Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0145/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                 Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                               Б.Бямбасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Д.Ганхуяг,

Шүүгдэгч                                                       О, Б, С нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О, Б, С нарт холбогдох 1939001950148 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Дадал сумын Балж баг “Галттай нуурын энгэр” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй О /РД:

 

Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Дадал сумын Балж баг “Галттай нуурын энгэр” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй Б /РД:

 

Монгол улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт, Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Хана тавт” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй С /РД:

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О, Б, С нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны үед Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Улсын тусгай хамгаалалтай газар болох “Хэцүү давааны ар” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 9.2м3 нарс мод бэлтгэж ойн санд 2.292.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О, Б, С нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны үед Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Улсын тусгай хамгаалалтай газар болох Онон Балжийн байгалийн цогцолбор газар нутгийн ой буюу “Хэцүү давааны ар” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 9.2м3 нарс мод бэлтгэж ойн санд 2.292.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Тухайн газар нь Дадал сумын нутаг юм. Мөн Онон Балжийн байгалийн цогцолбор газар юм. Онон  Балжийн байгалийн цогцолборт газарт салхинд унасан нойтон модыг авахдаа харъяа ойн ангийн дүгнэлт гарсны үндсэн дээр  тухайн модыг авах эрх нь үүсдэг юм. Тус газар нь Онон Балжийн байгалийн цогцолборт газрын “А” хэсэгт хамаардаг юм. Үүнийг баталсан газрын зураг, түүнийг баталсан 2000 оны Улсын Их Хурлын тогтоол байдаг..... гэсэн мэдүүлэг. / хх-ийн 48-50 хуудас/

 

2. Гэрч Ц.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: .. Гоожингийн эрхийн бичиг байхгүй. Манай гадаа байгаа энэ модыг 2019 оны 02 дугаар сарын 20-ны үеэр Хэцүү давааны арын салхинд унасан модноос манай нөхөр О, том хүү Б, хадам ахын хүү О.С нар бэлтгэж авч ирсэн юм. Хаваржааны хашаанд залгаа хийх зорилгоор авсан. Манайх өөрийнхөө Migthty-2 машинаар зөөсөн. 57-83 ХЭА улсын дугаартай машин хөх өнгөтэй.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 хуудас/

 

3. Гэрч Т.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Сая өнгөрсөн 2 сарын сүүлээр манай нутгийн залуу О “Хэцүү давааны арын нарс модыг бэлтгээд ачаад явж байхыг гэрийнхээ гаднаас харсан. Миний мэдэхээр О өөрийн хөх өнгийн “Маяти-2” машинаараа 2 удаа баруун тийш зөөхийг харсан... гэсэн  мэдүүлэг. / хх-ийн 61-62 хуудас/

 

4. Гэрч М.Эрхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Тэр газар миний хариуцаж хамгаалдаг аялал жуулчлалын бүс нутаг юм. 4 сарын эхээр хууль бусаар мод бэлтгэсэн гэж мэдээд зургаар баримтжуулаад байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Батболдод мэдэгдсэн.... Онон Балжийн байгалийн цогцолборт газар дээр салхинд унасан нойтон модыг авахдаа харъяа ойн ангийн дүгнэлт гарсны үндсэн дээр тухайн модыг авах эрх үүсдэг юм. Бусдаар бол халдашгүй дархан байна. Ингэж авах нь хууль бус үйл ажиллагаа юм... гэсэн  мэдүүлэг. / хх-ийн 76-77 хуудас/

 

5. Гэрч Х.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Тухайн газрыг хамгаалдаг байгаль хамгаалагчаас мэдсэн. Тэгээд уг зөрчлийг өөрийн биеэр шалгаж үзээд эзэн холбогдогчгүй бэлтгэсэн модыг харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Хуурай нойтон нийлсэн нарс модыг ойролцоогоор 50 орчим ширхэгийг бэлтгэж авсан байсан.... гэсэн мэдүүлэг. / хх-ийн 78-79 хуудас/

 

6. 2019 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн “Биндэр ой” сум дундын ойн ангийн дүгнэлтэд.... Нойтон нарс мод 21 ширхэг, хуурай нарс мод 33 ширхэг нийт 54 ширхэг мод бэлтгэсэн байна. Нийт бэлтгэсэн нарс модны хэмжээ 9.2м3, ойн санд учруулсан хохиролын хэмжээ 2.292.300 төгрөг болж байна... гэсэн дүгнэлт /хх-ийн 94-96 хуудас/

 

Зарим газар нутгийг улсын тусгай хамгааалалтад авах тухай Монгол улсын Их хурлын 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч О, Б, С нарын бүлэглэн, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас улсын тусгай хамгааалалттай газар болох Онон Балжийн байгалийн цогцолбор газар нутгийн ойн санд 2.292.300 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 6.876.900 төгрөгөөр тогтоолоо. Шүүгдэгч О нь хохирлын 2.293.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байгаа бөгөөд үлдэх 4,583,900 төгрөгийн хохиролыг шүүгдэгч О нь өөрөө ганцаараа төлөхөө сайн дураараа зөвшөөрсөн нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүгдэгчээс 4.583.900 /дөрвөн сая таван зуун наян гурван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Дадал сумын байгаль хамгаалах санд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модон бариултай сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн цахилгаан хөрөө, хөх өнгийн 57-83 ХЭА улсын дугаартай МАЯТИ-2 маркын тээврийн хэрэгсэл, хууль бусаар бэлтгэсэн 21 ширхэг хэрэглээний нойтон нарс мод, 33 ширхэг хэрэглээний хуурай нарс модыг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлж, шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл эд хөрөнгө битүүмжилсэн Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн 2019 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн 23 дугаартай тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлуудыг харгалзан тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч О, Б, С нарыг бүлэглэн, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О, Б, С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тус бүр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тэнсэгдсэн хугацаанд зөрчил үйлдэхгүй байх, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамргадах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх, шүүгдэгч Од хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын хугацаанд төлж барагдуулах үүргийг тус тус хүлээлгэсүгэй

3. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч нарын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй сүхийг устгаж, цагаан өнгийн цахилгаан хөрөө, хөх өнгийн 57-83 ХЭА улсын дугаартай МАЯТИ-2 маркын автомашин, 54 ширхэг нарс модыг улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-гээс 4.583.900 төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Дадал сумын Байгаль хамгаалах санд олгосугай.

 

7. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн 23 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоолыг биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч О..Б, С нар нь бусдад төлөх төлбөргүй ба шүүгдэгч О-гийн 01822402 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

9.   Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ГАНЗОРИГ