Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 41

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар  ХК-ийн нэхэмжлэлтэй тус аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/350 дугаар захирамжийг бүхэлд нь, сумын Засаг даргын 2014 оны 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дүгээр захирамжаас Г.т холбогдох хэсгийг, 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 131 дүгээр захирамжаас ******* ХК-ийн******* газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., гуравдагч этгээд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М., гуравдагч этгээд Г.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээЗавхан аймаг дахь******* газар нь сумын Жинст багийн нутаг дэвсгэрт шүүхийн зүүн хойд талд байрлах 1300 м2 газрыг 1998 оноос хойш одоог хүртэл хууль ёсны дагуу эзэмшихдээ зохих журмын дагуу газрын төлбөрийг жил бүр төлж, эзэмшиж ирсэн. 2008 оны 2 дугаар сарын 28-нд газар эзэших гэрчилгээгээ дахин шинэчилж авсан. Энэхүү газар эзэмших гэрчилгээ нь 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн юм. Манай компаний эзэмшлийн 1300 м2 газрыг 1998 оны 112 дугаар шийдвэрээр олгосон бөгөөд сумын Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн 113 дугаар шийдвэрээр дахин шинэчилж, гэрчилгээ олгосон байсан. Гэтэл 2016 оны 9 дүгээр сараас манай эзэмшлийн газар дээр . гэдэг хүн хэдхэ...................н хоногийн дотор хүмүүсээр байшин бариулж, блокон хашааг хууль бусаар барьсан. Үүнийг манай Завхан аймаг дахь******* газраас албан тоотоор Мэргэжлийн Хяналтын газарт хандаж хууль бусаар дур мэдэн байгууллагын газар дээр хашаа байшин барьсан үйлдлийг таслан зогсоож өгнө үү гэж хандсан. Тухайн үед ямар нэгэн захиргааны акт гарсныг мэдээгүй байсан. Үүний дараа Мэргэжлийн Хяналтын газраас манай байгууллагад 2016 оны 9 дүгээр сарын 20-доор албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дүгээр захирамжаар .............. ХХК д эзэмшүүлсэн байна гэсэн. Мөн сумын газрын даамлаас тодруулахад танай байгууллагын газрын гэрчилгээ олгосон захирамжийг сумын Засаг даргын 2010 оны 131 дүгээр захирамжаар хүчингүй болгосон гэж амаар хэлсэн учраас эхлээд манай газрын гэрчилгээг хүчингүй болгож, дараа нь ХХК-д эзэмшүүлсэн байна гэж ойлгосон. Тэгээд сумын газрын даамлаас амаар авсан хариу тайлбар, Мэргэжлийн Хяналтын газраас албан тоотыг үндэслэн сумын Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох Завхан аймгийн Засаг даргад сумын Засаг даргын 2011 оны 124 дүгээр захирамжаар .................. ХХК-д эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах, мөн манай газрын гэрчилгээ олгосон захирамжийг хүчингүй болгосон сумын Засаг даргын 2010 оны 131 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасан. Гэтэл аймгийн Засаг даргаас 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хүртэл албан ёсны хариу өгөөгүй учир 12 дугаар сарын 7-ний өдөр ******* ХК-ийн Завхан аймаг дахь Шуудан үйлчилгээний газар, түүнийг төлөөлж дарга танай шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шүүгчийн захирамж гарсан. Шүүгч захирамжиндаа хүчингүй болгуулах гээд байгаа захиргааны актууд нь бодит байдал дээр байгаа эсэх нь тодорхойгүй, танай байгууллагын хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байна. ******* ХК-ийг нь төлөөлөх эрхгүй байна гэсэн учраас уг захирамжуудыг олох гэж цаг хугацаа алдсан. Учир нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дээрх захирамжуудын хуулбар хувийг авах гэж сумын газрын даамал ийг аймгийн газрын албан дээр уулзахад сумын захирамжууд энд байхгүй бүгд сумын Тамгын газарт байгаа тэнд газрын мэдээллийн санг цахимжуулах төслийн багт байгаа гэсэн. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр газрын даамал ийн зөвшөөрлөөр сумын Засаг даргын Тамгын газар байрлах газрын мэдээллийн санг цахимжуулах төслийн хүмүүсээс дээрх захирамжуудын хуулбарыг авсан. Гэтэл 2011 оны 9 дүгээр сарын 13-ний өдрийн сумын Засаг даргын 124 дүгээр захирамжид 20 иргэнд газар эзэмшүүлсэн байсан боловч ХХК-д газар эзэмшүүлсэн тухай юу ч байхгүй байсан. Мөн 2010 оны 131 дүгээр захирамжинд 5 аж ахуйн нэгжийн газрын гэрчилгээг хүчингүй болгосон боловч яг ямар аж ахуйн нэгж гэдэг нь мэдэгдэхгүй байсан учраас манай байгууллагын газар дээр яг ямар захиргааны акт гарсан нь тодорхойгүй байсан. Шүүхээс энэ хооронд нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр буцаасан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дээрх төслийн хүмүүс дээр дахин очиж ХХК гэдгээр нь хайж өгөхийг хүссэн. Төслийн хүмүүс тухайн газрын кадастр, ******* ХХК-ийн нэрээр хайж анх гэрчилгээ авахад бүрдүүлж өгсөн баримтуудыг шүүж үзээд танай газар дээр 2011 оны 124 дүгээр захирамжаар Г. гэдэг хүнд 763.4 м2 газрыг үйлчилгээний зориулалттай эзэмшүүлсэн байна. Энэ газар нь танай хэлээд байгаа газартай давхардсан байна гэсэн. Мөн дээрх төслийн хүмүүсээс сумын газрын даамлын хэлсэн 2010 оны 131 дүгээр захирамжийн хавсралтыг шүүж өгөхийг хүссэн бөгөөд уг захирамжийн хавсралтыг буюу 5 аж ахуйн нэгжийн нэрсийг олох гэж сумын Засаг даргын бүх захирамжуудад хайсан ч олоогүй. Тэгээд сумын газрын даамлаас тодруулахад наад захирамжийн 1 дэх заалтаар танай гэрчилгээн дээрх захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон гэж тайлбарласан болно. Мөн дарга манай компанийн газартай холбоотой асуудлаар төлөөлөх эрхгүй байсан учир 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* ХК-ийн холбогдох албан тушаалтнуудтай холбогдож дээрх нөхцөл байдлаа уламжлан гүйцэтгэх захирал т хэлж өгөхийг хүссэн. Манай компанийн 1998 оноос хойш эзэмшиж байгаа 1300 м2 газар дээр сумын Засаг даргын 2011 оны 124 дүгээр захирамжаар Г.т 763.4 м2 газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байгаа нь манай компаний газрын тухай хуулиар олгогдсон газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн сумын Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн 131 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтаар хүчингүй болгосон боловч 2 дахь заалтаар 5 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрх, гэрчилгээг хүчингүй болгосон нь утга агуулгын илт алдаатай захирамжаар манай компаний газрын гэрчилгээ, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус юм. сумын газрын даамлын тайлбарлаж байгаагаар танай газар эзэмших эрх, гэрчилгээг 2010 оны 131 дүгээр захирамжаар хүчингүй болгож, 2011 онд өөр иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн гэсэн утгатай зүйлийг хэлж байгаа нь дээрх захирамжууд манай компаний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд манай компаний хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газрыг хууль бусаар бусдад олгосон сумын Засаг даргын 2011 оны 124 дүгээр захирамжийн Г.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн хууль ёсны эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар хүчингүй болгосон сумын Засаг даргын 2010 оны 131 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гарган хандаж байна... Мөн 2014 оноос манай эзэмшлийн газарт хэсэг хүмүүс блокоор 2 машины гражийг бариулж байсан бөгөөд та нар хэний зөвшөөрлөөр хэний гражийг бариад байгаа юм гэж асуухад гэдэг хүн бариулж байгаа юм гэхээр гэдэг хүнтэй уулзаад яагаад граж бариад байгаа юм гэхэд миний граж биш би тийм юм бариулаагүй наадах чинь Завхан аймгийн газрын албаных л юм шиг байна лээ гэсэн. Тэгээд Газрын албаны бараг бүх хүмүүстэй уулзаж танай граж юм биш үү гэхээр бүх ажилчид нь би мэдэхгүй гээд юу ч хариулаагүй. Тэгээд мэдээлэл авч чадахгүй байж байгаад Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.тэй уулзаж танайх манай газар дээр граж барьсан байна гэхээр манай граж биш би мэдэхгүй гэж байсан. Эзнийг нь тодруулах боломж байна уу гэхээр юу ч хэлдэггүй байсан. Тэгээд манай газар дээр барьсан 2 машины гражийн холбогдох эзэн нь олдохгүй байсан юм. Тэгээд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны үед аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт манай газар дээр барьсан байгаа 2 машины граж танай газар мөн эсэх, эсвэл өөр хэн нэгнийх эсэхийг тодруулахаар албан ёсны тоот өгсний хариуд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 76 дугаар албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичгийн хавсралтад Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/350 дугаар захирамжаар Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Тус сумын сумын Жинст багийн нутаг дэвсгэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баруун хойд талд өөрийн албан хэрэгцээнд зориулж 100м2 газрыг авто гражийн зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. Үүнийг хууль бус хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компани нь 1997 онд тусдаа гарсан. Тэр аж ахуйн хашаа нь Цахилгаан холбоо компанийн хашаа байсан. Энэ хашаагаа одоо зарчихсан. Энэ талаарх баримт нь Цахилгаан холбоо компанид байгаа байх. Тэгэхээр аж ахуйн хашаа болон албан конторын баруун талын мод бүхий хайсны газар нь манай компанид холбоогүй юм. Манай байгууллагын ой болох гэж байгаатай холбогдуулан зогсоолоо хагаслаад, гурван компани ярилцаж байгаад цэцэрлэг хийсэн юм. Тийм учраас цэцэрлэг бүхий 980 м2 газар нь манай газартай хамааралгүй. 980 м2 гэдэг нь зогсоолын цаана ногоон хайс юм. Энэ газрыг зүлэгжүүлсэн байгаа. Тэгээд ч энэ газар бол сүлжээ компанийн эзэмшил юм. Тэгэхээр манай газарт хамааралгүй...Намайг ажлаа аваад хоёр хоносны дараа шүүхээс үзлэг хийж, хэмжилт хийсэн. Тэгэхэр гуравдагч этгээд Ч.ын хашааг хасаад, үлдсэн хэсгийг нь нэмээд бодоход 1300 м2 газраа барьж байсан. Үүнийг нотлох баримт хэмээн үзэж байна. Бид нар 2007 оны захирамжийг баримтлаад байна. Манай гэрчилгээн дээр 1300 м2 гэж байгаа учраас энэ хэмжээгээр газраа нэхэмжилж байгаа. Түүнээс өмнөх аж ахуйн хашааны газрыг ерөөсөө ярихгүй байгаа. Бид нар 2007 оны захирамжийг олж хараагүй учраас гэрчилгээгээ баримтлаж, газраа 1300 м2 хэмжээтэй байх ёстой гэж үзэж байгаа. Тэр хоосон газрууд нь манай газар юм. Тийм учраас өөрсдөө тэр хашааг барьсан. Бид нарыг хашаа барьж байхад Ч. эгч ирээд, манай газар гэж ярьж байгаагүй. Үүнээс хойш 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр манай талийгаач дарга Б. ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Гэтэл гуравдагч этгээд ынх маргааш нь хашаагаа барьсан. Ер нь бол ийм л зүйл болсон... Манай байгууллагын нэхэмжлээд байгаа газар бол 1300 м2 газар юм. 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хэмжилт хийхэд шүүхээс болон хариуцагч, гуравдагч этгээд нараас хүмүүс ирсэн. Ийнхүү хэмжилт хийхдээ Ч. эгчийн газрыг хасаад, бөөрөнхий хэмжээний задгай талбайг хэмжихэд 475 м2 газар байсан. Харин Ч. эгчийнх 792 м2 газар байсан байх. Тэгэхээр хойно байгаа 314 м2 газрыг ерөөсөө оруулаагүй. Харин М. болохоор манай арын гражуудыг оруулах гээд байсан. Энэ гражууд нь манай газарт орохгүй юм... Манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар тухайн үед нь манай байгууллагад мэдэгдсэн бол өнөөдөр ийм маргаан үүсэхгүй байсэн. Түрүүн газрын төлбөрийн талаар яригдсан. Та нар газрын төлбөр дээр хяналтаа тавьдаггүй юм уу? Манай байгууллага олон жил газрын төлбөрөө хийсэн байхад яагаад мэддэггүй юм бэ? Газрын төлбөрийг бөөнөөр нь татварын газраас ирүүлдэг гэсэн тайлбар нь өнөөдрийн нөхцөл байдалд нийцэхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ******* ХК нь 2010 оны сумын Засаг даргын 131 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Учир нь 2007 онд ******* ХК-д олгосон газрыг сумын Засаг дарга 2010 онд хүчингүй болгосон байдаг. Мөн гуравдагч этгээд Г.т газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын 2011 оны 124 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, мөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гражийн зориулалттай газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын 2014 оны А/350 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан байгаа. Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон үндэслэлийг тайлбарлая. Нэг компани байж байгаад, 1994 онд гурван компани болж салсан байдаг. Тэгээд 1998 онд ******* ХК нь газар эзэмших гэрээгээ байгуулаад, 2007 оны 7 дугаар сард газар эзэмших захирамж гарсан. Энэхүү захирамжийн хавсралтаар ******* ХК-нд 952 м2 газар эзэмшүүлсэн. Харин газрын гэрчилгээн дээр 1300 м2 газар эзэмшүүлсэн байдаг. Үзлэг хийхэд ******* ХК-нийн машинд хамаарахгүй гэсэн хаягтай төмөр хашаа байсан. Үүнийг манайх эргэлтийн цэг гэж үзэж байгаа. Учир нь тэр төмөр хашаагаар газар эзэмших гэрчилгээг олгосон байна. Дээрх үзлэгийг хийхэд хэргийн оролцогчид байсан. Тэр төмөр хашааг оруулаад хэмжилт хийхэд 1300 м2 хүрч байгаа. Хариуцагч талаас тайлбарлахдаа нэхэмжлэгч байгууллага хаана газар эзэмшсэн нь тодорхойгүй гэж тайлбарладаг. Энэхүү тайлбарыг нэхэмжлэгч байгууллага хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* ХК нь 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр авто гражийн зориулалттай газар эзэмших талаар хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу газар эзэмших гэрчилгээ олгож, захирамж олгосон гэж ойлгож байна. Газрын тухай хууль 2002 онд батлагдсан байгаа. Тэгэхээр Газрын тухай хууль батлагдахаас өмнө ******* ХК нь газраа эзэмшиж байжээ. Энэ нь гэрчийн мэдүүлэг, газрын гэрээ, гэрчилгээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тийм учраас 2010 оны 131 дүгээр захирамж хуульд нийцээгүй учраас хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан. Одоо бол уг 2010 оны 131 дүгээр захирамжийн 1 дэх заалтаас ******* ХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн уг шаардлагыг тодруулж байна. Маргаан бүхий газрыг давхардуулан 2011 оны захирамжийг Г.т олгосон байдаг. Ингэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Мөн иргэн хүнд аж ахуйн зориулалттай газар эзэмшүүлсэн зөрчилтэй асуудал байна. Хэрвээ иргэн хүнд аж ахуйн зориулалттай газар эзэмшүүлэхээр бол сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаагаар эзэмшүүлэх ёстой. Тийм учраас Газрын тухай хуулийн заалтыг зөрчсөн байна. Мөн аймгийн Засаг даргын 2015 оны захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь тус аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт гражийн зориулалттай 100 м2 газар олгосон байдаг. Ингэхдээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Нэхэмжлэгч байгууллагын хашаан дотор машины граж барьсан асуудал байгаа. Иймд дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргаан бүхий захирамж нь хүчингүй болсон гэж харагдахгүй байна. Яагаад гэвэл ямар хуулийн заалтаар хүчингүй болгоод байгаа нь тодорхойгүй байна. Мөн хүчингүй болгосон захирамжийг нэхэмжлэгч байгууллагад мэдэгдээгүй. Мөн маргаан бүхий захирамжууд нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байна. Хашааны хаалган дээр зөвхөн шуудан үйлчилгээний машинд хамаарахаар тэмдэглэгээ зааж өгсөн учраас ашиглаж байжээ. Энэ нь тухайн аж ахуйн нэгжийн газар гэдэг утгаар хаяг хадсан гэж ойлгож байна. Иймд маргаан бүхий газрыг ашиглаж байсан, одоо ч гэсэн ашиглаж байгаа. Мөн газрын төлбөрийг жил болгон төлсөн байна. Тийм учраас нэхэмжлэгч байгууллага нь эзэмшиж буй газраа хашиж, хамгаалсан байна. Гэтэл барьсан хашаан дотор граж барина гэдэг нь зөрчил юм. Хэрвээ хашаа бариагүй байсан бол граж барих боломжтой байсан. Гэтэл хашаа байсаар байтал граж барьчихаад тухайн байгууллагад мэдэгдээгүй байсан. Үүнийг тухайн байгууллагад мэдэгдэх боломжтой гэж үзэж байгаа. Иргэн, хуулийн этгээдийг харьцуулах боломжгүй. Хувийн хэргийг захиргааны байгууллага заавал өөрөө бүрдүүлэх ёстой. Тийм учраас иргэн, хуулийн этгээд хувийн хэргийг бүрдүүлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч байгууллага нь Газрын тухай хуульд зааснаар хүсэлтээ гаргасан байна. Энэхүү хүсэлттэй холбогдуулан баримтаа бүрдүүлж өгсөн байна. Ийнхүү хүсэлт гаргахдаа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар граж барихаас, мөн Г.ын газар эзэмших хүсэлтээс өмнө гаргажээ. Хүсэлт гаргасны үндсэн дээр захиргааны акт гарсан байна. Энэхүү захиргааны актыг хүчингүй болгохдоо нэхэмжлэгч байгууллагад мэдэгдээгүй. Ийнхүү мэдэгдээгүй учраас маргаан гарлаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  үйлчилгээний газар нь Жинст багийн нутаг дэвсгэрт шүүхийн хойд талд байрлах 1300 м2 талбайг өөрийн эзэмшил гэж үзээд газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын эзэмшилд байх 2 автомашины газрыг олгосон Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдриын А/350 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ. сумын Засаг даргын 2000 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар 1300 м2 газрыг 10 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр гэрээг тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан С.*******тай байгуулсан боловч газар эзэмших эрх олгосон захирамж байхгүй. Мөн шуудан үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Б. нь сумын газрын даамлаар ажиллаж байсан Г.тэй 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх гэрээг 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан боловч газар эзэмшүүлэх эрх олгосон сумын Засаг даргын 2008 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар захирамжийн хавсралтанд тухайн байгууллагын нэр байхгүй байгаа тул нотлох баримтгүй мөн хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Харин сумын Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар 240 м2 газрыг ******* ХХК-ны эзэмшилд 952 м2 газрыг Шуудан үйлчилгээний газрын эзэмшилд тус тус олгосон байна. Шуудан үйлчилгээний газрын кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Иймд аль хэсэг газар нь шуудан үйлчилгээний газар гэдгийг нотлох боломжгүй байна. Аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар албан хэрэгцээндээ Ланд круйзер-80, ланд круйзер-76 маркын автомашиныг ашигладаг. Эдгээр автомашинуудыг 2014 он хүртэл түрээсийн гражинд байрлуулдаг байсан нь байгууллагын хувьд зардал өндөр гардаг байсан. Иймээс байгууллагын хэрэгцээнд ашиглах үүднээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ард тодорхой албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эзэмшилд бүртгэгдээгүй 100 м2 талбайтай газрыг эзэмшин 2 авто машины граж барьсан болно гэжээ.

Хариуцагч тус аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:******* ХК-ийн хувийн хэрэг болон бусад нотлох баримтуудыг харахад гэрчилгээ бичигдэхээс өмнө эрх олгосон захирамж гарах ёстой. Үүний дараа газар эзэмших гэрчилгээ бичигдэнэ. Тэгэхээр ******* ХК-ийн 1300 м2 газар дээр захирамж огт гараагүй байдаг. Гэхдээ ******* ХК нь хүсэлтүүдээ өгсөн байна лээ. Тэр хүсэлтүүдээс харахад аж ахуйн хашаа нь өөр газар байрлалтай байсан байдаг. Бид нар өнөөдөр дээр үеийн юм ярьж байна. Тухайн үедээ холбогдох шийдвэрүүд нь гараагүй байдаг. Өөрөөр хэлбэл ******* ХК-нд 1300 м2 газар олгосон нотлох баримт байхгүй гэж үзэж байгаа. Мөн ******* ХК нь 1300 м2 газар эзэмшдэг талаар манай мэдээллийн санд байхгүй байсан. Ийнхүү мэдээллийн санд байхгүй учраас гражийн зориулалттай газрыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт өгсөн байна. Энэ талаарх хувийн хэрэг, материал нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт байгаа. Ер нь 1300 м2 газрыг ******* ХК-д олгосон эрх зүйн баримт байхгүй, кадастрын зураг байхгүй. Тийм учраас ******* ХК-д 1300 м2 газар олгосон эрх зүйн баримт байхгүй байна. Энэ талаарх шийдвэрүүдийг өмнө нь ажиллаж байсан хүмүүс гаргасан. Тийм учраас бид нар өнөөдөр зөвхөн хувийн хэрэг дээр үндэслэж тайлбараа гаргаж байна. Иймд аймгийн Засаг даргын 2015 оны захирамжийг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй... Ер нь газрын хэмжээг хүргэж болно л доо. Ийм учраас хамгийн гол зүйл бол шийдвэр юм. Тэгэхээр 2007 оны сумын Засаг даргын захирамж дээр 952 м2 гэж байгаа. Энэхүү захирамж нь 2010 оны захирамжаар хүчингүй болсон. Түрүүн газрын даамлын ярьснаар жил болгон гэрээгээ дүгнээд, гэрчилгээгээ шинэчлүүлээд явах ёстой. Гэтэл ХК-нд хүсэлтүүд байгаад байдаг. Тэгсэн мөртлөө нэг ч удаа гэрээгээ дүгнүүлж байгаагүй. Ийм учраас гэрчилгээ байхгүй, захирамж нь шинэчлэгдээгүй байна. Тэгэхээр ХК нь 1300 м2 газар эзэмших ямар ч үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл албан ёсны баримт байхгүй... Би орж ирсэн гомдол, саналыг шийдвэрлүүлэхээр ажлын хэсэг гаргаад хэмжилт хийлгэсэн юм. Ийнхүү хэмжилт хийхэд шийдвэр нь байхгүй байсан. Ийм учраас шийдвэрлэх ямар болж байна вэ? Мөн тохиролцох боломжтой юу гэдэг байдлаар хэмжилт хийсэн. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь хэмжсэн болгон манайх гэж үзээд байх шиг байна. Ийм зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч байгууллагын газар нь манай мэдээллийн санд огт байхүй. Мөн шийдвэр нь ч байдаггүй. Зүгээр л нэг гэрчилгээ яриад байгаа. Бид нар гэрчилгээг үндэслэхгүй. Нэхэмжлэгч байгууллагын дээр үеийн хүсэлтүүд байдаг. Энэ хүсэлтүүд дээрээ хэмжээгээ тодорхой бичсэн байгаа. 1990 онд шугам сүлжээгээ барьсан байна. Манайх мэдээллийн сандаа шугам сүлжээг бүрэн оруулж дуусаагүй байгаа. 1990 оны үед бол инженерийн шугам сүлжээ бүхий газрыг сумын Засаг дарга олгодог байсан. Харин Газрын тухай хууль батлагдсанаас хойш инженерийн шугам сүлжээ бүхий газрыг аймгийн Засаг дарга олгодог болсон. Гэтэл яагаад 2010 онд инженерийн шугам сүлжээ бүхий газрыг сумын Засаг дарга олгодог байсан бэ? гэхээр инженерийн шугам сүлжээтэй газрынхаа хилийг тогтоогоогүй байсан. Тийм учраас аймгийн Засаг дарга ч газар олгоод, сумын Засаг дарга ч газар олгоод яваад байсан байна лээ... Ер нь газрын зөрчил маргаан маш их байгаа. Нөгөө талаас газрын эзэмшигч, ашиглагч нар өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлж байна уу? гэдэг асуудал ярина. Өөрөөр хэлбэл газрын төлбөр гээд төлөөд байдаг. Гэтэл гэрээгээ дүгнүүлээгүй болохоор хэн нь газрын төлбөрөө төлөөд байгааг сум хянах боломжгүй. Энэ асуудлыг зохицуулахын тулд кадастрын өгөгдлийн санг зохицуулах том ажил хийгдэж байгаа. Үүний дараа дээрх асуудлууд тодорхой болно. Уг нь иргэд, аж ахуй нэгжүүд жил бүр гэрээгээ дүгнүүлэх ёстой. Ийнхүү гэрээгээ дүгнүүлээгүй болохоор асуудал гарч байна. Нэхэмжлэгч байгууллагын тухайд 1997 оноос хойш гэрээгээ огт дүгнүүлж байгаагүй. Зөвхөн хэдэн хүсэлтүүд л байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч байгууллагад ямар нэгэн эрх зүйн акт огт байдаггүй. Харин 2007 оны захирамж дээр 952 м2 гэж байгаа. Энэхүү захирамж нь нэхэмжлэгч байгууллагад байх ёстой. Тэгээд эрх зүйн акт байхгүй, мэдээллийн санд байхгүй. Ийм учраас маргаан бүхий газрыг нэхэмжлэгч байгууллагын газар гэж хэлэх үндэслэлгүй юм. Тэр инженерийн шугам сүлжээ бүхий газрын тухайд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож өгөх ёстой. Энэ ажлыг одоо хийж байгаа, арай дуусаагүй байгаа. Тэгэхээр эрх зүйн акт бүрдээгүй учраас аймгийн Засаг дарга болон сумын Засаг дарга инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар олгосон асуудал гарч байна. Энэ маргааныг нэхэмжлэгч байгууллага мэдээгүй яваад байсанд харамсаж байна. Нэхэмжлэгч байгууллага нь яагаад гэрээ, гэрчилгээгээ дүгнүүлээд, захирамжаа гаргуулж болоогүй юм бэ? Бид нарын тухайд аль болох иргэн, аж ахуй нэгжид хор хохирол учруулахгүйн төлөө ажиллаж байгаа. ******* даргын үед шугамаар газраа хэмжээд, гэрээ гэрчилгээгээ олгодог байсан. Одоо бол багаж сайжраад хэмжилт нарийн хийдэг болсон. Нэхэмжлэгч байгууллагын тухайд маргааныг нь шийдвэрлэх хүндрэлтэй байгаа. Яагаад гэвэл эрх зүйн акт байхгүй, мэдээллийн санд байхгүй байна гэв.

Хариуцагч сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймаг дахь Шуудан үйлчилгээний газрыг сумын Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн 950 м2-аар эзэмшүүлсэн байх бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо 1300 м2 гэж бичиж олгосон байна. Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дүгээр захирамжаар ******* овогтой Эрдэнэочирт 763,4м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байх ба 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/85 дугаар захирамжаар зориулалтаа өөрчлөн дулаан үйлдвэрлэл түгээх зориулалтаар газар эзэмших гэрчилгээг шинэчлэн авсан. Монгол Улсын Газрын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газар болон цаашид холбохоор төлөвлөсөн газруудад аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагуудын хувийн хэргийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт шилжүүлсэн. Иймд дээрх захирамжуудыг хүчингүй болгох асуудлыг аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүргүүлнэ үү гэжээ.

Хариуцагч сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХК нь 2007 оны захирамжаар 952 м2 газар эзэмшсэн байдаг. Харин гэрчилгээ нь 1300 м2 газар эзэмшихээр гаргасан байна лээ. Тэгэхээр газар эзэмшүүлсэн захирамж буюу 952 м2 газрыг ******* ХК эзэмшиж байсан гэсэн үг. Гэтэл 2007 оны захирамжийг сумын Засаг дарга 2010 онд хүчингүй болгосон байгаа. Энэ 2010 оны захирамжаар хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзээд зөндөө иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байгаа. Түүн дотор нэхэмжлэгч байгууллагын газар эзэмших эрх багтаж байгаа. Тэгээд хувийн хэрэг нь байгаа, мэдээллийн санд байгаа иргэд, аж ахуй нэгжийн гэрчилгээг сэргээсэн. Тэр дотор хувийн хэрэгтэй газар ч байгаа, хувийн хэрэггүй газар ч байгаа. Тийм учраас боломжтой газруудын гэрчилгээг сэргээж байна. Өөрөөр хэлбэл 600 гаруй иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй. Хувийн хэрэг дутуу, мэдээллийн санд байхгүй газрыг нь сэргээхгүй байгаа. Харин мэдээллийн санд байгаа, хувийн хэргээ бүрдүүлээд ирвэл сэргээж байгаа. Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааг дараа нь засах боломжтой байдаг. Тухайн үед захиргааны байгууллага өөрөө хариуцлагагүй хандсанаас шийдвэрээ хүчингүй болгоод, буцаагаад сэргээж байгаа гэж ойлгож болно...Нэхэмжлэгч байгууллага нь жил бүр газрынхаа төлбөрийг төлсөн гэж тайлбарладаг. Гэхдээ ******* ХК нь гэрээгээ нэг ч удаа дүгнүүлж байгаагүй. Гэрээ дүгнэх ажиллагаа нь жил бүр явагддаг. ******* ХК нь гэрээгээ дүгнүүлэхээр ирсэн бол хуучин гэрчилгээтэй, шинэ гэрчилгээтэй байгаа эсэх нь тогтоогдоод гараад ирэх байсан. Нэхэмжлэгч байгууллага нь гражийн доорх газрыг 952 м2 газарт орохгүй гэж тайлбарладаг. Гэтэл гражийн доорх газрыг 952 м2 газарт орохгүй гэдгийг яаж мэдээд байгаа юм бэ? Энэ талаар ямар нэгэн зураг байхгүй. Тэгэхээр нэхэмжлэгч байгууллага бол өөрсдийнхөө бодлоор 952 м2 газарт гражийн доорх газар орохгүй гэж тайлбарлаад байна. 2007 оны захирамж дээр 952 м2 газар бичигдсэн байна. Харин гэрчилгээн дээрээ 1300 м2 газар гэж бичигдсэн байна. Тэгэхээр захирамж дээр бичигдсэн 952 м2 газраар явах ёстой. 2010 оны захирамжийг гаргахдаа 2007 оны захирамж нь хууль эрх зүйн үндэслэлгүй гарсан гэж үзээд хүчингүй болгосон байгаа. Тухайн үед ажиллаж байсан хүнээс асуухад хувийн хэргийн бүрдэлт байхгүй, өөр захирамжийн дугаараар газар эзэмших гэрчилгээ бичиж өгсөн зөрчлүүд байсан учраас хүчингүй болгосон байдаг. Нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох агуулга нь дээрх 2010 оны 131 дүгээр захирамжийн нэг дэх заалтанд хамаарч байгаа... Нэхэмжлэгч талаас мэдэгдээгүй гэдэг асуудал ярилаа. Тэгэхээр Захиргааны ерөнхий хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө 2010 оны захирамжаар хүчингүй болгосон. Иймд заавал нэхэмжлэгч байгууллагад мэдэгдэнэ гэсэн заалт байхгүй. Нэхэмжлэгч байгууллага нь гэрчилгээтэй гэдгээ мэддэг мөртлөө нэг ч удаа гэрээгээ дүгнүүлж байгаагүй. Өнгөрсөн жилийн 12 дугаар сард гэрээ дүгнэхэд нэхэмжлэгч байгууллага мөн адил ирээгүй. Мөн мэдээллийн санд ч мэдээлэл нь ороогүй байсан гэв.

Гуравдагч этгээд Г.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие танай байгууллагад Завхан аймгийн шуудангийн үйлчилгээний газраас ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад эрх нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээд болох ******* ХХК-ний захирал Сартуул дарви овогт *******ийн оос олгосон итгэмжлэлийн дагуу дараах тайлбарыг гаргаж байна. Дулаан үйлдвэрлэгч То Да От ХХК нь аймгийн холбооны газрын хүсэлтээр холбооны 27 айлын орон сууц болон холбооны газрыг дулааны эрчим хүчээр хангах зорилгоор өөрийн хөрөнгөөр уурын зуух барьж 1998 оноос одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа болно. Манай компани сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дүгээр захирамжаар уурын зуухныхаа байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг 763,4 м кв талбайг эзэмших эрхтэй болж 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр сумын газрын албанаас 0345047 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан юм. Энэхүү эзэмшиж байгаа газартаа аймгийн газрын албаар хэмжилт хийлгүүлж 17 33 82 90 23 00 44 тоот нэгж талбарын дугаар бүхий кадастарын зураг хийлгүүлж албан ёсны байршилтай болгосон юм. 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/85 дугаар сумын засаг даргын захирамжаар манай эзэмшиж байсан газрын зориулалтыг өөрчилж дулаан үйлдвэрлэх түгээх гэсэн зориулалттай болгож 12 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр болсоны дагуу уг газрын гэрчилгээг солиулж сумын газрын албанаас 000 49 76 17 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан юм. Манай байгууллага энэхүү 763,4 м кв талбай бүхий дулаан үйлдвэрлэх, түгээх зориулалттай газар эзэмшсэний газрын төлбөрийг 2011-2016 онд тасралтгүй төлж байсан болно. Иймд манай байгууллага өөрийн эзэмшиж байгаа 17 33 82 90 23 00 44 тоот нэгж талбарын дугаартай 000 49 76 17 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 763,4 м кв талбайтай дулаан үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрхийг хуулийн дагуу олж авч, зориулалтын дагуу эзэмшиж байгаа учир сумын Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/85 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү... Шуудангийн газар гадна талын тэр хашааг барихдаа бүх ажилтнуудаа дайчлаад, 2012 онд нэг өдөр л хатгасан байгаа. ******* ХК-ийн талийгаач дарга Ж.оос яагаад манай газарт хашаа барьсан юм бэ? манайх том машинаа оруулж гаргахад хэцүү байна гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач дарга хэлэхдээ Эрдэнэбаатар дарга намайг хашаа хатгачих гэсэн юм, тэгээд гадна талаар нь тохижуулж мод тарих юм гэнэ лээ гэж надад хэлсэн. Өөр ямар нэгэн хариулт өгөөгүй. Манай компани ******* ХК-ийн талийгаач даргатай хамтарч ажилладаг байсан...гэв.

Гуравдагч этгээд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  үйлчилгээний газар нь Жинст багийн нутаг дэвсгэрт шүүхийн хойд талд байрлах 1300м2 талбайг өөрийн эзэмшил гэж үзээд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын эзэмшилд байх 2 автомашины газрыг олгосон Завхан аймгийн Засаг даргын 1998 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 112 дугаар захирамжаар 1300 м2 газрыг 10 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр гэрээг 2000 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан С.*******тай байгуулсан боловч газар эзэмших эрх олгосон захирамж байхгүй байна. Мөн шуудан үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Г.тэй 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх гэрээг 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан боловч газар эзэмшүүлэх эрх олгосон сумын Засаг даргын 2008 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар захирамжийн хавсралтанд тухайн байгууллагын нэр байхгүй байгаа тул нотлох баримтгүй, мөн хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Харин сумын Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар 240 м2 газрыг ******* ХХК-ны эзэмшилд 952 м2 газрыг шуудан үйлчилгээний газрын кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Иймд аль хэсэг газар нь шуудан үйлчилгээний газрын кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Иймд аль хэсэг газар нь шуудан үйлчилгээний газар гэдгийг нотлох боломжгүй байна. Аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар албан хэрэгцээндээ ланд круйзер-80, ланд круйзер-76 маркын автомашиныг ашигладаг. Эдгээр автомашинуудыг 2014 он хүртэл түрээсийн гражинд байрлуулдаг байсан нь байгууллагын хувьд зардал өндөр гардаг байсан. Иймээс байгууллагын хэрэгцээнд ашиглах үүднээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ард тодорхой албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эзэмшилд бүртгэгдээгүй 100 м2 талбайтай газрыг эзэмшин 2 авто машины граж барьсан болно. Газар эзэмших эрхийг аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/350 дугаар захирамжаар олгож, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн М.*******тай газар эзэмших гэрээг 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулж 000 43 51 91 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан болно гэжээ.

Гуравдагч этгээд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Эхлээд******* газар, **************, аймгийн Холбооны газар гэх гурван компани нь нэг аж ахуйн газартай байсан. Тэгэхээр 900 м2, 145м2 гэх газрын хэмжээнүүд нь Ногоон хашаанд байрласан аж ахуйн хашааны газартай холбоотой байсан байх. Энэ нь кадастрын зурганд ороогүй, гэрчилгээгүй байж байгаад, одоо давхардаад байгаа байх. Тэр 9 машины гражаас тусдаа 980 м2 хайс бүхий талбай байгаа. Энэ нь гражийн баруун талд байгаа хайс юм. Тэгэхээр 1300 м2 газраас 480 м2 газар нь хасагдаад, 980 м2 газар байгаа. Энэ 980 м2 газар нь нэхэмжлэгч байгууллагынх мөн үү? гэдэг асуудал байгаа. 1300 м2 газар гэдэгт 980, 480 м2 газрууд орж байгаа. Тэгэхээр Шуудангийн газар нь 980 м2 газартай. Гэтэл энэ 980 м2 газар нь хаана байгаа юм бэ? Үүнийг манайхаас нотлох зүйл, үндэслэх баримт байхгүй, Шуудангийн газар ч нотлох зүйл байдаггүй. Тэгэхээр аж ахуйн хашаагаа андуураад нийт газрынхаа хэмжээг 1300 м2 газар гэж авах гээд байна... Хоосон газар болгон Шуудангийн газар мөн гэсэн үг биш юм. Тухайн үед газрын үзлэгээр ерөнхий хэмжилтийг л хийсэн. Хоосон газрууд нь ямар хэмжээтэй байна вэ гэдгийг л хэмжсэн. Гурван компани салаагүй байхдаа 980 м2 аж ахуйн хашаатай байсан юм. Энэхүү аж ахуйн хашааг аль компани нь авч салсан гэдгийг нотлох баримт байхгүй. Тэгэхээр 980 м2 газар гэдэг нь аж ахуйн хашаагаа хэлж байгаа байх. Ер нь нэгж талбар болгон дээр захирамж гарах ёстой. Гэтэл Шуудан ХК дээр ганцхан 1300 м2 газрын захирамж гарсан байна. Тэр 9 машины гражийн газар дээр хүртэл захирамж гарах ёстой. Үүнээс 6 граж нь Шуудан, 3 нь Цахилгаан холбооны гражууд байгаа. Тиймээс нээхмжлэгч байгууллага анхны эзэмшиж байсан газраасаа гражийн зориулалтаар бусдад зарсан, хуучин дарга нь зарим газраа хашааны зориулалтаар хувьдаа авч байсан нөхцлүүд байгаа. тэдгээр газар нь нэхэмжлэгч компанийн 1300 м2 гэж үзээд байгаа газраас аль хэдийнээ хасагдсан байх ёстой тул 1300 м2 газар байх ёстой гэж маргаад байгаа нь үндэслэлгүй юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/350 дугаар захирамжийг бүхэлд нь, сумын Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай 131 дүгээр захирамжаас ******* ХК-ийн Завхан аймаг дахь******* газарт холбогдох хэсгийг, 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 124 дүгээр захирамжаас Г.т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр сумын Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай 131 дүгээр захирамжаас ******* ХК-ийн******* газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* ХК нь 1994 оноос хойш захидал, бичиг боодол, илгээлт зэрэг шуудангийн бүх үйлчилгээ, шуудангийн марк, үнэт цаасны эх зураг хийх борлуулах, гадаад, дотоод тогтмол хэвлэлийн захиалга авах, хүргэх, борлуулах, илгээмжийн худалдаа эрхлэх зэрэг үйл ажиллагаа явуулж иржээ.[1]

Нэхэмжлэгч ******* ХК-ийн Завхан аймаг дахь******* газар нь сумын Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын[2] дагуу Жинст багийн нутаг дэвсгэрт 952 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байжээ.

Уг захирамжийг үндэслэн 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулагджээ.[3] Түүнээс өмнө 2000 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмших гэрээний[4] дагуу мөн 1300 м2 газрыг эзэмшиж байжээ.

Дээрх газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээнд газрын хэмжээг газар эзэмших эрх олгосон захирамжинд зааснаас өөрөөр буюу 1300 м2 хэмээн тусгасан байх ба уг гэрээ, гэрчилгээг үндэслэн нэхэмжлэгч тал 1300 м2 газрыг эзэмших эрхтэй, газрын төлбөрийг жил бүр төлж байсан хэмээн маргаж байна.

Түүнчлэн уг газрыг эзэмших эрх олгосон 2007 оны 113 дугаар захирамжийг сумын Засаг даргаас маргаан бүхий 2010 оны 131 дүгээр захирамжаар хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд дээрх газарт давхардуулан сумын Засаг даргын 2011 оны 124 дүгээр захирамжаар /хавсралтын 13 дугаар хэсгээр/ иргэн Г.т 736.4 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар, Завхан аймгийн Засаг даргын 2014 оны А/350 дугаар захирамжаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 100 м2 газрыг автомашины гражийн зориулалтаар эзэмшүүлсэн хэмээн үзэж, дээрх захирамжуудыг өөрийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргажээ.

Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 100 м2 газрыг автомашины гражийн зориулалтаар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн маргаан бүхий 2014 оны А/350 дугаар захирамжийг Газрын тухай хуульд заасны дагуу төрийн байгууллагад газар эзэмшүүлэх зайлшгүй шаардлагаар гаргасан бөгөөд нэхэмжлэгч байгууллагын газартай давхцаагүй гэж, харин хариуцагч сумын Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь иргэн Г.т 736.4 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн 2011 оны 124 дүгээр захирамж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, түүний эзэмшил газартай давхцаагүй, нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон хууль эрх зүйн зөрчилтэй 2007 оны 113 дугаар захирамжийг газар эзэмшигчийн нэгж талбарын хувийн хэргийн бүрдэл хангагдаагүй үндэслэлээр маргаан бүхий 2010 оны 131 дүгээр захирамжаар хүчингүй болгосон нь хуульд нийцсэн хэмээн тус тус тайлбарлажээ.

Нэг. сумын Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай 131 дүгээр захирамжаас ******* ХК-ийн******* газарт холбогдох хэсгийг доорх үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрх дуусгавар болох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал, үндэслэл тогтоогдоогүй байхад хариуцагч сумын Засаг даргын маргаан бүхий 2010 оны 131 дүгээр захирамжаар 2007 оны 113 дугаар захирамжийг буюу тодруулбал ******* ХК-ийн Завхан аймаг дахь салбар болох******* газарт 952 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх олгосон уг захиргааны актыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Хариуцагч сумын Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх урьд гаргасан захиргааны акт болон түүний дагуу олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлээ нэхэмжлэгч байгууллагын эзэмших газрын нэгж талбарын хувийн хэргийн бүрдэл хангагдаагүй байсан хэмээн тайлбарлаж байгаа нь Газрын тухай хуулийн доорх зохицуулалттай нийцэхгүй байна.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдлыг заасан байх ба газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, газар эзэмшигч аж ахуйн нэгж татан буугдсан, эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, газрыг тусгай хэрэгцээнд авсан бол газар эзэмшигчийн эрх дуусгавар болохоор байна.

Дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг заасан байх ба эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, газрыг хүн амын эрүүл, мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор байна.

Нэхэмжлэгчийн тухайд газар эзэмшихтэй холбоотой дээрх үндэслэлүүд тогтоогдоогүй байхад уг зохицуулалтад хамааралгүй газар эзэмшигчийн нэгж талбарын хувийн хэргийн бүрдэл хангагдаагүй байсан гэх үндэслэлээр түүнд газар эзэмших эрх олгосон захиргааны акт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч сумын Засаг даргаас маргаан бүхий 2010 оны 131 дүгээр захирамжаар хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Мөн дээрх захирамжийн талаар нэхэмжлэгч ******* ХК мэдээгүй байх ба энэ нь газрын төлбөрөө 2002 оноос хойш тасралтгүй төлсөөр ирсэнээр харагдаж байна.

Маргаан бүхий 2010 оны 131 дүгээр захирамжийн талаар орон нутгийн телевизээр олон нийтэд танилцуулж байсан санагдаж байна хэмээн гэрч Ж.Өлзийжаргал мэдүүлж байгаа ч түүний мэдүүлгийн эх сурвалж нотлогдохгүй байх бөгөөд хариуцагч тал энэ талаар баримтаар нотлож чадахгүй байгаа тул газар эзэмших эрх олгосон холбогдох захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-д зааснаар аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд хүсэлтэд байгууллагын оноосон нэр, харьяалал, хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үйлчилгээ, үйлдвэрлэл явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт хугацааг тусгаж, холбогдох баримтуудыг хавсаргахаар, 32.4, 32.5-д зааснаар уг хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал бүртгэж, нягтлан хянаад шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасахаар заажээ.

Гэтэл  сумын газрын даамлаас дээрх нягтлан шалгах үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй, шаардлага хангаагүй үндэслэлийн талаар нэхэмжлэгч ******* ХК-д мэдэгдэл өгсөн нь баримтаар нотлогдохгүй байхад захиргааны байгууллага зөвхөн газар эзэмших хүсэлт гаргасан этгээдийг буруутган түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг зөвтгөх боломжгүй юм.

Тодруулбал, газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхээс өмнөх хүсэлт гаргах, бүртгэх ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй асуудалд хожим дан ганц газар эзэмшигчийг буруутгаж, хуульд заагаагүй үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэхгүй байна.

Газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн сумын газрын даамлаас аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заажээ.

Нэхэмжлэгч ******* ХК-ийн******* газарт 952 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр сумын Засаг даргын 2007 оны 113 дугаар захирамжийн хавсралтаар шийдвэрлэсэн байхад уг захирамжийг үндэслэн газрын даамлаас******* газарт газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, гэрээ байгуулахдаа газрын хэмжээг 1300 м2 хэмээн тусгасан нь дээрх шийдвэрт заасан хэмжээнээс өөр байх тул нэхэмжлэгч ******* ХК-ийн Завхан аймаг дахь******* газрыг 1300 м2 газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн дээрх захирамжинд заасны дагуу нэхэмжлэгч 952 м2 газрыг эзэмших эрхтэй гэж үзэхээр байх тул 1300 м2 газрыг эзэмших эрхтэй гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээж авах боломжгүй юм.

Маргаан бүхий 2010 оны 131 дүгээр захирамжинд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.6 дахь заалт болон  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 05 дугаар хуралдааны 31 дүгээр тогтоолыг тус тус үндэслэжээ.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-д иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд болон тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх газрын хэмжээг, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргах ажиллагааг, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.6-д шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийн талаар тус тус заажээ.

сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор[5] газар олголтын үйл ажиллагаанд сумын Засаг даргын Тамгын газраас удаа дараа явуулсан үзлэг, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар газрын даамлаас тавьсан саналыг дэмжиж, сумын нутаг дэвсгэр дээр 2000-2008 онуудад хууль бусаар олгогдсон нэр бүхий 170 иргэн, 5 аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээнүүд болон 2007 оны 113 дугаар захирамжийг холбогдох хууль дүрмийн дагуу хүчингүй болгох арга хэмжээг авч ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгосон байна.

Маргаан бүхий дээрх 2010 оны 131 дүгээр захирамжаар нэхэмжлэгч ******* ХК-ийн******* газраас гадна нэр бүхий олон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байх ба захирамжинд баримталсан дээрх хуулийн заалтууд болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 31 дүгээр тогтоолын талаар талууд маргахгүй байгаа тул тэдгээрийн талаар шүүхээс тайлбарлах шаардлагагүй байна гэж үзлээ.

Хоёр. Завхан аймгийн Засаг даргын 2014 оны А/350 дугаар захирамжийг бүхэлд нь, сумын Засаг даргын 2011 оны 124 дүгээр захирамжаас иргэн Г.т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг доорх үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчээс маргаж буй Завхан аймгийн Засаг даргын 2014 оны А/350 дугаар захирамжаар[6]  сумын Жинст багийн нутаг дэвсгэрт 100 м2 газрыг автомашины гражийн зориулалтаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт эзэмшүүлэхээр, сумын Засаг даргын 2011 оны 124 дүгээр захирамжаар[7] мөн дээрх газрын зэргэлдээ 736.4 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар иргэн Г.т эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу дээрх нэр бүхий газар эзэмшигч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, гэрээ байгуулагдаж, газрын мэдээллийн санд кадастрын зураг хийгджээ[8].

Нэхэмжлэгч дээрх газруудыг өөрийн эзэмшил бүхий газартай давхцсан төдийгүй, Газрын тухай хуульд заасан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдад эзэмшүүлэхээр тусгагдаагүй, мөн төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар эзэмшүүлэх журмыг зөрчиж эзэмшүүлсэн хэмээн маргаж байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэхээр, 33.1.2-д зааснаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаас бусад зориулалтаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах зарчмаар шийдвэрлэхээр байна.

Гэтэл Завхан аймгийн Засаг даргын 2014 оны А/350 дугаар захирамжаар Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт /төсөвт байгууллагад/ 100 м2 газрыг автомашины гражийн зориулалтаар, сумын Засаг даргын 2011 оны 124 дүгээр захирамжаар иргэн Г.т 736.4 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар тус тус эзэмшүүлэхдээ дээрх хуулийн зохицуулалтыг хариуцагч нар хангаагүй зөрчсөн болох нь хариуцагч нарын тайлбар болон Завхан аймгийн болон сумын тухайн жилүүдийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэргээр нотлогдож байна.

Гэвч дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж гарсан маргаан бүхий уг захиргааны актуудаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон иргэн Г. нарт эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгч ******* ХК-ийн эзэмшил газартай давхцсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

******* ХК-ийн******* газарт эзэмшүүлсэн гэх 952 м2 газрын хил заагийг тэмдэглэж тогтоосон холбогдох баримтууд байхгүй байх ба нэхэмжлэгч тал өөрийн эзэмшил газраа тойруулан хайс, хашаа барьж, хил заагаа тэмдэгжүүлсэн гэх боловч уг хайс хашаа барьж тогтоосноор нэхэмжлэгчийн эзэмшил газар гэж шууд үзэж тогтоох боломжгүй байна.

Анх төсөвт байгууллага байсан Завхан аймгийн Холбооны газар нь өөрчлөн байгуулагдсанаар хэд хэдэн хуулийн этгээд болон үүсгэн байгуулагдсан талаар талууд маргахгүй байна.

Дээрх өөрчлөлтөөр ******* компанийн Завхан аймгийн Шуудан холбооны алба нь анх 1997 онд ажил үйлчилгээ явуулах байрны 145.2 м2, 9 автомашины гражийн 243 м2, аж ахуйн хашааны 980 м2, гадна талын нийтээр эзэмших бетон зам болон зүлэгжүүлэн мод суулгасан талбай 474.6 м2 газрыг эзэмшихээр хүсэлтээ гаргаж байсан байна. Дээрх хүсэлтийн дагуу 1300 м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших гэрээ байгуулж байсныг тухайн үед сумын газрын даамлаар ажиллаж байсан С.******* мэдүүлж[9] байна.

Мөн түүний мэдүүлгээр дээрх гэрээнд тусгасан 1300 м2 газарт албан конторын барилгын доорх газар, барилгын гадна талын зүлэгжүүлж, мод суулган хайсаар хашсан газар болон автомашины гражуудын газар бүхэлдээ хамаарч байсан бөгөөд гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газар******* газрын эзэмшил газарт хамаарахгүй, давхцаагүй нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* ХК-ийн******* газар нь *******,******* ХХК-ийн салбар болон Завхан аймгийн Холбооны газар гэх хуулийн этгээдүүдийн хамтаар нэг байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд *******,******* ХХК-ийн салбар нь 2142 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилэн авах тухай хүсэлтийг[10] 2008 онд, ******* ХК-ийн******* газар нь автогражийн зориулалт бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилэн гаргуулахаар сумын Засаг даргад тус тус хүсэлт[11] гаргаж байжээ.

Гэвч дээрх хүсэлтүүдийг бүртгэн авч хэрхэн шийдвэрлэсэн эсэх талаар сумын Газрын даамлын хөтөлж ирсэн холбогдох бүртгэлд ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Харин гуравдагч этгээд Г.ын 763.4 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх тухай хүсэлт дээрх бүртгэлд бүртгэгдсэн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргаж ирүүлсэн газар эзэмшигчийн нэгж талбарын хувийн хэрэг доторх баримтуудаас харахад газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх тухай хүсэлтүүд авагдсан хэдий ч тэдгээр хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Харин *******,******* ХХК-ийн салбараас ирүүлсэн баримтуудаас харахад дээрх хуулийн этгээд нь албаны байр болон түүний ойр орчмын ногоон байгууламж, автомашины граж бүхий 2027 м2 газрыг сумын Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 89 дүгээр захирамжийн дагуу эзэмшиж байгаа нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Тиймээс дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас харахад нэхэмжлэгч ******* ХК-ийн Завхан аймаг дахь салбар болох******* газрын сумын Засаг даргын 2007 оны 113 дугаар захирамжийн дагуу эзэмших 952 м2 газрын цэг, байршил нь тодорхойгүй байна.

Тодруулбал, ******* ХК-ийн******* газар нь үйл ажиллагаа явуулж буй байрны доорх болон ойр орчмын ногоон байгууламж бүхий газрууд болон автогражийн доорх газруудыг эзэмших талаар хүсэлтээ гарган 952 м2 газрыг эзэмших эрх олж авсан хэдий ч түүнээс хойно буюу 2011 онд *******,******* ХХК-ийн салбар нь мөн үйл ажиллагаагаа явуулж буй дээрх албаны байрны доорх газар, түүний ойр орчмын ногоон байгууламж бүхий газрыг мөн эзэмших эрхийг олж авсан байгаагаас нэхэмжлэгч ******* ХК-ийн******* газрын эзэмших газрын байршил, эргэлтийн цэгүүдийг шүүх тогтоох боломжгүй байна.

Энэ асуудлын талаар нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас тодруулах, эзэмшил газрынхаа хэмжээ, заагийг тогтоолгох талаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй байна.

Иймд гуравдагч этгээд Г.т эзэмшүүлсэн 763.4 м2, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт эзэмшүүлсэн 100 м2 газрууд нь нэхэмжлэгч ******* ХК-ийн******* газрын эзэмшил газартай давхцсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул Завхан аймгийн Засаг даргын 2014 оны А/350 дугаар захирамжийг бүхэлд нь, сумын Засаг даргын 2011 оны 124 дүгээр захирамжаас иргэн Г.т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн маргаж буй газрын зарим хэсгийг буюу 330 м2 газрыг иргэн Д.*******т эзэмшүүлсэн нөхцөл байдал тогтоогдсонтой холбоотой баримтууд хэмээн иргэн Д.*******ын газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэх, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Жинст багийн Холбооны 1-17 тоот байршилтай 0,03 га газрыг эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, Жинст багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг хуулбар баримтуудыг[12] гаргаж өгсөн байна.

Иргэн Д.*******т олгосон гэх 330 м2 газар нь нэхэмжлэгч талын эзэмшлийн хэмээн маргаж буй газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тойм зурагт 314 м2 гэж[13] тэмдэглэгдсэн болохыг хариуцагч сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох газрын даамал Г. тайлбарлаж байх ба уг газрыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. ******* ХК-ийн эзэмшлийн 952 м2 газарт хамаарахгүй тул дээрх газартай маргахгүй, харин гуравдагч этгээд нарт тус тус эзэмшүүлсэн газар болон уг газруудын хойно сул байгаа газар буюу нийт 1379 м2 хэмээн үзлэгийн тэмдэглэл, тойм зурагт тусгагдсан газрын байршилд нэхэмжлэгч байгууллагын эзэмшлийн газрыг байгаа хэмээн маргаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасан байх тул хариуцагч сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн хуулбар бөгөөд хэрэгт хамааралгүй дээрх баримтуудыг шүүхээс үнэлэх, шалгах шаардлагагүй байна гэж үзэв.

Гуравдагч этгээд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ас ************** ХХК-ийн салбар болон******* газрын эзэмшил газрын нэгж талбарын хувийн хэргүүдийг эх хувиар нь гаргаж өгсөн байх ба******* газрын холбогдох нэгж талбарын хувийн хэрэг доторх баримтууд хэрэгт өмнө авагдсан байгаа учраас тэдгээрийг шүүх хуралдаанд танилцуулан буцааж өгсөн болно.

Харин ************** ХХК-ийн салбарын эзэмшил газрын нэгж талбарын хувийн хэргээс тус байгууллагын газрын гэрчилгээ шинэчлэн авах тухай 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаар албан бичиг, тойм зургууд, ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг[14] нотлох баримтаар шинжлэн судалж үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан, мөн сумын Засаг даргад холбогдуулан тус тусд нь нэхэмжлэл гаргаснаар улсын тэмдэгтийн хураамжинд нийт 140 200 /70 200+70 200/[15] төгрөг төлсөн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 131 дүгээр шүүгчийн захирамжаар дээрх нэхэмжлэл бүхий захиргааны хэргүүдийг нэгтгэн нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэсэн тул нийт төлсөн 140 000 төгрөгнөөс 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна., 47 дугаар зүйлийн 47.2-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан төлүүлнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч сумын Засаг даргаас 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан ХК-ийн нэхэмжлэлээс Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/350 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дүгээр захирамжаас Г.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, сумын Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 131 дүгээр захирамжаас ХК-ийн Завхан аймаг дахь салбар болох******* газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 /70 200+70 200/ төгрөгнөөс 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 70 200 төгрөгийг 090000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч ХК-д, хариуцагч сумын Засаг даргаас 35 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Л.ТУНГАЛАГ

 

 

[1] Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд

[2] Хавтаст хэргийн 259 дүгээр хуудсанд

[3] Хавтаст хэргийн 12,14 дүгээр хуудсанд

[4] Хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд

[5] Хавтаст хэргийн 157-163 дугаар хуудсанд

[6] Хавтаст хэргийн 179 дүгээр хуудсанд

[7] Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд

[8] Хавтаст хэргийн /1 дэх хавтас/ 85-87, /2 дахь хавтас/13-16 дугаар хуудсанд

[9] Хавтаст хэргийн 95-96 дугаар хуудсанд

[10] Хавтаст хэргийн /2дахь хавтас/ 75-80 дугаар хуудсанд

[11] Хавтаст хэргийн 146-152 дугаар хуудсанд

[12] Хавтаст хэргийн /2 дахь хавтас/ 85-94 дүгээр хуудсанд

[13] Хавтаст хэргийн 113 дугаар хуудсанд

[14] Хавтаст хэргийн /2 дахь хавтас/ 76-80 дугаар хуудсанд

[15] Хавтаст хэргийн 5, 178 дугаар хуудсанд