| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06725/И |
| Дугаар | 5049 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 5049
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 1 тоот хаягт байрлах, “Монголын цахилгаан холбоо” ХК
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС 50-р байшин, 1 тоотод оршин суугч Дархан овогт Санжаажавын Өлзийсайхан /РД:ЧР78072416/
Үйлчилгээний төлбөрт 117.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Өлзийсайхан нь “Монголын цахилгаан холбоо” ХК-тай WL0016570 тоот гэрээг байгуулж 90150630 дугаарын телефон утас ашиглаж байгаад 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн тооцоогоор 117000 төгрөгний үйлчилгээний хөлсийг төлөлгүй одоо хүртэл байгууллагыг хохироож байна. Төлбөрийг төлүүлэх талаар бид удаа дараа шаардсан боловч төлбөрөө сайн дураараа төлөхгүй байна.
Иймд С.Өлзийсайханаас үйлчилгээний төлбөрт 117000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч С.Өлзийсайхан нь нэхэмжлэлийн шаардлага 117000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Өлзийсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Өлзийсайхан нь “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 117000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь хариуцагч С.Өлзийсайханд холбогдуулан үйлчилгээний төлбөрт 117.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Өлзийсайхан нь “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 117000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч С.Өлзийсайханы зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч С.Өлзийсайханаас 2290 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.Өлзийсайхан нь “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 117000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 4580 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2290 төгрөг, хариуцагч С.Өлзийсайханаас 2290 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА