| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0053/Э |
| Дугаар | 222 |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 222
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа,
Хохирогч Т.А,
Шүүгдэгч Х.У, С.Ц, А.Б, Х.Э, М.М, В.А, С.С, Л.Х, Л.А, Г.Б, Р.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.У, С.Ц, А.Б, Х.Э, М.М, В.А, С.С, Л.Х, Л.А, Г.Б, Р.Т нарт холбогдох эрүүгийн 1818007880034 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Х.У 1979 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Чулуут амины орон сууцны 5-117 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
2.Монгол Улсын иргэн, С.Ц 1978 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн Ононгийн 4-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
3.Монгол Улсын иргэн, А.Б 1976 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн Ононгийн задгайд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
4.Монгол Улсын иргэн, Х.Э 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамтаар Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн Онон тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
5.Монгол Улсын иргэн, М.М 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ноос ноолуур боловсруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багийн Баян-Өндөрийн задгай тоотод оршин хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
6.Монгол Улсын иргэн, В.А 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн Бууралын хороо задгай тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
7.Монгол Улсын иргэн, С.С 1978 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багийн Баян-Өндөр задгай тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
8.Монгол Улсын иргэн, Л.Х 1977 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн Ононгийн задгай тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
9.Монгол Улсын иргэн, Л.А /РД: СЖ67102318/ 1967 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн Мандалхааны задгай тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
10.Монгол Улсын иргэн, Г.Б 1970 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын 3 дугаар гудамжны 746 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
11.Монгол Улсын иргэн, Р.Т/ 1998 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жимс жимсгэний аж ахуйн фермер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Зв хэсэг Улиастайн гудамжны 3049а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х Х.У, С.Ц, А.Б, Х.Э, М.М, В.А, С.С, Л.Х, Л.А, Г.Б, Р.Т нар нь ашиг олох зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Гурван голын бэлчир” гэх нэртэй газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricata/ гэх ургамлын 53 кг 545 грамм үр, эрхтнийг түүж бэлтгэн Х.У өмчлөлийн 65-65 УНЯ улсын дугаартай “Ниссан патрол’ маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд хадгалж, тээвэрлэн байгаль экологи, эдийн засагт 2677250 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.У, С.Ц, А.Б, Х.Э, М.М, В.А, С.С, Л.Х, Л.А, Г.Б, Р.Т нар нь ашиг олох зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Гурван голын бэлчир” гэх нэртэй газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricata/ гэх ургамлын 53 кг 545 грамм үр, эрхтнийг түүж бэлтгэн Х.У өмчлөлийн 65-65 УНЯ улсын дугаартай “Ниссан патрол” маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд хадгалж, тээвэрлэн байгаль экологи, эдийн засагт 2677250 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Х.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хууль бус үйлдэл хийхгүй.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч С.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хууль бус үйлдэл хийхгүй.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч А.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хууль бус үйлдэл хийхгүй. Учруулсан хохирлоо төлж барагдуулна.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Х.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хууль бус үйлдэл хийхгүй.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч М.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хууль бус үйлдэл хийхгүй.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч В.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хууль бус үйлдэл хийхгүй.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч С.Сонинбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хууль бус үйлдэл хийхгүй.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Л.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хууль бус үйлдэл хийхгүй. Учруулсан хохирлоо төлж барагдуулна.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Л.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хууль бус үйлдэл хийхгүй.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хууль бус үйлдэл хийхгүй.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Р.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хууль бус үйлдэл хийхгүй. Учруулсан хохирлоо төлж барагдуулна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өнөөдөр хуралд ирэхээс өмнө Хонгор сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн дансанд хохирол төлөгдсөн байгаа эсэхийг шалгаж үзэхэд С.Ц 250000, Х.Э 227000, М.М 227000, В.А 100000, С.С 409000, Л.А 125000, Г.Б 408000, Р.Т 245650 төгрөгийг тус тус шилжүүлсэн байсан. Шүүгдэгч А.Батболд, Л.Хүдэрбат нар нь огт хохирол төлбөр шилжүүлээгүй байсан. Гэмт хэргийн улмаас нийт 2677250 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч бүрт тус тусад нь экологийн үнэлгээ гаргасан байгаа. Шүүгдэгч нар нь экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13386250 төгрөгийг тус тусдаа суурь үнэлгээний дагуу төлсөн тохиолдолд нөхөн төлбөрийг төлсөн хохирол төлөгдсөн гэж үзнэ. Нөхөн төлбөрийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх талаар гэрээ байгуулахад татгалзах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 1/,
-65-65УНЯ улсын дугаартай “Ниссан патрол” маркийн авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 2-4/,
-65-65УНЯ улсын дугаартай “Ниссан патрол” маркийн авто машинд тээвэрлэж явсан 8 шуудай эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 5-7/,
-Л.А, Л.Х нартай ярилцсан талаар мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 8-9/,
-“6565 УНА дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч Х.У нь зохих зөвшөөрөлгүйгээр том жижиг нийлсэн 9 шуудай хориотой ургамал тээвэрлэж явсныг илрүүлэн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн” гэх илтгэх хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 10/,
-“Ховор ургамлын жагсаалт батлах тухай” Монгол улсын засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 11-13/,
-Х.У өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 18-20/,
-Эд мөрийн баримтаар 10 ширхэг төмөр багаж, 6 шуудай, нийт 53 кг 545 грамм ургамлын үндэс зэргийг хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 31/,
-“Говийн цэнхэр Алтай” ББСБ-ын ниссан патрол маркын 65-65 УНЯ улсын дугаартай, цагаан өнгөтэй, JN1TESY61U0120950 арлын дугаартай автомашиныг СЖ79122210 тоот регистрийн дугаартай Хорлоо овогтой Уламбаярын нэр дээр шилжүүлж өгнө үү.” гэх -“Говийн цэнхэр Алтай” ББСБ-ын 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 18/34 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 33/,
-“Ниссан патрол” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 35-38/,
-“…Үнэлгээнд хамрагдсан дээрх багажийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 45000 төгрөгөөр тодорхойлов.” гэх 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 40-41/,
-“…Үнэлгээнд хамрагдсан “Ниссан патрол” маркийн автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 7500000 төгрөгөөр тодорхойлов.” гэх 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 44-45/,
-“Иргэн Л.А, В.А нарт холбогдох “дэрвэгэр жиргэрүү” ургамлын эдийн засгийн үнэлгээ нь 247250 төгрөг болно.” гэх ашигт ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2018/06 дугаартай шинжээчийн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 49/,
-“Иргэн Г.Б холбогдох “дэрвэгэр жиргэрүү” ургамлын эдийн засгийн үнэлгээ нь 408000 төгрөг болно.” гэх ашигт ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2018/05 дугаартай шинжээчийн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 53/,
-“Иргэн С.Ц, Р.Т нарт холбогдох “дэрвэгэр жиргэрүү” ургамлын эдийн засгийн үнэлгээ нь 491250 төгрөг болно.” гэх ашигт ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2018/08 дугаартай шинжээчийн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 56/,
-“Иргэн А.Б, Л.Х нарт холбогдох “дэрвэгэр жиргэрүү” ургамлын эдийн засгийн үнэлгээ нь 667750 төгрөг болно.” гэх ашигт ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2018/03 дугаартай шинжээчийн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 60/,
-“Иргэн С.С холбогдох “дэрвэгэр жиргэрүү” ургамлын эдийн засгийн үнэлгээ нь 409000 төгрөг болно.” гэх ашигт ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2018/04 дугаартай шинжээчийн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 64/,
-“Иргэн М.М, Х.Э нарт холбогдох “дэрвэгэр жиргэрүү” ургамлын эдийн засгийн үнэлгээ нь 454000 төгрөг болно.” гэх ашигт ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2018/07 дугаартай шинжээчийн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 67/,
-“Иргэн Х.У-т холбогдох “дэрвэгэр жиргэрүү” ургамлын эдийн засгийн үнэлгээ нь 2677250 төгрөг болно.” гэх ашигт ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2018/01 дугаартай шинжээчийн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 71/,
-Гэрч Т.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...газарзүйн байршилд дурьдагдаж байгаа байршлын өргөргийн 49.480833, уртрагийн 106.226309 градус нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох Мухарын гол гэх газрын Гурван голын бэлчир гэдэг газар юм. Энэ өргөргийн 49.480833, уртрагийн 106.226309 градус нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт багтдаг.” гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 77-78/,
-Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...анх Эрболат манай байгууллагад 2017 оны 9 сард гэж бодож байна. Уг машиныг авах зорилгоор 10 сая төгрөгийн зээл авсан. Эрболат нь 2018 оны 7 дугаар сард зээлийг төлж барагдуулсан. Тэгээд барьцаа машинаа авалгүй байж байгаад 10 дугаар сарын 5-ны өдөр ирээд “Х.У нэр дээр шилжүүлж өгч болно, бид нар зарчихсан.” гэж хэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 18/34 тоот албан бичгээр Авто тээврийн Үндэсний төв рүү “Говийн цэнхэр Алтай” ББСБ-аас Х.У-т 65-65 УНЯ дугаартай “ниссан патрол” машины эзэмших эрхийг шилжүүлж өгнө үү.” гэж бичиг явуулсан.
...манай байгууллага дээр уг машинтай холбоотой өр төлбөр бүрэн төлөгдөж дууссан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 199/,
-Хохирол төлбөр шилжүүлсэн тухай банкны баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 115-123/,
-Шүүгдэгч нарын хохирлын нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлэн хохирогч Т.Атэй харилцан тохиролцож байгуулсан гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 132-141/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
“Дэрэвгэр жиргэрүү” ургамал нь “Ховор ургамлын жагсаалт батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоолын 350-д зааснаар ховор ургамлын ангилалд хамаарч байгаа бөгөөд тухайн ургамлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу аймаг, орон нутгийн засаг даргатай гэрээ хийсний үндсэн дээр бэлтгэдэг, Дархан-Уул аймгийн хэмжээнд дэрвэгэр жиргэрүү гэх ховор ургамлын үндсийг түүж бэлтгэх зөвшөөрөл олгогдож байгаагүй болох нь хохирогч Т.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр /1 дүгээр хавтаст хэргийн хэргийн 76/ нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Х.У, С.Ц, А.Б, Х.Э, М.М, В.А, С.С, Л.Х, Л.А, Г.Б, Р.Т нарыг зохих зөвшөөрөлгүйгээр “дэрэвгэр жиргэрүү” /Saposhnikovia divaricata/ гэх ховор ургамлын 53 кг 545 грамм үр, эрхтэнийг түүж бэлтгэн Х.У өмчлөлийн 6565УНЯ улсын дугаартай “Ниссан патрол” маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд хадгалж тээвэрлэн байгаль экологи эдийн засагт 2677250 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Ц 250000, Х.Э 227000, М.М 227000, В.А 100000, С.С 409000, Л.А 125000, Г.Б 408000, Р.Т 245650 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нөхөн төлсөн бөгөөд шүүгдэгч А.Б 333850 төгрөг, шүүгдэгч Л.Х нь 351750 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан 2677250 төгрөгийн хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна” гэж заасны дагуу хохирогч Т.А нь нөхөн төлбөрт нийт 13386250 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс суурь үнэлгээний дагуу нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байх бөгөөд шүүгдэгч С.Ц 1250000 төгрөг, М.М 1135000 төгрөг, Х.Э 1135000 төгрөг, В.А 500000, С.С 2045000, Л.А 625000 төгрөг, Г.Б 2040000 төгрөг, Р.Т 1228250 төгрөг, А.Б 1669250 төгрөг, Л.Х 1758750 төгрөгийн нөхөн төлбөрийг тус тус төлөх үүрэгтэй.
Иймд шүүгдэгч А.Б-оос гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 333850 төгрөг, нөхөн төлбөрт 1669250 төгрөг, нийт 2003100 төгрөг, шүүгдэгч Л.Х-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 351750 төгрөг, нөхөн төлбөрт 1758750 төгрөг, нийт 2110500 төгрөг, шүүгдэгч С.Ц-оос нөхөн төлбөрт 1250000 төгрөг, М.М-ээс нөхөн төлбөрт 1135000 төгрөг, Х.Э-аас нөхөн төлбөрт 1135000 төгрөг, В.А-аас нөхөн төлбөрт 500000, С.С-аас нөхөн төлбөрт 2045000, Л.А-аас нөхөн төлбөрт 625000 төгрөг, Г.Б-ээс нөхөн төлбөрт 2040000 төгрөг, Р.Т-ээс нөхөн төлбөрт 1228250 төгрөг тус тус гаргуулж, Байгаль орчин Уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Х.У, С.Ц, А.Б, Х.Э, М.М, В.А, С.С, Л.Х, Л.А, Г.Б, Р.Т нар нь ашиг олох зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Гурван голын бэлчир” гэх нэртэй газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricata/ гэх ургамлын 53 кг 545 грамм үр, эрхтнийг түүж бэлтгэн Х.У өмчлөлийн 65-65 УНЯ улсын дугаартай “Ниссан патрол” маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд хадгалж, тээвэрлэн байгаль экологи, эдийн засагт 2677250 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.У, С.Ц, А.Б, Х.Э, М.М, В.А, С.С, Л.Х, Л.А, Г.Б, Р.Т нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээдүүд бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.У, С.Ц, А.Б, Х.Э, М.М, В.А, С.С, Л.Х, Л.А, Г.Б, Р.Т нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А, Х нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо тодорхой хэмжээгээр төлж, хохирлын нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлэн хохирогч Т.Атэй харилцан тохиролцож гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 132-141/ байгуулсан байна. Мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхийг шүүгдэгч нарт үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 65-65 УНЯ улсын дугаартай, цагаан өнгөтэй, JN1TESY61U0120950 арлын дугаартай автомашин нь “Говийн цэнхэр Алтай” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй боловч энэхүү автомашиныг шүүгдэгч Х.У эзэмшлийн эд хөрөнгө гэж үзэх үндэстэй.
Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.3-т “эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эзэмшилд байвал өмчлөгч шаардах эрхээ өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдэд шилжүүлсэн гэрээ байгуулснаар эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ.” гэж хуульчилсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Баярмагнай нь “...2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 18/34 тоот албан бичгээр Авто тээврийн Үндэсний төв рүү “Говийн цэнхэр Алтай” ББСБ-аас Х.Уламбаярт 65-65 УНЯ дугаартай “ниссан патрол” машины эзэмших эрхийг шилжүүлж өгнө үү.” гэж бичиг явуулсан. Манай байгууллага дээр уг машинтай холбоотой өр төлбөр бүрэн төлөгдөж дууссан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 199/ өгчээ.
Иймд шүүгдэгч Х.У эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 65-65УНЯ улсын дугаартай “Ниссан патрол” маркийн сувдан цагаан өнгийн автомашиныг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол 65-65УНЯ улсын дугаартай “Ниссан патрол” маркийн сувдан цагаан өнгийн автомашин битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36/ хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн гэрчилгээг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 10 ширхэг төмөр хийц бүхий багажийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 6 шуудай “дэрэвгэр жиргэрүү” /Saposhnikovia divaricata/ гэх ховор ургамлын үндсийг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.У, С.Ц, А.Б, Х.Э, М.М, В.А, С.С, Л.Х, Л.А, Г.Б, Р.Т нарыг “дэвэргэр жиргэрүү” гэх ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, тээвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.У, С.Ц, А.Б, Х.Э, М.М, В.А, С.С, Л.Х, Л.А, Г.Б, Р.Т нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Х.У, С.Ц, А.Б, Х.Э, М.М, В.А, С.С, Л.Х, Л.А, Г.Б, Р.Т нарт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлж барагдуулахыг шүүгдэгч С Х.У, С.Ц, А.Б, Х.Э, М.М, В.А, С.С, Л.Х, Л.А, Г.Б, Р.Т нарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т заасны дагуу шүүгдэгч Л.Х-аас 2110500 /Хоёр сая нэг зуун арван мянга таван зуу/ төгрөг, А.Б-оос 2003100 /Хоёр сая гурван мянга нэг зуу/ төгрөг, шүүгдэгч С.Ц-оос 1250000 /Нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, Х.Э-аас 1135000 /Нэг сая нэг зуун гучин таван мянга/ төгрөг, М.М-ээс 1135000 /Нэг сая нэг зуун гучин таван мянга/ төгрөг, В.А-аас 500000 /Таван зуун мянга/ төгрөг, С.С-аас 2045000 /Хоёр сая дөчин таван мянга/ төгрөг, Л.А-аас 625000 /Зургаан зуун хорин таван мянга/ төгрөг, Г.Б-ээс 2040000 /Хоёр сая дөчин мянга/ төгрөг, Р.Т 1228250 /Нэг сая хоёр зуун хорин найман мянга хоёр зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар энэ хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Х.У-ын эзэмшлийн 6565УНЯ улсын дугаартай “Ниссан патрол” маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн гэрчилгээг Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт шилжүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Х.У, С.Ц, А.Б, Х.Э, М.М, В.А, С.С, Л.Х, Л.А, Г.Б, Р.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Х.У нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 10 ширхэг төмөр хийц бүхий багажийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 6 шуудай 53 кг 545 грамм “дэрэвгэр жиргэрүү” /Saposhnikovia divaricata/ гэх ховор ургамлын үндсийг улсын орлого болгохоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт шилжүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.У, С.Ц, А.Б, Х.Э, М.М, В.А, С.С, Л.Х, Л.А, Г.Б, Р.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ