| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/05836/И |
| Дугаар | 4711 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 4711
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/4 байр, 63 тоотод оршин суух, Шарнууд овогт Дэмчигийн Ганболд /РД:УХ64062010/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк, 301 байр, 184 тоотод оршин суух, Цамбынхан овогт Эрдэнэбилэгийн Цэлмэг /РД:ФА80060171/
Гэм хорын хохиролд 573.140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Ганболд миний бие 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орой 19:20 цагийн орчим 10 хорооллын замд 06-74 УНЕ автомашиныг жолоодон явж байтал 56-00 УБЛ дугаартай приус-30 маркийн автомашин араас мөргөж эд хөрөнгө буюу бие махбодид хохирол учруулсан. Миний бие Мөнгөн гүүр эмнэлэгт оношлогоо, эмчилгээ хийлгэх болон бусад зардалд 573.140 төгрөг зарцуулсан. Иймд Э.Цэлмэгээс эмчилгээ, оношлогоо болон бусад зардалд 573.140 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ганболд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Д.Ганболд миний бие хариуцагч Э.Цэлмэгтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагын 173.140 төгрөгөөс татгалзаж, 400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Цэлмэг төлөхөөр хүлээн зөвшөөрч, харилцан эвлэрсэн. Иймд эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Цэлмэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Э.Цэлмэг миний бие Д.Ганболдтой харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч Д.Ганболд нь нэхэмжлэлийн шаардлагын 173.140 төгрөгөөс татгалзаж, 400.000 төгрөг нэхэмжилснийг миний бие төлөхөөр хүлээн зөвшөөрсөн. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Д.Ганболд нь нэхэмжлэлийн шаардлагын 173.140 төгрөгөөс татгалзаж, 400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Цэлмэг төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцож эвлэрэв. Уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг ойлгосон гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ганболд нь хариуцагч Э.Цэлмэгт холбогдуулан гэм хорын хохиролд 573.140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч Д.Ганболд нь нэхэмжлэлийн шаардлагын 173.140 төгрөгөөс татгалзаж, 400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Цэлмэг төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 17890 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 8945 төгрөг, хариуцагч Э.Цэлмэгээс 8945 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Ганболдод олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ганболд нь нэхэмжлэлийн шаардлагын 173.140 төгрөгөөс татгалзаж, 400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Цэлмэг төлөхөөр хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Э.Цэлмэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17890 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 8945 төгрөг, хариуцагч Э.Цэлмэгээс 8945 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Ганболдод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА