| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/05996/И |
| Дугаар | 4637 |
| Огноо | 2016-07-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 4637
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж 48 тоот хаягт байрлах, Капитал банк
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105 байр, 100 тоотод оршин суух, Боржигин овогт Энхтүвшингийн Доржпүрэв /РД:ЙГ79101138/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105 байр, 100 тоотод оршин суух, Цогт овогт Лувсанравжаагийн Одхишиг /РД:ОЮ89040909/,
Зээлийн гэрээний үүрэгт 37.940.167 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь иргэн Э.Доржпүрэв, Л.Одхишиг нартай 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр №14/10 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийн зээлийг ЖДБЗ-н зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105 байр, 100 тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаа барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болох хэдий ч зээлдэгчийн үйл ажиллагаа нь явагдахгүй зогссон тул Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн заалтыг үндэспэн зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж байна. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 18.620.107,39 төгрөг зээл, зээлийн хүү 17.403.768,99 төгрөг нийт 36.023.876,38 төгрөг төлсөн байна.
Иймд хариуцагч нараас үндсэн зээл 31.379.893 төгрөг, зээлийн хүү 5.854.433 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 705.841 төгрөг нийт 37.940.167 төгрөгийг гаргуулах буюу иргэн Э.Поржпүрэвтэй байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр №14/10 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр бүртгүүлсэн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105 байр, 100 тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага 37.940.167 төгрөгийг хариуцагч Э.Доржпүрэв, Л.Одхишиг нар нь 3 сарын хугацаанд буюу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор 2.100.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор 11.415.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 11.415.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор 13.010.167 төгрөгийг тус тус нэхэмжлэгч талд төлөх, хариуцагч нь зээлийн төлбөрийг дээрх графикт хугацааны дагуу бүрэн төлөх бөгөөд дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр №14/10 тоот зээлийн барьцаанд бүртгэлтэй Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105 байр, 100 тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн. Иймд тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Доржпүрэв, Л.Одхишиг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага 37.940.167 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор 2.100.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор 11.415.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 11.415.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор 13.010.167 төгрөгийг тус тус нэхэмжлэгч талд төлөх, хариуцагч нь зээлийн төлбөрийг дээрх графикт хугацааны дагуу бүрэн төлөх бөгөөд дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр №14/10 тоот зээлийн барьцаанд бүртгэлтэй Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105 байр, 100 тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Э.Доржпүрэв, Л.Одхишиг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37.940.167 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Доржпүрэв, Л.Одхишиг нар нь Капитал банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 37.940.167 төгрөгөөс 2.100.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор, 11.415.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор, 11.415.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор, 13.010.167 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч талд төлөх, хариуцагч нь зээлийн төлбөрийг дээрх графикт хугацааны дагуу бүрэн төлөх бөгөөд дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр №14/10 тоот зээлийн барьцаанд бүртгэлтэй Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105 байр, 100 тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Э.Доржпүрэв, Л.Одхишиг нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Э.Доржпүрэв, Л.Одхишиг нараас 173.825,50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.Доржпүрэв, Л.Одхишиг нар нь Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага 37.940.167 төгрөгөөс 2.100.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор, 11.415.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор, 11.415.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор, 13.010.167 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч талд төлөх, хариуцагч нь зээлийн төлбөрийг дээрх графикт хугацааны дагуу бүрэн төлөх бөгөөд дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр №14/10 тоот зээлийн барьцаанд бүртгэлтэй Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105 байр, 100 тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 347.651 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 173.825,50 төгрөг, хариуцагч Э.Доржпүрэв, Л.Одхишиг нараас 173.825,50 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА