Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 5050

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 1 тоот хаягт байрлах, “Монголын цахилгаан холбоо” ХК

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 15 гудамж, 108 тоотод оршин суух, Томоо овогт Балдансанжаагийн Бямбасүрэн /РД:НР71082660/

Үйлчилгээний төлбөрт 219.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Бямбасүрэн нь “Монголын цахилгаан холбоо” ХК-тай WL0057200 тоот гэрээг байгуулж 90156798 дугаарын телефон утас ашиглаж байгаад 2011 оны 08 дугаар сарын  15-ны өдрийн тооцоогоор 219000 төгрөгний үйлчилгээний хөлсийг төлөлгүй одоо хүртэл байгууллагыг хохироож байна. Төлбөрийг төлүүлэх талаар бид удаа дараа шаардсан боловч төлбөрөө сайн дураараа төлөхгүй байна. Иймд Б.Бямбасүрэнгээс үйлчилгээний төлбөрт 219.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.     

 

              Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Бямбасүрэн нь нэхэмжлэлийн шаардлага 219.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөөс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор 73000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор 73000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор 73000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Бямбасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Бямбасүрэн миний бие “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 219.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг төлбөрөөс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор 73000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор 73000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор 73000 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь хариуцагч Б.Бямбасүрэнд холбогдуулан үйлчилгээний төлбөрт 219.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бямбасүрэн нь “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 219.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөөс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор 73000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор 73000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор 73000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Бямбасүрэнгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Б.Бямбасүрэнгээс 3610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

             

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                       

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Бямбасүрэн нь “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 219.000 төгрөгөөс 73000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор, 73000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор, 73000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 7220 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3610 төгрөг, хариуцагч Б.Бямбасүрэнгээс 3610 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА