| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/05861/И |
| Дугаар | 4656 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 4656
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамжид байрлах, “Дөрвөн од интернэшнл” ХХК /РД:2784599/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 37 байр, 75 тоотод оршин суух, Тайчууд овогт Ичинноровын Төмөрчөдөр /РД:ХБ49070167/
Зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Дөрвөн од интернэшнл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дөрвөн-Од Интернэшнл” ХХК нь хиам, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн, аж ахуй нэгж болон хувь хүмүүст худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ аж ажуй нэгж болон хувь хүмүүст худалдааны хамтран ажиллах гэрээ болон аман хэлцлийн дагуу зээлээр олгон зарж борлуулаад төлбөрийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон ажилладаг юм. И.Төмөрчөдөр нь манай компаниас хиам, мах махан бүтээгдэхүүн зээлээр авч худалдан борлуулж байсан бөгөөд зээлээр авсан бүтээгдэхүүнийхээ үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахгүй байгаа юм. Зээлээр авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөхийг шаардахад төлөхөөс зайлсхийн удаа дараа шаардуулж манай компанид хохирол учруулж байна. И.Төмөрчөдөр нь 4.500.000 төгрөгний үнэ бүхий бүтээгдэхүүн зээлээр авсан бөгөөд 7 хоног тутам 450.000 төгрөг манай компанийн дансанд тушааж байхаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.
Манай компани И.Төмөрчөдөрийн иргэний үнэмлэхийн хаягаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тус хаягтаа оршин суудаггүй талаар хорооны тодорхойлолт ирснийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 35689 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, манай компани хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2016 оны 01 сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/00479 дугаар шийдвэрээр Ичинноров овогтой Төмөрчөдөрийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэснийг Тахарын Ерөнхий газар ажиллагаа явуулж Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 37 дугаар байр, 75 тоот хаягт оршин сууж байгааг тогтоосон тул дээрхы хаягаар нэхэмжлэл гаргасан болно.
Иймд И.Төмөрчөдөрөөс зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт 4.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнгөнцацрал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч И.Төмөрчөдөр нь нэхэмжлэлийн шаардлага 4.500.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 4.400.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч И.Төмөрчөдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Дөрвөн од интернэшнл” ХХК-ийн нэхэмжилсэн 4.500.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлсөн. Одоо үлдэгдэл 4.400.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дөрвөн од интернэшнл” ХХК нь хариуцагч И.Төмөрчөдөрт холбогдуулан зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Төмөрчөдөр нь нэхэмжлэлийн шаардлагаас 100.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлсөн. Үлдэх нэхэмжлэлийн шаардлага 4.400.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч И.Төмөрчөдөрийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч И.Төмөрчөдөрөөс 43475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч И.Төмөрчөдөр нь “Дөрвөн од интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4.400.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 86950 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 43475 төгрөг, хариуцагч И.Төмөрчөдөрөөс 43475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Дөрвөн од интернэшнл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА