| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06002/И |
| Дугаар | 5003 |
| Огноо | 2016-08-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 5003
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо 36и байр 2-54 тоотод оршин суух, 1967 онд төрсөн 49 настай, Боржигон овогт Цэнд-Аюушийн Болдбаатар /РД:ЧД67102471/
Хариуцагч: Баянгол дүүрэг 21 дүгээр хороо Горькийн 22 дугаар гудамж 905б тоотод оршин суух, 1970 онд төрсөн 46 настай, Урианхай овогт Батчулууны Баттогтох /РД:ЧВ70120311/.
30.000.000 төгрөгний сэлбэг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Болдбаатар, хариуцагч Б.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Болдбаатар нь иргэн Б.Баттогтоход 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр түүний эзэмшлийн Авто ломбард, авто засварын газарт 30.000.000 төгрөгний үнэтэй сэлбэг заруулахаар өгсөн. Энэ талаар Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан боловч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч Б.Баттогтохоос заруулахаар өгсөн сэлбэг юм уу 30.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Болдбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Б.Баттогтохоос сэлбэгийг биет байдлаар буцаан авахаар тохирсон тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлгож байна гэв.
Хариуцагч Б.Баттогтох шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Болдбаатар 2015 оны хавар надаас 3.500.000 төгрөгийг эхнэрийнхээ дүүгийн нэр дээрх форд машиныг барьцаалж зээлж авсан. 500.000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдсэн мөнгөнд барьцаа шаардлагатай гэхэд уул уурхайн сэлбэг барьцаалсан. Энэ хүнээс нийт 2.200.000 төгрөг авах ёстой. Миний хувьд хүнийг залилан мэхлэж эд зүйлийг нь авсан зүйл байхгүй гэв.
Хариуцагч Б.Баттогтох шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сэлбэг нь 4 хайрцаг задлаагүй тэр чигтээ байгаа. Сэлбэгийг нь биет байдлаар нь Ц.Болдбаатарт буцааж өгөхийг зөвшөөрч байна. Энэ асуудлаар шүүхэд дахин хандах, захирамжид гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Болдбаатар нь хариуцагч Б.Баттогтоход холбогдуулж заруулахаар өгсөн сэлбэг буюу 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Болдбаатар нь хариуцагч Б.Баттогтоход 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг заруулахаар өгсөн болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Шүүх хуралдааны шатанд хариуцагч Б.Баттогтох сэлбэгийг биет байдлаар нэхэмжлэгчид буцаан өгөхийг зөвшөөрч талууд тохиролцсон болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Баттогтох нь сэлбэг биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Болдбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Б.Баттогтохоос 70.200 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА