Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 4655

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж  тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Хайлааст Жаргалант 57 дугаар гудамж 0879 тоотод оршин суух, 1995 онд төрсөн 21 настай, Тугчин овогт Балжирийн Мөнх-Эрдэнэ /РД-ПГ95030714/

Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 67 дугаар байр 19 тоотод оршин суух, 1978 онд төрсөн 38 настай, Надмид овогт Мөнх-Очирийн Дэлгэрцогт /РД-ЧК78031311/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Амарсанаа 12-В, 10 тоот хаягт байрлах, “Өргөө зууч” ХХК /РД:5944449/

            950.000 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг  2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ, хариуцагч М.Дэлгэрцогт, хариуцагч Өргөө зууч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Өргөө зууч” ХХК-иар дамжуулан 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сарын хугацаатай Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 67 дугаар байр 19 тоот, тавилгатай 1 өрөө орон сууцыг хөлслөхөөр болж, орон сууц хөлслөх гэрээ байгуулан сарын 650.000 төгрөг, барьцаа 300.000 төгрөг нийт 950.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Гэрээ байгуулж, орон сууцыг хүлээн аваад 6 хонож байхад орон сууцны эзэн М.Дэлгэрцогт ямар ч үндэслэлгүйгээр тавилга эвдлээ хэмээн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хөөж гаргасан. Иймд орон сууц хөлсөлсний төлбөр 950.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие хариуцагч М.Дэлгэрцогтоос нэхэмжилсэн 650.000 төгрөгийн шаардлагаас түрээсийн байранд амьдарсан хугацааны болон эд хөрөнгөд учруулсан хохиролд 250.000 төгрөгийг хасч, 400.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч М.Дэлгэрцогт зөвшөөрч, 400.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр, хариуцагч “Өргөө зууч” ХХК-иас нэхэмжилсэн 300.000 төгрөгийн шаардлагын 50.000 төгрөгөөс татгалзаж, 250.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Өргөө зууч” ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд бидний байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Дэлгэрцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мөнх-Эрдэнийн нэхэмжилж буй 650.000 төгрөгөөс нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ нь түрээсийн байранд амьдарсан хугацааны болон эд хөрөнгөд учруулсан хохиролд нийт 250.000 төгрөгийг хасч, 400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг М.Дэлгэрцогт миний бие төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг 400.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцон эвлэрч байна. Иймд бидний эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Өргөө зууч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ нь “Өргөө зууч” ХХК-иас нэхэмжилсэн 300.000 төгрөгийн 50.000 төгрөгөөс татгалзан, 250.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Өргөө зууч” ХХК зөвшөөрч, 250.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч М.Дэлгэрцогтоос нэхэмжилсэн 650.000 төгрөгийн шаардлагаас түрээсийн байранд амьдарсан хугацааны болон эд хөрөнгөд учруулсан хохиролд 250.000 төгрөгийг хасч, 400.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч М.Дэлгэрцогт 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр, нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч “Өргөө зууч” ХХК-иас нэхэмжилсэн 300.000 төгрөгийн шаардлагын 50.000 төгрөгөөс татгалзан, 250.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Өргөө зууч” ХХК 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тус тус хүлээн зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч М.Дэлгэрцогт, “Өргөө зууч” ХХК-д холбогдуулан 950.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч М.Дэлгэрцогтоос нэхэмжилсэн 650.000 төгрөгийн шаардлагаас түрээсийн байранд амьдарсан хугацааны болон эд хөрөнгөд учруулсан хохиролд 250.000 төгрөгийг хасч, 400.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч М.Дэлгэрцогт 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр, хариуцагч “Өргөө зууч” ХХК-иас нэхэмжилсэн 300.000 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 50.000 төгрөгөөс татгалзаж, 250.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Өргөө зууч” ХХК 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тус тус хүлээн зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч М.Дэлгэрцогтоос нэхэмжилсэн 650.000 төгрөгийн шаардлагаас 250.000 төгрөгийг хасч, 400.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч М.Дэлгэрцогт 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр, хариуцагч “Өргөө зууч” ХХК-иас нэхэмжилсэн 300.000 төгрөгийн шаардлагын 50.000 төгрөгөөс татгалзаж, 250.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Өргөө зууч” ХХК 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэд төлөхөөр зөвшөөрч, харилцан эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Дэлгэрцогтоос 18925 төгрөг, хариуцагч “Өргөө зууч” ХХК-иас 8425 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА