Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 5002

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д  зааснаар Т, У нарын гэрлэлтийг цуцласугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин У.Аг эх Б.Т-ийн асрамжид, 2012 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүү У.Хг эцэг Т.Уын асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, харилцан хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                             

 

                                      

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.КУЛЬДАНА