Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/21

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга А.Батцог,

            Улсын яллагч Д.Алимаа,

            Шүүгдэгч С.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн С-ийн У-д холбогдох эрүүгийн 1827000000085 тоот хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны едер хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19__ оны 06 дугаар сарын 13-ны өдөр

Өвөрхангай аймгийн Бат-Ө- суманд төрсөн, __ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ___ багт оршин суух хаягтай, одоо Өвөрхангай аймгийн Бат-Ө- сумын ___ багийн ___ оршин суух, гавъяа  шагналгүй,

             Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1993 оны 09 дугээр сарын 24-ний өдрийн 1/29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2,123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

 Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дугээр шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар,

            Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дугээр шүүхийн 1999 оны 01 дугээр сарын 11-ний өдрийн 1/02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зуйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 03 дугаар сарын  02-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар, -

 Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дугээр шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,

            Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

 Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дугээр               сарын 03-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 08 сарын хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хураахгүйгээр 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан гэх, Б овгийн С-ийн У- /РД: ___/.

 

                                                         Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.У- нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Бат-Ө- сумын ___ баг ___ оршин суух В.Т-ын гэрт өөрийн дүү С.Ө-гийн хөлөн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт холбогджээ. /яллах дугнэлтэд дурдсанаар/                                                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:Шүүгдэгч С.У- шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: "...Би 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр согтуу ээж В.Т-ын гэрт ортол миний төрсөн дүү С.Ө- ээжийнд согтуу байсан. Бид хоёр маргалдаж улмаар барилцаж аваад манай дүү намайг дороо хийгээд дарсан. Тэр үед би хажууд байсан хутгыг аваад дүүгийнхээ дороос 2-3 удаа хутгаар хатгасан. Тэгээд дүү Ч.Д-ын гэрт орж би С.Ө-г хутгалчихлаа гэж хэлээд буцаж ээжийн гэрт ороод дүү С.Ө-гийн шархийг боож өгсөн. Удалгүй цагдаа болон эмнэлэгийнхэн ирсэн. Намайг цагдаа нар авч явсан. Манай дүү С.Ө-г эмнэлэгийнхэн авч явсан..." гэв.

Хохирогч С.Ө-гийн өгсөн: "2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн үед манай гэрт болсон асуудал байгаа юм. Манай ах С.У- намайг хутгалж биед гэмтэл учруулсан. Бид хоёр хоёулаа согтуу байсан. Төрсөн ах дуу нар болохоор бие биенийхээ үгийг даахгүй маргалдаад барилцаж авсан. Тэгтэл ах С.У- намайг зуун хөлийн гуя, тахимд 3 удаа хутгалж биед гэмтэл учруулсан. Бид хоёр бие биенийхээ үгийг даахгуй л ийм асуудал болсон. Миний эзэмшлийн хутга байгаа юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар хуудас/,

Гэрч В.Т-ын өгсөн: "2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Ө- сумын ___ баг ___ байх манай гэрт болсон асуудал байгаа юм. Би зээ Ч.Д-ынд байж байхад манай гэрт С.У-, С.Ө- хоёр хэрэлдээд байгаа бололтой байсан. Гэтэл С.У-, Ч.Д-ынд хутга барьсан би С.Ө-г энэ хутгаар хутгалчихлаа гээд манай ногоон иштэй хутгийг бариад ороод ирсэн. Гэртээ ортол С.Ө-гийн хел хавьд нь хутгалсан байсан. С.У- нэг юмаар хөлийг нь боож байгаа  бололтой байсан. Тэгээд эмч дуудаж цагдаа дуудаж үзүүлсэн" гэсэн мэдүүлэг /хх- ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Ч.Д-ын өгсөн: "2018 оны 10 дугаар сарын 23-ны орой 20 цаг  өнгөрч байхад манай хажуу айлын С.Ө-, С.У- нар нь манай гэрт орж ирээд зодоон хийх гээд байсан. Тэгээд С.Ө- ахыг эхлээд гэрээсээ гаргаад явуулсан. Тэгээд 5 орчим минутын дараа С.У- ах манай гэрээс гарсан. Тэгтэл эмээ В.Т- орж ирсэн. С.Ө-, С.У- хоёр хоорондоо маргалдаад байгаа бололтой байсан. Удалгүй манай гэрт С.У- ах хутга барьчихсан С.Ө-г хутгалчихлаа гээд ороод ирсэнээ буцаад гараад явсан. Эмээ В.Т- бид хоёр гэрт нь ортол С.У-, С.Ө-гийн хөлийг юмаар боогоод цусыг нь тогтоох гээд байгаа бололтой дээсээр хөлийг нь боосон байсан. Тэгээд эмнэлэг цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрт орж ирээд хоорондоо  чи амжихгүй шүү чи намайг барахгүй шүү гээд байсан. Тэгэхээр нь би хөөгөөд гаргасан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны едрийн №669 тоот дүгнэлтэд "1, Үзүүлэгч С.Ө-гийн биед баруун хөлийн гуя, баруун хөлийн өвдөгний нуглаасны ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт /хх-ийн 29 дугээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-3 дугаар  хуудас/,

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хулээн авсан тэмдэглэл / хх 5 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.У-гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болон  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 41-42, 44-98 дугаар хуудас/

Шүүгдэгч С.У- нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ баг ___ оршин суух В.Т-ын гэрт өөрийн дүү С.Ө-гийн хөлөн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Ө-гийн /хх 17-20 дугаар хуудас/, гэрч В.Т-ын /хх 22-23 дугаар хуудас/, гэрч Ч.Д-ын /хх 24-25 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №669 тоот дүгнэлт /хх 29 дугаар хуудас/,эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-3 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийг хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шуух хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар  шүүгдэгч С.У-гийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бурэн хийгдсэн байна. /13

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжуулсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч С.У-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч С.У-г хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хулээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтэй чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.У- нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 8 хоног цагдан хоригдсон, цагдан хоригдсон 8 хоногийг буюу 64 цагыг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцох, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хорио тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй

болохыг,

Шуугдэгч С.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүгдэгчийг суллаж, шүүгдэгч С.У-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны товыг шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн бөгөөд хохирогч шүүх хуралдаанд суухгүй, гомдол саналгүй гэсэн тул оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, ,1.3, 1.4,4, 5 дахь хэсзг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дугээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Б овгийн С-ийн У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн С-ийн У-г 350 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгуй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4.  Шүүгдэгч С.У- нь 8 хоног цагдан хоригдсон, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-гийн цагдан хоригдсон 8 хоногийг буюу 64 цагыг шүүгдэгч С.У-д оногдуулсан 350 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасж тооцсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.11 дугээр зүйлийн 1, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүгдэгчийг   суллаж,   шүүгдэгч   С.У-д   хувийн   баталгаа   гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсугэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хургуулснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга-хэмжээг хэвээр ургэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХ-АМГАЛАН