| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0514/Э |
| Дугаар | 580 |
| Огноо | 2019-07-16 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 580
2019 07 16 2019/ШЦТ/580
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч П.Ариунболд, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч С.Шүрэнцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Амармөрөн,
шүүгдэгч З.Х, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ходархад овгийн Зоригтбаатарын Хүдэрбаатарт холбогдох эрүүгийн 1911000300546 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, өрөгч угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 15 дугаар гудамжны 65 г тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ходархад овогтой З. Х, /РД: ЖЯ81042515/,
Шүүгдэгч З.Х нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 15 дугаар гудамжны 656в тоотод өөрийн төрсөн хүү болох 7 настай Х.Шаравжамцын толгойн тус газарт нь шилэн сав шидэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Хаас мэдүүлэхдээ: “..Би хэрэг гарсан өдөр 10 цагийн үед гаднаас хүүгээ түлээ оруулж, ирээд гар түл гэсэн. Тэгээд гал асаагуураа асуухад пийшингийн хажууд тавиад буудуулчихсан байсан. Тэгээд чи өдөр болгон ингээд гал асаагуур пийшингийн дэргэд буудуулах юм бол пийшин буудна шүү дээ гээд хүүхдээ загнасан. Би пийшингийн дэргэд ороо засаж, унтдаг байсан. Тэгээд би хүүгээ ор зас гээд миний шилтэй шээсийг асгачих гэж хэлэхэд эргэж харахгүй байхаар нь сонсохгүй байгаа юм байна гээд гараа сугалаад татахад гарт шээстэй шил таараад шидэгдсэн. Би харвачихсан байсан болохоор сайн ярьж чадахгүй байсан ...” гэсэн мэдүүлэг
Насанд хүрээгүй хохирогч Х.Шаравжамцаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-19-20/ “..Аав Хүдэрбаатар уг өдөр 12 цагийн орчим намайг галаа түл гэхээр нь би гадаа гарч мод хагалан, хагалсан модоо зуухандаа хийж байгаад аавынхаа асаагуураар галаа асаасан. Галаа асахаар нь дээрээс нь нүүрс хийчихээд аавын асаагуурыг зуухны хажууд мартсан байсан. Аав надаас асаагуураа нэхэхээр нь би зуухны хажуугаас асаагуурыг нь авах үед зуухны хажууд байсан асаагуур нь хайлаад эвдэрсэн байсан. Тэгтэл аав уурлаж өдөр болгон асаагуур эвдээд байна гээд өөрийнхөө шээсний шилэн савыг авч надруу шидсэн. Уг шилэн сав нь миний толгойн духны зүүн дээд хэсэгт онож миний толгойноос цус гарч эхэлсэн. Аав босож ирээд миний толгойн цус гарч байсан хэсгийг усаар угаагаад намайг “гай болж ханадаггүй пиздаа юмаа” гээд байсан. Дараа нь цус гарсан хэсгийг гялгар уутаар дарж байгаад малгай өмсөөд намайг дэлгүүрлүү талханд яваад ир гээд гаргасан. Би дэлгүүрээс талх аваад ирэхэд миний толгойн цус гарсан хэсгээс гялгар уутыг авч сонингоор дарж цусыг минь тогтоосон. Тэгээд надад ээждээ “нүүрс хагалж байгаад толгойгоо хагалсан гэж ээждээ хэлээрэй тэгэхгүй бол ална шүү” гээд байсан. Дараа нь ээжтэй утсаар яриад энэ хүүхэд чинь нүүрс хагалж байгаад толгойгоо хагалсан гэж хэлсэн. Ээж орой ирээд намайг хараад надаас үнэнээ хэлээрэй ээждээ гээд байхаар нь би ээжид аав намайг шилээр толгойруу цохиж толгой хагалсан гэдгийг нь хэлсэн юм. “...шилээр цохьсоны дараа аав миний нурууруу гараараа 2 удаа цохисон...”, “...намайг гэмтэл бэртэл учиртал зодож байгаагүй намайг үймүүллээ гээд л ганц нэг цохиж байсан ...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1083 тоот “...Х.Шаравжамцын биед дух ясны хугарал, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, хуйхан дор хий хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33х/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Амармөрөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тэгээд 12 цагийн үед залгаад хүү нүүрс хагалж байгаад толгойгоо шалбалаад хаячихлаа гэхээр нь би хүүг надруу явуулчих гэсэн. Тэгээд 15 цагийн үед надруу дахиж залгаад хүүгийн чинь цус тогтохгүй байна гэсэн. Тэгэхээр нь би орой очоод эм тариа аваад очьё гэсэн. Ингээд би ажлаа тараад Хүдэрбаатарлуу залгаад тос авах уу гэсэн чинь трихопол ав тэгээд ганц юм аваарай гэхээр нь би архи дарс авахгүй гэсэн чинь өмхий янхан болихгүй юу энд улдсэн хүүхэд чинь байгаа шүү би чамайг ирэхэд мэдчихье гэсэн. Тэгээд харихаар явж байхад манай хүү Шаравжамц надад ээж таныг архи авч ирэхгүй бол бүгдийг нь алаад хөөгөөд гаргана гэж байна гэхээр нь би архийг нь аваад хүүгийнхээ шархыг цэвэрлэх эм тариа бинт аваад гэртээ харьсан. Тэгээд гэртээ хариад Хүдэрбаатар намайг авч ирсэн архинаас уу гээд дарамтлаад байсан. Тэгээд архиа уучихаад ахиад архи авч ир гээд намайг дарамтлаад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...”, “...манай хүүгийн толгойн зүүн талын хэсгийг гүн хагалсан байна. Ерөнхийдөө босч чадахгүй болохоор нь хажуу хавиргандаа юу байна аваад шидчихдэг болсон. Өөрийнхөө амийг хорлох гэж оролдоно...”, “...2018 оны 05 дугаар сард харвалт өгөөд ажлаасаа гарсан...”, “...надтай танилцаад удаагүй аав, ээж хоёр нь нас барж байсан. Түүнээс хойш архи ууж эхлэх болсон юм. Уул нь архи дарс уугаагүй. Эрүүл саруул үедээ бол уурлаад байх нь бага. Нэг их уурлаад байх нь ховор боловч харваснаасаа хойш гэнэт огцом ууртай болсон. Эрүүл саруул архи уугаагүй үедээ хүүхдүүдээ загнаж зандраад байдаггүй...”, “...Харваснаасаа хойш гэнэт уурлаад байдаг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн Мэндийн Үндэсний төвийн Сэтгэц эмгэг судлалын комиссын “...З.Х нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 38-39х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-45-46/ “..Шээс асгаж өгөхгүй болохоор нь санамсаргүй шидсэн чинь оносон...”, “...Би уг гэмтлийг өөрийн хүү Шаравжамцад учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...”, “...Тухайн үед тал цус харвасанаас болоод сэтгэлээр унаж сэтгэл санаа тогтворгүй болсон байсан юм. Хүнтэй ярьж ойлголцохгүй болохоор үүндээ бухимдаад байдаг байсан юм. Үүнээс болж өөрийн хүүхдээ гэмтээсэндээ маш их гэмшиж байна ..” гэх мэдүүлэг, шүүгдэгч З.Хын насанд хүрээгүй хохирогчийн төрсний бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч З.Хын иргэний үнэмлэхний лавлага /хх-48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг мөдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярмаа шүүгдэгч нь хүүхдээ байнга зодсон гэх шинж тогтоогдохгүй байна. Цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан нь шүүгдэгчийн биеийн байдал нь муудсанаас хойш болсон үйл явдал. Түүний эхнэр мөн хурц ааштай, согтууруулах ундаа хэрэглэж гаднаас орж ирснээс болж маргаан гарч байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэх боловч шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1083 тоот “ ... Х.Шаравжамцын биед дух ясны хугарал, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, хуйхан дотор хий хуралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч Х.Шаравжамц, гэрч А.Амармөрөн, шүүгдэгч З.Хын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг аюулын зэргийн үнэлгээ, илтгэх хуудас, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нийгмийн ажилтан Т.Энх-Амгалангийн хийсэн хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч З.Х бага насны хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч З.Х 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 15 дугаар гудамжны 656в тоотод өөрийн төрсөн хүү болох 7 настай Х.Шаравжамцын толгойн тус газарт нь шилэн сав шидэж дух ясны хугарал, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, хуйхан дор хий хуралт гэмтэл учруулжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчид хүнд хохирол учирсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч бага насны хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж насанд хүрээгүй хохирогчруу шилэн сав шидэж түүнд гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч З.Х насанд хүрээгүй хохирогч Х.Шаравжамцын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд бага насны хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байна. Иймд шүүгдэгч З.Х бага насны хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, хуульд зааснаас доогуур ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Х нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
1. Шүүгдэгч Ходархад овогтой Зоригтбаатарын Хүдэрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч З.Хыг 3 /гурав/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч З.Хт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч З.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч З.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД П.АРИУНБОЛД
Л.ГАЛБАДАР