Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 4769

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Төмөр зам гудамж, 73 байр, 16 тоотод оршин суух, Монгол овогт Цогтсайханы Ариунжаргал /РД:УП88102473/

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 7-5 байр, 42 тоотод оршин суух, Хиа нар овогт Бямбажавын Төгсбат /РД:УМ88050898/

1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Ариунжаргал миний бие 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Төгсбатын хүсэлтээр Дарханд байрлаж, Газар группт барилгын ажил хийсэн. Б.Төгсбат нь бригадыг ахалж байсны хувьд гэрээг байгуулж, цалинг олгож байсан. Гэвч Б.Төгсбат нь Газар группээс цалингийн мөнгөө авсан боловч бидэнд цалин олгоогүй.

Миний бие дээрх цалингийн араас хөөцөлдөж нэхсээр 2 жил 6 сар болж байна. Иймд тухайн үед ажилласан цалин 500.000 төгрөг, араас нь хөөцөлдсөн бинзен тосны мөнгө, утасны төлбөр, сэтгэл санааны хохиролд 500.000 төгрөг нийт 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.     

 

   Нэхэмжлэгч Ц.Ариунжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ц.Ариунжаргал миний бие хариуцагч Б.Төгсбаттай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагын 200.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Төгсбат нь үлдэх 800.000 төгрөгөөс 400.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 400.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тус тус төлөхөөр харилцан эвлэрсэн. Иймд эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

              

Хариуцагч Б.Төгсбат шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Төгсбат миний бие нэхэмжлэгч Ц.Ариунжаргалтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч Ц.Ариунжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын 200.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Төгсбат нь үлдэх 800.000 төгрөгөөс 400.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 400.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тус тус төлөхөөр эвлэрсэн. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Ц.Ариунжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын 200.000 төгрөгөөс татгалзаж, 800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Төгсбат хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 400.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 400.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тус тус төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрэв. Дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд шийдвэрийг албадан гүйцэтгүүлнэ гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ариунжаргал нь хариуцагч Б.Төгсбатад холбогдуулан 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч Ц.Ариунжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын 200.000 төгрөгөөс татгалзаж, 800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Төгсбат хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 400.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 400.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Б.Төгсбатаас 11875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Ариунжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын 200.000 төгрөгөөс татгалзаж, 800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Төгсбат хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 400.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 400.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, хариуцагч Б.Төгсбатаас 11875 төгрөг, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 53525 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Ариунжаргалд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

                           ШҮҮГЧ                                            Ж.КУЛЬДАНА