| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 182/2024/02057/И |
| Дугаар | 210/МА2025/00067 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/00067
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 182/ШШ2024/04453 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 344,121,306 төгрөг гаргуулах, барцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн,
Барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******ы өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Хариуцагч ******* нь *******-тай 2020 оны 07 сарын 08-ны өдөр 04/20-268 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,070,000,000 төгрөгийг сарын 0,25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. ******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, *******-ийн харилцах дансанд 1,070,000,000 төгрөгийг 2020 оны 07 сарын 09-ний өдөр шилжүүлсэн.
1.2. Банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгийн өмчлөгч *******, ******* нарын итгэмжлэлийн үндсэн дээр *******-тай 2020 оны 07 сарын 08-ны өдөр 04/20-269 тоот барьцааны гэрээг байгуулж, *******, ******* нарын өмчлөлийн, ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах, ******* м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
*******ы өмчлөлийн, ******* дүүргийн ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, контор, агуулах, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах, ******* талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах, *******м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах, ******* талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
*******ы эзэмшлийн, ******* дүүргийн ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газар эзэмших эрх, ******* дүүргийн ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай, контор, үйлчилгээ зориулалттай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан.
1.3. Зээлдэгчтэй байгуулсан 04/20-268 тоот зээлийн гэрээний хугацааг 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 04/21-130 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр хүүний хувийг жилийн 16,8 хувь болгон өөрчилж, хугацааг 2023 оны 07 сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан.
1.4. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул *******-ийн зүгээс 2021 оны 11 сарын 10, 2022 оны 04 сарын 13-ны өдрүүдэд тус тус зээл төлөх, гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг зээлдэгчид хүргүүлсэн боловч зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй. Улмаар банкны зүгээс 2022 оны 06 сарын 22-ны өдөр зээлийн гэрээг цуцлах мэдэгдлийг хариуцагч *******-д хүргүүлсэн.
1.5. Тус компани нь зээл олгосноос хойш үндсэн зээлийн төлбөрт 748,387,808 төгрөг, зээлийн хүү 365,882,691 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,453,645 төгрөг, нийт 1,121,724,145 төгрөгийг төлсөн.
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч *******-ийн үндсэн зээл 321,612,191 төгрөг, хүү 9,270,865 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,238,250 төгрөг, нийт 344,121,306 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу зээлийг буцаан төлөх хүртэл хугацааны үүргийг шаардах эрхтэй. Иймд хариуцагч *******-аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт үлдэгдэл 344,121,306 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь *******-тай 2020 оны 07 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,070,000,000 төгрөгийн зээл авсан, мөн өдрийн барьцааны гэрээ байгуулж, *******, ******* нарын өмчлөл, эзэмшлийн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлийн гэрээг 2023 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн гэрээний хүү болон хугацаанд өөрчлөлт оруулсан бөгөөд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаан байхгүй.
2.2. Манай компани зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан боловч ковид-19 цар тахал өвчний улмаас санхүүгийн нөхцөл байдал хүндэрч зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн. Иймд *******-аас 2022 оны 04 сарын 13-ны өдөр 02 тоот зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох тухай мэдэгдэл, 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 04/22-94 тоот зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгсөн. Ингээд *******-аас 2022 оны 10 сарын 25-ны өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 225 дугаар зүйл, 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт заасан гэрээгээр хүлээсэн үүргээ талуудын аль нэг нь зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Өөрөөр хэлбэл, ******* хуулийн энэхүү зохицуулалт болон зээлийн гэрээний 6.2.1-д зааснаар нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалснаар зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Хэдийгээр Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд гэрээг цуцалсан ч хүүг шаардах эрхтэй гэж зохицуулсан боловч энэ нь иргэний эрх зүйн зарчимд нийцэхгүй байна.
2.3. Зээлийн гэрээг цуцлахаас өмнө үндсэн зээл 60,628,552 төгрөг, зээлийн хүү 31,795,593 төгрөг, нийт 92,424,145.60 төгрөг төлсөн. 2022 оны 06 сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,009,371,447 төгрөг, зээлийн хүү 162,554,491 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102,112 төгрөг, нийт 1,172,028,051 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Зээлийн гэрээг цуцалснаас хойш нийт 1,029,300,000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээг цуцалсан үеийн зээлийн үлдэгдэл 1,172,028,051 төгрөгөөс зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсноос хойш төлсөн 1,029,300,000 төгрөгийг хасаж, зөрүү 142,728,051 төгрөг төлөхийг зөвшөөрнө, бусад төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй.
2.4. Барьцааны гэрээний 7-д заасан *******ы эзэмшлийн ******* дүүргийн ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай, контор, үйлчилгээ зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрнө, бусад хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Бид зээлийн гэрээний үүргийн 90 гаруй хувийг биелүүлсэн гэжээ.
3. Хариуцагч *******ы тайлбар, татгалзлын агуулга:
3.1. ******* нь *******-тай 2020 оны 07 сарын 08-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, өөрийн болон охин ******* нарын хамтран өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Барьцааны гэрээнд дурдсан нэр бүхий 4 хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн. Харин 3 хөрөнгө буюу *******, ******* нарын өмчлөлийн, ******* дүүргийн *******, ******* талд тоот хаягт байрлах, ******* м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ы эзэмшлийн ******* дүүргийн ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай, үйлчилгээтэй орон сууц зориулалттай газар эзэмших эрх, ******* дүүргийн ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай, контор, үйлчилгээ зориулалттай газар эзэмших эрхийг барьцаалахад *******, ******* нарын зөвшөөрлийг аваагүй. Хавтаст хэрэгт авагдсан итгэмжлэлээс харахад *******ы гарын үсэг биш, мөн *******гийн итгэмжлэл дээр нэмж нөхцөл тусгасан байдаг. Иймд зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй учир барьцааны гэрээний холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тийм учраас зөвшөөрөл олгоогүй 3 хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй тул хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1. ******* нь *******-тай 2020 оны 07 сарын 08-ны өдөр барьцааны гэрээ байгуулан барьцаалсан гэх ******* дүүргийн *******, ******* талд тоот хаягт байрлах, ******* м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг би өөрийн эх *******тай хамтран өмчилдөг. Би дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах талаар *******-тай ярилцаж, тохиролцсон зүйл байхгүй бөгөөд тухайн үед гадаадад амьдарч байсан.
4.2. *******-ийн төлөөлөгч манай эх *******аас дээрх гэрчилгээг өөр зүйлд ашиглах талаар худал хэлэн авч, нотариатаар хуурамч итгэмжлэл хийлгэн улмаар барьцаанд тавьсан болохыг мэдсэн. Дээрх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох *******, ******* нарын зөвшөөрөлгүй, хууль бусаар бидний хөрөнгийг барьцаалсан. Иймд барьцааны гэрээнд тусгасан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бидний өмчлөлийн ******* дүүргийн *******, ******* талд тоот хаягт байрлах, ******* м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч *******-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
5.1. ******* нь *******-тай 2020 оны 07 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1,070,000,000 төгрөгийн зээл авсан. 511,589,870 төгрөгийн барьцаагаар хангагдах шаардлага бүхий *******, ******* нарын өмчлөлийн, ******* дүүргийн *******, ******* талд тоот хаягт байрлах, ******* м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
292,552,608 төгрөгийн барьцаагаар хангагдах шаардлага бүхий ******* дүүргийн ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* м.кв талбайтай, *******ы өмчлөлийн контор, агуулах, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
21,819,169 төгрөгийн барьцаагаар хангагдах шаардлага бүхий ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, *******м.кв талбайтай, *******ы өмчлөлийн конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
21,238,872 төгрөгийн барьцаагаар хангагдах шаардлага бүхий ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* м.кв талбайтай, *******ы өмчлөлийн конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
барьцаагаар хангагдах шаардлагын үнийн дүнгүй ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* талбайтай, *******ы өмчлөлийн дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
барьцаагаар хангагдах шаардлагын үнийн дүнгүй ******* дүүргийн ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай, *******ы эзэмшлийн үйлчилгээтэй орон сууц зориулалттайгазар эзэмших эрх,
226,527,000 төгрөгийн барьцаагаар хангагдах шаардлага бүхий ******* дүүргийн ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай, *******ы эзэмшлийн контор, үйлчилгээ зориулалттай газар эзэмших эрхийг барьцаалсан.
5.2. Хариуцагч *******, ******* нарын олгосон итгэмжлэлийг үндэслэн ******* барьцааны гэрээг байгуулсан. Барьцааны гэрээ зээлийн гэрээний салшгүй хэсэг болдог, бие даан орших боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, 2022 оны 06 сарын 22-ны өдөр ******* нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалсан бөгөөд энэ үед нийт 1,172,028,051 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 1,029,300,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр 142,728,051 төгрөг гэж тооцсон. Энэ нь барьцааны гэрээний 2.2-т заасан хүснэгт 1-6 дугаарт дугаарлагдсан барьцаа хөрөнгийн барьцаагаар хангагдах шаардлага хангагдсан буюу эдгээр хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй. *******-д эдгээр барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүй. Иймд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сонгох эрхтэй, бид зээлийн гэрээний дагуу төлөх үүргийн 90 гаруй хувийг биелүүлсэн. Зээлийн дийлэнхи хэсгийг төлсөн байхад банк зээлийн барьцааны хөрөнгүүдээр бүхэлд нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах ёсгүй гэж үзэж байна. Иймд барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөхийг хариуцагч *******-д даалгаж, сөрөг нэхэжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
6.1. Талуудын хооронд 1,070,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 7 хөрөнгийг барьцаалсан. Тухайн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу байгуулагдсан. Барьцааны гэрээний 3.1.1-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээний 2.2-т заасан барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөхийг барьцаалагчаас шаардах эрхтэй гэж тусгасан. Өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй. Үүнийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч тайлбарладаг. Гэрээний 3.1.1-д заасны дагуу барьцаа хөрөнгө чөлөөлөх эрх нь өөрөө барьцаалуулагчид үүсээгүй. Манай байгууллагын зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар хэвийн ангилалттай зээлдэгчийн тухайд барьцаа хөрөнгийг чөлөөлөх зохицуулалттай. Харин хариуцагч *******-ийн хувьд муу зээлдэгч, зээлийн төлөлт хугацаа хэтрэлттэй, үүргээ биелүүлээгүй учир барьцаа хөрөнгийг чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй.
6.2. ******* нь *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардсан. Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгийн өмчлөгч, барьцаалуулагч болох *******, ******* нарт холбогдуулан гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* нь барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд байна. Өөрөөр хэлбэл, ******* нь хариуцагч *******, ******* нараас олгосон итгэмжлэлийг үндэслэн тэдний өмнөөс манай банктай барьцааны гэрээг байгуулсан учир итгэмжлэлийн үр дагавар нь өмчлөгч буюу хариуцагч *******, ******* нарт үүснэ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 143,010,859 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 201,110,447 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн ******* дүүргийн *******, ******* талд тоот хаягт байрлах, ******* м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
хариуцагч *******ы өмчлөлийн ******* дүүргийн ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, контор, агуулах, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах, ******* талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах, *******м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах, ******* талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
хариуцагч *******ы эзэмшлийн ******* дүүргийн ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай, үйлчилгээтэй орон сууц зориулалттай эзэмших эрхтэй газар, ******* дүүргийн ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай, контор, үйлчилгээ зориулалттай эзэмших эрхтэй газар гэсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэжээ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
8.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 201,110,447 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар зээлийг ашигласан хугацаа буюу зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд бусад үндэслэлээр зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү, гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2.4-т зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн төлөх талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлж хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Гэтэл анхан шатны шүүх гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны хүүг хариуцан төлөх үүрэггүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй.
8.2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд зээлдэгч үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Тодруулбал, Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 тоот Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарчим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 2.2-т Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус заасан үндсэн хүү гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ гэж, мөн тайлбарын 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж тайлбарлажээ. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаа буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу ашигласан хугацаагаар гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд энэ нь нэг талаар зээлдэгчийн хариуцлага юм. Өөрөөр хэлбэл, ******* нь *******-аас авсан зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн биелүүлээгүй байх бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласаар байгаа. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул хэтрүүлсэн хугацаандаа зээлдэгч нь үндсэн хүүгийн хэмжээгээр хүү төлөх үүрэгтэй. Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл нь тухайн өдрийн байдлаарх зээлдэгчийн үүрэг буюу зөрчлийн дүнг мэдэгдсэн бөгөөд нийт гэрээний төлбөрийн дүнг тусгаагүй, зээлийн төлбөр төлөгдөж дуусах хүртэл хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх болохыг мэдэгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
9. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:
9.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 201,110,447 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2022 оны 06 сарын 22-ны өдөр зээлийн гэрээг цуцалсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хугацаа 306 хоног хэтэрсэн, зээлийн гэрээний үүргийн мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, гэрээнд заасны дагуу нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалсан болохыг үүгээр мэдэгдэж байна гэх мэдэгдлийг нэхэмжлэгч нь хариуцагч компанид ирүүлсэн. Шүүх зээлийн гэрээг цуцлагдсан гэж дүгнэсэн нь зөв. Нэхэмжлэгч 2022 оны 10 сарын 25-ны өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ үед зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан боловч гэрээ цуцлагдсан агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мэдэгдэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт маргаангүй хүлээн зөвшөөрсөн. Зээлийн гэрээг цуцалсан учраас үүргийн харилцаа дуусгавар болж байгаа. Үүргийн харилцаа дууссан учраас үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрхийг дуусгавар болсон гэж үзнэ. Иргэний хуулийн 453 дугаар 453.1, 452 дугаар 452.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг маргаангүйгээр төлсөн. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу 143,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Өнөөдрийн байдлаар хариуцагч компани нэхэмжлэгчид зээл, төлбөрийн үлдэгдэлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
10. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ы тайлбарын агуулга:
10.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Зээлийн болон барьцааны гэрээ хоорондоо уялдаатай учраас нэхэмжлэгч болон хариуцагч *******-ийн хэлэлцэж буй үнийн дүн хариуцагч *******д хамааралтай. Уг үнийн дүн нэг болж, зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн эсэхийг зөв тогтоож байж хариуцагч *******ы эрх ашиг хамгаалагдана. Зээлийн гэрээ биелэгдээгүй бол *******ы барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудал яригдана. Гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалсан бол Иргэний хуулийн 453 дугаар зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан зохицуулалт хамаарахгүй, шаардах эрх үүсэхгүй. Зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа, хугацаа дуусахаас өмнө гэрээний үүргийг шаардаж болно. Хугацаа дуусаж зээлийн гэрээг цуцалснаас хойш гэрээнээс үүссэн хохирлыг шаарддаг зохицуулалттай гэжээ.
11. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч ******* тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 344,121,306 төгрөг гаргуулах, барцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь гэрээний үүрэгт 142,728,051 төгрөг төлөх, үүргийн гүйцэтгэлийг ******* дүүргийн ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай, контор, үйлчилгээ зориулалттай газар эзэмших эрхээр хангуулахыг зөвшөөрч, үлдэх хэсгийг хариуцагч *******, *******, ******* нар эс зөвшөөрч, хариуцагч ******* нь нэр бүхий барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган зохигч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон. Харин хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.
4. *******, *******-ийн хооронд 2020 оны 07 сарын 08-ны өдрийн 04/20-268 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, ******* нь 1,070,000,000 төгрөгийг, сарын 0,25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, ******* нь гэрээгээр тогтоосон хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгө, гэрээгээр тохирсон хүүгийн хамт буцаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна./хх9-11/
5. Дээрх зээлийн гэрээнд талууд 2021 оны 07 сарын 05-ны өдөр өөрчлөлт оруулахаар 04/21-130 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хүүгийн хэмжээг сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувь болгон, хугацааг 2023 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл сунгажээ./хх-12-13/
6. Анхан шатны шүүх дээрх гэрээнүүд болон зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэсэн.
7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 1,070,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон. /2хх-214-215/
8. Хариуцагч ******* нь гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу сар бүрийн 20-ны өдөр зээлийн хүү төлөх, 2022 оны 05 сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацаа дуустал сар бүрийн 20-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн байна. /1хх11-12/ Энэ үүргээ зөрчсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /1хх-117, 119-120, 2хх-173/
9. Талуудын гэрээний 6.2.1-д зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол банк гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно гэж, 2.2.1-т Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж тус тус заажээ.
9.1. Нэхэмжлэгч *******-аас 2021 оны 11 сарын 10-ны өдөр 04/21-209 дугаартай, 2022 оны 04 сарын 13-ны өдөр 02 дугаартай албан бичгээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг тус тус хариуцагч *******-д мэдэгдэж, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон байх боловч үр дүн гараагүй улмаас 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 04/22-94 дугаартай албан бичгээр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлжээ. /хх53, 54/ Дээрх үйл баримтыг хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, хүү тооцооллын хүснэгт, *******-ийн дансны хуулга, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон албан бичиг, гэрээ цуцлах тухай мэдэгдэл, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. Улмаар хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
10. Зохигч гэрээг цуцалснаас хойш хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхтэй эсэх талаар маргажээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. гэж заажээ.
Талууд гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцно гэж харилцан тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
11. Нэхэмжлэгч тал гэрээг 2022 оны 06 сарын 22-ны өдөр цуцалсан, энэ өдрөөс хойш үндсэн зээлд тооцогдох хүүг хэтэрсэн хугацааны хүү гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт тус тус зааснаар гэрээг цуцалснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 03 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхтэй. Анхан шатны шүүх, зохигчийн маргаанд хамааралтай хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг дээр дурдсан үндэслэлээр зөвтгөн дүгнэж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.
12. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-ийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн нийт 1,121,724,145.6 төгрөгөөс үндсэн зээлд 748,387,808.8 төгрөг, зээлийн хүүд 365,882,691 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,453,645.6 төгрөг тус тус суутган тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4 дэх хэсгийн үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчөөгүй байна. /1хх-8/ Иймд хариуцагч *******-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 344,121,306 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
13. Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч *******, ******* нар зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй барьцааны гэрээний холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус ..., ... ээж *******ы нэрээр хуурамч итгэмжлэл хийж барьцаанд тавьсан болохыг мэдсэн, бид нараас зөвшөөрөл аваагүй тул ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлнэ гэж, хариуцагч *******-ийн хувьд зээлийн үүргийн 90 гаруй хувийг гүйцэтгэсэн тул барьцааны хөрөнгүүдээр бүхэлд нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй гэж тус тус татгалзлын үндэслэлээ тайлбарлан, хариуцагч ******* нь нэр бүхий 6 ширхэг барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган, маргажээ.
14. *******, ******* нар нь ******* дүүргийн *******, ******* талд тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь хэргийн 1 дэх хавтасны 26 дахь талд авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээгээр тогтоогдсон байна.
14.1. ******* нь 2018 оны 09 сарын 05-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгө /АОС, газар/-ийг худалдах, солих, ... зээлийн барьцаанд тавих зэрэг асуудлаар гэрээ хэлцэл болон барьцаалбарт гарын үсэг зурах бүрэн эрхийг өөрийн эх *******д итгэмжлэлээр олгожээ. Тус итгэмжлэлд итгэмжлэлийг бусдад дамжуулан шилжүүлэх эрхтэй гэж бичсэн байна. /1хх-43/
14.2. Уг итгэмжлэлийг үндэслэн ******* нь 2020 оны 07 сарын 08-ны өдөр ******* дүүргийн *******, ******* талд тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг *******наас 1,070,000,000 төгрөгийн зээл авч байгаа *******-д барьцаанд тавих, барьцаалбарт бүртгүүлэх, үүргийг гүйцэтгэн хангуулах холбогдох гэрээнд гарын үсэг зурах, бүртгүүлж буцаан авах бүрэн эрхийг итгэмжлэлээр олгож, нотариатаар гэрчлүүлсэн байна. /1хх-42/
14.3. Мөн өдөр ******* нь өөрийн өмчлөлийн нэр бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг *******-ийн *******-аас авах 1,070,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд бүрэн төлөөлөх, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах... холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг *******ад итгэмжлэлээр тус тус олгож, нотариатаар гэрчлүүлжээ. /1хх44, 45, 46, 47/
14.4. *******-ийн төлөөлөгч ******* нь дээрх итгэмжлэлийг үндэслэн *******-тай 2020 оны 07 сарын 08-ны өдөр 04/20-269 дугаартай барьцааны гэрээ байгуулж, мөн өдөр байгуулсан 04/20-268 тоот зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******, ******* нарын өмчлөлийн ******* дүүргийн *******, ******* талд тоот хаягт байрлах, ******* м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
*******ы өмчлөлийн ******* дүүргийн ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, контор, агуулах, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******* дүүргийн ******* тоот хаягт байрлах, ******* талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******* дүүргийн ******* тоот хаягт байрлах, *******м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
******* дүүргийн ******* тоот хаягт байрлах, ******* талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
*******ы эзэмшлийн ******* дүүргийн ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай, үйлчилгээтэй орон сууц зориулалттай газар эзэмших эрх,
******* дүүргийн ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай, контор, үйлчилгээ зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалахаар харилцан тохиролцон, талууд гэрээнд гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1хх-14-16, 26-41, 48-52/
15. Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус хэрэглэж, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар дүгнэн, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэ шийдэлд зохигч давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 182/ШШ2024/04453 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 344,121,306 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,
4 дэх заалтын 873,004 гэснийг 1,878,557 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,163,502 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ч.ЦЭНД