Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 234

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Г.Э-д холбогдох эрүүгийн 1918000000115 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн  Г.Э,   1991 оны 12 дугаар сарын 17-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7 ах, эгч нарын хамт Дархан-Уул аймаг Дархан сум 5 дугаар баг Залуучууд 6 гудамж 51 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Г.Э нь:

-2018 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хулгайлах зорилгоор Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Л.Даваасүрэнгийн эзэмшлийн 3 номерийн гражийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 2 ширхэг өвлийн дугуй хулгайлж 400000 төгрөгийн хохирол учруулсан.

-2018 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дархан сумын 9 дүгээр баг 4-1 дүгээр байрны гадна байрлуулсан иргэн Д.Айнегүлийн эзэмшлийн 8004ДАА улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины арын салхины жижиг шилийг хагалж бэлэн 100,000 төгрөг хулгайлж 175000 төгрөгийн хохирол учруулсан.

-2018 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нархан хотхоны 2 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Б.Анхбаярын эзэмшлийн 35-06ДАХ улсын дугаартай Тоёото аксио маркийн автомашины арын салхины жижиг шилийг хагалж гар утасны цэнэглэгчийг хулгайлж  75000 төгрөгийн хохирол учруулсан.

-2018 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4-5 дугаар байрны гадна талын зогсоолд байрлуулсан иргэн Г.Гантулгын эзэмшлийн 70-95СЭА улсын дугаартай приус 20 маркийн автомашины арын салхины жижиг шилийг хагалж  машины дунд хайрцагт байсан 25,000 төгрөгийн үнэ бүхий МР тоглуулагчийг хулгайлж 100000 төгрөгийн хохирол учруулсан.

-2019 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 1-б байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Б.Төмөрбаатарын эзэмшлийн 04-33ДАР улсын дугаартай Приус 20 маркийн автомашины арын салхины шилийг хагалж 22,000 төгрөг хулгайлж 92000 төгрөгийн хохирол учруулсан.

-2019 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Наран хотхоны 1 дүгээр байрны гадна талын зогсоолд байрлуулсан иргэн А.Сэржмядагийн эзэмшлийн 31-05УБН улсын дугаартай приус 20 маркийн автомашины арын салхины жижиг шилийг хагалж машины арын багаажинд байсан шар өнгийн 16-тай аваарийн дугуйг хулгайлж 120000 төгрөгийн хохирол учруулсан.

-2019 оны 01 дүгээр 07-ноос 01 дүгээр сарын 19-ны өдөр хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороололд байрлах иргэн Б.Энх-Амгалангийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалж нэвтрэн барилгын дотор монтажны цахилгаан нарийн утас 200м, барилгын дотор монтажны цахилгаан бүдүүн утас 100 м зэргийг хулгайлж 1175200 төгрөгийн хохирол учруулсан.

-2019 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих бусдын эд хөрөнгийг хулгайлах зорилгоор шөнө үргэлжилсэн үйлдлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг Төмөр замын 10 дугаар байрны гадаа байрлуулсан иргэн Э.Эрдэнэбаярын эзэмшлийн 12-60улсын дугаартай тоёото приус 20 маркийн автомашины жижиг цонхыг хагалж 50000 төгрөгийн хохирол учруулсан.

-Дархан сумын Өргөө баг 7 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Д.Баярхүүгийн эзэмшлийн 22-20СЭА улсын дугаартай тоёото приус20 маркийн автомашины арын жижиг цонхыг хагалж 50000 төгрөгийн хохирол учруулсан.

-Дархан сумын 4-р баг төмөр замын 19-р байрны гадна байрлуулсан иргэн Б.Баярбадралын эзэмшлийн 22-76ДАР улсын дугаартай тоёото приус 20 маркийн  автомашины арын жижиг цонхыг хагалж МР3 тоглуулагч, дугуйн том торцов, андройд гар утасны цэнэглэгч хулгайлж 125000 төгрөгийн хохирол учруулсан.

-Дархан сумын Өргөө баг 17 дугаар байрны урд иргэн Ж.Мөнхсайханы эзэмшлийн 05-91ДАХ улсын дугаартай тоёото приус 20 маркийн автомашины зүүн хойд талын жижиг цонхыг хагалж 50000 төрөгний хохирол учруулсан.

-Дархан сумын Өргөө баг 5-б байрны ард байрлах иргэн А.Долгорсүрэнгийн 8 номерийн гражийн цоожийг эвдэн нэвтэрч 68-98ДАР улсын дугаартай Тоёото клүгэр маркийн автомашины хойд салхины шилийг хагалж 12 доллар хулгайлж 361992 төгрөгийн хохирол учруулсан.

-2019 оны 01 дүгээр сарын 31-ны шөнө бусдын эд хөрөнгийг хулгайлгах зорилгоор  үргэлжилсэн үйлдлээр  Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт ГД байрны гадна байрлуулж тавьсан иргэн Л.Баярбатын эзэмшлийн 87-08ДАХ улсын дугаартай Хонда инсайт маркийн автомашины арын жижиг цонхыг  хагалж 85000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр Хараа буудлын гадна байрлуулж тавьсан иргэн М.Цэрэнчимэдийн эзэмшлийн 71-60ДАХ улсын дугаартай Приус 20 маркийн автомашины ар талын жижиг цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 14 дүгээр баг 1-а байрны урд байрлуулж тавьсан иргэн С.Н эзэмшлийн 79-93УБП улсын дугаартай  приус 20 маркийн автомашины  жижиг цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 14 дүгээр баг 1-а байрны урд байрлуулж тавьсан  иргэн Б.Энхбаярын эзэмшлийн 15-09ДАХ улсын дугаартай Приус 20 маркийн  автомашины цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 14 дүгээр багийн 1А байрны зогсоолд байсан иргэн М.Отгонбаярын эзэмшлийн 11-08ДАР улсын дугаартай Приус 20 маркийн автомашины жижиг цонхыг хагалж бэлэн 5000 төгрөг хулгайлж 80000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 14 дүгээр баг 38 дугаар байрны гадна байрлуулсан иргэн О.Жавзандоржийн эзэмшлийн 92-49ДАР улсын дугаартай Приус 20 маркийн автомашины жижиг цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 14 дүгээр баг 38 дугаар байрны гадна байрлуулсан иргэн С.Мөнхнасангийн эзэмшлийн 01-65УНУ улсын дугаартай Приус 20 маркийн автомашины жижиг цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 14 дүгээр баг 35 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Б.Батсайханы эзэмшлийн 14-54ДАР улсын дугаартай Приус 20маркийн автомашины жижиг цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 14 дүгээр баг 1-а байрны гадна байрлуулсан иргэн Г.Ганбаатарын эзэмшлийн 80-41ДАР улсын дугаартай Приус 20 маркийн автомашины арын жижиг цонхыг хагалж  “Нокиа” маркийн гар утсыг хулгайлж  95000 төгрөгийн хохирол учруулсан.

-Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөр замын 17 дугаар байрны гадна байрлуулсан иргэн  Ц.Ганбатын эзэмшлийн 28-20ДАХ улсын дугаартай Приус 20 маркийн  автомашины ар талын жижиг цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөр замын 17 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Ц.Бат-Эрдэнийн эзэмшлийн 20-13ДАР улсын дугаартай Тоёото приус 30 маркийн автомашины ар талын жижиг цонхыг хагалж 8 хайрцаг “Эссэ” тамхи хулгайлж 134000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөр замын 17 дугаар байрны гадна байрлуулсан иргэн П.Ичинхорлоогийн эзэмшлийн 32-85ДАХ улсын дугаартай  Приус20 маркийн автомашины цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Монта 5 дугаар байрны гадна байрлуулсан иргэн А.Оюунгэрэлийн эзэмшлийн 67-65УБЯ улсын дугаартай приус 20 мракийн автомашины арын жижиг цонхыг хагалж 70000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Монта 5 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Б.Төрсайханы  эзэмшлийн 60-92УБД улсын дугаартай приус 20 маркийн автомашины арын жижиг цонхыг хагалж 70000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 20-3 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Н.Дэлгэрцогтын эзэмшлийн 02-16УБК улсын дугаартай  приус 20 маркийн автомашины цонхыг хагалж 2 долларыг хулгайлж 75258 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 20-3 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Ш.Сүхбаатарын эзэмшлийн 93-93ДАР улсын дугаартай приус 20 маркийн автомашины арын жижиг цонхыг хагалж  75000 төгрөгийн хохирол учруулсан.

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр 5-3 дугаар байрны гадна байрлуулж тавьсан иргэн Б.Уранбатын эзэмшлийн 06-07ДАР улсын дугаартай приус 20 маркийн автомашины шилийг хагалж бэлэн 46000 төгрөгийг хулгайлж 121000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр 5-3 дугаар байрны гадна байрлуулж тавьсан иргэн Г.Ургамалцэцэгийн эзэмшлийн 57-47ДАХ улсын дугаартай Приус 20 маркийн автомашины цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр 35 дугаар байрны гадна зогсоолд байрлуулж тавьсан иргэн Б.Буянбатын эзэмшлийн 50-69 УБН улсын дугаартай Приус 20 маркийн автомашины цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр 33 дугаар байрны гадна зогсоолд байрлуулж тавьсан иргэн М.Батжаргалын эзэмшлийн 34-20БУЛ улсын дугаартай Приус 11 маркийн автомашины цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр 33 дугаар байрны гадна зогсоолд байрлуулж тавьсан иргэн К.Баатарсүхийн эзэмшлийн 17-44ДАР улсын дугаартай Приус 20 маркийн автомашины арын жижиг цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг хуучин хороолол 9 дүгээр байрны гадна байрлуулж тавьсан иргэн Ц.Гэрэлт-Одын эзэмшлийн 29-01ДАР улсын дугаартай приус 10 маркийн автомашины цонхыг  хагалж бэлэн 8000 төгрөг хулгайлж 48000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 15 дугаар баг хуучин хороолол 7 дугаар байрны гадна байрлуулж тавьсан иргэн Б.Мөнхтамирын эзэмшлийн 87-94УНЗ улсын дугаартай приус 20 маркийн автомашины цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 15 дугаар баг хуучин хороолол 7 дугаар байрны гадна байрлуулж тавьсан иргэн Н.Сэлэнгээгийн эзэмшлийн 99-91ДАА улсын дугаартай приус 20 маркийн автомашины арын жижиг цонхыг хагалж 150000 төгрөгийн үнэлгээтэй хутга 1 ширхэг хулгайлж 200,000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 15 дугаар баг хуучин хороолол 9 дүгээр байрны гадна байрлуулж  тавьсан иргэн Б.Батзоригийн эзэмшлийн 31-41ДАХ улсын дугаартай приус 20 маркийн автомашины арын жижиг цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан.

-Дархан сумын 16 дугаар баг хуучин хороолол 6 дугаар байрны гадна байрлуулж тавьсан иргэн Н.Энхжаргалын эзэмшлийн 12-28ДАА улсын дугаартай приус 20 маркийн автомашины ар талын жижиг цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 13 дугаар баг хуучин хорооллын 33 дугаар байрны гадна байрлуулж тавьсан иргэн М.Нарантуяагийн эзэмшлийн 28-59ДАХ улсын дугаартай приус 10 маркийн автомашины ар талын цонхыг хагалж, бэлэн задгай 10000 төгрөг хулгайлж 85000 төгрөгийн хохирол учруулсан,

- Дархан сумын 16 дугаар баг хуучин хорооллын 35 дугаар байрны гадна  байрлуулж тавьсан иргэн С.Буянжаргалын эзэмшлийн 84-78ДАР улсын дугаартай приус 10 маркийн автомашины ар талын цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 13 дугаар баг хуучин хорооллын 33 дугаар байрны гадна  байрлуулж тавьсан иргэн М.Амарсанаагийн эзэмшлийн 57-56ДАР улсын дугаартай приус 20 маркийн автомашины ар талын цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 13 дугаар баг хуучин хорооллын 33 дугаар байрны гадна байрлуулж тавьсан иргэн Д.Туяагийн эзэмшлийн 55-40ДАХ улсын дугаартай приус 20 маркийн автомашины ар талын цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан,

-Дархан сумын 13 дугаар баг хуучин хорооллын 33 дугаар байрны гадна байрлуулж тавьсан иргэн А.Баярцэцэгийн эзэмшлийн 41-24ДАР улсын дугаартай приус 20 маркийн автомашины арын жижиг цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 01 дүгээр сарын 31-ны шөнө үргэлжилсэн үйлдлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 12 дугаар байрны  гадна байрлуулсан иргэн Г.Батзаяагийн эзэмшлийн 88-75УБР улсын дугаартай приус20 маркийн автомашины цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан.

-Дархан сумын 16 дугаар баг хуучин хорооллын 12 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Т.Батбаатарын эзэмшлийн 07-12ДАР улсын дугаартай приус20 маркийн автомашины цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан.

-Дархан сумын 16 дугаар баг хуучин хорооллын 12 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Ц.Баяртсайханы эзэмшлийн 79-34ДАР улсын дугаартай приус20 маркийн автомашины арын жижиг цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан.

-Дархан сумын 16 дугаар баг хуучин хорооллын 7 дугаар байрны гадна байрлуулсан Иргэн Г.Амарсанаагийн эзэмшлийн 51-97ДАХ улсын дугаартай приус 20 маркийн автомашины цонхыг хагалж бэлэн 45000 төгрөг хулгайлж 120000 төгрөгийн хохирол учруулсан.

-Дархан сумын 16 дугаар баг хуучин хорооллын 9 дүгээр байрны гадна байрлуулсан иргэн Б.Оюунбатын эзэмшлийн 46-74ДАР улсын дугаартай приус 20 маркийн автомашины цонхыг хагалж бэлэн 75000 төгрөгийн хохирол учруулсан.

-2019 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 18 дугаар байрны гадна талын автомашины зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн А.Энхчимэгийн эзэмшлийн 10-69ДАХ улсын дугаартай приус20 маркийн автомашины арын салхины шилийг хагалж машины гол хайрцагт байсан 30000 төгрөгийг хулгайлж 105000 төгрөгийн хохирол учруулсан.

-иргэн Г.Дашлхагвын 58-15ДАХ улсын дугаартай Тоёото Пит маркийн автомашины арын салхины шилийг хагалж машины урд салхины шилэн дээр байрлуулсан 49900 төгрөгийн үнэ бүхий хар хайрцгийг хулгайлж 99900 төгрөгийн хохирол учруулсан.

-2019 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө  Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 21 дүгээр хороолол 7 дугаар байрны гадна иргэн Э.Ариунболдын эзэмшлийн 76-59ДАР улсын дугаартай тоёото приус 20 маркийн автомашины арын салхины шилийг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан.

-иргэн Т.Баярсайханы эзэмшлийн 07-51ДАР улсын дугаартай автомашины арын салхины шилийг хагалж машины голын хайрцагт байсан самсунг эс-1 маркийн гар утас, Итали Бэргамот брэндийн үнэртэй ус зэргийг хулгайлж 225000 төгрөгийн хохирол учруулсан.

-2019 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хулгайлах зорилгоор Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 39 дүгээр байрны зүүн хойд талд байрлах иргэн Б.Б автомашины гражид нэвтэрч 50 метр кабел утас, унадаг дугуй зэрэг эд зүйлсийг хулгайлж 305000 төгрөгийн хохирол учруулсан.

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Чийн эзэмшлийн 7 номерийн гражны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч  72500 төгрөгийн хохирол учруулсан.

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 39 дүгээр байрны хойд талд байрлах иргэн Д.Бямбасүрэнгийн гражид нэвтэрч 24-58ДАХ улсын дугаартай саарал өнгийн Субару порестор маркийн автомашины цонхыг хагалж 305000 төгрөгийн хохирол учруулсан.

-2019 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол 42 дугаар байрны гадна талын автомашины зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн Ц.Мөнхцацралын эзэмшлийн 05-51ДАХ улсын дугаартай приус 20 маркийн автомашины цонхыг хагалж Rhino брэндийн утас цэнэглэгч хулгайлж 125000 төгрөгийн хохирол учруулсан.

-Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол 45-а дугаар байрны гадна байрлуулсан иргэн Б.Золжаргалын эзэмшлийн 75-75ДАХ улсын дугаартай приус 20 маркийн цайвар ногоон өнгөтэй автомашины цонхыг хагалж 75000 төгрөгийн хохирол учруулсан.

-Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол 45 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Б.Ганхуягын эзэмшлийн 24-10УБӨ улсын дугаартай приус 20 маркийн мөнгөлөг өнгөтэй автомашины арын салхины шилийг хагалж G-Shok загварын эрэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэгийг хулгайлж 225000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Э нь  хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 7369850 /долоон сая гурван зуун жаран есөн мянга найман зуун тавь/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Г.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Манай гэрт миний өмнөөс хохирол төлөх хүн байхгүй. Би өөрөө ажил төрөл хийж хохирлоо барагдуулна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 6-9, 71-75, 100-113, 180-195, 2 дугаар хавтаст хэргийн 16-21, 49-67, 233-239, 3 дугаар хавтаст хэргийн 37-51, 4 дүгээр хавтаст хэргийн 191-193, 243-245, 5 дугаар хавтаст хэргийн 56-58, 95-97, 154-155, 6 дугаар хавтаст хэргийн 7-12/

 

-Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би 2019 оны 03 дугаар сарын 03-ны өглөө 11 цагийн орчим гэрээсээ гражнаасаа машинаа авах гээд граж дээр ганцаараа очсон. Тэгэхэд гражийн хаалга онгорхой, цоожийг нь мушгиж эвдсэн байсан. Би гражаас алдагдсан эд зүйл байна уу гэж бодоод хаалга онгойлгоод харахад гражийн зүүн талын хананд байсан 50 м кабел утас, хар саарал өнгийн том хүний эрэгтэй унадаг дугуй зэрэг алга байсан. Тэгээд өөрийн 24-08 ДАХ улсын дугаартай клүгэр маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг үзэхэд урд хайрцаг онгойлгосон байдалтай харин машин дотроос хулгайд алдагдсан эд зүйл байгаагүй. Би өөрийн гражид цоожлоогүй онгорхой үлдээсэн болохоор цонх шилийг нь хаглаагүй байсан. Би 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна. Би өөрийн гражийн цоожийг бас үнэлүүлсэн байгаа. Би цагдаагийн газар дээр мэдүүлэг өгөх гээд ирэхэд миний дугуй, кабел зэргийг танилцуулсан. Тухайн цагдаагийн газар дээр шөнө хураагдсан унадаг дугуй, кабел зэрэг нь миний хулгайд алдсан зүйлүүд мөн байсан. Би өөрийн эд зүйлийг олоод авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Би гражийн цоожны үнэ болох 10000 төгрөг нэхэмжилмээргүй байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 11-12/,

 

-Гэрч Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2019 оны 03 дугаар сарын 2-ноос 03-нд шилжих шөнө  00 цагаас 06 цагийн хооронд хэсгийн байцаагч, а/д Н.Бат-Амгалангийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-с 16 дугаар багийн нутаг дэвсгэрт хулгайн гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр үүрэг авч явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгэхэд 04 цаг 30 минутын орчим Дархан сумын 14 дүгээр багийн Хуучин авто вокзалын орчим явж байхад нэг залуу унадаг дугуй унасан, дугуйны рүүль дээр хар өнгийн кабел утас хуйлаад тавьсан хөдлөх гэж байсан. Тэгэхэд хэсгийн байцаагч Бат-Амгалангийн хамт яваад очиход урд өмнө Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт утас хулгай хийгээд шалгагдаж байсан Г.Э болохыг таньсан. Тэгээд хаанаас юу аваад явж байгаа талаар асуухад “би Хүслийн хотхоны барилга дээр ажиллаж байгаа, би ажил дээрээсээ кабел утас аваад явж байгаа” талаар хэлсэн.Тэгэхэд нь би Г.Эид “чи битгий худлаа яриад бай, чамайг хулгай хийдгийг мэднэ” гэж хэлээд цагдаагийн газар авчраад жижүүрийн алба хаагч нарт эд зүйлийн хамт хүлээлгээд өгсөн.” гэх мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 17/,

 

-Хохирогч Б.Б алдагдсан эд зүйлсд үнэлгээ гаргуулсан тухай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 25/,

 

-Хохирогч С.Чийн:”....Би 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчим гэрээсээ гражид  2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байрлуулсан 35-78ДАХ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг авах гээд очсон юм. Тэгэхэд миний 7 номерийн автомашины гражийн хаалга онгорхой, цоож нь байхгүй байсан. Би хаалга онгойлгоод ороход миний машины арын жижиг салхины шил хагархай байсан. Машины хаалга онгойлгоод харахад машин доторх урд хайрцаг онгойлгоод замбараагүй болгосон байсан. Тэгээд Цагдаагийн газрын 102 дугаарт залгаж хулгай орсон талаар дуудлага өгсөн. Би автомашиныхаа шилийг 65000 төгрөгөөр солиулсан. Мөн гражийн цоож шинээр 7500 төгрөгөөр авлаа. Энэ хохирлын мөнгөө гаргуулж авах саналтай байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76/,

- Хохирогч С.Чт учирсан хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 84/,

-Хохирогч Б.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 01 сарын 31-ний өдөр 18 цагийн үед Дархан сумын 14 дүгээр баг 1а байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 15-09ДАХ улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж орхиод маргааш буюу 2019 оны 02 сарын 01-ны өглөө 08 цагийн үед машиндаа суух гээд иртэл миний машины жолооч талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байсан. Гомдол санал байхгүй, учирсан хохирлоо нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 119/,

-Хохирогч С.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 18 цагийн үед Дархан сумын 14 дүгээр баг 1 а байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 79-93УБП улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж орсон. Маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ны өглөө 08 цагийн үед машиндаа суух гэж гараад иртэл миний машины жолоочийн эсрэг талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байдалтай байсан. Миний хагарсан шилний үнэлгээ 75000 болсон байна хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал байхгүй. Учирсан хохирлоо нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 123/,

-Хохирогч М.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 15 цагийн үед Дархан сумын 14-р баг ГД-н байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 71-60ДАХ улсын дугаартай цайвар ногоон өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж тавьсан. Маргааш нь буюу 2019 оны 02 сарын 01-ны өглөө 06 цагийн үед машиндаа суух гэж гараад иртэл миний машины жолоочийн талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байдалтай байсан. Миний хагарсан шилний үнэлгээ 75000 болсон байна, хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал байхгүй, учирсан хохирлоо нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 126/,

-Хохирогч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 01 сарын 31-ний өдөр 22 цагийн үед Дархан сумын 14-р багийн 2-р хороолол ГД-н байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 87-08ДАХ улсын дугаартай Инсайт маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж орхиод маргааш нь буюу 2019 оны 02 сарын 01-ны өглөө 06 цагийн үед машиндаа суух гээд гараад иртэл миний жолоочийн эсрэг талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байдалтай байсан. Миний хагарсан шилний үнэлгээ 85000 болсон байна, хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал байхгүй. Учирсан хохирлоо нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 129/,

-Хохирогч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой 21 цагийн үед Дархан сумын 14-р баг гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 80-41ДАР улсын дугаартай цагаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж орхиод маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ны өглөө 08:30 гээд ажилдаа явах гээд гараад иртэл миний машины жолоочийн арын жижиг гурвалжин цонх хагарсан байдалтай байсан. Миний саарал өнгийн нокиа маркийн жижиг гар утас голын хайрцагт цэнэггүй байсан алга болсон байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 204-205/,

-Хохирогч Б.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой 21 цагийн үед Дархан сумын 14 дүгээр багийн гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 14-54ДАР улсын дугаартай цагаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж орхиод маргааш нь буюу 2019 оны 02 сарын 01-ний өглөө 08 цагийн үед машинаас тамхиа авах гээд гараад иртэл миний машины жолоочийн эсрэг талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байдалтай байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 208/,

-Хохирогч С.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... 2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой 22 цагийн үед Дархан сумын 14 дүгээр багийн гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 01-65УНУ улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн байрлуулж орхиод маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед машиндаа суух гээд гараад иртэл машины жолоочийн эсрэг талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байдалтай байсан.Миний хагарсан шилний үнэлгээ 75000 болсон байна хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал байхгүй учирсан хохирлоо нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 210/,

-Хохирогч О.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой 21 цагийн үед Дархан сумын 14 дүгээр багийн гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 92-49ДАР улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн байрлуулж орхиод маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед машиндаа суух гээд гараад иртэл машины жолоочийн эсрэг талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байдалтай байсан.Миний хагарсан шилний үнэлгээ 75000 болсон байна хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 214/,

-Хохирогч М.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой 21 цагийн үед Дархан сумын 14 дүгээр багийн гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 11-08ДАР улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн байрлуулж орхиод маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед машиндаа суух гээд гараад иртэл машины жолоочийн эсрэг талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байдалтай байсан.Миний хагарсан шилний үнэлгээ 75000 болсон байна хүлээн зөвшөөрч байна. Миний автомашинаас бэлнээр 5000 орчим мянган төгрөг байсан тэр алга болсон байсан өөр эд зүйлс алдагдаагүй. Гомдол санал байхгүй, учирсан хохирлоо нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 217/,

-Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 14 цаг 30 минутын орчим олон улсын худалдааны төв дээрээс хөдлөөд өөрийн гражийг онгойлгож үзэхэд миний гражийн цоожийг эвдээд машины арын салхины шил хагалсан байсан. Харин өөр алдагдсан зүйл байхгүй байсан. Миний машины арын салхины шил болон гражийн цоожны үнэ болох 305000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 24/,

-Хохирогч Д.Б-д учирсан хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 32/,

-Хохирогч Б.Т-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 30-ны орой Сэлэнгэ аймгаас 21 цагийн үед Дарханд орж ирсэн юм. Тэгээд Дархан сумын 4 дүгээр сарын Монта 5 дугаар байрны гадаах ил зогсоол дээр өөрийн эзэмшлийн 60-92УББ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээ үлдээгээд амарсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө манай дүү гарч машин халаах гээд гарсан чинь миний машины хажууд зогсож байсан приус болон миний машины арын гурвалжин цонхыг хагалсан байсан. Миний машинаас ямар нэгэн эд зүйл алдаагүй байна. Надад 70000 төгрөгийн хохирол учирсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 142 /,

-Хохирогч Ш.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү Хүрэлтулга 2019 оны 01 дүгээр сарын 30-ны орой манай гэрийн гадаа Дархан сумын 5 дугаар баг 20-3 дугаар байрны гадаах ил зогсоол дээр тавьсан гэсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө намайг гэрт байхад машины цонх хагарсан байна гэж манай хүү надад хэлсэн. Ямар нэгэн эд зүйлс алга болоогүй байна гэсэн. Харин мөнгө хайсан бололтой машин доторх хамаг зүйлийг нь гаргаад тавьсан байна гэж манай хүү надад хэлсэн. Манай хүү арын жижиг гурвалжин цонхоо 65000 төгрөгөөр аваад ажлын хөлсөнд 10000 төгрөг өгсөн гэсэн. Тиймээс 75000 төгрөгийн хохирол учирсан байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 145/,

-Хохирогч Ц.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө байрны гадаа байсан машинаа аваад ажилдаа явах гээд машины хаалга онгойлгоод суух гэтэл миний машин дотор байсан эд зүйлсийг суудал дээр гаргаад тавьсан байсан. Миний машинаас ямар нэгэн эд зүйлс алдаагүй байсан. Харин Приус машины арын цонх 65000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд ажлын хөлсөнд 10000 төгрөг өгөөд 75000 төгрөгийн хохирол учирсан. Тэгээд үнэлгээний газарт очоод үнэлүүлэхдээ цонх хийлгэсэн бичиг баримтаа үзүүлээд 75000 төгрөгийн үнэлгээ гаргасан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 149/,

-Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 29-ны орой 23 цаг болж байхад төмөр замын 10 дугаар байрны 1 дүгээр орцны гадаа 20-13ДАР улсын дугаартай приус  маркийн тээврийн хэрэгслээ ил зогсоолд байрлуулсан байсан. Би өөрөө хэрэглэхээр бүтэн блок ЭССЭ нэртэй тамхи аваад түүнээс 2 хайрцагийг аваад үлдсэн 8 хайрцаг тамхийг машин дотроо үлдээсэн байсан. Тэр алга болсон. Надад нийт 134000 төгрөгийн хохирол учирсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 153/,

-Хохирогч П.И-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 30-ны орой 22 цаг өнгөрч байхад ажлаасаа буугаад байрны гадаа байдаг 2 модны голд машинаа байрлуулж тавиад гэртээ орж амарсан юм. Тэгээд өглөө нь ажилдаа явахдаа машингүй явсан юм. Миний машинаас ямар нэгэн зүйлс алдаагүй байсан. Харин тоёота приус 20 маркийн машины арын цонх 65000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд ажлын хөлсөнд 10000 төгрөг өгөөд 75000 төгрөгийн хохирол учирсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 156/,

-Хохирогч А.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой 00 цаг өнгөрч манай ээж Сувданчимэг Дархан сумын 4 дүгээр баг 5 дугаар байрны гадаа миний машиныг унаж ирээд зогсоолд тавьсан байсан.  Тэгээд өглөө 09 цаг өнгөрч байхад манай ээж ажилдаа явахаар гэрээс гартал цагдаа нар ирсэн байна гэсэн. Тэгээд очтол жолооч арын талын жижиг гурвалжин цонхыг хагалаад машин дотор байсан хамаг зүйлийг ухсан байна.  Миний машинаас ямар нэгэн эд зүйлс алдаагүй байсан. Харин Приус 20 маркийн машины арын цонх 70000 төгрөгөөр янзлуулсан. Учирсан 70000 төгрөгөөр хохирсон.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 158/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 166-181, 4 дүгээр хавтаст хэргийн 201-205, 5 дугаар хавтаст хэргийн 26-29,

 

-Хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... Би Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороололд 2 давхар хаус барьж байгаа юм. Тэгтэл 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд тус байшинд хулгайч орж үүдний хажуугийн 180*40 цонх том өрөөний том цонхны салхивч хэсэг болох 115*40 хэсгийн шил, хүрээ, том өрөө жижиг цонх болох 160*190 харьцаатай цонхны хүрээг салхивчны шилний зоорины давхрын 45*150 харьцаатай цонхны хүрээ болон салхивчны шил зэргийг хагалж дотроос монтажны кабел утас хулгайлсан.  Би нийт хагарсан цонх болон хүрээг анх хийлгэхдээ м.кв-ыг нь 180000 төгрөгөөр хийлгэж байсан. Нийт үнийн дүн миний бодож байгаагаар 894600 төгрөг болж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 245/,

-Хохирогч Б.Э учирсан хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт/ 3 дугаар хавтаст хэргийн 02-10/,

-Криминалистикийн 2019 оны 03 сарын 21-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь гэрч Г.Э-оос хураан авч шинжилгээнд ирүүлсэн гутлын баруун улаар дарагдан үүсгэгдсэн байна. гэх /3 дугаар хавтаст хэргийн 14 /,

-Хохирогч Б.У-д 75000 төгрөг,Г.Ургамалцэцэгт 75000 төгрөг, Б.Буянбатад 75000 төгрөг, К.Баатарсүхэд 75000 төгрөг, М.Батжаргалд 75000 төгрөгийн хохирол учирсан тухай эд хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 56-73/,

-Хохирогч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой 18 цагийн үед Дархан сумын 14 дүгээр багийн байрны гадна зогсоолд 34-20БУЛ улсын дугаартай цагаан ангийн Приус 11 тээврийн хэрэгслийг байрлуулж орхиод маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед машинаа хартал жолоочийн эсрэг талын жолоочийн эсрэг талын арын жижиг цонх хагалсан байсан. Миний тээврийн хэрэгслээс алдагдсан зүйл байхгүй. Хагарсан шилний үнэлгээ 75000 болсон, хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 78/,

-Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 сарын 31-ний орой 23 цагийн үед Дархан сумын 14 дүгээр баг  гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 50-69УӨН улсын дугаартай шаргал приус 20 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж орхиод маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө машиндаа суух гээд гараад иртэл машины жолооч талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байдалтай байсан. Миний автомашинаас алга болсон зүйл байхгүй. Хагарсан шилний үнэлгээ 75000 зөвшөөрч байна, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 82/,

-Хохирогч Б.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 сарын 31-ний орой 01 цагийн үед Дархан сумын 14-р баг гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 06-07ДАР улсын дугаартай цэнхэр өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн байрлуулж орхиод маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ны өглөө 06 цагийн үед машиндаа суугаад Улаанбаатар хот явах гээд үзэхэд хамаг  хайрцаг сав онгойлгоод хаячихсан байхаар нь хулгайч орсон байна гэж  юмнуудаа бүртгээд үзтэл мөнгөнөөс бусад эд зүйлс байхаар нь хөдлөөд явж байтал арын багажаа онгойлготол жижиг шил хагарсан байдалтай байсан.  Миний автомашинаас хэтэвчинд байсан 46000 орчим төгрөг байсан алга байсан. Миний хагарсан шил 75000 төгрөг болсон.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 90/,

-Хохирогч К.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 сарын 31-ний орой 22 цагийн үед Дархан сумын 13 дугаар баг гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 17-44ДАР улсын дугаартай мөнгөлөг өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн байрлуулж орхиод маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 11 цагийн үед машиндаа суух гээд иртэл жолооч талын арын жижиг цонх хагалсан байсан. Алдагдсан эд зүйл байхгүй. Хагарсан шил 75000 төгрөг болсон.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 93/,

-Хохирогч Г.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө Дархан сумын 10 дугаар багийн гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 57-47ДАХ улсын дугаартай хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж орхиод маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед машиндаа суух гээд гараад иртэл миний машины жолооч талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байдалтай байсан. Миний автомашинаас алга болсон зүйл байхгүй жижиг цонх хагарсан байсан. Хагарсан шилний үнэлгээ 75000 болсон.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 96/,

-Хохирогч Н.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 сарын 31-ний орой 21 цагийн үед Дархан сумын 16 дугаар багийн байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 12-28ДАА улсын дугаартай цэнхэр өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн байрлуулж орхиод маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 07 цагийн үед ажилдаа явах гээд гараад иртэл жолооч эсрэг талын арын жижиг гурвалжин шилийг хагалсан байсан. Миний машинаас алдагдсан зүйл байхгүй. Миний хагарсан шилний үнэлгээ 75000 төгрөг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 152/,

-Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 01 сарын 31-ний орой 22 цагийн үед Дархан сумын 16 дугаар багийн байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 31-41ДАХ улсын дугаартай хөх өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн байрлуулж орхиод маргааш нь буюу 2019 оны 02 сарын 01-ний өглөө 08 цагийн үед машиндаа суух гээд гараад иртэл машины жолоочийн эсрэг талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байсан. Миний автомашинаас алга болсон зүйл байхгүй жижиг цонх хагарсан байсан. Миний хагарсан шилний үнэлгээ 75000 болсон хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 156/,

-Хохирогч Н.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой 17 цагийн үед Дархан сумын 16 дугаар багийн байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 99-91ДАА улсын дугаартай бор шаргал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулж орхиод маргааш нь 2019 оны 02 сарын 01-ний өглөө 11 цагийн үед над руу нэг хүн залгаад “машины чинь цонх хагалсан байна” гэхээр нь гараад хартал жолооч талын арын жижиг гурвалжин шилийг хагалсан байсан. Манай нөхөрт эгч АНУ-с явуулж байсан 82 доллар буюу 210000 төгрөгийн үнэтэй хар арьсан ууттай эвхэгддэг бор өнгийн хутга 1 ширхэг алга болсон байсан. Миний хагарсан шилний үнэлгээ 50000 төгрөг болсон хүлээн зөвшөөрч байна. Гомдол саналгүй учирсан хохирлоо нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 159/,

-Хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой 01 цагийн үед Дархан сумын 16-р багийн байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 87-94УНЗ улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулж орхиод маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн үед машиндаа суух гээд гараад иртэл жолооч эсрэг талын арын жижиг гурвалжин шилийг хагалсан байсан. Миний машинаас алдагдсан зүйл байхгүй. Миний хагарсан шилний үнэлгээ 75000 болсон байна хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал байхгүй учирсан хохиролоо нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 162/,

-Хохирогч Ц.Г - ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой 01 цагийн үед Дархан сумын 16-р багийн байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 29-01ДАР улсын дугаартай саарал өнгийн приус10 маркийн тээврийн хэрэгслийн байрлуулж орхиод маргааш нь буюу 2019 оны 02-р сарын 01-ны өглөө 08.30 цагийн үед машиндаа суух гээд гараад иртэл миний машины жолоочийн эсрэг талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байсан. Миний автомашинаас 7000-8000 төгрөг алга болсон байсан. Миний хагарсан шилний үнэлгээ 40000 болсон байна хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал байхгүй, учирсан хохирлоо нэхэмжилнэ.гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 165/,

-Хохирогч Ц.Г 40000 төгрөг,Б.Мөнхтамирт 75000 төгрөг, Н.Сэлэнгээд 200000 төгрөг, Б.Батзоригт 75000 төгрөг,  Н.Энхжаргалт 75000 төгрөгийн хохирол учирсан тухай эд хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 178-200/,

-Хохирогч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний 22 цагийн үед Дархан сумын 14 дүгээр багийн гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 41-24ДАР улсын дугаартай мөнгөлөг саарал приус 20 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж орхиод маргааш буюу 2019 оны 02 сарын 01-ний өглөө 10 цагийн үед машиндаа суух гээд гараад иртэл миний жолоочийн эсрэг талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байдалтай байсан. Миний автомашинаас алдагдсан зүйл байхгүй. Гомдол саналгүй, учирсан хохирлоо нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 05/,

-Хохирогч Д.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 01 сарын 31-ний 22 цагийн үед Дархан сумын 14 дүгээр багийн гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 55-40ДАХ улсын дугаартай хөх өнгийн  приус маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж орхиод маргааш нь буюу 2019 оны 02 сарын 01-ний өглөө 10 цагийн үед машиндаа суух гээд гараад иртэл миний жолоочийн арын жижиг гурвалжин цонх хагарсан байсан. Миний автомашинаас алдагдсан зүйл байхгүй.Хагарсан шилний үнэлгээ 75000 төгрөг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 07/,

-Хохирогч М.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 31-ны орой  03 цагийн үед Дархан сумын 14 дүгээр баг байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 57-56ДАР улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж орхиод маргааш 2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн үед машиндаа суух гээд гараад машины жолооч талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байдалтай байсан.  Миний авто машинаас алга болсон зүйл байхгүй. Хагарсан шилний үнэлгээ 75000 төгрөг хүлээн зөвшөөрч байна. Гомдол саналгүй учирсан хохирлоо нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 10/,

-Хохирогч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 сарын 31-ний орой 23 цагийн үед Дархан сумын 14 дүгээр багийн байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 84-78ДАР улсын дугаартай мөнгөлөг приус 10 маркийн тээврийн хэрэгслийн байрлуулж орхиод маргааш 2019 оны 02 сарын 01-ний өглөө 08 цагийн үед машиндаа суух гээд гараад машины жолоочийн эсрэг талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байсан. Миний автомашинаас алга болсон зүйл байхгүй. Хагарсан шилний үнэлгээ 75000 болсон. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 13/,

-Хохирогч М.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 11 цагийн үед Дархан сумын 14-р байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 28-59 ДАХ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж орхиод маргааш нь буюу 2019 оны 02 сарын 01-ний өглөө 08 цагийн үед машиндаа суух гээд гараад иртэл жолоочийн эсрэг талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байдалтай байсан. Миний автомашинаас бэлнээр задгай мөнгө 500, 1000 дэвсгэрт нийт 10000 төгрөг алдагдсан. Хагарсан шилний үнэлгээ 75000 болсон хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 16/,

-Хохирогч А.Б-гт 75000 төгрөг, Д.Туяад 75000 төгрөг, М.А-д 75000 төгрөг,М.Нарантуяад 75000 төгрөг, хохирогч С.Б-д 75000 төгрөгийн хохирол учирсан тухай эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 31-50/,

-Хохирогч Г.Д-д 99900 төгрөг, А.Э-т 75000 төгрөгийн хохирол учирсан тухай эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 100-107/,

-Хохирогч Г.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай эхнэр Нямсүрэн миний нэр дээр байдаг 58-15ДАХ улсын дугаартай Хонда Пит маркийн улаан өнгийн тээврийн хэрэгслийг жолооддог юм. Тэгээд эхнэр маань 2019 оны 02 дугаар сарын 26-ны орой 21 цагийн  орчим ажил дээрээсээ буугаад Дархан сумын 8 дугаар баг 18 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр байрлуулсан байсан. Тэгээд эхнэр маань ажил дээрээ очоод 08 цагийн орчим над руу залгаад миний машины жолооч талын арын жижиг гурвалжин салхины шилийг хагалаад машин дотор байсан урд талын салхины шилэн дээр байдаг бичлэг хийдэг хар хайрцгийг хулгай хийгээд авч явсан байна гэж надад хэлсэн. Нийт 99900 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 113/,

-Хохирогч А.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2019 оны 02 дугаар сарын 26-ны орой ажил дээрээ байж байгаад  18 цаг орчим өөрийн эзэмшлийн 10-69ДАХ улсын дугаартай тоёото приус маркийн ногоон саарал өнгөтэй тээврийн хэрэгслийг гэрийнхээ гадаа Дархан сумын 8 дугаар баг 18 дугаар байрны гадна талын автомашины зогсоол дээр байрлуулчихаад гэртээ орж амарсан юм. Тэгээд маргааш өглөө нь 27-ны өдөр 07 цагийн орчим гэрээсээ гараад хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд ажлынхаа газар очсон. Тэгэхэд миний машины жолооч талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байсан. Миний машины урд талын голын хайрцагт байсан 30000 төгрөг алга болсон байсан. Түүнээс өөр эд зүйл алдагдаагүй. Миний машины арын жижиг салхины шилний үнэ болох 75000 төгрөг, машины урд талын голын хайрцагт байсан 30000 төгрөг нийт 105000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 118/,

-Хохирогч А.С-т 120000 төгрөгийн хохирол учирсан тухай эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 145-146/,

-Хохирогч А.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний машиныг найз Х.Ариунболд Улаанбаатар хотод байж байхад чинь машиныг унаад Дархан-Уул аймаг орчоод ирье гээд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр аваад явсан юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ариунболд машиныг авчирч өгсөн. Тэгэхдээ Дархан-Уул аймагт эгчийнхээ байрны гадна машиныг хонуулж байгаад жолооч талын арын жижиг цонхыг хаглаад арын багаажинд байсан аваарын шар дугуйг хулгайлаад аваад явсан байна. Миний машины арын жижиг салхины шилний үнэ болох 75000 төгрөг аваарын шар дугуй 45000 төгрөг нийт 120000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 171/,

-Хохирогч Л.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2018 оны 10 сарын 19-ний өглөө 07 цаг 50 минутад граждаа иртэл миний гражийн цоожийг эвдэж хаяад бургас шургуулаад хаалгийг нь хаасан байсан. Тэгээд би бургасыг аваад гражийн хаалгийг онгойлгоод ортол автомашины багажны баруун, зүүн талийн цонхыг хагалсан байсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 199/

-Иргэн Л.Д-д учирсан хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтас хэргийн 207/,

-Хохирогч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой гадуур найз нарын хамтаар явж байгаад 23 цаг 30 минутын орчим өөрийн эзэмшлийн 35-06 ДАХ улсын дугаартай Тоёото маркийн цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг гэрийнхээ гадаа буюу  Дархан сум 8 дугаар баг Наран хотхон 2 дугаар байрны гадна талын автомашины зогсоолд байрлуулчихаад гэртээ орж амарсан юм. Тэгээд маргааш өглөө нь гэрээсээ гараад машинаа үзэхэд миний тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын арын жижиг гурвалжин салхины шилийг хагалж машины урд залгасан ремакс брэндийн гар утасны цэнэглэгч хулгайд алдагдсан. Машины арын жижиг салхины шилний үнэ болох 55000 төгрөг ремакс брэндийн гар утасны цэнэглэгч 20000 төгрөг нийт 75000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 21/

-Криминалистикийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 30/,

-Иргэн Б.Анхбаярт учирсан хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 33-34/,

-Хохирогч Б.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2019 оны 01 дүгээр сарын 05-ны орой эхнэр Нямсүрэнгийн хамт өөрийн эзэмшлийн 0034ДАР улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хадам аав Очирбатын гэрт байж байгаад орой 22 цагийн орчим  Өргөө баг 1-б байрны гадна автомашины зогсоол дээр эхнэр Нямсүрэн жолоодож ирсэн машинаа байрлуулсан.  Тэгээд маргааш буюу 06-ны орой 18 цагийн орчим би машинаар үсчин орох гээд гарахад миний баруун талын ар талын хаалга онгорхой, баруун талын арын жижиг салхины шил хагарсан байсан.  Би машин дотроо ороод эд зүйлээ бүртгэхэд эхнэрийн саарал өнгийн түрийвчинд байсан 22000 төгрөг алга болсон байсан. Миний машины арын жижиг салхины шилний үнэ болох 70000 төгрөг, бэлэн 22000 төгрөг нийт 92000 төгрөг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 76/,

-Хохирогч Б.Т-т учирсан хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 80/,

-Иргэн Д.Айнагүльд учирсан хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 126/,

-Хохирогч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Би 2018 оны 10 дугаар сарын 18-ны орой 17 цагийн орчим хүүхдээ цэцэрлэгээс аваад Дархан сумын 9 дүгээр баг 4-1-р байрны урд талын автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 80-04ДАА улсын дугаартай мөнгөлөг өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулж тавьчхаад гэртээ орсон. 2018 оны 10 дугаар сарын 19-ны өглөө 08 цагт хоёр хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд машиндаа суугаад хөдлөх гэж байхдаа жолооч талын арын гурвалжин салхины шил хагарсан байхыг олж харсан. Миний машины урд талын жижиг хайрцагт байсан түрийвч дотроос бэлэн 100000 төгрөг хулгайд алдагдсан. Миний машины арын жижиг салхины шилний үнэ болох 75000 төгрөг бэлэн 100000 төгрөг нийт 175000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 131/,

-шинжээчийн дүгнэлтүүд /5 дугаар хавтаст хэргийн 138-152/,

-Иргэн Г.Гантулгад учирсан хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 164,170/,

-Хохирогч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой Сэлэнгэ аймгийн  Жавхлант суманд  хөдөө мал дээрээ байхад эхнэр Болороо утсаар яриад 70-95СЭА улсын дугаартай тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгслийн арын жижиг  салхины шилийг хагалаад машин урд зоолттой байсан МР тоглуулагчийг хулгайлсан.  Би  өөрийн машины арын жижиг  салхины шилний үнэ болох 75000 төгрөг МП тоглуулагчийн үнэ болох 25000 төгрөг нийт 100000 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 183/,

-Хохирогч Т.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2019 оны 02 дугаар сарын 26-ны орой Сэлэнгэ аймгаас ирээд 23 цаг орчим өөрийн эзэмшлийн 07-51ДАР улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгслийг гэрийнхээ гадаа буюу Дархан сум Өргөө баг 7 дугаар байрны гадна талын автомашины зогсоол дээр байрлуулчихаад гэртээ орж амарсан юм.  Маргааш өглөө нь 27-ны өдөр миний жолооч талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байсан. Тухайн үед миний машин онгорхой байсан. Би машин доторх эд зүйлээ үзэхэд самсунг эс-1 маркийн гар утас, Итали бэргамот брэндийн үнэртэй ус зэрэг хулгайд алдагдсан. .Миний машины арын жижиг салхины шилний үнэ болох 75000 төгрөг машины урд талын голын хайрцагт байсан самсунг эс-1 маркийн гар утасны үнэ болох 125000 төгрөгийг нэхэмжилж байна. Үнэртэй усыг хүлээн авсан.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 221-222/,

-Хохирогч Т.Б-д 225000 төгрөгийн хохирол учирсан тухай эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүд /5 дугаар хавтаст хэргийн 225/,

-Хохирогч Э.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 26-ны орой ажил дээрээ байж байгаад 23 цагийн орчим өөрийн эзэмшлийн 76-59ДАР улсын дугаартай тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгслээ гэрийнхээ гадаа Дархан сумын Өргөө баг 7 дугаар байрны гадна талын автомашины зогсоол дээр байрлуулчихаад гэртээ орж амарсан юм.  Маргааш өглөө 27-ны өдөр машин дээрээ очиход миний машины жолоочийн эсрэг талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байсан. Би өөрийн машины арын жижиг салхины шилний үнэ болох 75000 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 233/,

-Хохирогч Э.А-д 75,000 төгрөгийн хохирол учирсан тухай эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 236/,

-Хохирогч А.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой би ажлаа тараад 18 цагийн үед гэрийнхээ ард байдаг 08 номерийн түрээсэлж буй граждаа өөрийнхөө 68-98ДАР улсын дугаартай цагаан өнгийн тоёото клүгэр маркийн машиныг байрлуулж тавьсан юм. Гражаа онгойлгох гэхэд цоож нь байхгүй байсан бөгөөд гражийнхаа хаалгыг онгойлгоход миний машины арын багажны цонхыг хагалчихсан байсан. Миний машинд түрүүвч, цүнх, бичиг баримт, хувцас хунар, даатгалын урамшууллын гарын бэлэг зэрэг зүйлс байсан. Эдгээрээс түрийвчинд байсан 10 доллар 1 ширхэг 2 доллар 1 ширхэг тус тус алдагдсан.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 15/,

-Хохирогч А.Д-д гэмт хэргийн улмаас 330000 төгрөгийн хохирол учирсан тухай шинжээчийн дүгнэлт /6 дугаар хавтаст хэргийн 20-21/,

-Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дархан сум Өргөө баг 7 дугаар байрны гадаа өөрийн эзэмшлийн 2220СЭҮ улсын дугаартай машинаа байрлуулж тавьсан юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байхад манай хажуу талын залуу манай гэрийн хаалгыг тогшоод танай машины шилийг нь хагалчихсан байна гэж хэлсэн.  Машинаас эд зүйл алдагдаагүй бүрэн бүтэн байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 118/,

-Хохирогч Ж.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 08 цагийн орчим ажил дээрээс буугаад гэрийн гадна ирсэн. Тэгэхэд манай байрны гадна буюу Дархан сумын Өргөө өнгөт хороолол 17 дугаар байрны гадна талын зогсоол дээр байрлуулсан 05-91ДАХ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын арын жижиг цонхыг хагалсан байсан. Тухайн үед миний машин дотор хулгайд алдагдахаар зүйл ерөөсөө байгаагүй юм. Би арын жижиг салхины шилний үнэ болох 50000 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 123/,

-Хохирогч Э.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ны орой 23 цаг өнгөрч байхад гэрийн гадна ирсэн. Тэгээд маргааш өглөө буюу 12-ны өглөө 08 цагийн орчим ажилдаа явах гээд гараад ирэхэд жолоочийн эсрэг талын арын жижиг цонхыг хагалсан байсан. Би өөрийн машины арын жижиг салхины шилний үнэ 50000 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 128/,

-Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 23 цаг 40 минутын орчим Дархан сум Өргөө баг өнгөт хороолол 19-р байрны гадна зогсоол дээр байрлуулсан маргааш буюу 12-ны өглөө 08 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн 22-76ДАР улсын дугаартай приус 20 маркийн жолоочийн эсрэг талын арын жижиг цонхыг хагалсан байсан. Би машин дотроо орж харахад машины урд болон дунд хайрцагт байсан МР3 тоглуулагч дугуйны ком дорцов, гар утасны цэнэглэгч зэргийг хулгайлж аваад явсан байсан.Нийт 125000 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 134-135/,

-шинжээчийн дүгнэлтүүд /6 дугаар хавтас хэргийн 192-209/,

-Хохирогч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 03 дугаар сарын 02-ны орой 23 цагийн орчим  өөрийн байрны урд талын автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 24-10УБӨ улсын дугаартай приус 20 маркийн мөнгөлөг өнгөтэй тээврийн хэрэгслийг байрлуулсан.  Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 03-ны өглөө 10 цагт гэрээсээ гараад машинаа асаасан. Тэгэхэд миний машины арын салхины жижиг шилийг хагалж машины голын хайрцагт байсан G-Shock эрэгтэй хүний бугуйн цаг хулгайд алдагдсан. Нийт 225000 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 215/,

-Хохирогч Б.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Эрдэнэс таван толгой” ХХК-д уурхайд ажил дээрээ байхад эхнэр В.Цогзолмаа утсаар яриад гэрийн гадаа Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол 45 дугаар байрны гадна талын автомашины зогсоол дээр 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байрлуулсан 75-75ДАХ улсын дугаартай тоёото приус 20 маркийн цайвар ногоон өнгөтэй тээврийн хэрэгслийн арын салхины жижиг шилийг хагалсан гэж хэлсэн. Машинаас эд зүйл алдагдаагүй. Салхины шилний үнэ болох 75000 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 220/,

-Хохирогч Ц.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... Би 2019 оны 03 дугаар сарын 03-ны өглөө гэртээ нөхөр Санчир хүүхдийн хамт байж байгаад гэрээсээ гараад явсан. Тэгээд удаагүй нөхөр маань эргэн залгаад “миний машины жолооч талын арын жижиг салхины шилийг хагалаад хулгай орсон байна, чи машинд эд зүйл үлдээсэн үү?” гэж асуусан.Миний цагаан өнгийн Rhino брэндийн утас цэнэглэгч машины урд байсан алга болсон байсан Би цагаан өнгийн 50000 төгрөгийн үнэлгээтэй утас цэнэглэгчээ бүрэн хүлээж авсан. Харин өөрийн машины арын жижиг салхины шилний үнэ болох 75000 төгрөг буруутай хүнээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 232/,

-Хохирол Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 01 сарын 31-ны орой 21 цагийн үед Дархан сумын 16 дугаар багийн 9 дүгээр байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 46-74ДАР улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус20 маркийн тээврийн хэрэгслийн байрлуулж орхиод маргааш буюу 2019 оны 02 сарын 01-ний өглөө машиндаа суух гээд гараад иртэл миний жолоочийн талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байдалтай байсан. Алдагдсан эд зүйл байхгүй. Хагарсан шилний үнэлгээ 75000 болсон хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 30/,

-Хохирогч Г.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой 01 цагийн үед Дархан сумын 16-р багийн 11 дүгээр байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 51-97дах улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус20 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж орхиод маргааш буюу 2019 оны 02 сарын 01-ний өглөө 08 цагийн үед машиндаа суух гээд гараад иртэл миний машины жолоочийн эсрэг талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байдалтай байсан. Миний хэтэвчин дотор 20000 төгрөг хайрцагт 25000 төгрөг байсан. Миний хагарсан шилний үнэлгээ 75000 болсон хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 33/,

-Хохирогч Ц.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой 21 цагийн үед Дархан сумын 16 дугаар багийн 12 дугаар байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 79-34ДАР улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус20 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулж орхиод маргааш 2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 8 цагийн үед машиндаа суух гээд гараад иртэл миний машины жолоочийн эсрэг талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байдалтай байсан. Миний машинаас алга болсон зүйл байхгүй. Жижиг цонх хагарсан байсан.” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 38/,

-Хохирогч Т.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 11 цагийн үед Дархан сумын 16 дугаар баг 12 дугаар байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 07-12ДАХ улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж орхиод маргааш өглөө 08 цагийн үед машиндаа суух гээд гараад иртэл миний машины жолоочийн эсрэг талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 42/,

-Хохирогч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 01 сарын 31-ний орой 18 цагийн үед Дархан сумын 16-р багийн 12 дугаар байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн 88-75УБР улсын дугаартай цагаан өнгийн приус20 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж орхиод маргааш буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед машиндаа суух гээд гараад иртэл миний машины жолоочийн эсрэг талын арын жижиг гурвалжин цонх хагарсан байсан. Миний тээврийн хэрэгслийн голын хайрцагт байсан 5000 төгрөг алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 45/,

-Хохирогч Б.О-ад 75000 төгрөг, Г.Амарсанаад 75000 төгрөг, Ц.Баяртсайханд 75000 төгрөг, Т.Батбаатарт 75000 төгрөг, Г.Батзаяад 75000 төгрөгийн хохирол учирсан тухай эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүд /7 дугаар хавтаст хэргийн 59-77/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Г.Э нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 7369850 /долоон сая гурван зуун жаран есөн мянга найман зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас бусдад нийт 7369850 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр /1 дүгээр хавтас хэргийн 84, 142, 146, 152, 157, 219, 226, 231, 235, 240, 2 дугаар хавтаст хэргийн 32, 183, 189, 193, 197, 201, 209, 213, 3 дугаар хавтаст хэргийн 3, 8, 57, 61, 65, 73, 69, 178, 182, 186, 190, 194, 197, 4 дүгээр хавтаст хэргийн 31, 35, 39, 43, 48, 100, 105, 145, 207, 5 дугаар хавтаст хэргийн 33, 80, 125, 164, 169, 228, 240, 6 дугаар хавтаст хэргийн 20, 138, 142, 147, 151, 192, 197, 202, 208, 7 дугаар хавтас хэргийн 60, 64, 68, 72, 76/ нотлогдож байх бөгөөд хохирогч Б.Б 305000 төгрөгийн унадаг дугуй, Г.Г-ын 20000 төгрөгийн гар утас, Т.Б- 100000 төгрөгийн үнэртэй ус, Ц.М-ын 50000 төгрөгийн гар утас цэнэглэгч зэргийг хүлээлгэн өгсөн болох нь хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би хулгайд алдагдсан унадаг дугуй, кабел зэргээ буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 11-12/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23/, үнэртэй усыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 234/, гар утас цэнэглэгч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 246/ зэргээр нотлогдож байна.

Мөн мөрдөн байцаалтын шатанд Г.Э-оос хураан авсан 66300 төгрөгийг хохирогч М.Батжаргалд хүлээлгэн өгсөн болох нь хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэлээр /7 дугаар хавтаст хэргийн 177/ тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Э-оос хохирогч С.Ч-т 72500, Б.Энхбаярт 75000, С.Нт 75000, М. Цэрэнчимэдэд 75000, Л.Баярбатад 85000, Г.Ганбаатарт 75000, Б.Батсайханд 75000, С.Мөнхнасанд 75000, О.Жавзандоржид 75000, М.Отгонбаярт 80000, Д.Бямбасүрэнд 305000, Н.Дэлгэрцогтод 75258, Б.Төрсайханд 70000, Ш.Сүхбаатарт 70000, Ц.Ганбатад 75000, Ц.Бат-Эрдэнэд 134000, П.Ичинхорлоод 70000, А.Оюунгэрэлд 70000, Б.Энх-Амгаланд 1175200, Б.Уранбатад 121000, Г.Ургамалцэцэгт 75000, Б.Буянбатад 75000, М.Батжаргалд 8700, К.Баатарсүхэд 75000, Н.Энхжаргалд 75000, Б.Батзоригт 75000, Н.Сэлэнгэд 200000, Б.Мөнхтамирт 75000, Ц.Гэрэлт-Одод 48000, А.Баярцэцэгт 75000, Д.Туяад 75000, М.Амарсанаад 75000, С.Буянжаргалд 75000, М.Нарантуяад 85000, Г.Дашлхагвад 99900, А.Энхчимэгт 105000, А.Сэржмядагт 120000, Л.Даваасүрэнд 400000, Б.Анхбаярт 75000, Б.Төмөрбаатарт 92000, Д.Айнагүлд 175000, Г.Гантулгад 100000, Т.Баярсайханд 125000, Э.Ариунболдод 75000, А.Долгорсүрэнд 361992, Б.Баярбадралд 125000, Э.Эрдэнэбаярт 50000, Ж.Мөнхсайханд 50000, Д.Баярхүүд 50000, Б.Ганхуягт 225000, Б.Золжаргалд 75000, Ц.Мөнхцацралд 75000, Б.Оюунбатад 75000, Г.Амарсанаад 75000,  Ц.Баяртсайханд 75000, Т.Батбаатарт 75000, Г.Батзаяад 80000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г.Э нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 7369850 /долоон сая гурван зуун жаран есөн мянга найман зуун тавь/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бүтэн өнчин зэрэг амьдралын нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон /1 дүгээр хавтаст хэргийн 31, 33, 166/ нийт 101 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж 1 хос түрийтэй гутал, Dalang гэсэн бичиглэлтэй 1 хос пүүзэн гутал зэргийг Г.Эид буцаан олгож,  Айпоне 5 маркийн гар утас 1 ширхэгийг зарж борлуулан хохирол төлбөрт тооцон олгуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Г.Эийн эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч   Г.Эийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 7369850 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч   Г.Э-ид 3 жилийн /гурав жил/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Эид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Эийн энэ хэрэгт 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 101 /нэг зуун нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Э-оос Г.Э-оос хохирогч С.Ч-т 72500, Б.Энхбаярт 75000, С.Нт 75000, М. Цэрэнчимэдэд 75000, Л.Баярбатад 85000, Г.Ганбаатарт 75000, Б.Батсайханд 75000, С.Мөнхнасанд 75000, О.Жавзандоржид 75000, М.Отгонбаярт 80000, Д.Бямбасүрэнд 305000, Н.Дэлгэрцогтод 75258, Б.Төрсайханд 70000, Ш.Сүхбаатарт 70000, Ц.Ганбатад 75000, Ц.Бат-Эрдэнэд 134000, П.Ичинхорлоод 70000, А.Оюунгэрэлд 70000, Б.Энх-Амгаланд 1175200, Б.Уранбатад 121000, Г.Ургамалцэцэгт 75000, Б.Буянбатад 75000, М.Батжаргалд 8700, К.Баатарсүхэд 75000, Н.Энхжаргалд 75000, Б.Батзоригт 75000, Н.Сэлэнгэд 200000, Б.Мөнхтамирт 75000, Ц.Гэрэлт-Одод 48000, А.Баярцэцэгт 75000, Д.Туяад 75000, М.Амарсанаад 75000, С.Буянжаргалд 75000, М.Нарантуяад 85000, Г.Дашлхагвад 99900, А.Энхчимэгт 105000, А.Сэржмядагт 120000, Л.Даваасүрэнд 400000, Б.Анхбаярт 75000, Б.Төмөрбаатарт 92000, Д.Айнагүлд 175000, Г.Гантулгад 100000, Т.Баярсайханд 125000, Э.Ариунболдод 75000, А.Долгорсүрэнд 361992, Б.Баярбадралд 125000, Э.Эрдэнэбаярт 50000, Ж.Мөнхсайханд 50000, Д.Баярхүүд 50000, Б.Ганхуягт 225000, Б.Золжаргалд 75000, Ц.Мөнхцацралд 75000, Б.Оюунбатад 75000, Г.Амарсанаад 75000,  Ц.Баяртсайханд 75000, Т.Батбаатарт 75000, Г.Батзаяад 80000 төгрөгийг  тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж 1 хос түрийтэй гутал, Dalang гэсэн бичиглэлтэй 1 хос пүүзэн гутал зэргийг Г.Э-ид буцаан олгож, Айпоне 5 маркийн гар утас 1 ширхэгийг зарж борлуулан хохирол төлбөрт тооцон олгуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Э-ийн эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Я.ТУУЛ