| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/05992/И |
| Дугаар | 4943 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 4943
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 24 байр, 4 орцонд байрлах “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоо,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 26 байр, 7 тоотод оршин суух, Халзангууд овогт Намсрайн Ванданлхүндэв /РД:ХМ58022276/,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 560.100 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 26 байр, 7 тоотод оршин суух Н.Ванданлхүндэв нь 2012 оны 09 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сар хүртэл хугацааны Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний хөлс нийт 46 сарын төлбөр 560.100 төгрөгийг төлөөгүй. Иймд Н.Ванданлхүндэвээс Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөр 560.100 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбооны захирал Г.Гэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоо нь Н.Ванданлхүндэвээс 577.553 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Н.Ванданлхүндэв нь нэхэмжлэлийн шаардлага Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөр 560.100 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт бүрэн төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Ванданлхүндэв шүүхэд гаргасан тайлбартаа: Миний эзэмшлийн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 26 байр, 7 тоот дахь орон сууцыг түрээслэдэг бөгөөд “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилж буй Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөр 560.100 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 570000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Н.Ванданлхүндэвт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 560.100 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ванданлхүндэв нь нэхэмжлэлийн шаардлага буюу Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөр 560.100 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 570000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь зохигчдийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Ванданлхүндэв биелүүлснийг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Н.Ванданлхүндэв нь нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 560.100 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид бүрэн төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 8731 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА