нэхэмжлэгч Т.Э нь зээлийн төлбөрт 140 удаагийн гүйлгээгээр 374,379,000 төгрөгийг төлсөн үйл баримт нь нэхэмжлэгчийн Хаан банкны ............. тоот дансны хуулга, флаш дискт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-95-96, 108/, Хас банкны .............тоот дансны хуулга, хариуцагчийн Хаан банкны .............тоот дансны хуулга зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан байна. /1хх-ийн 95-166/

4.Иймд зохигчдын хооронд харилцан үүрэг хүлээсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн нь эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон гэж үзэх үндэслэл болж байна. 

5.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж тус тус зааснаар талуудын шаардах эрх үүснэ.

6.Зохигчид зээлдүүлсэн болон буцаан төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Н.Днь 792,805,543 төгрөг зээлүүлсэн болохоо, нэхэмжлэгч Т.Э нь 389,414,000 төгрөг төлсөн болохоо нотлох нотолгооны үүрэг хуваарилагдаж байна.

7.Хариуцагч Н.Днь нийт 395,619,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Э шилжүүлсэн нь хэрэгт авагдсан дээрх баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зохигчдын хооронд зээлийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэв.

8.Нэхэмжлэгч Т.Э нэхэмжлэлдээ зээлийн гэрээгээр хүү тохирсон, зээлийн хүүд 200,884,000 төгрөгийг төлсөн  гэх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүгийн талаар талууд бичгээр тохиролцсон зүйлгүй, хэрэгт авагдсан талуудын арилжааны банк дахь дансны дэлгэрэнгүй хуулгаар зээлдэгч нь зээлийн хүү төлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул уг мөнгийг хүүнд төлсөн гэж үзэх боломжгүй байна.

Мөн зохигчид зээлийн гэрээний мөнгөн үүргийг хэзээ биелүүлэх буюу хугацааг тогтоогоогүй байна.

Иймд Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 283.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Э нь үндсэн зээлийг хариуцагчийн шаардсанаас хойш нэг сарын дотор буцаан төлөх үүрэгтэй.

9.Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагч Н.Днь нэхэмжлэлийн шаардлагаа 407,180,000 төгрөг болгон багасгасан ба анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 245,180,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...181,260,000 төгрөг нь нэхэмжлэгч Т.Энэхэмжилсэн нэхэмжлэлийн үнийн дүнд орж тооцогдсон, банк бус санхүүгийн байгууллагаас зээлж Т.Э өгсөн гэх 107,525,000 төгрөг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна...” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин хариуцагч Н.Д-н Хаан банкны .............тоот дансны хуулга /1хх-95-166/, флаш дискт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд хариуцагч Н.Днь нэхэмжлэгч Т.Э өөрийн дансаараа 233,619,000 төгрөг, бэлнээр 162,000,000 төгрөг, нийт 395,619,000 төгрөгийг зээлдүүлсэн нь нотлогдсон байхад зээлийн гэрээний үүргийг харилцан тооцож гаргахдаа хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 162,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан заалтад нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

10.Давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтыг үндэслэн хариуцагч Н.Д-н зээлдүүлсэн 395,619,000 төгрөгөөс нэхэмжлэгч Т.Эбуцаан төлсөн 374,379,000 төгрөгийг хасахад зээлийн гэрээнээс биелүүлээгүй үүрэг нь 20,740,000 төгрөг болж байна.

Иймд нэхэмжлэгч Т.Энэхэмжлэл 200,884,000 төгрөг, хариуцагч Н.Д-н сөрөг нэхэмжлэлээс 443,841,543 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Э 20,740,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Д-долгох нь зүйтэй гэж үзлээ.

11.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нар нь “...Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд бий болсон харилцаанд огт эрх зүйн дүгнэлт өгөөгүй, иргэн Э................  данснаас Д-ийн  данс руу шилжүүлэн өгсөн 20,000,000 төгрөгийг хэзээ, хэний дансанд ямар зорилгоор шилжүүлсэн нь тодорхойгүй гэх үндэслэлээр үнэлээгүй, хариуцагч талаас гаргаж ирүүлсэн флаш дискт бичигдсэн бичлэгт Т.Э өөрөө бэлэн мөнгө тоолж хүлээн авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд уг бичлэгт дурдагдсан нийт 162,000,000 төгрөг Н.Д-долгож шийдвэрлэхдээ хэдэн төгрөгийн үндсэн зээл, хүү, хэтэрсэн хугацааны хүү гэдгийг тодорхойлоогүй, хэргээс аль нотлох баримтыг үндэслэж, үгүйсгэж байгаа эсэхийг шүүхийн шийдвэрийн агуулгад тусгаагүй. Мөн анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлоогүй...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасныг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, 2 дугаар хавтас хэргийн 95-96, 108 дугаар талд авагдсан флаш дискт үзлэг хийсэн тэмдэглэлээр 162,000,000 төгрөгийг бэлнээр тоолон авч байгаа эмэгтэйг нэхэмжлэгч Т.Э мөн болох, хүүгийн талаар тохиролцоогүй болохыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан, энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Мөн хариуцагчийн зээлдүүлсэн 395,619,000 төгрөгөөс нэхэмжлэгч Т.Эбуцаан төлсөн тооцоонд иргэн Э................  эгч Отгоо гэгчийн Хаан банкны ...............  тоот данснаас хариуцагч Н.Д-н Хаан банкны ...............  тоот данс руу 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 16,500,000 болон 3,500,000 төгрөгийг “menduushid otgoo egch, otgoo egchees” гэсэн утгаар шилжүүлсэн нийт 20,000,000 төгрөгийг оруулан тооцож, нийт төлсөн дүн 374,379,000 төгрөг болсон болно.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж заасан.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх эрхийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн зээлийн тооцоог гаргасантай шинжээчийн дүгнэлт нь зөрүүгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар зөвтгөн дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлоос “...үйл баримтын талаар дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй...” гэх хэсгийг хангаж шийдвэрлэлээ.   

12.Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Э 261,650 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.Д-долгохоор өөрчлөлт оруулав.

13.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 968,000 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 317/ШШ2025/00127 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Д-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 200,884,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Э үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

 “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар Т.Э нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Д-д холбогдох 200,884,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

2 дахь заалтад “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Э  зээлийн гэрээний үүрэгт 162,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Д-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 245,180000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг

 

“...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Э 20,740,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.Д-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 443,841,543 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

3 дахь заалтад "...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Эулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,321,420 төгрөгийг, хариуцагч Н.Д-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,480,858 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Э 967,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Д-долгосугай...” гэснийг

“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар Т.Эулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,321,420 төгрөгийг, хариуцагч Н.Д-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,480,858 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Т.Э 261,650 төгрөгийг гаргуулж Н.Д-долгосугай...” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Эдавж заалдах гомдол гаргахдаа төлсөн 968,000 /есөн зуун жаран найман мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        З.ТҮВШИНТӨГС

 

         ШҮҮГЧИД                                         М.МӨНХДАВАА

 

                                                                                        А.ЦЭРЭНХАНД